Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00817

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Хөнжил гэх газар оршин суух, Харуул овогт Лхагваагийн Бат-Очир /РЮ70052511/-ын нэхэмжлэлтэй,

Садан төрлийн холбоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Бат-Очироос шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхагва овогтой                         Бат-Очир миний бие өөрийн төрсөн эгч Лхагва овогтой Баасансүрэнтэй цусан төрлийн холбоотой эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна.

Бид эцэг эхээс тавуулаа бөгөөд одоо төрсөн эгч Баасансүрэнтэй Жаргалант сумын Хөнжил гэх газар оршин сууж байна. Ээж Даржаа овогтой Линаа намайг 1970 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрүүлсэн. Тухайн үед буюу манай аав Намсрайн Лхагва нь 1969 онд цэрэгт яваад дараа жил нь би төрсөн бөгөөд намайг тухайн үед ааваар минь овоглож өдийг хүрсэн боловч тухайн үеийн зарим нутгийн хүмүүс намайг аавыгаа эзгүйд төрсөн учир нутгийн Ёонон гэх хүний төрсөн ах Дэчинбалжир гэх хүний нууц хүүхэд гэж ярьдаг байсан. Одоо манай хүү Батням энэ Дэчинбалжирын төрсөн дүү Ёндонгийн хүү Энхээгийн охин Маралаатай үерхэж гэр бүл болохоор төлөвлөж байгаа боловч намайг Дэчинбалжирын нууц хүү гэх учир би Марлаагийн аав эмээтэй ойрхон цусан төрлийн нагац хүн байж магадгүй болоод байна. Гэхдээ би нутгийн хүний ам дамжсан худал яриа байх гэж итгээд хоёр хүүхдээ гэр бүл болгох хүсэлтэй байна.

Учир нь манай аав 1969 онд цэргийн албанд явсан бөгөөд би 1970 оны 5 дугаар сард төрсөн нь ээж маань аавыг цэргийн албанд явахад жирамсэн үлдсэн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Бид эцэг эхээс тавуулаа боловч нутагтаа эгч Баасансүрэн маань байгаа учир бид хоёрыг нэг эцгийн цусан төрлийн холбоотой эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Миний эцэг Лхагваа 1992 онд, ээж Линаа 2000 онд нас барсан. Дэчинбалжир гэх хүн

 

мөн нас барсан учир үүнийг хэлээд гэрчлээд үнэн мөнийг хэлж тайлбарлаад өгөх хүн байхгүй байна.

Би эгчтэйгээ цусны шинжилгээ  ДНК-ийн шинжилгээ хийлгээд тогтоолгох гэтэл заавал шүүхээр тогтоолгох шардлагатай гэсэн болно.

Иймд эгч Баасансүрэн бид хоёрыг нэг эцгийн хүүхэд мөн эсэхийг тогтоож өгнө үү.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Бат-Очир нь эгч Л.Баасансүрэнтэй нэг эцгийн хүүхэд мөн эсэхийг тогтоолгох шаарлага шүүхэд гаргасан бөгөөд үүнийг тогтоолгосноор нэхэмжлэгч Л.Бат-Очирын хүү Батням нь нутгийн охин болох Э.Маралаатай гэрлэхэд харшлах шалтгаан бий эсэх нь тогтоогдох үр дагаварыг бий болгож байна. 

Нэхэмжлэгч  Л.Бат-Очир нь Л.Баасансүрэнгийн төрсөн дүү болох нь өөрөөр хэлбэл Л.Бат-Очир, Л.Баасансүрэн нар нь нэг эцгийн хүүхэд болох нь:

Тухайлбал:Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 001 дугаартай...А. Л.Бат-Очир болон Л.Баасансүрэн нарыг нэг эцэг, эхээс гарсан байх магадлалыг цусны бүлгээр тодорхойлох боломжтой байна. Цусны бүлэг / “О” буюу 1-р бүлэг/ болон резус фактор /RhD /+/ буюу эерэг/ тохирч байна.

Б. Нэхэмжлэгч Л.Бат-Очир, Л.Баасансүрэн нар нь гадаад дүр төрхөөрөө адил төстэй байна.

В. Л.Бат-Очир, Л.Баасансүрэн нар нь цусны бүлэг болон гадаад төрхийн адилтгалын шинжилгээгээр нэг эцгийн хүүхдүүд болох нь нотлогдож байна гэх шинжээчийн дүгнэлт,

Гэрч Дашбалын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн...Намайг хүүхэд байхад Лхагваа ах сумаас бригад руу морин өртөөгөөр шуудан зөөдөг хүн байсан. Линаа эгчтэй хэзээ айл болсныг сайн санахгүй байна. Манай нутгийнхан Л.Бат-Очирыг аав Лхагвааг цэрэгт явсны дараагаар гарсан, хүүхэд нь биш байх гэсэн бүдэг бадаг цуу яриаг сонсож байсан. Гэхдээ би энэ яриаг худлаа гэж бодож байна. Яагаад гэвэл энэ хүү нь ах эгч нартайгаа царай зүс, бие хаа гээд яг адилхан байдаг. Миний бодлоор аавыгаа цэрэгт явахад нь ээжийнхээ гэдсэндээ үлдсэн байж болно шүү дээ Энэ яриаг би настай хүнийхээ хувьд энэ айлын хүмүүсийн талаар сайн мэддэгийн хувьд худлаа гэж үгүйсгэж байна...гэх   мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Лхагва овогтой Бат-Очир, Лхагва овогтой Баасансүрэн нар нь нэг эцгийн хүүхэд мөн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Бат-Очирын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар Харуул овогт Лхагвын Бат-Очир /РЮ70052511/-г Лхагвын Баасансүрэнтэй нэг эцгийн хүүхэд болохыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Бат-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА