| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2021/0037/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/04 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч П.Батбаатар, Ж.Долгорбаяр, Д.Төгсжаргал, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар
Шүүгдэгч А.Ганхуягийн өмгөөлөгч Г.Баярсайхан /цахимаар/
Шүүгдэгч П.Батбаатар, Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр, Д.Төгсжаргал, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саарал адуу овогт Пүрэвбазарын Батбаатар, Боржигон овогт Дагвадоржийн Төгсжаргал, Баясгалан овогт Түвшин-Очирын Чойдогжамц, Баясгалан овогт Түвшин-Очирын Чоёндорж, Тайж овогт Адилбишийн Ганхуяг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэннадмидын Төмөрхүү, Боржигон овогт Жигмэдийн Долгорбаяр нарт холбогдох 1940001640095 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Цэрэннадмидын Төмөрхүү /РД:СК87102911/
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Жигмэдийн Долгорбаяр /РД:СК80032013/.
3. Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Дагвадоржийн Төгсжаргал /РД:НЭ79032471/.
4. Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Саарал адуу овогт Пүрэвбазарын Батбаатар /РД:АЙ73082510/.
5. Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Баясгалан овогт Түвшин-Очирын Чойдогжамц /РД:АЙ80082918/.
6. Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Баясгалан овогт Түвшин-Очирын Чоёндорж /РД:АЙ82093019/.
7. Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Тайж овогт Адилбишийн Ганхуяг /РД:ЙИ77080418/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Д.Төгсжаргал, П.Батбаатар, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 08 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт нутаглах малчин Д.Бизъяагийн "Бүрд" гэдэг газарт бэлчээрт байсан бог малаас эр ямаа 7, эм ямаа 8, бүдүүн эм хонь 50, эм төлөг 20, эр бүдүүн хонь 10, эр төлөг 20, хурга 4, нийт 119 тооны бог мал хулгайлж, бусдад 11.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
2. Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн, машин механзим ашиглаж 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Төмөрбатын "Цэнхэр бүрд" гэдэг газарт бэлчээрт байсан 2 үхрийг хулгайлж, бусдад 2.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
3. Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Д.Бизъяагийн "Бүрд" гэдэг газарт бэлчээрт байсан адуунаас 1 адууг хулгайлж, 900,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж, бусдын мал хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
4. Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-наас 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг "Бүрд" гэдэг газар нутаглах малчин Ц.Ванягийн хаваржааны дээр байсан хонь, ямаанаас 30 хонь, 20 ямаа нийт 50 бог мал хулгайлж, бусдад 4,300,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
5. Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг "Бүрд" гэдэг газар нутаглах И.Баасандоржийн "Аман хужир" гэх газарт бэлчээрт байсан адуунаас 2 тооны адууг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
6. Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгобаяр нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Мөнхбатын "Бүрд" гэдэг газарт бэлчээрт байсан хониноос 142 бог малыг хулгайлж, бусдад 14,080,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
7. Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгобаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Ванягийн "Бүрд" гэдэг газарт бэлчээр байсан үхрээс 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
8. Шүүгдэгч Ж.Долгорбаяр нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг "Хужирын хонхор" гэдэг газраас өөрийн үхэрт нийлсэн малчин С.Машсайханы 2 тооны бярууг хулгайлж, бусдад 1,400,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
9. Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг "Бүрдний өндөр хамар" гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд иргэн Ц.Дэрийлаамятав, Г.Ганболд нарын 70 тооны хонь, ямаа авч бусдад 6,630,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохиролд 1,100,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл хохирлыг удахгүй төлнө. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. ” гэв.
Шүүгдэгч А.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хохирогч Бизъяагийн хохиролд 1,500,000 төгрөг төлсөн.” гэв.
Шүүгдэгч Д.Төгсжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хохирогч Бизъяагийн хохиролд 900,000 төгрөг төлсөн.” гэв.
Шүүгдэгч Т.Чоёндорж шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би эмнэлгээр явж байгаад хохирол төлж чадаагүй. Удахгүй төлнө.” гэв.
Шүүгдэгч Т.Чойдогжамц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хохиролд 900,000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлоо удахгүй төлнө.” гэв.
Шүүгдэгч Ц.Төмөрхүү шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирогч Бизъяагийн хохирлыг барагдуулсан. Ц.Ванягийн хохирлоос тал хохирлыг төлсөн. Бусад төлбөрийг удахгүй төлнө” гэв.
Шүүгдэгч Ж.Долгорбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Төмөрбатын адууг мэдэж байж авсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг гаргахгүй” гэв.
Улсын яллагч 1940001640095 дугаартай хэргээс доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Д.Төгсжаргал, П.Батбаатар, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2019 оны 08 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт нутаглах малчин Д.Бизъяагийн “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан бог малаас эр ямаа 7, эм ямаа 8, бүдүүн эм хонь 50, эм төлөг 20, эр бүдүүн хонь 10, эр төлөг 20, хурга 4, нийт 115 тооны бог мал хулгайлж, бусдад 11,780,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт
-Хохирогч Д.Бизъяагийн 2021 оны 01 сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг Бүрд гэх газарт мал маллаж амьдардаг. Би 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эхнэр 3 хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум руу явсан юм. Бид нар Дэлгэрхаан сум руу амрахаар явахдаа хамаатны Одбаяр гэдэг залууд өөрсдийн малыг харж бай гээд үлдээсэн. Тэгээд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амарч байгаад 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын төвд ирсэн. Дархан сумын төв дээр байж байгаад орой харуй бүрий болж байхад хөдөө гэртээ ирж амарсан. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө хонь, ямаагаа гаргаж бэлчээх гээд харахад арай бага юм шиг санагдсан, тэгэхээр нь хонин дотуураа явтал зүсээрээ хэдэн хонь, ямаа байхгүй байхаар нь хонь ямаагаа хашиж байгаад тоолж үзсэн. Тэгэхэд манай хониноос 150 гаруй бог мал дутсан. Тэгээд би ганцаараа алга болсон бог малаа ойр хавийн нутаг болон Дэлгэрхаан, Баянмөнх сумдын нутгаар, мөн Говьсүмбэр аймгийн зүүн талаар нийт 6 хоног хайгаад сураг гараагүй. Намайг малаа хайгаад явж байх хооронд манай хөдөө гэрээс зүүн урагш нутагладаг Ванъяа гэх айлын туслах малчин Алтанхүү манай гэр лүү утсаар яриад "танай имтэй хэдэн хонь, ямаа Төмөрхүүгийн хонинд нийлчихсэн байна" гэж манай эхнэрт хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр Эрдэнэчимэг, Одбаяр нар хамт Төмөрхүүгийн хонин дээр очоод өөрсдийнхөө бог малыг ялгаж авсан байсан ба нийт 21 тооны хурга, 3 тооны ишиг, 2 тооны хонь ялгаж тууж авчирсан байсан. Би хулгайд алдсан бог малаа хайж байхдаа гэрийнхээ ойр орчимд байдаг малын хашаа саравчаар болон малаар орж үзэж явахад Ариунболдын хонинд манай имтэй 1 тооны хонь байсан. Мөн Баасанхүүгийн хонинд 2 тооны эм ямаа байсныг олж авсан. Малаа эрж байгаад Төмөрхүүгийн хаваржааны саравчин дээр очтол манай өөрийн 4 тооны хурга үхчихсэн байсан. Үхсэн 4 хурганы 2 нь ам нь хатаж, тийчилж байгаад үхсэн байдалтай, газраа хэвтээгээрээ самардсан байсан, нөгөө 2 хурга нь их хонинд дарагдсан байдалтай үхсэн байсан. Мөн намайг малаа хайж байх хугацаанд бэлчээрээс 2 тооны эм хонь гүйж ирээд өөрсдийнхөө хонинд нийлсэн. Ингээд нийт хулгайд алдсан бог малаасаа 25 тооны хурга /4 үхсэн/, 3 тооны ишиг, 2 тооны эм ямаа, 3 тооны хонь, нийт 35 тооны бог малаа эргүүлж олж авсан. Үүнээс нь 4 тооны хурга үхсэн байсан...Хулгайд алдагдсан 150 тооны бог малаас эргүүлж 35 тооны бог малыг олж авсан /4 тооны хурга үхсэн байсан/. Одоо 115 тооны бог мал огт олдоогүй байна. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/
-Хохирогч Д.Бизъяагийн 2020 оны 03 сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..115 бог малаас 15 нь ямаа, 100 нь хонь байгаа. Би 7 тооны бүдүүн эр ямааг 1 бүрийг нь 120,000 төгрөг, 8 тооны бүдүүн эм ямааг 1 бүрийг нь 80,000 төгрөг, 100 тооны хониноос 70 эм, 30 эр хонь байгаа. 70 тооны эм хонины 50 нь бүдүүн эм хонь тус нэг бүрийг нь 100,000 төгрөг, 20 ширхэг эм төлгийг нь 100,000 төгрөгөөр, 30 бүдүүн эр хонь байснаас 10 тооны бүдүүн эр хонийг 130,000 төгрөгөөр, 20 тооны эр төлгийг 1 бүрийг 100,000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19-20 дугаар хуудас/
-Гэрч М.Алтанхүүгийн 2019 оны 09 сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 сарын 02-ны орой мал дээрээ явж байтал манай гэрийн хойд талаас цөөхөн хэдэн тооны хурга гарч ирэхээр нь очоод харсан чинь Бизъяагийн хонины имтэй хурганууд байсан. 2 тооны эм хонь 3 ишиг явж байхаар нь би туугаад Төмөрхүүгийн хонинд нийлүүлсэн. Би Бизъяаг хонь алдаад хайж байгааг мэдэж байсан болохоор утсаар хэлж мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 дугаар хуудас/
-Гэрч Б.Эрдэнэчимэгийн 2019 оны 09 сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 сарын 02-ны орой манай нутгийн Алтанхүү манай имтэй хургануудыг Төмөрхүүгийн хонинд байна гэж хэлсэн. 2019 оны 09 сарын 03-ны өдөр Төмөрхүүгийн хонийг хашиж байгаад тоолж авахад манай 21 тооны хурга, 2 тооны эм хонь, 3 тооны ишиг байсан. Манай мал Төмөрхүүгийн хониноос гарсан учир манай алдсан хонинуудыг бүгдийг нь хулгайлсан гэж бодож байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 дугаар хуудас/
-Гэрч Б.Одбаярын 2019 оны 09 сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2 гэрийн хооронд явж хонио хариулж байсан. Өдөр болгон харж байсан. Харин хонийг нь орой болгон татаж, гэрийнх нь гадаа хураадаг байсан. 2019 оны 08 сарын 26-ны орой Бизьяа ахын хонийг татаад гэрийнх нь гадаа авчраад хэвтүүлээд харьж амарсан. Тэгээд 08 сарын 27-ны өглөө 07 цаг гэж сэрээд гараад Бизъяа ахын хонийг харсан манай гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь шөнө салхилаад ирсэн юм байна гэж ойлгоод хонийг нь цааш туугаад бэлчээрт нь гаргасан. 2019 оны 08 сарын 27-нд Бизьяа ах ирээд орой харуй бүрий болж байхад хонио өөрөө татаж гаднаа хонуулсан...2019 оны 08 сарын 26-наас 27-нд шилжих шөнө алга болсон байх. Бизъяа ахын хонь гэрийнх нь гадаа хотлуулсан байхад өөрсдөө босож бэлчдэггүй юм. Гэрийнхээ гаднаас хөдлөөд манай гэрийн гадаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 дугаар хуудас/
-Яллагдагч Т.Чоёндоржийн гэрчээр өгсөн: “Бид Батбаатарынх руу явахдаа Ганхуяг, Чойдогжамц бид нэг мотоцикл дээр гуравлаад ирсэн. Ингээд Батбаатарын гаднаас хөдлөхдөө мотоциклоо үлдээгээд машинд суугаад явсан. Гэрээс гарахдаа 2 хутга аваад гарсан. ...Батбаатарын гэрийн гаднаас хөдлөөд Төмөрхүүгийн хаваржааны саравчин дээр очсон. Тэгэхэд Төмөрхүү, Төгсөө нар ирчихсэн, саравчиндаа нилээн хэдэн хонь хашсан байсан. Төгсөөгийн улаан өнгийн мотоцикл байсан. Тэгээд бид нар машинаа саравчны урд талаас тулгаж байгаад эхлээд 15 хонь ачаад Төмөрхүүгийн саравчин дээрээс хөдлөөд 15 хонь л ажилласан. Нядалсан хонины гэдэс, толгойг газар нь орхисон. Дахиад хонь, ямаа нийлсэн 15 мал ачиж ирээд ажилласан. Батбаатар, Хоргол, Чойдогжамц, Төгсөө, Төмөрхүү бид бүгдээрээ ажилласан. Мал ажиллаж байхад Батбаатар хурдан хурдан гээд яаруулаад байсан. Батбаатар махаа ачаад Дархан сум руу ганцаараа явсан. Дархан сум руу явахдаа машинаасаа 2 шил архи гаргаж өгөөд уугаад байж бай, гялс яваад ирье гээд явсан. Бид 5 архийг уугаад хүлээгээд суусан. Архи дуусах үед Батбаатар эргээд ирсэн. Дархан сумаас 5 шил архи авчирч бидэнд өгсөн. Архи уухаас өмнө дахиад Төмөрхүүгийн саравчин дээрээс 25 хонь ямаа авчраад ажилласан. Батбаатар нь махаа сэврээхгүй толгой, арьстай нь ачаад Дархан сум руу явсан. Бид 5 шил архиа аваад манай гэрт очиж уугаад согтоод унтацгаасан. Маргааш нь манайд Батбаатар ирэхдээ дахиад 5 шил архитай ирээд үргэлжлүүлээд уусан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа дахин Төмөрхүүгийн саравчин дээр очоод 23 тооны мал ачаад нөгөө саравчин дээрээ очоод ажилласан. Энэ 2-3 хоногийн хугацаанд Төмөрхүүгийн саравчинд хонь хашаатай байсан. Сүүлийн 26 хонь ажиллахад бид 6-лаа байсан. ...Би хулгайн мал гэдгийг мэдэж байсан. Намайг хонь хийгээд өгчих гэж гуйсан болохоор хийж өгсөн. Надад 100 төгрөг ч өгөөгүй. Би уул нь олон хүүхэдтэй болохоор мөнгө хэрэгтэй гээд малыг ажиллаж өгсөн. Мал нядалсан газар 3 ширхэг шургаа модоор нүх ухаж байгаад өлгүүр хийсэн. ...Би өмнө өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Харин Батбаатар ах намайг ална гэж сүрдүүлээд байгаа. ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой харанхуй болоод тусдаа өрөөнд Төгсжаргал бид 2 сууж байтал Батбаатар ах ирээд “2 гөлөг минь юу яриад байгаан, илүү дутуу юм яривал ална шүү” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-95, 110-111-р хуудас/
-Гэрч Ч.Сүрэнчимэгийн 2019 оны 09-р сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байх "Нарантуул2" худалдааны төв дээр нөхөр Баатарцогтын хамтаар хөдөө орон нутгаас ирсэн мал махыг худалдаж авдаг. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 05 цаг өнгөрөөд Нарантуул-2 худалдааны төв дээр нөхөр Баатарцогтын хамтаар ирэхэд манай нутгийн залуу Батбаатар нь цагаан өнгийн "Пропокс" маркийн авто машинтай ирчихсэн хонь, үхрийн мах зарах гээд зогсож байсан. Батбаатар нь тухайн эхнэр нөхөр бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хамт зогсож байсан. Тэгэхээр нь би нөхөр Баатарцогтын хамтаар Батбаатар дээр очиж уулзахад 14 тооны хонь, 1 тооны үхрийн мах зарж борлуулах гээд зогсож байсан. Ингээд бид махны үнэ ханшин дээр тохиролцоод хонины махыг 1 кг-ийг нь 6500 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг-ийг нь 7500 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Батбаатарын зарж борлуулсан 1 тооны үхэр, хонины 14 гулууз махны 3 ширхэг гулууз, 1 тооны үхрийн мах нь Батбаатарынх, харин 11 ширхэг хонины гулууз мах нь хамт явж байсан эрэгтэй эмэгтэй 2 хүнийх байсан. Ингээд би 11 ширхэг гулууз махны нийт мөнгө болох 1.391.000 төгрөгийг Батбаатартай хамт явж байсан эрэгтэй эмэгтэй 2 хүний данс болох "Хаан" банкны 5135245238 гэсэн дансруу шилжүүлсэн. Харин 1 тооны үхэр, 3 ширхэг хонины гулууз махны үнэ болох 1.425.000 төгрөгийг Батбаатарын өөрийнх нь "Хаан" банкны 5945081901 гэсэн дансруу шилжүүлж хийсэн. Ингээд би Батбаатараас худалдаж авсан нийт 14 ширхэг хонины гулууз мах болон 1 тооны үхрийн махыг ширхэглэж зарж борлуулсан. Ингээд байж байтал 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөн л намайг нөхрийн хамтаар "Нарантуул-2" худалдааны төв дээр ирэхэд Батбаатар нь мөн л нөгөө цагаан өнгийн пропокс маркийн автомашинтай танихгүй 2 залуугийн хамтаар мал мах зарах гэж байгаа бололтой ирээд зогсож байсан. Би Батбаатарын мах тээвэрлэж авчирсан цагаан өнгийн пропокс маркийн автомашины дугаар анзаараагүй болохоор хэд гэсэн дугаартай байсныг хэлж мэдэхгүй байна. Ингээд би нөхрийн хамтаар Батбаатар дээр очиход Батбаатар нь машиндаа 9 ширхэг хонины гулууз, 3 тооны үхрийн махтай ирчихсэн байсан. Тэгэхээр нь мөн л худалдаж авахаар болоод хонины махыг нь 1кг-ийг 5.600 төгрөгөөр, харин 2 ширхэг үхрийн махыг 1 кг-ийг 6.300, харин 1 ширхэг үхрийн махыг 5.300 төгрөгөөр бодож худалдаж авсан. Би Батбаатартай хамт явж байсан залуугийн Хаан банкны данс болох 9135245238 гэсэн дансруу 9 ширхэг хонины махны нийт үнэ болох 812.000 төгрөгийг, Батбаатарын өөрийн данс болох 5945081901 гэсэн дансруу 2 тооны үхрийн махны нийт үнэ болох 1.360.000 төгрөгийг шилжүүлж, 1 тооны үхрийн махны үнэ болох 470.000 төгрөгийг Батбаатарын хамт явж байсан залууд бэлнээр тоолж өгсөн. Энэ үеэр Нарантуул-2 худалдааны төвийн хашаан дотор гаднаас хөх өнгийн Портер, Пронтер маркийн автомашин орж ирэхэд Батбаатар нь уг машиныг зааж "Энэ манай нутгийн залуу байгаа юм, махыг нь авах уу" гэхээр нь худалдаж авахаар болж уг хөх өнгийн ачааны автомашин дээр очиход миний өмнө нь харж байгаагүй, танихгүй эмэгтэй эрэгтэй 2 хүн байсан. Ингээд уг хөх өнгийн машинтай хүмүүсийн махыг үзэхэд 36 ширхэг хонины гулууз мах, 8 ширхэг ямааны гулууз махтай байсан. Ингээд хонины махаа авахдаа би тарган туранхайгаар нь ялгаж 2 хувааж үнэ өртөгөө тохирч 12 ширхэг хонины гулууз махыг 1 кг-ийг нь 6.200 төгрөгөөр, үлдсэн 24 ширхэг хонины гулууз махыг 1 кг-ийг 5.800 төгрөгөөр, 8 ширхэг ямааны гулууз махыг 1 кг-ийг 6.100 төгрөгөөр худалдан авч нийт 5.227.000 төгрөгийг 5945056453 гэсэн Хаан банкны дансруу хийсэн. Энэ үед мах зарсан залуутай хамт явж байсан эмэгтэй нь "Махаа хямдхан өгчихлөө" гээд загнаад байгаа бололтой байсан. Ингээд л тэд яваад өгсөн. Үүний дараагаар 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөх өнгийн ачааны машинтай ирж мах зарж борлуулсан Долгорбаяр нь мөн өмнө нь хамт ирж байсан эмэгтэйгийн хамт 2 тооны үхрийн мах, 29 ширхэг хонины гулууз махтай ирсэн байсан. Би энэ махыг худалдаж авахдаа үхрийн махыг 1 кг-ийг нь 7.500 төгрөгөөр, харин хонины махыг 1 кг-ийг 6.000 төгрөгөөр худалдаж аваад нийт 4.884.000 төгрөг болсон. Би энэ мөнгийг тухайн үед дансандаа мөнгөгүй байсан учир Долгорбаярын "Хаан банк"-ны данс болох "5945056453" гэсэн дансыг нэртэй нь тэмдэглэж аваад өдөр хийхээр болсон юм. Тэгж л би тэр залууг Долгорбаяр гэж мэдэж авсан. Ингээд би энэ мөнгийг өдөр 2 хувааж буюу 1.470.000 төгрөгийг, 3.400.000 төгрөгийг Долгорбаярын дансруу хийсэн. Үүнээс хойш Долгорбаяр болон Батбаатар нараас мал мах худалдаж аваагүй, дахин таараагүй...Тухайн үед Нарантуул-2 худалдааны төвд зарж борлуулахаар хашаан дотор орж ирж байгаа мал махны гарал үүслийн гэрчилгээ болон ариун цэврийн бичгийг захын байцаагч, мал эмнэлгийн эмч нар нь хураагаад авчихдаг юм. Харин бид бусад газарт зарж борлуулахаар болвол захын байцаагч, мал эмнэлгийн байцаагчаас уг махны гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээг дахин шинээр авдаг юм...Энэ 2 хонь үхрийн мах зарж борлуулахдаа эхлээд толгой шийр, гэдсийг нь зарж борлуулчхаад надад махаа зарж борлуулж байсан. Харин арьсыг нь яасан эсэхийг мэдэхгүй, надад ирэхдээ арьсгүй ирсэн...Би Долгорбаярыг сүүлд л дансыг нь бичиж авахдаа нэрийг нь мэдсэн. Тэрнээс танихгүй, Батбаатартай хамт явж байсан хүмүүсийг би өмнө нь харж байгаагүй. Танихгүй хүмүүс байсан...Өмнө нь Батбаатар нь ганц 2 удаа үхрийн мах авч байсан. Тэгэхдээ олон тоогоор биш ганц 2 ширхгийг л авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105-р хуудас/
-Гэрч Ж.Намхайдоржийн 2019 оны 11-р сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн. Малын их эмч мэргэжилтэй дээд боловсролтой. Би Хэнтий аймгийн Дархан сумын 4-р багт Мэргэн хошуу нэртэй мал эмнэлгийг 1981 оноос хойш ажиллуулж ирсэн. Би захирлаар ажилладаг. Манай мал эмнэлэг 5 ажилтантай...Малын ариун цэврийн бичгийг зөвхөн би Оюунцэцэгийн хамт баталгаажуулдаг...Хэнтий аймгийн Дархан сумын иргэн ченж гэх Ж.Долгорбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хонь 500 кг, үхэр 300 кг мах 05-87 УБМ дугаартай портер маркийн автомашинаар УБ хот Хүчит шонхор захруу тээвэрлэхээр, 2019.08.26-ны өдөр 840 кг хонь, 160 кг ямаа 05-87 УБМ машинтай УБ хот хүчит шонхор захруу тээвэрлэхээр, 2019.08.21-нд хонь 1000 кг, үхэр 300 кг, адуу 100 кг 05-87 УБМ автомашинтай Хүчит шонхор зах руу тээвэрлэхээр тус тус ариун цэврийн бичиг гаргуулж авч явсан. Би 2019.08.21-нд надаас гарал үүслийн гэрчилгээ авахдаа малаа бүгдийг ажиллаад Портер дээрээ ачсан байсан ба тухайн үед би махыг нь хараагүй Долгорбаярыг манай мал гэхээр нь бичиг хийж өгсөн. Хаанаас авсан мал вэ гэсэн чинь манайх гэж хэлсэн. П.Батбаатар 2019.08.21-нд үхэр 100 кг, 300 кг мах 59-96 ХЭҮ гэсэн Пробокс гэсэн машинтайгаар Нарантуул-2 зах руу тээвэрлэхээр гэрчилгээ авсан. Д.Бизъяа 2019.08.16-нд адуу 100кг, үхэр 500 кг, хонь 200 кг 3079-ХЭА Портер маркийн автомашинаар Хүчит шонхор зах руу тээвэрлэхээр гэрчилгээ авч явсан. Ц.Төмөрхүү, Д.Төгсжаргал нар надаас ариун цэврийн гэрчилгээ авч байгаагүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 192-193-р хуу/
-Гэрч Г.Содномын 2019 оны 11-р сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай "Дархан мандал" ХХК нь 2005 оноос хойш одоог хүртэл Хэнтий аймгийн Дархан суманд мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр 2 хүний орон тоотой Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага мал эмнэлгийн гэрчилгээ өгөхдөө малчдын авчирсан зөвхөн махыг нь гадна талаас харж мэдрэхүйн эрхтнээр үхсэн малын мах, чоно нохойд бариулсан мах, өмхийрч муудсан эсэхийг үзлэг хийж мал, махыг эрүүл тохиолдолд гэрчилгээ олгодог тэрнээс арьс ширтэй нь тулгалт хийж өгдөггүй, амьд мал авчирвал зүс, тамга, им зэргийг нь бүртгэн мал эмнэлгийн гэрчилгээ олгож эх хувийг нь өөрсдөө авч 2 дахь хувийг нь бүртгүүлсэн иргэндээ өгдөг юм...Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн малчин Жигмэдийн Долгорбаяр гэх залуу нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 0056063 дугаартай мал эмнэлгийн гэрчилгээгээр адууны мах 1 ширхэг, ямааны мах 5 ширхгийг 05-87 УБН улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн Хэрлэн сум Хийдийн суурийн 21-1 тоот руу, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 0056069 дугаартай мал эмнэлгийн гэрчилгээгээр үхрийн мах 2 ширхгийг, толгойгүй улаан зүсмийн үхрийн арьсны хамт 05-87 УБН улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0056073 дугаартай мал эмнэлгийн гэрчилгээгээр хонины мах 12 ширхгийг, ямааны мах 1 ширхэг, толгойгүй 12 ширхэг хонины арьсны хамт 05-87УБН улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хүнсний зах руу, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 0056086 дугаартай мал эмнэлгийн гэрчилгээгээр 2 чих цуулбар имтэй, /зүсийг нь бүртгэж аваагүй/ 2 тооны үхрийг амьдаар нь 05-87 УБН улсын дугаартай "Портер" маркийн тээврийн хэрэгслээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын цахилгаан бой руу худалдан борлуулахаар нийт 4 удаа ганцаараа ирж мал эмнэлгийн гэрчилгээ авсан. Долгорбаяр нь дээрх мал, маханд мал эмнэлгийн гэрчилгээ авахдаа өөрийн эзэмшлийн малаасаа зарж борлуулах гэж байна хэлдэг байсан. П.Батбаатар, Ц.Төмөрхүү, Д.Төгсжаргал, Д.Бизъяа нар нь мал маханд мал эмнэлгийн гэрчилгээ авч байгаагүй. Надад мал эмнэлгийн гарал үүсэл олгосон бүртгэлийн дэвтэр байхгүй мал эмнэлгийн гэрчилгээ бүгд эх хувиараа надад байдаг болохоор тусдаа дэвтэрт бүртгэж авдаггүй юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195 хуудас/
-Гэрч Д.Оюунцэцэгийн 2019 оны 11-р сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан суманд 1981 оноос хойш малын их эмчээр ажиллаж байна. Одоо хувиараа "Мэргэн хошуу" ХХК-нд малын их эмчээр ажилладаг...Малчид өөрсдийн мал, махаа зах зээлд худалдан борлуулах үедээ ажилласан малын махаа эрүүл гэдгийг нотолж, мал эмнэлгийн ажилтнаас мал эмнэлгийн гэрчилгээ авч байгаа. Энэ нь зах зээлд нийлүүлж байгаа махыг эрүүл гэдгийг тодорхойлж байгаа баримт бичиг. 2019 оны 08 дугаар сарын 25, 26-ны үед байх гэж бодож байна, сургуулийн хүүхдийн хичээл орохоос өмнө Батбаатар нь цөөхөн хэдэн тооны бог малтай Улаанбаатар хот руу явсан. Ингэхдээ надаас мал эмнэлгийн эрүүл мэндийн гэрчилгээ авсан. 2019 оны 09 дүгээр сард Дархан сумын харьяат Долгорбаяр надаас болон манай нөхрөөс нэг нэг удаа мал эмнэлгийн бичиг авсан. Надаас авсан мал эмнэлгийн бичиг нь нилээн орой болсон хойно, амарч байхад гэрийн гадаа ирээд намайг дуудаж байгаад мал эмнэлгийн бичиг хийлгэж авсан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 20-доор Төмөрхүү нэг тооны үхэртэй Улаанбаатар хот руу авч явахад нь мал эмнэлгийн гэрчилгээ хийж өгсөн. Энэнээс өөр тохиолдолд малын бичиг аваагүй, бусад хүмүүс нь ч гэсэн надаас мал эмнэлгийн гэрчилгээ аваагүй. Дархан сумын харьяат Бизьяа надаас малын бичиг авч байгаагүй. Мөн Чоёндорж, Чойдогжамц, Төгсжаргал, Ганхуяг нар надаас малын бичиг авч байгаагүй.” /1-р хх-ийн 196-р хуу/
-Яллагдагч Д.Төгсжаргалын 2021 оны 09-р сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын үед Төмөрхүүгийн гэрт очиход Төмөрхүүгийн мотоцикл нь болохгүй байна гээд хамт хонинд яваад ирье гэж хэлсэн. Төмөрхүүгийн хонь нь гэрийн гадаа хотлоогүй байсан. Тэгээд гэрээс нь баруун хойд зүгт хөдлөөд 1 км орчим газар яваад Төмөрхүүгийн хонийг нь олж авсан, тэгээд Төмөрхүүгийн хонийг нь гэр лүү нь тууж хөөчхөөд орхисон. Төмөрхүүгийн хонины цаад талд 1 км гаран зайд хэсэг хонь байхаар нь очиж харсан. Тэгэхэд Бизьяагийн хонины сүүл хэсэг нь байсан, эхний хэсэг нь гэрлүүгээ явж байсан. Тэгэхээр нь би Төмөрхүүд хоёулаа энэ хэдэн хонь ямааг хулгайлж туугаад танай хаваржааны саравчинд хашъя гэхэд Төмөрхүү зөвшөөрсөн. Тэгээд Төмөрхүү бид 2 тэр хонинуудыг тууж яваад Төмөрхүүгийн хаваржааны саравчин дээр очоод саравчных нь зүүн талын хэсэг хашаанд нь хашсан. Төмөрхүү бид хоёрын тасалж хулгайлсан хонь, ямаа нийт нүдэн баримжаагаар 120 гаран тооны бог мал байсан. Бид хоёр хонио хашиж орхичхоод Төмөрхүүгийн гэрт очоод би Батбаатар ах руу утсаар ярьж Төмөрхүү бид хоёр нилээн хэдэн хонь ямаа хашчихлаа гэж хэлэхэд Батбаатар ах хэний хонь, ямаа юм гэхээр нь би Бизьяагийн хонь ямаа байна гэж хэлсэн, тэгээд өөр зүйл ярилгүй утсаа тасалсан. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед Батбаатар ах над руу залгаж нөгөө хашсан хэдэн хонь, ямаа чинь байгаа юу гэхээр нь байгаа гэж хэлэхэд Төмөрхүү та 2 хаваржаан дээрээ хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Төмөрхүү бид хоёр очоод хаваржааны саравчин дээр ирээд байж байтал төд удалгүй Батбаатар ах Чоёндорж 2 хамт Батбаатар ахын машинтай ирсэн. Ингээд Төмөрхүү, Чоёндорж, Батбаатар ах бид 4 нийлж Батбаатар ахын машин дээр эхлээд 20 орчим эсхүл (20) гаран тооны дан хонь түүж ачаад явсан. Тоог нь нарийн тоолж гаргаагүй. Батбаатар ахын машин дээр ачсан хонинуудаа аваад Батбаатар ахын гэрийн гадаа очсон, Төмөрхүү бид 2 мотоциклтой дагаад гэрийнх нь гадаа очсон. Тэгэхэд Ганхуяг буюу Хоргол, Чойдогжамц 2 Батбаатар ахын гадаа ирчихсэн байсан. Тэгээд Батбаатар ах, Төмөрхүү, Хоргол, Чоёндорж, Чойдогжамц бид 6 нийлж байгаад ачиж ирсэн хонинуудаа Батбаатар ахын гэрийн урд талд дэрсэний захад ажилласан. Хонь ажиллаж байхдаа гэдэс, сэвсийг нь газар ухаад, ухсан нүхэндээ хийсэн. Хонины гэдэс хийх нүхийг Төмөрхүү ухсан. Тэгээд ачиж авчирсан хонинуудаа ажиллаад дуусах гэж байхад Батбаатар ах дахиад очоод хэдэн хонь ачаад ирье гээд Төмөрхүү, Батбаатар ах, Чоёндорж бид 4 машинтай яваад Төмөрхүүгийн саравчин дээр очоод хонь, ямаа нийлсэн 20 орчим эсхүл (20 гаран) тооны бог мал ачаад эргээд Батбаатар ахын гэрийн гадаа очсон. Тэгээд бид 6 нийлж байгаад сүүлд авчирсан бог малнуудыг бүгдийг нь ажиллаж дуусгасан. Бид хэдийг хонь, ямаагаа ажиллаж байхад Батбаатар ах машинаасаа Монгол стандарт гэх 0.75 литрийн архи гаргаж өгөөд бид нарт хийж өгсөн. Тэгээд бид хэдийн 2 удаа явж авчраад ажилласан хонь ямааны махыг, арьс, толгойтой нь ачаад Батбаатар ах ганцаараа машинтайгаа Дархан сум руу явсан. Дархан сум руу явахдаа бид нарт дахин 1 шил Ерөөл гэх архи гаргаж өгөөд уугаад байж бай гэж хэлсэн. Батбаатар ах Дархан сум руу яваад 2-3 цаг орчим болоод эргээд ирсэн. Батбаатар ax эргэж ирэхдээ 5 шил архи авчирсан. Тэгээд бид нарыг авчирсан архийг нь уух гэж байхад Батбаатар ах дахиад яваад хонь ачаад ирье гэж хэлэхээр нь Төмөрхүү, Чоёндорж, Батбаатар ах бид 4 хамт Батбаатар ахын машинтай Төмөрхүүгийн саравчин дээр очоод дахиад 25 хонь, ямаа ачаад эргээд ирсэн. Тэгээд Батбаатар ахын гэрийн гадаа сүүлд авчирсан 25 тооны бог малаа ажилласан. Бид нарыг хонь ажиллаж байхад Батбаатар ах авчирсан архинаасаа хийж өгөөд байсан. Тэгээд хонь ямаагаа ажиллаж дуусаад Батбаатар ах мах, арьс, толгойг нь машин дээрээ ачаад ганцаараа Дархан сум руу явсан. Бид нар үлдээд үлдсэн 3 шил архийг аваад Чоёндоржийн гэрт очиж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад Төмөрхүү бид 2 мал эзгүй байгаа гээд гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Батбаатар ах над руу залгаад ах нь төвөөс хэдэн шил юм аваад ирлээ. Төмөрхүү та 2 манай гэрт яваад ир гэхээр нь би ганцаараа очсон. Тэгэхэд Батбаатар ах 5 шил 0.75 литрийн Ерөөл гэх архи авчирсан байсан бөгөөд Төмөрхүүгээс бусад бид хэд архинаас нь уусан. Энэнээс хойш 2-3 хоногийн дараа байх гэж бодож байна, байнга архи уугаад байсан болохоор хэд хоносоноо сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Батбаатар ах, Чоёндорж, Төмөрхүү бид 4 нөгөө хонь хашсан байгаа саравчин дээр уулзаад Батбаатар ахын машин дээр хонь ямаа нийлсэн 20 гаран тооны бог мал ачиж өгөөд амьдаар нь явуулсан. Батбаатар ах, Чоёндорж 2 хонь ямаагаа ачаад хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Би хонийг нь ачиж өгөөд Төмөрхүүтэй харилаа гээд явсан. Бид нарыг хонь ачих гээд саравчин дээр ирэхэд Төмөрхүү ганцаараа мотоцикльтой гэрээсээ ирсэн юм. Батбаатар ахын машин дээр 20 гаран тооны бог мал ачиж өгөөд явуулахад Төмөрхүүгийн саравчинд 30 гаран тооны мал үлдэх шиг болсон, тоолж үзээгүй, голдуу хурга ишиг байсан... Төмөрхүүгийн хаваржааны саравчинд хашиж байгаад цөөхөн хэдэн тооны 10 гаран хонь ажиллая гэж бодож байсан. Надад өөрт маань мөнгөний хэрэг гараад байсан юм...Хулгайлсан малаа зарж борлуулах унаа тэрэг байхгүй болохоор Батбаатар ахтай ярьсан. Мөн Батбаатар ахад мөнгөний хэрэг байгаа гэдгийг нь мэдэж байсан. Батбаатар ахын эхнэр нь Хятад улсын Эрээн хотод Монгол улс руу орж ирж чадахгүй байгаа мөнгө хэрэг болж байгаа гэдгийг нь мэдээд зарсан. 10 гаран хонио мөнгийг нь хуваагаад авъя гэж бодсон, тэгтэл Батбаатар ах ирээд нилээн олон тооны бог мал нэмж хулгайлж авсан. Тэгээд хонь зарсан мөнгөнөөс надад нэг ч төгрөг өгөөгүй...Хулгайлсан хонь ямаануудыг Батбаатар ахын гэрийн гадаа Батбаатар Чоёндорж, Хоргол, Чойдогжамц, Төмөрхүү бид 6 нийлж байгаад ажилласан. Батбаатар ахын гэрээс 2 хутга, Чоёндоржийн гэрээс нэг хутга хэрэглэсэн. Ямаа цохиж нэг алх байсан, хэний алх гэдгийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 хуудас/
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Ц.Төмөрхүү сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...СЭМҮТөвийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт нь бүхэлдээ үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /3-р хх-ийн 83-85, 6-р хх-ийн 83-85 дугаар хуудас/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 4-8 хуу/
-Ц.Төмөрхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-н 9-13 хуу/
-Т.Чоёндоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-н 14-20 хуу/
-П.Батбаатарын эзэмшлийн 65-73 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол /1-р хх-н 21-23 хуу, 4-р хх-н 138-140 хуу/
-Шүүгдэгч Д.Төгсжаргалын эзэмшлийн Даюун маркийн мотоциклыг битүүмжилсэн тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-р хх-н 24-25 хуу, 3-р хх-н 11-14 хуу/
-Шүүгдэгч нарын гар утасны орсон, гарсан дуудлагын лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 224-250 хуу, 4-р хх-н 137 хуу/
-Шүүгдэгч П.Батбаатарын эзэмшлийн 65-73 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хичнээн тооны бог мал багтах талаар хийсэн туршилт /3-р хх-н 15-18 хуу/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Төмөрбатын “Цэнхэр бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан 2 үхрийг хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт
-Хохирогч Ц.Төмөрбатын 2019 оны 11 сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үхэр Дархан сумын 1 дүгээр баг “Цэнхэр бүрд” гэх газраар бэлчдэг байсан. Уг газар нь манай зуслан байдаг задгай устай газар юм. Цуг бэлчдэг байсан үхрүүд нь 161 тооны үхэр бий. Тэр үхрүүд маань 2-3 км дотор бэлчдэг байсан. 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хариулга маллагаагүй байсан юм...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирсэн юм. Би алдагдсан гэх үхрээ бэлчдэг газраас нь 15-20 км зайд хайж үзсэн боловч олдоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221 хуудас/
-Хохирогч Ц.Төмөрбатын 2020 оны 03 сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Манайх зөв чих урдаасаа ганзага имтэй 2 чих мөлүү, улаан зүсмийн 8 настай үнээ, мөнх ижил имтэй ухаа зүсмийн 4 настай үнээ буюу 2 тооны үхрээ алдсан. Би 8 настай улаан зүсмийн үнээг 1,000,000 төгрөгөөр, 4 настай ухаа үнээг мөн 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Энэ 2 үнээ маань тухайн цаг хугацаанд сувай үнээ байсан. гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26 хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2020 оны 03 сарын 27-ны өдрийн №155 тоот 2 тооны үнээний зах зээлийн үнэлгээг “нийт 2,000,000 төгрөг” /3-р хх-ийн 52-р хуудас/
-Гэрч А.Мөнхжингийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дархан сумын төв дээр байх мал нядалгааны бойн дээр ажилладаг юм. Мөн би сумын иргэдийн хүсэлтээр гэр орноор очиж хонь мал хөлс мөнгөөр нь ажиллаж өгдөг юм. Би он сарыг нь сайн хэлж санахгүй байна. 2019 оны хавар намайг гэртээ байж байхад өдөр 14 цагийн орчимд байх Долгорбаяр нь надруу залгаад "Хот явах гэсэн юм, 2 үхэр хийгээд өгөөч" гэхээр нь би "1 үхрийг 25.000 төгрөгөөр хийнэ шүү" гэхэд Долгорбаяр нь "болно, болно" гээд ярьж тохиролцоод намайг гэрээс ирж авсан. Ингээд бид 2 Долгорбаярын гэрт нь очиход гэрийнх нь хойд хэсэгт байх малын хороонд улаан зүсмийн 1 тооны үхэр, сарман зүсмэн 1 тооны үхрийг уясан байсан. Ингээд Долгорбаярын гэрт ороход Долгорбаярын эхнэр хүүхдүүд нь байсан. Ингээд би Долгорбаярын хамтаар уг 2 тооны үхрийг нядалсан. Харин уг 2 тооны үхрийн гэдэс дотрыг Долгорбаярын эхнэр нь арилгаж цэвэрлэсэн. Ингээд л би буцаж гэрлүүгээ Долгорбаяраар хүргүүлсэн. Үүнийг дараагаар намар 06 дугаар сард шиг санагдаж байна. Би он сараа сайн санахгүй байна. Долгорбаяр нь мөн л надаар 40 тооны хонь нядлуулж байсан. Би энэ 40 тооны хонийг мөн л гэрийнх нь гадаа очиж нядалж өгч байсан. Харин гэдэс дотрыг нь Долгорбаярын эхнэр нь л цэвэрлэж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа буюу 08 дугаар сард Долгорбаяр нь надаар 2 тооны үхэр нядлуулсан. Үүнийг мөн л гэрийнхээ гадаа нядлуулж байсан... Долгорбаяр нь бусдаас мал авч наймаа хийдэг юм. Тэр утгаар нь би өөрийн мал юм уу бусдаас худалдаж авсан малаа ажллуулж байна л гэж бодсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 хуудас/
-Яллагдагч Ж.Долгорбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ барьж байсан 98512596 дугаартай утсанд орсон, гарсан ярианы дэлгэрэнгүй лавлагаа болон тэмдэглэл /4-р хх-ийн 101-131-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Д.Бизъяагийн “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан адуунаас 1 адууг хулгайлж, 900,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт
-Хохирогч Д.Бизъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 100 гаруй тооны буюу 7-8 азарга адуутай. Алдагдсан хонгор халзан морь нь хүрэн халзан азаргатай адуунд бэлчдэг байсан. Уг адуунууд нь 4-5 км дотор бэлчдэг байсан. 2019 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд манай адуунууд хариулга маллагаагүй байсан. Би Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-24-р хуудас/
-Яллагдагч Ж.Долгорбаяраас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан судалтай шар эрээн өнгийн модон иштэй 26,5 см урттай ажлын хэсэг нь 14 см 1 ширхэг хутга, төмөр иштэй сүх 1 ширхгийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2-р хх-ийн 6-11-р хуудас/
-Яллагдагч Ж.Долгорбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл 05-87 УБМ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол /2-р хх-ийн 12-13-р хуудас/
-Гэрч Б.Одбаярын 2019 оны 10-р сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бизъяа ах 2019 оны 06 сарын 10-ны үед Улаанбаатар хот руу явсан. Явсных нь дараа Бизъяа ахын эхнэр Эрдэнэчимэгт адуунаас нь морь барьж өгөхөд хонгор халзан морь байсан. Бизъяа ах 06 сарын 28-нд хотоос ирээд адуугаа бүртгээд хонгор халзан морь байхгүй байна гэж надад хэлсэн. Ойр орчмоос хайгаад олдоогүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-р хуудас/
-Яллагдагч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгчтэй өгсөн: “Манай гэрийн баруун талд байх хаваржаан дээр Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэх газар нутагладаг Бизъяа ахын нилээн олон тооны адуу ирчихсэн байсан. Тэгэхээр нь мөн л энэ дундаас хулгай хийе гэж бодоод Долгорбаяр луу шөнийн 00 цагийн үед залгаж, адууны талаар хэлэхэд удалгүй Долгорбаяр нь хүүгийн хамтаар өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн ачааны машинтайгаа ирсэн. Ингээд Долгорбаярыг ирэхэд нь хаваржааны баруун талд байх адуун дээр очсон. Би адуун дээр очихдоо гэрийн гадаа байсан уургаа авч очоод адуун дундаас хонгор халзан зүсмийн морийг уургалж барьж аваад Долгорбаярын машинд бид гурав хамт ачсан. Ингээд Долгорбаяр нь адуу ачаад мөн л гэрийнхээ зүг явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28-р хуудас/
-Гэрч Х.Даваахүүгийн 2019 оны 11-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он сарыг нь нарийн санахгүй байна. 2019 оны 06 дугаар сард намайг адууны эрэлд явж байхдаа би Дархан сумын 1 дүгээр баг Цайдам гэх газарт нутагладаг Долгорбаяр гэдэг ахынхаар ороход Долгорбаяр нь эхнэрийн хамтаар байж байсан юм. Би адуугаа алдаад эрж хайж яваа талаараа хэлж асууж сураглаад явах гэхэд Долгорбаяр ах надаас ганц адуу ажиллаад өгөөч, ах нь чамд мөнгийг нь өгнөө гэхээр нь би зөвшөөрч, Долгорбаяр ахын хороон дотор уяатай байсан “Гурван арвай" тамгатай хонгор халзан зүсмийн бүдүүрсэн хөгшин талдаа орсон эцэнхий 1 тооны адууг хорооноос гаргаж Долгорбаяр ахтай хамт нийлж байгаад боож унагаад ажилласан.Тухайн үед ажилласан адууныхаа махыг Долгорбаярын машины тэвшин дээр ачиж өгөөд явсан. Би явахдаа Долгорбаяр ахаас мөнгө төгрөгөө аваагүй явсан. Үүнээс хойш дахин уулзаагүй байж байгаад наадмын өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын эхээр надтай таарч "Баярласан шүү ахын дүү" гээд надад 20.000 төгрөг өгсөн...Долгорбаяр ах яриан дундаа л хүнээс авсан адуугаа ажиллаж байгаа юм гэж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-р хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 10 сарын 21-ний өдрийн №306 тоот 1 тооны морины зах зээлийн үнэлгээг “нийт 900,000 төгрөг” /2-р хх-ийн 33-р хуудас/
-Яллагдагч Ж.Долгорбаярын “Хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед мөн л намайг гэртээ байж байхад Төмөрхүү нь оройн цагаар залгаж 1 тооны адуу худалдаж авах уу гэж залгасан. ...Ц.Төмөрхүү нь гэрийнхээ гадна хонгор халзан зүсмийн 1 адууг уячихсан байсан. ...Отгонбаярын хүргэн Даваа гэгчийг гуйж 20000 төгрөгөөр ажиллуулаад махыг нь арьс ширтэй нь Хэнтий аймгийн Чингис хот руу ачиж яваад мөн л Ганаа гэх ченжид 850.000 төгрөгөөр зарж борлуулсан. Мөнгөнөөсөө Төмөрхүүд 300.000 төгрөгийг нь өгсөн. Үлдсэн мөнгийг өөртөө зарцуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-наас 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэдэг газар нутаглах малчин Ц.Ванягийн хаваржааны дээр байсан хонь, ямаанаас 30 хонь, 20 ямаа нийт 50 бог мал хулгайлж, бусдад 4,300,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт
-Хохирогч Ц.Ванягийн 2019 оны 11 сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өглөө 10 цагийн орчимд том охины хонхны баярт буюу Дархан сумын төврүү эхнэр хүүхдүүдээ дагуулж яваад хонхны баярт оролцчихоод маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орой нь 19 цагийн орчимд гэртээ эргэж ирсэн. Ингээд би гэртээ ирээд өөрийн хоттой хонь ямаагаа бүртгэхэд тусдаа бэлчдэг хурга, ишигтэй хонь ямаанаас дутуу байсан. Хэд хэдэн удаа дахин нарийн сайн тоолоход 2 настай хонь /төлөг/ 30 тооны, мөн 2 настай ямаа /борлон/ 20 тооны нийт 50 тооны бог дутсан байсан. Тэгэхээр нь би ямар учраас хонь ямаа дутаад байгаа талаар туслах малчин Алтанхүүгээс асууж тодруулахад Алтанхүү нь "Би та нарыг байхгүйд хаваржааны ойролцоо бэлчээж тогтоогоод орхиж хонуулсан, ямар учраас дутаад байгааг мэдэхгүй байна" гэсэн. ..Манай хонь ямаанууд зөв талын чих сам, буруу талын чих ац имтэй байгаа” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54 хуудас/
-Гэрч Г.Ганчимэгийн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлээрээ Дархан сумын төв дээр хүүхдийн хонхны баярт оролцоод буцаад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэртээ очиход манай хонь ямаанаас 30 хонь, 20 ямаа дутсан байсан. Тэгээд тэр хонь ямаагаа хайж ойр орчмын айлуудаар сураглаж, хонь ямаанд нь үзэхэд байхгүй байсан ба олдоогүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58 хуудас/
-Яллагдагч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгчтэй өгсөн: “Би мөн л он, сарыг нь санахгүй байна. 2019 оны хавар манай гэрийн баруун доор буюу Дархан сумын 1 дүгээр баг Өндөр хамар гэх газарт байх Ваня гэх айлын хаваржаан дээр Ваня ахын туслах малчин Алтанхүү нь хонь, ямаагаа хаваржааны гадаа хураачхаад явсан. Тэгэхээр нь би харуй бүрий болохоор нь эдгээр хонь, ямаанаас хулгайлъя гэж бодоод Долгорбаярын гар утас руу нь залгаж дуудахад Долгорбаяр нь шөнийн 00 цаг өнгөрч байх үед мөн л хүүгийн хамтаар өөрийнхөө цэнхэр өнгийн ачааны автомашинтай ирсэн. Долгорбаяр нь ирэхдээ шууд Ваня ахын хаваржаанд ирсэн. Ингээд би Долгорбаяр, хүүгийнх нь хамтаар уг хонь, ямаанаас машиных нь тэвшийг дүүртэл нь ачиж өгөөд явуулсан. Долгорбаяр ах хонь, ямаагаа ачаад мөн л гэрийнхээ зүгт явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-р хуудас/
-Гэрч А.Мөнхжингийн 2019 оны 12 сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Хэнтий аймгийн Дархан сумын төв дээр байх мал нядалгааны бойн дээр ажилладаг юм. Мөн би сумын иргэдийн хүсэлтээр гэр орноор очиж хонь мал хөлс мөнгөөр нь ажиллаж өгдөг юм. 06 дугаар сард шиг санагдаж байна. Би он сараа сайн санахгүй байна. Долгорбаяр нь мөн л надаар 40 тооны хонь нядлуулж байсан. Би энэ 40 тооны хонийг мөн л гэрийнх нь гадаа очиж нядалж өгч байсан. Харин гэдэс дотрыг нь Долгорбаярын эхнэр нь л цэвэрлэж байсан. Би 40 тооны хонийг зүсэлж мэдэхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 хуудас/
-Гэрч М.Сарангэрэлийн 2019 оны 12 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Махны захад ченж хийдэг юм...Ж.Долгорбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 05-87 УБМ гэсэн цэнхэр өнгийн Портер маркийн автомашины тэвшин дээр 15 тооны хонь, 1 тооны ямааны гулуузалсан махтай, мөн гэдэс толгойтой нь авчирч надад зарж борлуулсан. Бид мал мах авахдаа тоогоор биш кг-аар нь бичиж тэмдэглэж мөнгөн дүнгээ тооцоолж өгдөг юм. Тухайн үед Ж.Долгорбаяраас би хонины 240 кг мах, ямааны 20 кг авсан. Ж.Долгорбаярын авчирч өгсөн хонины гулууз махнууд нь жижиг туранхай хонь байсан. 1 л гэхэд 16-17 кг татаж байсан. Өөр би Долгорбаяраас мал мах худалдаж авч байгаагүй...Ж.Долгорбаяр нь надад буруу талын чих ганзага имтэй хонь ямааны толгой зарж борлуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61 хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн “эм хонь 100,000 төгрөгөөр, төлөг 80,000 төгрөг, эм ямаа 90,000 төгрөг болон 70,000 төгрөг нийт 50 малыг 4,300,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт” /2-р хх-ийн 66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэдэг газар нутаглах И.Баасандоржийн “Аман хужир” гэх газарт бэлчээрт байсан адуунаас 2 тооны адууг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт
-Хохирогч И.Баасандоржийн 2019 оны 11 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг "Бүрд" гэх газар нутаглаж байхдаа Бүрдний урд хэсэг "Аман хужир" гэх газрын ертөнцийн зүгээр баруун хэсэгт бэлчиж байсан босоо саран тамгатай зээрд зүсмийн азаргатай нийт 5 тооны адуунаасаа 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 2019 оны 09 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 2 тооны адуу буюу "Ширээтэй саран дэвсгэртэй арвай" тамгатай хонгор зүсмийн 1 тооны эм даага, мөн сэрээ тамгатай шарга зүсмийн шүдлэн насны 1 тооны эм байдас буюу нийт 2 тооны адуугаа хулгайд алдсан. Эдгээр адуунууд 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бэлчиж байсан юм. Маргааш өглөө нь л 2 тооны адуу нь хулгайд алдсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-87 хуудас/
-Гэрч Л.Наранчимэгийн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 10-нд Хэнтий аймаг явах ажил гараад унаа хайтал олдоогүй, харин маргааш өглөө нь манай нутгийн айлын хүн Долгорбаяр нь ээжийгээ үзүүлэхээ Хэнтий аймаг эрт явна гэж байсан. Тэгээд би 19 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө эрт явна гэхээр нь сумын төв дээр байж байтал Долгорбаяр нь 08 цаг 50 минутын үед явья гээд ээж Мэргийн хамт ирсэн. Тэгээд бид 3 Хэнтий аймаг явж 12 цаг 50 минутын үед гүүрээр ортол постны цагдаа зогсоож шалгасан. Тэгтэл Долгорбаяр нь бичиг баримтаа аваад буусан хойгуур ээж нь бид хоёр адууны махтай явж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 101 хуудас/
-Яллагдагч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгчтэй өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 09-ний орой гэртээ байж байхад манай гэрийн баруун талд байх хаваржаан дээр Дархан сумын 1 дүгээр баг Бүрд гэх газар оршин нутагладаг Баасандорж гэх залуугийн зээрд азаргатай 5 адуу ирчихсэн бэлчиж байсан. ...Ингээд бид 2 барьж авсан 2 адуугаа өвөлжөөнд нь уяж хонуулаад би гэрт орж унтаж амраад өглөө гэрлүүгээ явсан. Баасандоржийн 2 адууг хулгайлж Чингис хотод зарж борлуулж ирснийхээ дараа Долгорбаяр надад бэлнээр 30.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-р хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 10 сарын 21-ний өдрийн №312 тоот 2 тооны адууны зах зээлийн үнэлгээг “нийт 1,300,000 төгрөг” /2-р хх-ийн 33-р хуудас/
-Яллагдагч Ж.Долгорбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. ...Баасандоржийн ээж нь “Манай хүүгийн адууг Төмөрхүү хулгайлж чамд өгсөн байна. Би цагдаа сэргийлэх гээд яахав. Би 1 адууг 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Чи надад 2000,000 төгрөг өгчих” гэхээр нь би зөвшөөрч эхлээд 1,000,000 төгрөгийг Баасандоржийн ээжийн данс руу хийсэн. Дараа нь 500,000 төгрөгийг Баасандоржид өөрт нь бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 111-112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Мөнхбатын “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан хониноос 142 бог малыг хулгайлж, бусдад 14,080,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт
-Хохирогч П.Мөнхбатын 2019 оны 11 сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сард Дархан сумын 1 дүгээр баг Бүрд гэх газар нутаглаж байхдаа эхнэр хүүхдийн хамтаар Дархан сумын төв рүү өдөр явчхаад орой 18 цагийн орчимд гэртээ ирчхээд 2-3 хоногийн дараагаар хоттой хонь ямаагаа тоолж үзэхэд 78 тооны хонь, 65 тооны ямаа буюу нийт 143 тооны бог мал дутуу байсан. Ингээд би дутуу малаа нутаглаж байгаа газрынхаа ойр орчмоор эрж хайсан боловч олдоогүй юм. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан хонь ямаанууд нь сувай хонь ямаа болон хурга ишигнүүд байсан. Манай хонь ямаанууд зөв талын чих сүвэгч, тайранхай, буруу талын чих ганзага имтэй байгаа. Би алдсан хонь ямаагаа нэг бүрчлэн зүсэлж мэдэхгүй. Харин тоогоор хэлж мэднэ...Би алдсан ямаанаасаа Дархан сумын 1 дүгээр баг Бүрд гэх газраас хойш нутагладаг П.Батбаатар гэдэг айлын хоттой хонь ямаан дундаас ягаан зүстэй 1 тооны ямаа, цоохор зүсмийн хязаалан эр ямаагаа олсон юм. Тэгээд уг 2 тооны ямаагаа авах гэтэл П.Батбаатар нь хүнээс авсан юм гээд цоохор зүсмийн хязаалан эр ямааг нь өгөөгүй. Харин ягаан зүсмийн ямааг нь өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-127 хуудас/
-Хохирогч П.Мөнхбатын 2021 оны 02 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “..Миний 150 тооны мал, 75 хонь, 65 ямааг Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар хулгайлсан боловч одоог болтол хохирол мөнгийг барагдуулаагүй байгаа. Ж.Долгобаяр нь ченж хийдэггүй, хулгайлсан юмаа зарж борлуулдаг байх” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 250 хуудас/
-Гэрч Д.Отгонтуяагийн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 10-наас 2019 оны 05 дугаар сарын 20-ны хооронд гэж санаж байна. Манай нөхөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан ба би малаа хараад гэртээ байсан. Манай бог мал 581 байсан ба 2019 оны 06 дугаар cap гаргаад нөхрийг ирэхээр нь бог малаа тоолоход 78 ширхэг хонь, 65 ширхэг ямаа дутсан байсан. Тухайн үед малаа хайж байгаад Дархан сумын 1-р баг Бүрд гэх газарт оршин суух манайхаас хойш 5 орчим км зайд амьдардаг Батбаатарын малнаас зөв чих ташуу, буруу чих араасаа ганзага имтэй 1 ямаагаа олсон. Тэгээд 1 ямаагаа тухайн үед авсан. Тэгтэл Батбаатар би мэдэхгүй манай хонинд ирчихсэн байна гэж хэлсэн. 2019 оны 06 дугаар сард дахин Батбаатарын малаас өөрийн имтэй 1 ямаагаа харсан ба Батбаатарт хэлэхэд Батбаатар Галшар сумаас авч ирсэн танайх биш гэж хэлсэн. Тэгээд Батбаатараас 1 ямаагаа аваагүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 131 хуудас/
-Яллагдагч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгчтэй өгсөн: “Би он, сарыг нь мөн л санахгүй байна. Долгорбаярт Ваня ахын хониноос ачиж өгснөөс хойш хавраар байсан шиг санагдаж байна. Намайг хонь, ямаагаа услахаар Дархан сумын 1 дүгээр багийн нутаг Бүрд гэх газар байх Бүрдийн нуур гэх газар ундаалж байсан хонь, ямаан дээрээ очиход манай хонь, ямаа Мөнхөө гэх залуугийн 30 орчим хонь, ямаатай нийлчихсэн байсан. Тэгэхээр нь Долгорбаяр руу утсаар залгаж “Манай хонь, ямаанд Мөнхөөгийн хонь, ямаа нийлчихсэн байна. Энэ хонь, ямаанаас ачъя” гэж хэлээд Мөнхөөгийн нийлсэн байсан хонийг өөрийн хонь, ямаатай хамт туугаад гэрийнхээ гадаа авчирсан. Ингээд гэртээ Долгорбаярыг ирэхийг хүлээхэд Долгорбаяр нь манай гэрт хүүгийнхээ хамтаар мөн л өөрийнхөө цэнхэр өнгийн машинтай шөнийн 23 цагийн үед ирсэн. Ингээд Долгорбаярыг хүүгийнхээ хамтаар ирэхэд нь бид 3 нийлж байгаад Мөнхөөгийн нийлсэн хонь, ямааг бүгдийг амьдаар нь ачиж өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 118-р хуудас/
-Яллагдагч Ж.Долгорбаярын “Би Мөнхбатын 142 тоны бог малыг хулгайлаагүй. ...Ц.Төмөрхүүгийн хоттой хониноос 30 хонь машин дээр ачиж өгсөн. ...2 хоногийн дараа 30 хонийг өөрийн 10 хоньтой нийлүүлж ажиллаад Улаанбаатар хотруу зарж борлуулахаар явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 147-148-р хуудас/
-Гэрч Т.Алтантуяагийн “...Ж.Долгорбаяр нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 05-87 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын “Хүчит шонхор” зах дээр борлуулахаар хонины мах 840 кг буюу 42 хонь, ямааны мах 160 кг-ийг баталгаажуулсан, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үхрийн мах 300 кг буюу 3 үхэр, хонь 100 кг буюу 5 хонь, 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үхрийн мах 100 кг буюу 1 үхэр, хонины мах 320 кг буюу 16 хонь, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үхрийн мах 100 кг буюу 1 үхэр, хонины мах 300 кг буюу 15 хонь, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр адууны мах 100кг буюу 1 адуу, үхрийн мах 500кг буюу 5 үхэр, хонины мах 200 кг буюу 10 хонь, 2019 оны 8 дугар сарын 21-ний өдөр хонины мах 1000кг буюу 50 хонь, үхрийн мах 300кг буюу 3 толгой, адууны мах 100 кг буюу 1 адуу, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хонины мах 500 кг буюу 25 хонь, 300 кг буюу 3 үхрийн махыг баталгаажуулж зах зээлд борлуулсан. Мал эмнэлгээс 1 бод малыг 100 кг махаа, 1 бог малыг 20 кг махаар бодож гэрчилгээ олгодог. Гэрээтэй ажилладаг мал эмнэлгийн малын эмч нь мал эмнэлгийг гэрчилгээг бичиж, надаар хянуулж баталгаажуулах ёстой. Гэрчилгээ нь малын эмч нарт үнэт цаас хэлбэрээр байдаг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 220-р хуудас/
-Гэрч А.Мөнхжингийн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын төв дээр байх мал нядалгааны бойн дээр ажилладаг юм. Мөн би сумын иргэдийн хүсэлтээр гэр орноор очиж хонь мал хөлс мөнгөөр нь ажиллаж өгдөг юм. Би он сарыг нь сайн хэлж санахгүй байна. 2019 оны хавар намайг гэртээ байж байхад өдөр 14 цагийн орчимд байх Долгорбаяр нь надруу залгаад "Хот явах гэсэн юм, 2 үхэр хийгээд өгөөч" гэхээр нь би "1 үхрийг 25.000 төгрөгөөр хийнэ шүү" гэхэд Долгорбаяр нь "болно, болно" гээд ярьж тохиролцоод намайг гэрээс ирж авсан. Ингээд бид 2 Долгорбаярын гэрт нь очиход гэрийнх нь хойд хэсэгт байх малын хороонд улаан зүсмийн 1 тооны үхэр, сарман зүсмэн 1 тооны үхрийг уясан байсан. Ингээд Долгорбаярын гэрт ороход Долгорбаярын эхнэр хүүхдүүд нь байсан. Ингээд би Долгорбаярын хамтаар уг 2 тооны үхрийг нядалсан. Харин уг 2 тооны үхрийн гэдэс дотрыг Долгорбаярын эхнэр нь арилгаж цэвэрлэсэн. Ингээд л би буцаж гэрлүүгээ Долгорбаяраар хүргүүлсэн. Үүнийг дараагаар намар 06 дугаар сард шиг санагдаж байна. Би он сараа сайн санахгүй байна. Долгорбаяр нь мөн л надаар 40 тооны хонь нядлуулж байсан. Би энэ 40 тооны хонийг мөн л гэрийнх нь гадаа очиж нядалж өгч байсан. Харин гэдэс дотрыг нь Долгорбаярын эхнэр нь л цэвэрлэж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа буюу 08 дугаар сард Долгорбаяр нь надаар 2 тооны үхэр нядлуулсан. Үүнийг мөн л гэрийнхээ гадаа нядлуулж байсан... Долгорбаяр нь бусдаас мал авч наймаа хийдэг юм. Тэр утгаар нь би өөрийн мал юм уу бусдаас худалдаж авсан малаа ажиллуулж байна л гэж бодсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 135, 3-р хх-ийн 73-р хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар Ж.Долгорбаярын эзэмшлийн 05-87 УБМ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3-р хх-ийн 109-114-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Ванягийн “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан үхэрнээс 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт
-Хохирогч Ц.Ванягийн 2019 оны 11 сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..адуу үхрээ Бүрд гэх газар үлээгээд явсан. 7 хоногийн дараа адуу үхэр үлдээсэн Бүрд гэх газраа ирж адуу үхрээ нүдээр үзэж бүртгэхэд манай адуунууд бүрэн, харин үхэрнээс 2 тооны үхэр дутсан байсан. Тэгэхээр нь алдсан үхрээ зүслэхэд зөв талын чих сам, буруу талын чих ац имтэй 5 настай хөх зүсмийн 1 тооны үнээ мөн ижил им, настай хар хөх зүсмийн 1 тооны үнээ буюу 2 тооны үнээ алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 163-164 хуудас/
-Хохирогч Ц.Ванягийн 2020 оны 03 сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...30 тооны төлөг, 20 тооны борлон, 2 тооны үхэр алдсан. Одоогийн байдлаар надад учирсан хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 21-22 хуудас/
-Гэрч Г.Ганчимэгийн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлээрээ Дархан сумын төв дээр нүүж ирээд буусан. Тэгэхдээ хонь ямаагаа туугаад ирсэн ба үхрээ Бүрд гэх газартаа орхиод ирсэн. Буцаад 3 хоноод үхэр рүүгээ очоод бүртгэхэд 2 тооны хөх зүсмийн үнээ байхгүй болсон байсан. Тэгээд тэр үхрээ хайж ойр орчмын айлуудаар сураглаж, үхрүүдэд үзэхэд байхгүй байсан ба олдоогүй. Одоог хүртэл ямар нэгэн сураг гараагүй байна. Одоо манай үхрийг хулгайч авсан байна гэж бодож байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168 хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд
-Шүүгдэгч Ж.Долгорбаярын 2019 оны 11 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би он cap өдрийг нарийн сайн санахгүй байна. 2019 оны 06 дугаар сард Төмөрхүү нь надруу залгаж 2 тооны үхэр худалдаж авах уу гэхээр нь 1 тооны үхрийг 600.000 төгрөгөөр бодож авахаар болж ярьж тохироод гэрт нь өөрийнхөө машинтай хүү Сод-Ирээдүйгийн хамтаар очиход Төмөрхүү нь гэртээ эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар байсан. Ингээд 2 тооны үхрийг худалдаж авахаар ярьж тохироод уг 2 тооны үхрийг миний машины тэвшин дээр ачсан. Тэгэхэд уг 2 тооны үхэр нь бараан зүсмийн багавтар насны үхэр байсан. Би уг 2 тооны үхрийн имийг хараагүй. Ингээд би Төмөрхүүгийн гэрээс хөдөлж гэрлүү ирж гэрийн гадаа буулгаад хороондоо 2-3 хоног хашиж байлгаж байгаад Дархан сумын харьяат Мөнхжин гэгчээр 1 тооны үхрийг 20.000 төгрөгөөр бодож нядлуулсан. Ингээд би үхрийн махаа арьс шир, толгойтой нь Улаанбаатар хотруу ачиж ганцаар яваад ченжид зарж борлуулж нийт 1.500.000 төгрөгтэй болсон. Мөн би өөрийн хоттой хонь ямаанаас 8 ямаа, 30 хонь ажиллаад авч явсан. Ингээд би энэ мөнгөнөөс Төмөрхүүд 400.000 төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182-183 хуудас/
-Гэрч А.Мөнхжингийн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын төв дээр байх мал нядалгааны бойн дээр ажилладаг юм. Мөн би сумын иргэдийн хүсэлтээр гэр орноор очиж хонь мал хөлс мөнгөөр нь ажиллаж өгдөг юм. Би он сарыг нь сайн хэлж санахгүй байна. 2019 оны хавар намайг гэртээ байж байхад өдөр 14 цагийн орчимд байх Долгорбаяр нь надруу залгаад "Хот явах гэсэн юм, 2 үхэр хийгээд өгөөч" гэхээр нь би "1 үхрийг 25.000 төгрөгөөр хийнэ шүү" гэхэд Долгорбаяр нь "болно, болно" гээд ярьж тохиролцоод намайг гэрээс ирж авсан. Ингээд бид 2 Долгорбаярын гэрт нь очиход гэрийнх нь хойд хэсэгт байх малын хороонд улаан зүсмийн 1 тооны үхэр, сарман зүсмэн 1 тооны үхрийг уясан байсан. Ингээд Долгорбаярын гэрт ороход Долгорбаярын эхнэр хүүхдүүд нь байсан. Ингээд би Долгорбаярын хамтаар уг 2 тооны үхрийг нядалсан. Харин уг 2 тооны үхрийн гэдэс дотрыг Долгорбаярын эхнэр нь арилгаж цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 хуудас/
-Иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэбаатарын 2020 оны 03 сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Ж.Долгорбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15.900.000 төгрөгний үнэлгээтэй цэнхэр өнгийн улсын номер дугааргүй шинэ цэнхэр өнгийн Портер маркийн автомашиныг авч байсан. Ж.Долгорбаяр нь уг автомашиныг авахдаа урьдчилгаа мөнгө болох 3.180.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр мөнгийг 1 жилд 2 удаа эргэн төлөхөөр 2 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулж авч байсан юм. Ж.Долгорбаяр нь уг автомашиныг авснаас хойш 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эхний төлөлтөө төлөх ёстой байснаас төлөлгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Ж.Долгорбаяр гэрээгээ биелүүлэхгүй 1 ч төгрөг төлөөгүй байгаа. Одоо Ж.Долгорбаяр нь уг автомашиныг авснаас хойш өнөөдрийг хүртэл зээлдэгчийн үүргээ биелүүлэхгүй манай компанид үндсэн зээл болох 13.608.500 төгрөг, зээлийн хүү болох 3.750.320 төгрөг 15 мөнгө, алданги мөнгө болох 4.131.420 төгрөг 58 мөнгө буюу нийт 21.490.240 төгрөг 73 мөнгөний өрөнд орж манай компанид хохирол учруулсан байгаа юм. Манай компани зүгээс Ж.Долгорбаярт лизингээр өгсөн автомашиныг үнэлэхгүй. 2 дугаарт Ж.Долгорбаярыг хулгайн гэмт хэрэгт ашигласан гэдгээр нь тээврийн битүүмжилсэн байдалтай санал нийлэхгүй байгаа. Учир нь дээрх 05-87 УБМ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашин нь Ж.Долгорбаярын эзэмшлийнх биш харин “Новел Лизинг” ХХК-ний эзэмшлийн юм. Манай компаниас Ж.Долгорбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг битүүмжилж байгаа асуудалд санал нийцэхгүй байна.” гэх мэдүүүлэг /2-р хх-ийн 37 хуудас/
-Шүүгдэгч Ж.Долгорбаярын 2020 оны 05 сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би дээрх тооны малнуудыг авсан нь бол үнэн, гэхдээ иргэн П.Мөнхбатын 143 тооны хониноос нийт 30 тооны хонь авсан, Ц.Ванягийн 30 хонь, 20 ямаа гэдгээс 15 хонийг л авсан, иргэн Д.Бизъяагийн 1 тооны адуу, иргэн И.Баасандоржийн 2 тооны адуу, Ц.Ванягийн 2 тооны үхэр, Ц.Төмөрбатын 2 тооны үхрээс 1 тооны үхрийг авсан. Иргэн Д.Бизъяагийн 1 тооны адууг манай хаваржаан дээр Ц.Төмөрхүү өөрөө хөтөлж авчирч өгсөн миний унааны морь гэж хэлээд авчирч өгсөн. П.Мөнхбатын 143 хониноос 30 тооны хонийг Ц.Төмөрхүүгийн хотноос би өөрөө очиж авсан, Ц.Ванягийн 30 хонь , 20 хонь гэдгээс 15 хонийг Ц.Төмөрхүүгийн хотноос очиж авсан, И.Баасандоржийн 2 тооны адууг манай гэрт Ц.Төмөрхүү өөрөө авчирч өгсөн тухайн үед манайх Дархан сумын 1-р баг Цайдам гэх газарт байсан, Ц.Ванягийн 2 тооны үхрийг Ц.Төмөрхүүгийн өөрийнх нь гэрийн гаднаас авсан. Би Ц.Төмөрхүүгээс эдгээр малыг авахдаа дандаа амьдаар нь авсан. Тэгээд гэрийнхээ гадаа ажиллаад Улаанбаатар хот болон Хэнтий аймагт аваачаад ченжүүдэд зарсан. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Би өөрөө хулгай хийгээгүй. Ц.Төмөрхүүгээс мал авсан. /4-р хх-ийн 150-151-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч Ж.Долгорбаяр нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Хужирын хонхор” гэдэг газраас өөрийн үхэрт нийлсэн малчин С.Машсайханы 2 тооны бярууг хулгайлж, бусдад 1,400,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт
-Хохирогч С.Машсайханы 2020 оны 12 сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө өөрийн татаж ирээд идэшний 1 үхрээ барьж аваад үхрээ услаад баруун зүгт гаргасан. Би тэр өдрөө үхрээ татаж амжаагүй. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр 26-ны 15 цагийн үед үхрээ татах гээд очтол манай улаан охин бяруу зөв чих араасаа хөндөл буруу чих цуулбар имтэй, ухаа охин бяруу зөв чих араасаа хөндөл буруу чих цуулбар имтэй, 2 тооны үхэр алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 218 хуудас/
-Гэрч Б.Ганцэцэгийн 2020 оны 11 сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө өөрийн үхрээ татаж ирээд идэшний 1 үхрээ барьж аваад үхрээ услаад баруун зүгт гаргасан. Тэгээд тэр өдрөө үхрээ татаж амжаагүй. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 26-ны 15 цагийн үед манай нөхөр Машсайхан үхрээ татах гээд очтол манай улаан охин бяруу, ухаа охин бяруу, 2 тооны үхэр алга болчихсон байна гээд гэртээ ирсэн.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 226 хуудас/
-Гэрч Б.Оюунцэцэгийн 2020 оны 11 сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Долгорбаяр 2020 оны 11 сарын 27-ны орой үхрээ татаж ирсэн. Манай үхэрт танихгүй 2 тооны бяруу байна гэж хэлэхээр нь хартал улаан мухар охин бяруу, мөн ухаа охин бяруу байсан. Тэгээд үхэртэйгээ цуг хашаад тэр 2 бярууг барьж уяад орхисон. Тэгээд орой болж хүүхдүүд унтахаар нь нөхөр Долгорбаяр саравчиндаа унагаагаад ажилласан. Би 2 үхрийн гэдэс дотрыг арилгаж цэвэрлэсэн. Ажиллаж дуусаад махыг нь байшингийн хажууд байрлах гэрийн зүүн орон доор хурааж хучиж орхисон. Арьсыг нь гэрийн урд байрлах амбаартаа хийсэн. Толгой шийрийг нь шуудайд хийгээд гэрээс зүүн тийш дэрсэнд аваачиж хаясан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 230 хуудас/
-Гэрч Ш.Жаминхоролын 2020 оны 12 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай баруун талд 1 км орчим газарт нутгийн Машсайхан гэх айл байдаг юм. 2020 оны 11 сарын 26-ны өдөр манайх руу утсаар ярьж 2 тооны охин бяруу алдчихлаа, танай үхрээр нийлээгүй биз гэж ярьж байсан. Тэгэхээр нь би үхрээ очиж бүртгээд Машсайханы 2 үхрийг харахад нийлээгүй байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 232 хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 2020/ШД416 тоот 2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг “нийт 1,400,000 төгрөг” /6-р хх-ийн 238-240 хуудас/
-Гэрч О.Золжаргалын 2020 оны 12 сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манайхаас зүүн тийш манай нутгийн Машсайхан гэх ах байдаг юм. 2020 оны 11 сарын 26-ны өдөр ах нь 2 тооны охин бяруу алдчихлаа гээд утсаар ярьж байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 234 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрдний өндөр хамар” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд иргэн Ц.Дэрийлаамятав, Г.Ганболд нарын 70 тооны хонь, ямаа авч бусдад 6,630,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлэн авсан зургаар “хонь 68, ямаа 25 хашсан” гэх /6-р хх-ийн 89-94-р хуудас/
-Хохирогч Ц.Дэрийлаамятавт 68 хонь, 25 тооны ямааг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6-р хх-ийн 99-р хуудас/
-Хохирогч Г.Ганболдын 2020 оны 11 сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх тухайн үед буюу 2020 оны 07 дугаар сард Дэрийлаамятав болон Ц.Төмөрхүү нартай нэг газар нутаглаж байсан юм. Долгорбаярын гэр нь манай гэрээс ертөнцийн зүгээр урагш 15 орчим км зайд байдаг. Би тэр өдөр нь эхнэр Отгонтуяа болон Төмөрхүүгийн эхнэр Даваанямын хамтаар айлд хонь ноосолж байсан. Харин Төмөрхүү хонио хараад гэртээ үлдсэн. Тэр өдөр нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бид хонь хяргасан айлдаа хоноод маргааш орой нь 22 цагийн үед гэртээ ирэхэд Дэрийлаамятав ах байхгүй, харин Төмөрхүү ах ганцаараа байсан. Дэрийлаамятав ахыг тухайн үед ойрхон айл руу явсан гэж байсан. Ингээд гэртээ хоноод маргааш өглөө нь дахин айл руу хонь хяргахаар явсан. Ингээд тэр орой гэртээ эргэж ирэхэд Дэрийлмятав ах "Урд Долгорбаярын хашаанд манай хонь ямаанаас 90 орчим тооны хонь ямаа хашсан байсныг авчирсан гэж байсан. Тэгсэн тэр дунд нь манай ногоон будагтай зөв талын чих мөлүү буруу талын чих сам мөлүү имтэй 9 тооны хонь ямаа байсан. Тэгэхээр нь маргааш нь Бор-Өндөр суманд очиж энэ талаар мэдүүлэг өгчхөөд эргэж ирээд өөрийн ногоон будагтай хонь ямаагаа тоолоход анх дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж явсан данснаас 5 тооны төлөг 2 тооны борлон дутсан...Хамгийн сүүлд хонь ноослох үед буюу 2020 оны 07 дугаар сарын 5, 6-ны үед манай хонь ямаа бүрэн бүтэн байсан. Би яг хэзээ дутсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Дутсаныг мэдээд тэр хавиар эрж хайж явсан боловч олдоогүй. Миний бодлоор Дэрийлаамятав ах болон Төмөрхүү бид нарын хонь ямааг хашсан үед л дутсан гэж бодож байгаа...Тэр өдөр Төмөрхүү хонь ямаагаа харж үлдсэн.” гэх мэдүүлэг./6-р хх-ийн 117-122 хуудас/
-Хохирогч Ц.Дэрийлаамятавын 2020 оны 11 сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хонь ямаа хол бэлчээд байдаггүй, 2-3 км зайнд бэлчдэг. Ганболд Төмөрхүү манайх гэсэн 3 айлын 900 орчим тооны хонь ямаа нийлсэн байгаа юм. Бид 3 хонь ямаагаа аль нэг завтай нь харж хариулдаг. Би тэр өдөр нь өөрийн төрсөн ах Ваня ахынд Төмөрхүүгийн хамтаар хонь хяргаж байсан. Манайхны хонь ямааг Долгорбаярын өвөлжөөнд хашсан байсан. Үүнийг надад Б.Баяраа гэдэг залуу надад хэлсэн...Би алдсан малаа тоо ёсоор нь эргүүлж авсан, одоо санал нэхэмжлэх зүйл байхгүй./6-р хх-ийн 124-126 хуудас/
-Гэрч Н.Батбаярын “...Ж.Долгорбаярын хаваржаан дээр очиход малын хашаанд нь нилээд хэдэн тооны хонь, ямаа хашчихсан байсан. Тэдгээр хонь, ямаанууд нь улаан будагтай, зөв чих сан имтэй, буруу чих хулгар имтэй хонинууд байсан. ...Би Дэрийлааг утсаар дуудсан. Дэрийлаа Долгорбаярын хаваржаанд очиж үзээд манай мал мөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 122-123-р хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн үнэлгээ /6-р хх-ийн 140-143-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч П.Батбаатар, Ж.Долгорбаяр, Д.Төгсжаргал, Т.Чойдогжамц, Т.Чоёндорж нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар 1940001640095 дугаартай хэргээс
-Хохирогч Д.Бизьяагийн дансанд шүүгдэгч Д.Төгсжаргалын эхнэрээс 400,000 төгрөг, шүүгдэгч Д.Төгсжаргалын эгч н.Эрдэнэчимэг гэх хүнээс 500,000 төгрөг шилжүүлсэн баримт, шүүгдэгч Т.Чойдогжамцаас 900,000 төгрөг шилжүүлсэн баримт, шүүгдэгч П.Батбаатараас 1,100,000 төгрөг шилжүүлсэн баримт /8-р хх-н 149, 151, 150 хуу/
-Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Долгорбаяраас хохирогч Д.Бизъяагийн дансанд 650.000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг
Шүүгдэгч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
-Шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс хохирогч Д.Бизьяагийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 950,000 төгрөг шилжүүлсэн баримтуудыг
Шүүгдэгч А.Ганхуягийн өмгөөлөгч Б.Баярсайхан 1940001640095 дугаартай хэргээс
-Шүүгдэгч А.Ганхуягаас хохирогч Д.Бизъяагийн дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /8-р хх-н 105 хуу/ тус тус шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана... гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
1.Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Д.Төгсжаргал, П.Батбаатар, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2019 оны 08 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт нутаглах малчин Д.Бизъяагийн "Бүрд" гэдэг газарт бэлчээрт байсан бог малаас эр ямаа 7, эм ямаа 8, бүдүүн эм хонь 50, эм төлөг 20, эр бүдүүн хонь 10, эр төлөг 20, хурга 4, нийт 119 тооны бог мал хулгайлж, бусдад 11.980.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Д.Бизъяагийн 2021 оны 01 сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эхнэр 3 хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум руу явсан юм. Бид нар Дэлгэрхаан сум руу амрахаар явахдаа хамаатны Одбаяр гэдэг залууд өөрсдийн малыг харж бай гээд үлдээсэн. Тэгээд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амарч байгаад 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын төвд ирсэн. Дархан сумын төв дээр байж байгаад орой харуй бүрий болж байхад хөдөө гэртээ ирж амарсан. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө хонь, ямаагаа гаргаж бэлчээх гээд харахад арай бага юм шиг санагдсан, тэгэхээр нь хонин дотуураа явтал зүсээрээ хэдэн хонь, ямаа байхгүй байхаар нь хонь ямаагаа хашиж байгаад тоолж үзсэн. Тэгэхэд манай хониноос 150 гаруй бог мал дутсан. Тэгээд би ганцаараа алга болсон бог малаа ойр хавийн нутаг болон Дэлгэрхаан, Баянмөнх сумдын нутгаар, мөн Говьсүмбэр аймгийн зүүн талаар нийт 6 хоног хайгаад сураг гараагүй. Намайг малаа хайгаад явж байх хооронд манай хөдөө гэрээс зүүн урагш нутагладаг Ваньяа гэх айлын туслах малчин Алтанхүү манай гэр лүү утсаар яриад "танай имтэй хэдэн хонь, ямаа Төмөрхүүгийн хонинд нийлчихсэн байна" гэж манай эхнэрт хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр Эрдэнэчимэг, Одбаяр нар хамт Төмөрхүүгийн хонин дээр очоод өөрсдийнхөө бог малыг ялгаж авсан байсан ба нийт 21 тооны хурга, 3 тооны ишиг, 2 тооны хонь ялгаж тууж авчирсан байсан. Би хулгайд алдсан бог малаа хайж байхдаа гэрийнхээ ойр орчимд байдаг малын хашаа саравчаар болон малаар орж үзэж явахад Ариунболдын хонинд манай имтэй 1 тооны хонь байсан. Мөн Баасанхүүгийн хонинд 2 тооны эм ямаа байсныг олж авсан. Малаа эрж байгаад Төмөрхүүгийн хаваржааны саравчин дээр очтол манай өөрийн 4 тооны хурга үхчихсэн байсан. Үхсэн 4 хурганы 2 нь ам нь хатаж, тийчилж байгаад үхсэн байдалтай, газраа хэвтээгээрээ самардсан байсан, нөгөө 2 хурга нь их хонинд дарагдсан байдалтай үхсэн байсан. Мөн намайг малаа хайж байх хугацаанд бэлчээрээс 2 тооны эм хонь гүйж ирээд өөрсдийнхөө хонинд нийлсэн. Ингээд нийт хулгайд алдсан бог малаасаа 25 тооны хурга /4 үхсэн/, 3 тооны ишиг, 2 тооны эм ямаа, 3 тооны хонь, нийт 35 тооны бог малаа эргүүлж олж авсан. Үүнээс нь 4 тооны хурга үхсэн байсан ...Хулгайд алдагдсан 150 тооны бог малаас эргүүлж 35 тооны бог малыг олж авсан /4 тооны хурга үхсэн байсан/. Одоо 115 тооны бог мал огт олдоогүй байна. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/
Яллагдагч Д.Төгсжаргалын 2021 оны 09-р сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын үед Төмөрхүүгийн гэрт очиход Төмөрхүүгийн мотоцикл нь болохгүй байна гээд хамт хонинд яваад ирье гэж хэлсэн. ...Төмөрхүүгийн хонины цаад талд 1 км гаран зайд хэсэг хонь байхаар нь очиж харсан. Тэгэхэд Бизъяагийн хонины сүүл хэсэг нь байсан, эхний хэсэг нь гэрлүүгээ явж байсан. Тэгэхээр нь би Төмөрхүүд хоёулаа энэ хэдэн хонь ямааг хулгайлж туугаад танай хаваржааны саравчинд хашъя гэхэд Төмөрхүү зөвшөөрсөн. Тэгээд Төмөрхүү бид 2 тэр хонинуудыг тууж яваад Төмөрхүүгийн хаваржааны саравчин дээр очоод саравчных нь зүүн талын хэсэг хашаанд нь хашсан. Төмөрхүү бид хоёрын тасалж хулгайлсан хонь, ямаа нийт нүдэн баримжаагаар 120 гаран тооны бог мал байсан. Бид хоёр хонио хашиж орхичхоод Төмөрхүүгийн гэрт очоод би Батбаатар ах руу утсаар ярьж Төмөрхүү бид хоёр нилээн хэдэн хонь ямаа хашчихлаа гэж хэлэхэд Батбаатар ах хэний хонь, ямаа юм гэхээр нь би Бизьяагийн хонь ямаа байна гэж хэлсэн, тэгээд өөр зүйл ярилгүй утсаа тасалсан. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед Батбаатар ах над руу залгаж нөгөө хашсан хэдэн хонь, ямаа чинь байгаа юу гэхээр нь байгаа гэж хэлэхэд Төмөрхүү та 2 хаваржаан дээрээ хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Төмөрхүү бид хоёр очоод хаваржааны саравчин дээр ирээд байж байтал төд удалгүй Батбаатар ах Чоёндорж 2 хамт Батбаатар ахын машинтай ирсэн. Ингээд Төмөрхүү, Чоёндорж, Батбаатар ах бид 4 нийлж Батбаатар ахын машин дээр эхлээд 20 орчим эсхүл (20) гаран тооны дан хонь түүж ачаад явсан. Тоог нь нарийн тоолж гаргаагүй. Батбаатар ахын машин дээр ачсан хонинуудаа аваад Батбаатар ахын гэрийн гадаа очсон, Төмөрхүү бид 2 мотоциклтой дагаад гэрийнх нь гадаа очсон. Тэгэхэд Ганхуяг буюу Хоргол, Чойдогжамц 2 Батбаатар ахын гадаа ирчихсэн байсан. Тэгээд Батбаатар ах, Төмөрхүү, Хоргол, Чоёндорж, Чойдогжамц бид 6 нийлж байгаад ачиж ирсэн хонинуудаа Батбаатар ахын гэрийн урд талд дэрсэний захад ажилласан. Хонь ажиллаж байхдаа гэдэс, сэвсийг нь газар ухаад, ухсан нүхэндээ хийсэн. Хонины гэдэс хийх нүхийг Төмөрхүү ухсан. Тэгээд ачиж авчирсан хонинуудаа ажиллаад дуусах гэж байхад Батбаатар ах дахиад очоод хэдэн хонь ачаад ирье гээд Төмөрхүү, Батбаатар ах, Чоёндорж бид 4 машинтай яваад Төмөрхүүгийн саравчин дээр очоод хонь, ямаа нийлсэн 20 орчим эсхүл (20 гаран) тооны бог мал ачаад эргээд Батбаатар ахын гэрийн гадаа очсон. Тэгээд бид 6 нийлж байгаад сүүлд авчирсан бог малуудыг бүгдийг нь ажиллаж дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97 хуудас/
Гэрч Ч.Сүрэнчимэгийн 2019 оны 09-р сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байх "Нарантуул-2" худалдааны төв дээр нөхөр Баатарцогтын хамтаар хөдөө орон нутгаас ирсэн мал махыг худалдаж авдаг. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 05 цаг өнгөрөөд Нарантуул-2 худалдааны төв дээр нөхөр Баатарцогтын хамтаар ирэхэд манай нутгийн залуу Батбаатар нь цагаан өнгийн "Пропокс" маркийн авто машинтай ирчихсэн хонь, үхрийн мах зарах гээд зогсож байсан. Батбаатар нь тухайн эхнэр нөхөр бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй хамт зогсож байсан. Тэгэхээр нь би нөхөр Баатарцогтын хамтаар Батбаатар дээр очиж уулзахад 14 тооны хонь, 1 тооны үхрийн мах зарж борлуулах гээд зогсож байсан. Ингээд бид махны үнэ ханшин дээр тохиролцоод хонины махыг 1 кг-ийг нь 6500 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг-ийг нь 7500 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Батбаатарын зарж борлуулсан 1 тооны үхэр, хонины 14 гулууз махны 3 ширхэг гулууз, 1 тооны үхрийн мах нь Батбаатарынх, харин 11 ширхэг хонины гулууз мах нь хамт явж байсан эрэгтэй эмэгтэй 2 хүнийх байсан. Ингээд би 11 ширхэг гулууз махны нийт мөнгө болох 1.391.000 төгрөгийг Батбаатартай хамт явж байсан эрэгтэй эмэгтэй 2 хүний данс болох "Хаан" банкны 5135245238 гэсэн данс руу шилжүүлсэн. Харин 1 тооны үхэр, 3 ширхэг хонины гулууз махны үнэ болох 1.425.000 төгрөгийг Батбаатарын өөрийнх нь "Хаан" банкны 5945081901 гэсэн дансруу шилжүүлж хийсэн. Ингээд би Батбаатараас худалдаж авсан нийт 14 ширхэг хонины гулууз мах болон 1 тооны үхрийн махыг ширхэглэж зарж борлуулсан. Ингээд байж байтал 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөн л намайг нөхрийн хамтаар "Нарантуул-2" худалдааны төв дээр ирэхэд Батбаатар нь мөн л нөгөө цагаан өнгийн пропокс маркийн автомашинтай танихгүй 2 залуугийн хамтаар мал мах зарах гэж байгаа бололтой ирээд зогсож байсан. Би Батбаатарын мах тээвэрлэж авчирсан цагаан өнгийн пропокс маркийн автомашины дугаар анзаараагүй болохоор хэд гэсэн дугаартай байсныг хэлж мэдэхгүй байна. Ингээд би нөхрийн хамтаар Батбаатар дээр очиход Батбаатар нь машиндаа 9 ширхэг хонины гулууз, 3 тооны үхрийн махтай ирчихсэн байсан. Тэгэхээр нь мөн л худалдаж авахаар болоод хонины махыг нь 1кг-ийг 5.600 төгрөгөөр, харин 2 ширхэг үхрийн махыг 1 кг-ийг 6.300, харин 1 ширхэг үхрийн махыг 5.300 төгрөгөөр бодож худалдаж авсан. Би Батбаатартай хамт явж байсан залуугийн Хаан банкны данс болох 9135245238 гэсэн дансруу 9 ширхэг хонины махны нийт үнэ болох 812.000 төгрөгийг, Батбаатарын өөрийн данс болох 5945081901 гэсэн дансруу 2 тооны үхрийн махны нийт үнэ болох 1.360.000 төгрөгийг шилжүүлж, 1 тооны үхрийн махны үнэ болох 470.000 төгрөгийг Батбаатарын хамт явж байсан залууд бэлнээр тоолж өгсөн. Энэ үеэр Нарантуул-2 худалдааны төвийн хашаан дотор гаднаас хөх өнгийн Портер, Пронтер маркийн автомашин орж ирэхэд Батбаатар нь уг машиныг зааж "Энэ манай нутгийн залуу байгаа юм, махыг нь авах уу" гэхээр нь худалдаж авахаар болж уг хөх өнгийн ачааны автомашин дээр очиход миний өмнө нь харж байгаагүй, танихгүй эмэгтэй эрэгтэй 2 хүн байсан. Ингээд уг хөх өнгийн машинтай хүмүүсийн махыг үзэхэд 36 ширхэг хонины гулууз мах, 8 ширхэг ямааны гулууз махтай байсан. Ингээд хонины махаа авахдаа би тарган туранхайгаар нь ялгаж 2 хувааж үнэ өртөгөө тохирч 12 ширхэг хонины гулууз махыг 1 кг-ийг нь 6.200 төгрөгөөр, үлдсэн 24 ширхэг хонины гулууз махыг 1 кг-ийг 5.800 төгрөгөөр, 8 ширхэг ямааны гулууз махыг 1 кг-ийг 6.100 төгрөгөөр худалдан авч нийт 5.227.000 төгрөгийг 5945056453 гэсэн Хаан банкны дансруу хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 104-105 хуу/ зэрэг нотлох баримтуудаар
2.Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Төмөрбатын “Цэнхэр бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан 2 үхрийг хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хохирогч Ц.Төмөрбатын 2019 оны 11 сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үхэр Дархан сумын 1 дүгээр баг “Цэнхэр бүрд” гэх газраар бэлчдэг байсан. Уг газар нь манай зуслан байдаг задгай устай газар юм. Цуг бэлчдэг байсан үхрүүд нь 161 тооны үхэр бий. Тэр үхрүүд маань 2-3 км дотор бэлчдэг байсан. 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хариулга маллагаагүй байсан юм...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирсэн юм. Би алдагдсан гэх үхрээ бэлчдэг газраас нь 15-20 км зайд хайж үзсэн боловч олдоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221 хуудас/
-Хохирогч Ц.Төмөрбатын 2020 оны 03 сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Манайх зөв чих урдаасаа ганзага имтэй 2 чих мөлүү, улаан зүсмийн 8 настай үнээ, мөнх ижил имтэй ухаа зүсмийн 4 настай үнээ буюу 2 тооны үхрээ алдсан. Би 8 настай улаан зүсмийн үнээг 1,000,000 төгрөгөөр, 4 настай ухаа үнээг мөн 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Энэ 2 үнээ маань тухайн цаг хугацаанд сувай үнээ байсан. гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26 хуудас/
-Гэрч А.Мөнхжингийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дархан сумын төв дээр байх мал нядалгааны бойн дээр ажилладаг юм. Мөн би сумын иргэдийн хүсэлтээр гэр орноор очиж хонь мал хөлс мөнгөөр нь ажиллаж өгдөг юм. Би он сарыг нь сайн хэлж санахгүй байна. 2019 оны хавар намайг гэртээ байж байхад өдөр 14 цагийн орчимд байх Долгорбаяр нь над руу залгаад "Хот явах гэсэн юм, 2 үхэр хийгээд өгөөч" гэхээр нь би "1 үхрийг 25.000 төгрөгөөр хийнэ шүү" гэхэд Долгорбаяр нь "болно, болно" гээд ярьж тохиролцоод намайг гэрээс ирж авсан. Ингээд бид 2 Долгорбаярын гэрт нь очиход гэрийнх нь хойд хэсэгт байх малын хороонд улаан зүсмийн 1 тооны үхэр, сарман зүсмэн 1 тооны үхрийг уясан байсан. Ингээд Долгорбаярын гэрт ороход Долгорбаярын эхнэр хүүхдүүд нь байсан. Ингээд би Долгорбаярын хамтаар уг 2 тооны үхрийг нядалсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
3.Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Д.Бизъяагийн “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан адуунаас 1 адууг хулгайлж, 900,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хохирогч Д.Бизъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 100 гаруй тооны буюу 7-8 азарга адуутай. Алдагдсан хонгор халзан морь нь хүрэн халзан азаргатай адуунд бэлчдэг байсан. Уг адуунууд нь 4-5 км дотор бэлчдэг байсан. 2019 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд манай адуунууд хариулга маллагаагүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-24-р хуудас/
-Яллагдагч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгчтэй өгсөн: “Манай гэрийн баруун талд байх хаваржаан дээр Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэх газар нутагладаг Бизъяа ахын нилээн олон тооны адуу ирчихсэн байсан. Тэгэхээр нь мөн л энэ дундаас хулгай хийе гэж бодоод Долгорбаяр луу шөнийн 00 цагийн үед залгаж, адууны талаар хэлэхэд удалгүй Долгорбаяр нь хүүгийн хамтаар өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн ачааны машинтайгаа ирсэн. Ингээд Долгорбаярыг ирэхэд нь хаваржааны баруун талд байх адуун дээр очсон. Би адуун дээр очихдоо гэрийн гадаа байсан уургаа авч очоод адуун дундаас хонгор халзан зүсмийн морийг уургалж барьж аваад Долгорбаярын машинд бид гурав хамт ачсан. Ингээд Долгорбаяр нь адуу ачаад мөн л гэрийнхээ зүг явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28-р хуудас/
-Гэрч Х.Даваахүүгийн 2019 оны 11-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он сарыг нь нарийн санахгүй байна. 2019 оны 06 дугаар сард намайг адууны эрэлд явж байхдаа би Дархан сумын 1 дүгээр баг Цайдам гэх газарт нутагладаг Долгорбаяр гэдэг ахынхаар ороход Долгорбаяр нь эхнэрийн хамтаар байж байсан юм. Би адуугаа алдаад эрж хайж яваа талаараа хэлж асууж сураглаад явах гэхэд Долгорбаяр ах надаас ганц адуу ажиллаад өгөөч, ах нь чамд мөнгийг нь өгнөө гэхээр нь би зөвшөөрч, Долгорбаяр ахын хороон дотор уяатай байсан “Гурван арвай" тамгатай хонгор халзан зүсмийн бүдүүрсэн хөгшин талдаа орсон эцэнхий 1 тооны адууг хорооноос гаргаж Долгорбаяр ахтай хамт нийлж байгаад боож унагаад ажилласан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
4.Шүүдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-наас 13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэдэг газар нутаглах малчин Ц.Ванягийн хаваржааны дээр байсан хонь, ямаанаас 30 хонь, 20 ямаа нийт 50 бог мал хулгайлж, бусдад 4,300,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хохирогч Ц.Ванягийн 2019 оны 11 сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөс өглөө 10 цагийн орчимд том охины хонхны баярт буюу Дархан сумын төв рүү эхнэр хүүхдүүдээ дагуулж яваад хонхны баярт оролцчихоод маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орой нь 19 цагийн орчимд гэртээ эргэж ирсэн. Ингээд би гэртээ ирээд өөрийн хоттой хонь ямаагаа бүртгэхэд тусдаа бэлчдэг хурга, ишигтэй хонь ямаанаас дутуу байсан. Хэд хэдэн удаа дахин нарийн сайн тоолоход 2 настай хонь /төлөг/ 30 тооны, мөн 2 настай ямаа /борлон/ 20 тооны нийт 50 тооны бог дутсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54 хуудас/
-Яллагдагч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгчтэй өгсөн: “Би мөн л он, сарыг нь санахгүй байна. 2019 оны хавар манай гэрийн баруун доор буюу Дархан сумын 1 дүгээр баг Өндөр хамар гэх газарт байх Ваня гэх айлын хаваржаан дээр Ваня ахын туслах малчин Алтанхүү нь хонь, ямаагаа хаваржааны гадаа хураачхаад явсан. Тэгэхээр нь би харуй бүрий болохоор нь эдгээр хонь, ямаанаас хулгайлъя гэж бодоод Долгорбаярын гар утас руу нь залгаж дуудахад Долгорбаяр нь шөнийн 00 цаг өнгөрч байх үед мөн л хүүгийн хамтаар өөрийнхөө цэнхэр өнгийн ачааны автомашинтай ирсэн. Долгорбаяр нь ирэхдээ шууд Ваня ахын хаваржаанд ирсэн. Ингээд би Долгорбаяр, хүүгийнх нь хамтаар уг хонь, ямаанаас машиных нь тэвшийг дүүртэл нь ачиж өгөөд явуулсан. Долгорбаяр ах хонь, ямаагаа ачаад мөн л гэрийнхээ зүгт явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-р хуудас/
-Гэрч А.Мөнхжингийн 2019 оны 12 сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Хэнтий аймгийн Дархан сумын төв дээр байх мал нядалгааны бойн дээр ажилладаг юм. Мөн би сумын иргэдийн хүсэлтээр гэр орноор очиж хонь мал хөлс мөнгөөр нь ажиллаж өгдөг юм. 06 дугаар сард шиг санагдаж байна. Би он сараа сайн санахгүй байна. Долгорбаяр нь мөн л надаар 40 тооны хонь нядлуулж байсан. Би энэ 40 тооны хонийг мөн л гэрийнх нь гадаа очиж нядалж өгч байсан. Харин гэдэс дотрыг нь Долгорбаярын эхнэр нь л цэвэрлэж байсан. Би 40 тооны хонийг зүсэлж мэдэхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
5.Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бүрд” гэдэг газар нутаглах И.Баасандоржийн “Аман хужир” гэх газарт бэлчээрт байсан адуунаас 2 тооны адууг хулгайлж, 1,300,000 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хохирогч И.Баасандоржийн 2019 оны 11 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг "Бүрд" гэх газар нутаглаж байхдаа Бүрдний урд хэсэг "Аман хужир" гэх газрын ертөнцийн зүгээр баруун хэсэгт бэлчиж байсан босоо саран тамгатай зээрд зүсмийн азаргатай нийт 5 тооны адуунаасаа 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 2019 оны 09 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 2 тооны адуу буюу "Ширээтэй саран дэвсгэртэй арвай" тамгатай хонгор зүсмийн 1 тооны эм даага, мөн сэрээ тамгатай шарга зүсмийн шүдлэн насны 1 тооны эм байдас буюу нийт 2 тооны адуугаа хулгайд алдсан. Эдгээр адуунууд 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бэлчиж байсан юм. Маргааш өглөө нь л 2 тооны адуу нь хулгайд алдсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-87 хуудас/
-Яллагдагч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгчтэй өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 09-ний орой гэртээ байж байхад манай гэрийн баруун талд байх хаваржаан дээр Дархан сумын 1 дүгээр баг Бүрд гэх газар оршин нутагладаг Баасандорж гэх залуугийн зээрд азаргатай 5 адуу ирчихсэн бэлчиж байсан. ...Ингээд бид 2 барьж авсан 2 адуугаа өвөлжөөнд нь уяж хонуулаад би гэрт орж унтаж амраад өглөө гэрлүүгээ явсан. Баасандоржийн 2 адууг хулгайлж Чингис хотод зарж борлуулж ирснийхээ дараа Долгорбаяр надад бэлнээр 30.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
6.Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Мөнхбатын “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан хониноос 142 бог малыг хулгайлж, бусдад 14,080,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хохирогч П.Мөнхбатын 2019 оны 11 сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сард Дархан сумын 1 дүгээр баг Бүрд гэх газар нутаглаж байхдаа эхнэр хүүхдийн хамтаар Дархан сумын төв рүү өдөр явчхаад орой 18 цагийн орчимд гэртээ ирчихээд 2-3 хоногийн дараагаар хоттой хонь ямаагаа тоолж үзэхэд 78 тооны хонь, 65 тооны ямаа буюу нийт 143 тооны бог мал дутуу байсан. Ингээд би дутуу малаа нутаглаж байгаа газрынхаа ойр орчмоор эрж хайсан боловч олдоогүй юм. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан хонь ямаанууд нь сувай хонь ямаа болон хурга ишигнүүд байсан. Манай хонь ямаанууд зөв талын чих сүвэгч, тайранхай, буруу талын чих ганзага имтэй байгаа. Би алдсан хонь ямаагаа нэг бүрчлэн зүсэлж мэдэхгүй. Харин тоогоор хэлж мэднэ...Би алдсан ямаанаасаа Дархан сумын 1 дүгээр баг Бүрд гэх газраас хойш нутагладаг П.Батбаатар гэдэг айлын хоттой хонь ямаан дундаас ягаан зүстэй 1 тооны ямаа, цоохор зүсмийн хязаалан эр ямаагаа олсон юм. Тэгээд уг 2 тооны ямаагаа авах гэтэл П.Батбаатар нь хүнээс авсан юм гээд цоохор зүсмийн хязаалан эр ямааг нь өгөөгүй. Харин ягаан зүсмийн ямааг нь өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-127 хуудас/
-Яллагдагч Ц.Төмөрхүүгийн өмгөөлөгчтэй өгсөн: “Би он, сарыг нь мөн л санахгүй байна. Долгорбаярт Ваня ахын хониноос ачиж өгснөөс хойш хавраар байсан шиг санагдаж байна. Намайг хонь, ямаагаа услахаар Дархан сумын 1 дүгээр багийн нутаг Бүрд гэх газар байх Бүрдийн нуур гэх газар ундаалж байсан хонь, ямаан дээрээ очиход манай хонь, ямаа Мөнхөө гэх залуугийн 30 орчим хонь, ямаатай нийлчихсэн байсан. Тэгэхээр нь Долгорбаяр руу утсаар залгаж “Манай хонь, ямаанд Мөнхөөгийн хонь, ямаа нийлчихсэн байна. Энэ хонь, ямаанаас ачъя” гэж хэлээд Мөнхөөгийн нийлсэн байсан хонийг өөрийн хонь, ямаатай хамт туугаад гэрийнхээ гадаа авчирсан. Ингээд гэртээ Долгорбаярыг ирэхийг хүлээхэд Долгорбаяр нь манай гэрт хүүгийнхээ хамтаар мөн л өөрийнхөө цэнхэр өнгийн машинтай шөнийн 23 цагийн үед ирсэн. Ингээд Долгорбаярыг хүүгийнхээ хамтаар ирэхэд нь бид 3 нийлж байгаад Мөнхөөгийн нийлсэн хонь, ямааг бүгдийг амьдаар нь ачиж өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 118-р хуудас/
-Гэрч Т.Алтантуяагийн “...Ж.Долгорбаяр нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 05-87 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотын “Хүчит шонхор” зах дээр борлуулахаар хонины мах 840 кг буюу 42 хонь, ямааны мах 160 кг-ийг баталгаажуулсан, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үхрийн мах 300 кг буюу 3 үхэр, хонь 100 кг буюу 5 хонь, 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үхрийн мах 100 кг буюу 1 үхэр, хонины мах 320 кг буюу 16 хонь, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үхрийн мах 100 кг буюу 1 үхэр, хонины мах 300 кг буюу 15 хонь, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр адууны мах 100кг буюу 1 адуу, үхрийн мах 500кг буюу 5 үхэр, хонины мах 200 кг буюу 10 хонь, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хонины мах 1000кг буюу 50 хонь, үхрийн мах 300кг буюу 3 толгой, адууны мах 100 кг буюу 1 адуу, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хонины мах 500 кг буюу 25 хонь, 300 кг буюу 3 үхрийн махыг баталгаажуулж зах зээлд борлуулсан. Мал эмнэлгээс 1 бод малыг 100 кг махаа, 1 бог малыг 20 кг махаар бодож гэрчилгээ олгодог. Гэрээтэй ажилладаг мал эмнэлгийн малын эмч нь мал эмнэлгийг гэрчилгээг бичиж, надаар хянуулж баталгаажуулах ёстой. Гэрчилгээ нь малын эмч нарт үнэт цаас хэлбэрээр байдаг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 220-р хуудас/
-Гэрч А.Мөнхжингийн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намар 06 дугаар сард шиг санагдаж байна. Би он сараа сайн санахгүй байна. Долгорбаяр нь мөн л надаар 40 тооны хонь нядлуулж байсан. Би энэ 40 тооны хонийг мөн л гэрийнх нь гадаа очиж нядалж өгч байсан. Харин гэдэс дотрыг нь Долгорбаярын эхнэр нь л цэвэрлэж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа буюу 08 дугаар сард Долгорбаяр нь надаар 2 тооны үхэр нядлуулсан. Үүнийг мөн л гэрийнхээ гадаа нядлуулж байсан... Долгорбаяр нь бусдаас мал авч наймаа хийдэг юм. Тэр утгаар нь би өөрийн мал юм уу бусдаас худалдаж авсан малаа ажиллуулж байна л гэж бодсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
7.Шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн малчин Ц.Ванягийн “Бүрд” гэдэг газарт бэлчээрт байсан үхрээс 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 2,000,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хохирогч Ц.Ванягийн 2019 оны 11 сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..адуу үхрээ Бүрд гэх газар үлээгээд явсан. 7 хоногийн дараа адуу үхэр үлдээсэн Бүрд гэх газраа ирж адуу үхрээ нүдээр үзэж бүртгэхэд манай адуунууд бүрэн, харин үхэрнээс 2 тооны үхэр дутсан байсан. Тэгэхээр нь алдсан үхрээ зүслэхэд зөв талын чих сам, буруу талын чих ац имтэй 5 настай хөх зүсмийн 1 тооны үнээ мөн ижил им, настай хар хөх зүсмийн 1 тооны үнээ буюу 2 тооны үнээ алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 163-164 хуудас/
-Шүүгдэгч Ж.Долгорбаярын 2019 оны 11 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би он cap өдрийг нарийн сайн санахгүй байна. 2019 оны 06 дугаар сард Төмөрхүү нь надруу залгаж 2 тооны үхэр худалдаж авах уу гэхээр нь 1 тооны үхрийг 600.000 төгрөгөөр бодож авахаар болж ярьж тохироод гэрт нь өөрийнхөө машинтай хүү Сод-Ирээдүйгийн хамтаар очиход Төмөрхүү нь гэртээ эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар байсан. Ингээд 2 тооны үхрийг худалдаж авахаар ярьж тохироод уг 2 тооны үхрийг миний машины тэвшин дээр ачисан. Тэгэхэд уг 2 тооны үхэр нь бараан зүсмийн багавтар насны үхэр байсан. Би уг 2 тооны үхрийн имийг хараагүй. Ингээд би Төмөрхүүгийн гэрээс хөдөлж гэрлүү ирж гэрийн гадаа буулгаад хороондоо 2-3 хоног хашиж байлгаж байгаад Дархан сумын харьяат Мөнхжин гэгчээр 1 тооны үхрийг 20.000 төгрөгөөр бодож нядлуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182-183 хуудас/
-Гэрч А.Мөнхжингийн 2019 оны 10 сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын төв дээр байх мал нядалгааны бойн дээр ажилладаг юм. Мөн би сумын иргэдийн хүсэлтээр гэр орноор очиж хонь мал хөлс мөнгөөр нь ажиллаж өгдөг юм. Би он сарыг нь сайн хэлж санахгүй байна. 2019 оны хавар намайг гэртээ байж байхад өдөр 14 цагийн орчимд байх Долгорбаяр нь надруу залгаад "Хот явах гэсэн юм, 2 үхэр хийгээд өгөөч" гэхээр нь би "1 үхрийг 25.000 төгрөгөөр хийнэ шүү" гэхэд Долгорбаяр нь "болно, болно" гээд ярьж тохиролцоод намайг гэрээс ирж авсан. Ингээд бид 2 Долгорбаярын гэрт нь очиход гэрийнх нь хойд хэсэгт байх малын хороонд улаан зүсмийн 1 тооны үхэр, сарман зүсмэн 1 тооны үхрийг уясан байсан. Ингээд Долгорбаярын гэрт ороход Долгорбаярын эхнэр хүүхдүүд нь байсан. Ингээд би Долгорбаярын хамтаар уг 2 тооны үхрийг нядалсан. Харин уг 2 тооны үхрийн гэдэс дотрыг Долгорбаярын эхнэр нь арилгаж цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
8.Шүүгдэгч Ж.Долгорбаяр нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Хужирын хонхор” гэдэг газраас өөрийн үхэрт нийлсэн малчин С.Машсайханы 2 тооны бярууг хулгайлж, бусдад 1,400,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хохирогч С.Машсайханы 2020 оны 12 сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө өөрийн татаж ирээд идэшний 1 үхрээ барьж аваад үхрээ услаад баруун зүгт гаргасан. Би тэр өдрөө үхрээ татаж амжаагүй. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр 26-ны 15 цагийн үед үхрээ татах гээд очтол манай улаан охин бяруу зөв чих араасаа хөндөл буруу чих цуулбар имтэй, ухаа охин бяруу зөв чих араасаа хөндөл буруу чих цуулбар имтэй, 2 тооны үхэр алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 218 хуудас/
-Гэрч Б.Оюунцэцэгийн 2020 оны 11 сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Долгорбаяр 2020 оны 11 сарын 27-ны орой үхрээ татаж ирсэн. Манай үхэрт танихгүй 2 тооны бяруу байна гэж хэлэхээр нь хартал улаан мухар охин бяруу, мөн ухаа охин бяруу байсан. Тэгээд үхэртэйгээ цуг хашаад тэр 2 бярууг барьж уяад орхисон. Тэгээд орой болж хүүхдүүд унтахаар нь нөхөр Долгорбаяр саравчиндаа унагаагаад ажилласан. Би 2 үхрийн гэдэс дотрыг арилгаж цэвэрлэсэн. Ажиллаж дуусаад махыг нь байшингийн хажууд байрлах гэрийн зүүн орон доор хурааж хучиж орхисон. Арьсыг нь гэрийн урд байрлах амбаартаа хийсэн. Толгой шийрийг нь шуудайд хийгээд гэрээс зүүн тийш дэрсэнд аваачиж хаясан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 230 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар
9.Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Бүрдний өндөр хамар” гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд иргэн Ц.Дэрийлаамятав, Г.Ганболд нарын 70 тооны хонь, ямааг хулгайлж бусдад 6,630,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Хохирогч Г.Ганболдын 2020 оны 11 сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх тухайн үед буюу 2020 оны 07 дугаар сард Дэрийлаамятав болон Ц.Төмөрхүү нартай нэг газар нутаглаж байсан юм. Долгорбаярын гэр нь манай гэрээс ертөнцийн зүгээр урагш 15 орчим км зайд байдаг. Би тэр өдөр нь эхнэр Отгонтуяа болон Төмөрхүүгийн эхнэр Даваанямын хамтаар айлд хонь ноосолж байсан. Харин Төмөрхүү хонио хараад гэртээ үлдсэн. Тэр өдөр нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бид хонь хяргасан айлдаа хоноод маргааш орой нь 22 цагийн үед гэртээ ирэхэд Дэрийлаамятав ах байхгүй, харин Төмөрхүү ах ганцаараа байсан. Дэрийлаамятав ахыг тухайн үед ойрхон айлруу явсан гэж байсан. Ингээд гэртээ хоноод маргааш өглөө нь дахин айлруу хонь хяргахаар явсан. Ингээд тэр орой гэртээ эргэж ирэхэд Дэрийлмятав ах "Урд Долгорбаярын хашаанд манай хонь ямаанаас 90 орчим тооны хонь ямаа хашсан байсныг авчирсан гэж байсан. Тэгсэн тэр дунд нь манай ногоон будагтай зөв талын чих мөлүү буруу талын чих сам мөлүү имтэй 9 тооны хонь ямаа байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 117-122 хуудас/
-Хохирогч Ц.Дэрийлаамятавын 2020 оны 11 сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хонь ямаа хол бэлчээд байдаггүй, 2-3 км зайнд бэлчдэг. Ганболд Төмөрхүү манайх гэсэн 3 айлын 900 орчим тооны хонь ямаа нийлсэн байгаа юм. Бид 3 хонь ямаагаа аль нэг завтай нь харж хариулдаг. Би тэр өдөр нь өөрийн төрсөн ах Ваня ахынд Төмөрхүүгийн хамтаар хонь хяргаж байсан. Манайхны хонь ямааг Долгорбаярын өвөлжөөнд хашсан байсан. Үүнийг надад Б.Баяраа гэдэг залуу надад хэлсэн...Би алдсан малаа тоо ёсоор нь эргүүлж авсан, одоо санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 124-126 хуудас/
-Гэрч Н.Батбаярын “...Ж.Долгорбаярын хаваржаан дээр очиход малын хашаанд нь нилээд хэдэн тооны хонь, ямаа хашчихсан байсан. Тэдгээр хонь, ямаанууд нь улаан будагтай, зөв чих сан имтэй, буруу чих хулгар имтэй хонинууд байсан. ...Би Дэрийлааг утсаар дуудсан. Дэрийлаа Долгорбаярын хаваржаанд очиж үзээд манай мал мөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 122-123-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хөтөлбөргүй нотлогдож байна.
Уг гэмт хэргийн хохирогч Д.Бизъяа, Ц.Төмөрбат, Ц.Ваня, И.Баасандорж, Ц.Мөнхбат, С.Машсайхан, Ц.Дэрийлаамятав, Г.Ганболд нарын малыг үнэлсэн үнэлгээ хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч нар /бүгд/, болон тэдний өмгөөлөгчдын зүгээс бусдын малыг хулгайлан авсан тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Батбаатар, Д.Төгсжаргал, Т.Чойдогжамц, Т.Чоёндорж, А.Ганхуяг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /олон тооны мал хулгайлж/,
Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах/ тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Учир нь шүүгдэгч П.Батбаатар, Д.Төгсжаргал, Т.Чойдогжамц, Т.Чоёндорж, А.Ганхуяг нарын мал хулгайлах гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн мал хулгайлах /17.12 дугаар зүйл/ гэмт хэрэгт өөрчлөлт орохоос өмнөх үйлдэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн тул тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь, шүүгдэгч Ц.Төмөрхүү, Ж.Долгорбаяр нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн мал хулгайлах гэмт хэрэгт өөрчлөлт орохоос өмнөх болон орсноос хойших үйлдлүүд байх тул тэдний үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байгаа хуулиар зүйлчилсэн нь тус тус зөв болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: /2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө/ “Энэ зүйлд заасан олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тайлбарласан бол 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрчлөлтөөр Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэжээ. Энэ хэрэгт Ц.Төмөрхүү нь нийт 8 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын 381 тооны бог, 7 тооны бод, Ж.Долгорбаяр нь 7 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын 192 тооны бог, 9 тооны бод, Д.Төгсжаргал, П.Батбаатар, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нар бүлэглэн бусдын 119 тооны бог малыг хулгайлсан нь “олон тооны мал” гэсэн ойлголтод хамаарна.
Шүүгдэгч Ж.Долгорбаяр, Ц.Төмөрхүү нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Мал хулгайлах” гэмт хэрэгт өөрчлөлт орохоос өмнөх болон орсноос хойш мал хулгайлсан тул тэднийг олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзнэ.
Ж.Долгорбаяр, Ц.Төмөрхүү нар нь мал хулгайлах газартаа түргэн хүрэх, хурдан туух, зөөвөрлөх зэргээр мал хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор Ж.Долгорбаярын эзэмшлийн Портер маркийн, П.Батбаатарын өмчлөлийн Пронтер маркийн тээврийн хэрэгслүүдийг ашигласан байх тул тэднийг машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа таван хошуу малыг ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор нууцаар буюу өмчлөгч буюу бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр далд аргаар авч буй идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.
Хууль тогтоогч мал хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд бие даасан зүйл хэсэг болгон тусгайлан авч үзсэн нь мал, малын ашиг шим малчдын амьдралын эх үүсвэр болж байдаг онцлогтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар их байдаг тул хууль тогтоогч тусгайлан авч үзэж, ял шийтгэлийг чангаруулж иржээ.
Дээрх гэмт хэргийн улмаас
Хохирогч Д.Бизъяад 115 тооны бог малын 17,800,000 төгрөгийн, 1 тооны адууны 900,000 төгрөгийн нийт 18,700,000 төгрөгийн
Хохирогч Ц.Төмөрбатад 2 тооны үхрийн 1,800,000 төгрөгийн
Хохирогч Ц.Ваняд 50 бог малын 4,300,000 төгрөгийн, 2 тооны үхрийн 1,800,000 төгрөгийн нийт 6,100,000 төгрөгийн
Хохирогч И.Баасандоржид 2 тооны адууны 1,300,000 төгрөгийн
Хохирогч П.Мөнхбатад 140 тооны бог малын 11,950,000 төгрөгийн
Хохирогч С.Машсайханд 2 тооны бярууны 1,400,000 төгрөгийн
Хохирогч Ц.Дэрийлаамятав, Г.Ганболд нарт 70 тооны бог малын 6,630,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Энэхүү хохирлуудаас шүүгдэгч Ж.Долгорбаяр нь хохирогч И.Баасандоржийн 2 тооны адууны хохирлыг, хохирогч С.Машсайханы 2 тооны бярууны хохирлыг тус тус төлж барагдуулсан. Шүүгдэгч Ц.Төмөрхүү нь хохирогч Ц.Дэрийлаамятав, Г.Ганболд нарын 70 тооны бог малыг буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Төмөрхүү нь хохирогч Д.Бизъяагийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 950,000 төгрөг шилжүүлсэн баримтуудыг,
шүүгдэгч Ж.Долгорбаяраас хохирогч Д.Бизъяагийн дансанд 650.000 төгрөг шилжүүлсэн баримтыг тус тус гаргаж өгөв.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд шүүгдэгч Д.Төгсжаргалаас хохирогч Д.Бизъяад 900,000 төгрөг /500,000 болон 400,000 төгрөгөөр 2 хувааж хийсэн/,
шүүгдэгч Т.Чойдогжамцаас хохирогч Д.Бизъяад 900,000 төгрөг,
шүүгдэгч П.Батбаатараас хохирогч Д.Бизъяад 1,100,000 төгрөг,
шүүгдэгч А.Ганхуягаас хохирогч Д.Бизъяад 1,500,000 төгрөгийг тус тус төлжээ.
Энэхүү хэрэг нь Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэгдэж тус шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөр хуваарилсан анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй уг асуудлыг хөндөөгүй, шүүгдэгч нар өөрт хуваарилагдсан хохирол төлөх хэмжээг хүлээн зөвшөөрч төлж эхэлсэн байх тул 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийдвэрт дурдсан хэмжээгээр хохирлыг тооцож, давж заалдах шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн төлбөрөөс хохирлыг хасаж үлдэх хэсгийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэв.
Үүнд: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийдвэрээр шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 1,250,000 төгрөг, шүүгдэгч П.Батбаатараас 5,280,000 төгрөг, шүүгдэгч Д.Төгсжаргалаас 1,000,000 төгрөг, шүүгдэгч Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нараас тус бүр 1,500,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 650.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бизъяад,
шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 300,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 1,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Төмөрбатад,
шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 3,600,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 1,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ваняд,
шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 9,550,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 2,400,000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Мөнхбатад олгохоор шийдвэрлэжээ.
Эдгээрээс давж заалдах шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас хохирогч Д.Бизъяад төлсөн мөнгөн дүнг хасаж дараах хэмжээгээр гаргуулан хохирогч Д.Бизъяад олгохоор шийдвэрлэв.
Үүнд: шүүгдэгч П.Батбаатараас хохирогч Д.Бизъяад төлсөн 1,100,000 төгрөгийг хасаж, түүнээс 4,180,000 төгрөгийг, шүүгдэгч Т.Чойдогжамцаас хохирогч Д.Бизъяад төлсөн 900,000 төгрөгийг хасаж, түүнээс 600,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Төгсжаргалаас хохирогч Д.Бизъяад төлсөн 900,000 төгрөгийг хасаж, түүнээс 100,000 төгрөгийг, шүүгдэгч Т.Чоёндоржоос 1,500,000 төгрөгийг,
Харин 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийдвэрээр шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 300,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 1,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Төмөрбатад, шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 3,600,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ваняд, шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 9,550,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 2,400,000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Мөнхбатад олгохоор шийдвэрлэсэн хохирлоос төлөгдсөн төлбөр байхгүй тул дээрх хэмжээгээр шүүгдэгч нараас гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч нарын эрх зүйн мэдлэг хомс, амар хялбар аргаар хөлжих гэсэн хүсэл эрмэлзэл болон хохирогч нарын малаа байнгын хариулга маллагаатай байлгаагүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.Батбаатар, Т.Төгсжаргал, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Шүүгдэгч А.Ганхуяг нь өөрт хуваарилагдсан төлбөрийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батбаатарт 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Төгсжаргал, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Долгорбаяр, Ц.Төмөрхүү нарыг тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу мөн шүүгдэгч нар нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдэнд оногдуулсан хорих ялыг өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өршөөн зорчих эрхийг хязгаарлах ялаар солихдоо малчин хүний хөдөлмөрийн онцлогийг харгалзан үзэж тэднийг Хэнтий аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрээс бус сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Долгорбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 05-87 УБМ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн автомашин нь “Новел лизинг” ХХК-тай байгуулсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” гэрээтэй, шүүгдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэбаатар мэдүүлсэн зэргийг харгалзан тухайн тээврийн хэрэгслийг хураалгүйгээр үнэ 10,500,000 төгрөгийг шүүгдэгч Ж.Долгорбаяраас, шүүгдэгч Д.Төгсжаргалын өмчлөлийн Супер Даюун маркийн мотоцикл, шүүгдэгч П.Батбаатарын өмчлөлийн 65-76 УНП улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хурааж хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн П.Батбаатарын шар эрээн иштэй, 26,9 см урттай, ажлын хэсэг нь 14,9 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй, 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см урттай хутга 1 ширхэг, Ж.Долгорбаярын судалтай шар эрээн өнгийн иштэй, 26,5 см урттай, ажлын хэсэг нь 14 см хэмжээтэй хутга 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг, 5 м урттай бугуйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулж, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Саарал-Адуу овогт Пүрэвбазарын Батбаатар, Боржигон овогт Дагвадоржийн Төгсжаргал, Баясгалан овогт Түвшин-Очирын Чоёндорж, Баясгалан овогт Түвшин-Очирын Чойдогжамц, Тайж овогт Адилбишийн Ганхуяг, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг,
-шүүгдэгч Боржигон овогт Жигмэдийн Долгорбаяр, Боржигон овогт Цэрэннадмидын Төмөрхүү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Саарал-Адуу овогт Пүрэвбазарын Батбаатарт 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, Боржигон овогт Дагвадоржийн Төгсжаргал, Баясгалан овогт Түвшин-Очирын Чоёндорж, Баясгалан овогт Түвшин-Очирын Чойдогжамц, Тайж овогт Адилбишийн Ганхуяг нарт 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жигмэдийн Долгорбаяр, Боржигон овогт Цэрэннадмидын Төмөрхүү нарыг тус бүр 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батбаатарт оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Долгорбаяр, Ц.Төмөрхүү, нарт оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг, Д.Төгсжаргал нарт тус бүр оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Батбаатарт оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Долгорбаяр, Ц.Төмөрхүү нарт тус бүр оногдуулсан 4 (дөрөв) жилийн хорих ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Төгсжаргал, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нарт тус бүр оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн сольсугай.
5.Шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, дээрх хугацаанд шүүгдэгч П.Батбаатар, Ж.Долгорбаяр, Ц.Төмөрхүү, Д.Төгсжаргал, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нарыг Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батбаатар, Ж.Долгорбаяр, Ц.Төмөрхүү, Д.Төгсжаргал, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төмөрхүүгийн цагдан хоригдсон 74 хоног, шүүгдэгч Ж.Долгорбаярын цагдан хоригдсон 29 хоног, шүүгдэгч П.Батбаатар, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг, Д.Төгсжаргал нарын цагдан цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Батбаатараас 4,180,000 төгрөг, шүүгдэгч Д.Төгсжаргалаас 100,000 төгрөг, шүүгдэгч Т.Чоёндоржоос 1,500,000 төгрөг, шүүгдэгч Т.Чойдогжамцаас 600,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Бизъяад,
шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 300,000 төгрөг, Ж.Долгорбаяраас 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ц.Төмөрбатад,
шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 3,100,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 1,200,000 төгрөг,
шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 500,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 1,300,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ц.Ваняд,
шүүгдэгч Ц.Төмөрхүүгээс 9,550,000 төгрөг, шүүгдэгч Ж.Долгорбаяраас 2,400,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч П.Мөнхбатад тус тус олгосугай.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн П.Батбаатарын шар эрээн иштэй, 26,9 см урттай, ажлын хэсэг нь 14,9 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй, 19 см урттай, ажлын хэсэг нь 9 см урттай хутга 1 ширхэг, Ж.Долгорбаярын судалтай шар эрээн өнгийн иштэй, 26,5 см урттай, ажлын хэсэг нь 14 см хэмжээтэй хутга 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг, 5 м урттай бугуйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 05-87 УБМ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн “Супер Даюун” маркийн мотоцикль, 65-73 УНП улсын дугаартай хөх ногоон өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Долгорбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,500,000 төгрөгийг, мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн “Супер Даюун” маркийн мотоцикль, 65-73 УНП улсын дугаартай хөх ногоон өнгийн “Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохиролоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл П.Батбаатар, Ж.Долгорбаяр, Ц.Төмөрхүү, Д.Төгсжаргал, Т.Чоёндорж, Т.Чойдогжамц, А.Ганхуяг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР