| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00760/и |
| Дугаар | 00830 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 00830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1960 оны 03 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, Булган аймгийн Тэшиг сумын 3 дугаар багт оршин суух, Моодий овогт Осорын Пүрэвдорж /РВ60032416/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч О.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О. Пүрэвдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр багт 1976 оны 06 дугаар сарын 01-нээс хоньчноор ажиллаж эхлээд 1979 оны 07 дугаар сараас 1982 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд цэргийн албаа хаагаад нутагтаа ирээд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дүгаар сарын 31-ний өдрийг хүртэл Соёл нэгдлийн 1 дүгээр багт тууварчин, хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл мал тууварлаж байсан үеийн цалин хөлсийг туувраас эргэж ирэхэд нь бөөнд нь тооцож олгодог, зарим сард цалин огт бичигдэхгүй байсан юм.
Иймд намайг Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр багт 1976 оны 06 дугаар сарын 01-нээс 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр багт 1977 оны 01 дугээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор, 1982 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 25-ны 3/119 дугаартай ”...О. Пүрэвдоржийн 1977-1989 оны цалингийн түүврийн лавлагаа,
Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 000009857дугаартай ”...О. Пүрэвдоржийн 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүртлэх цэргийн алба хаасан тухай лавлагаа,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд ажиллаж байсан О.Пүрэвдоржийн 1977-1989 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн цалингийн түүвэр,
Гэрч Ө.Долгор 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... А. Пүрэвжав нь Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1976-1979 онуудад туслах малчнаар ажиллаж байгаад 1982-1981 онуудад цэргийн алба хааж тэр үеээс 1991 оныг хүртэл малчнаар ажилласан ...” гэх мэдүүлэг,
Гэрч Амарсайханы 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: О.Пүрэвдорж нь миний нөхөр бөгөөд бид хоёр 30 жил хамт амьдарч байна. Нөхөр маань Осор гэж хүний тав дахь хүүхэд бөгөөд тэднийх найман хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. О.Пүрэвдоржийн ах нарыг нь Бямбадорж / Бямбаа/, Нямхүү / Нямаа /, Цогхүү, эгч Батгаа, тэгээд тав дахь нь манай нөхөр Пүрэвдорж буюу Пүрэвжий, дараагийн хоёр эмэгтэй дүү нарыг Энхбаяр / Энхээжий/, Даваадорж / Дашка/, хамгийн бага эрэгтэй дүүг Дашням /Дашамбай / гэсэн нэрээр нэрлэж, дууддаг байсан. Бид хоёр 1987 онд гэр бүл болоод Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад эр хонь, эр ямаа, нэг настай мал хүлээн авч маллаж байсан. Тэр үеэс хойш нэгдэл тартал болон одоог хүртэл мал маллан амьдарч байна...” гэх мэдүүлэг, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч О.Пүрэвдоржийн 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 10/135 дугаартай “...Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1976-1990 оны даргын тушаал шүүж үзэхэд О.Пүрэвдоржийг томилж, чөлөөлсөн тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА