| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0279/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/305 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/305
2022 03 01 2022/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б.тэргэл,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Ц.Мандал,
шүүгдэгч Д.Б., түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ын Б., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан З. овогт Д.ын Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03142 2078 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Б. овогт Б.ын Б..
Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, З. овогт Д.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б. нь Б.Б.тэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний автобусны буудлын хажууд байрлах CU үйлчилгээний төвийн хажууд хохирогч Э.Э.ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хоолойг нь боож, газар унагаан Самсунг Эс-10 загварын гар утас, бэлэн 40.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн эд зүйлсийг хууль бусаар авч, хохирогчид 540.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,
- Д.Б. нь ганцаараа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Саруул тэнгэр-2” хотхоны гадна талбайд иргэн В.Т.ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь “гэрт чинь хүргээд өгье” хэмээн хамт явж, улмаар хохирогчийн халааснаас ОРО А-8 загварын гар утсыг булаан авч, зугатааж хохирогч В.Т.т 260.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
- 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлгий” гудманд насанд хүрээгүй О.Б.ын Самсунг А-6 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч О.Б.т 230.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
- 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 3, 4 дүгээр гудамжны дунд замд хохирогч И.Т.ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч И.Т.т 200.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
- 2021 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сан хорооллын 104-1 дүгээр орцны орчим иргэн О.МөнхБ.ын Редми Нөт-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч О.МөнхБ.ад 380.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
- 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Тэнгис” авто угаалгын газрын баруун талд байрлах автомашин засварын газарт засвар хийлгэж байсан 1958 УБЭ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн А.М.ын эзэмшлийн Айфон 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
- 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 23 тоотод оршин суух хохирогч Б.А.ийг гэртээ унтаж байх үед нь Самсунг А-51 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 752.800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б. нь Д.Б.той бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний автобусны буудлын хажууд байрлах CU үйлчилгээний төвийн хажууд хохирогч Э.Э.ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хоолойг нь боож, газар унагаан Самсунг Эс-10 загварын гар утас, бэлэн 40.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хохирогчийн эд зүйлийг хууль бусаар авч, хохирогчид 540.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,
- Б.Б. нь ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 37 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Фрэш март” хүнсний дэлгүүрийн худалдагч Н.У.ийн эзэмшлийн 3.404.720 төгрөгийн үнэ бүхий Айфон 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Б.Б.ийн өмгөөлөгч Ц.Мандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б. нь хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Урьд Чингэлтэй дүүргийн шүүхээс 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн ба тэр ял шийтгэл нь шууд өршөөлийн хуульд ороод өршөөгдчихөж байгаа гэж ойлгож байгаа.” гэв.
Шүүгдэгч Д.Б.ын өмгөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б. нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Хохирлоо төлмөөр байна гэж хэлдэг. Ар гэр нь ч бас төлчихмөөр байна гэж хэлдэг. Баривчлагдсан 4, цагдан хоригдсон 139, нийт 143 хоног цагдан хоригдож байгааг эдлэх ялд нь оруулсан тооцож өгнө үү.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Э.Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөхийн өргөөний автобусны буудал дээр зогсож байхад намайг хүмүүс дээрэмдсэн. Би бас сайн санахгүй байна. Яагаад гэвэл би эрүүл биш байсан болохоор миний ой санамж бүдэг бадаг байна. Ямар ч байсан миний араас нэг хүн бариад, нэг нь миний урд гараад миний хувцсыг нэгжээд, миний хувцасны халаасанд байсан гар утсыг авсан. Мөн надад тухайн үед бэлэн мөнгө байсан эсэх талаар одоо санахгүй байна. Миний алдсан гар утсыг 2019 оны өвөл Тэдигээс 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг Эс-10 загварын гар утас байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18/,
- Гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгэхээр нь би хөөгөөд гаргасан. Удалгүй манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүс тэнд хүн дээрэмдээд байна гээд яриад байхаар нь цонхон дээр очоод харсан чинь түрүүний орж ирээд хөөгдөөд гардаг 2 хэдэн хүмүүсийн хамт нэг залууг унагаагаад эд зүйлийг нь авч байхыг нь харсан. Би гараад та нар болиоч ээ гэж орилсон чинь тэд нар цаашаа яваад өгсөн. Өндөр савхитай нь эхлээд 40 орчим насны согтуу эрэгтэйг хэд хэдэн удаа бие рүү нь гараараа цохиод, ард талд нь гараад хүзүүнээс нь боосон ба жижигхэн бараан хувцастай эрэгтэй нь тэр 40 орчим насны согтуу эрэгтэй хүний хувцасны халаасанд байсан гар утас болон бүх эд зүйлийг нэгжиж байгаад авсан. Эхлээд харахад ойр орчимд нь олон хүн бужигнаад байсан ба тэр хүмүүс зүгээр цаана нь хоорондоо маргалдаад зогсож байсан байна лээ. Энэ хүн тэр дээрэм хийсэн хоёр эрэгтэй хүний өндөр савхи өмссөн нь байна. Энэ хүн дээрэм хийсэн хоёр хүний намхан эрэгтэй нь байна. Энэ хүн нь хохирогч 40 орчим насны согтуу эрэгтэйн биеэс нь эд зүйлийг нэгжиж байгаад авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20, 22/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 29/,
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-52/,
- Хохирогч В.Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэртээ ганцаараа тал шил архи уучихаад 23:00 цагийн үед 16-н буудлын хажууд байдаг караокед ороод 100 грамм татчихаад гараад явж байтал үл таних 20 гаруй насны 2 залуу намайг араас дагаад таныг гэрт чинь хүргээд өгье гээд байсан. Тэгээд явж байгаад гар утсаа гартаа бариад шалбааг руу унасан. Тэгсэн тэр 2 залуу намайг татаж босгоод гэрт чинь оруулж өгье гээд явж байгаад манай хотхоны гадна ирээд миний халааснаас утсыг минь шүүрч аваад зугатаасан. ОРО А-8 загварын гар утас 2020 оны 06 дугаар сарын үед Өмнөговь аймгийн боомтоос 680.000 төгрөгөөр авч байсан. Намайг дээрэмдсэн хүн нь намхан нуруутай, өндөр биш хүн байсан. Тэр хүн намайг дээрэмдсэн. Би тэр эрэгтэйд хандан манай гэр ойрхон, энүүхэнд байгаа, би ингээд өөрөө орчихно гэж хэлээд цааш явахад тэр намхан залуу араас ирж намайг тэвэрч аваад миний халаасанд байсан гар утас авчихсан. Би эргэж хараад хөөе гэж хашхираад харахад тэр эрэгтэй цааш гүйгээд би араас нь гүйгээд гүйцээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58, 61/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 97-100/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 97-100/,
- Насанд хүрээгүй хохирогч О.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар сургуулиас 11:00 цаг өнгөрч байхад тараад, тэгээд сургуулиас баруун хойшоогоо байрлах маахуурын гэрлэн дохиогоор дээшээ өгсөөд явж байтал гэрлэн дохионы ойролцоо үл таних 18-20 орчим насны ах таараад миний дүү охин гуйгаад өгөөч гэхээр нь за гэж хэлээд дагаад орос оршуулгын арын замаар яваад Монелийн уулзвараас чанх урагшаа яваад зам дагуу ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн гудманд дагаад очсон бөгөөд тэр ахын дүү гар утсаа өгч байгаач гээд миний Самсунг А6 плас загварын гар утсаа би гаргаж өгсөн бөгөөд нэг хүн рүү залгах шиг болсноо байна уу, байна уу гээд байхаар нь дуусчих шиг болсон. Тэгээд утсаа авъя гэсэн чинь шууд гүйгээд явчихсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 111/,
- Хохирогч И.Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “19 дүгээр хороо, Цайзын 3, 4 дүгээр гудамжны дунд зам дээр явж байхад танихгүй 17 орчим насны эрэгтэй хүүхэд ирээд найзыгаа хүлээж байгаа юм гарч ирдэггүй та утсаараа яриулчих гэсэн. Тэгэхээр нь гар утсаа өгөөд яриулсан тэр хүүхэд утсаар 2 минут орчим ярьж байгаад гэнэт гар утсыг маань аваад зүүн тийшээ гудамж руу ороод гүйгээд явчихсан. 2019 онд шинээр нь 400.000 төгрөгөөр Баянцээлийн гар утасны дэлгүүрээс авч байсан А-10 маркийн ягаан өнгийн гэртэй хар хөх өнгийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 142/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 169-170/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 172/,
- Хохирогч А.М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өөрийн тээврийн хэрэгсэл дотроо, Айфон 11 про макс загварын гар утсыг гол хэсэгт нь байрлуулж тавьсан байсан. Тэгээд засварын газрын хүнд засвар хийх хэсгийг үзүүлээд байж байсан. Тэгээд өөрийн тээврийн хэрэгсэл дээр ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд би хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд жолоочийн эсрэг талын урд цонхоор намхан туранхай эрэгтэй хүн ороод тал биеэрээ ороод утсыг маань аваад гараад явж байгаа бичлэг байсан. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тэди төвөөс 2.480.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 179/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 213/,
- Хохирогч Н.У.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Фрэш март дэлгүүртээ сууж байхад 11:10 цагийн үед гаднаас үл таних 1 эрэгтэй хүн орж ирээд лангуу тойроод юм харж байгаад гараад явсан. Тэр үед охин бид 2 кассын ард сууж байсан. Тэгээд би тэр эрэгтэйг гараад явснаас хойш 10 минутын дараа агуулахын өрөөндөө ортол агуулахын өрөөнд байсан компьютерийн ширээн дээр цэнэглээд тавьсан байсан утас алга болсон байсан. Тэгээд дэлгүүрийн камерын бичлэг үзэхэд тэр эрэгтэй хулгайлж байгаа дүрс тод бичигдсэн байсан. Алдсан гар утсаа 400.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 220/,
- Гэрч Ц.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хар Даваа хочтой эрэгтэй хүн үл таних эмэгтэйн хамт орж ирээд гар утас авах уу гээд энгэрээсээ хар өнгийн Айфон 12 загварын гар утас гаргаж ирж харуулсан. Тэгэхээр нь би чамаас 500.000 төгрөгөөр авмаар байна гэсэн. Яагаад гэвэл хар Даваа тухайн гар утсыг өөр хүнээс дамлаж авсан байх, хуучин гар утас гэж бодсон. Би өмнөх мэдүүлэгтээ хар Даваагаас гар утас авахдаа чиний өөрийн биш, сэлбэгт авна гэсэн. Учир нь хар Давааг өөр хүнээс муу утас авчихаад надад шахах гэж байна гэж бодоод тэгж ярьсан. Тэрнээс биш хулгайн замаар алдагдсан гар утсыг тухайн үед мэдэгдэлгүйгээр худалдан авч, цааш Мөөгийд зарсан. Сүүлд цагдаагаас холбогдоход л мэдсэн. Би уг асуултыг ойлгохдоо надаас тэр гар утсыг хулгайн гэдгийг мэдсэн үү л гэж асууж байгаа юм байх гэж бодсон. Би сүүлд цагдаагаас сураглахад л хулгайн гар утас гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-229/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 232/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 235/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 9-12/,
- Эд мөрийн баримт хураан авсан тогтоол /2-р хх-ийн 14/,
- Хохирогч Б.А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө гэртээ унтаад өглөө босоод ирэхэд миний гар утас, цүнх, бичиг баримт байхгүй алга болчихсон байсан. Миний бичиг баримт, цүнхийг хашааны буланд хаячихсан байсан. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/,
- Гэрч Д.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд намайг гэртээ байж байхад хаанаас нь мэдэхгүй нэг гар утас авч ирсэн. Тэгээд хаанаас авсан юм гэхэд хүнээс авсан гэж байсан. Манай дүү хулгай хийгээд байдаг. Намайг барьж бай гээд энэ гар утсыг өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26/,
- “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 32-35/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 61-64/,
- Хохирогч О.МөнхБ.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Алтан сан хорооллын 104-1 дүгээр орцонд байрлах гэр лүүгээ явж байсан, 17-20 орчим насны залуучуудтай маргалдсан. Тэгсэн гар утас алга болсон байсан. 2019 оны намар Самсунг Нөүт-8 загварын гар утас 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би согтуу байсан учраас өөр зүйл санахгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 75-76/,
- Гэрч Д.Б.тулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б. эрхэлсэн тодорхой ажилгүй боловч Цайз зах дээр хар ажил хийж, орлого олж ар гэртээ тусалдаг ба одоогоор эхнэр хүүхэдгүй, зан араншин сайтай” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 102/,
- Хохирлын тооцоо /2-р хх-ийн 164/,
- Хохирогч В.Т.аас дахин авсан мэдүүлэг /1-р хх-ийн 61/,
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 74/,
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 189/,
- Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 15-16/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 19/,
- Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 138/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б. нь Б.Б.тэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний автобусны буудлын хажууд байрлах CU үйлчилгээний төвийн хажууд хохирогч Э.Э.ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хоолойг нь боож, газар унагаан Самсунг Эс-10 загварын гар утас, бэлэн 40.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн эд зүйлсийг хууль бусаар авч, хохирогчид 540.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,
- Д.Б. нь ганцаараа 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Саруул тэнгэр-2” хотхоны гадна талбайд иргэн В.Т.ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь “гэрт чинь хүргээд өгье” хэмээн хамт явж, улмаар хохирогчийн халааснаас ОРО А-8 загварын гар утсыг булаан авч, зугатааж хохирогч В.Т.т 260.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
- 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлгий” гудманд насанд хүрээгүй О.Б.ын Самсунг А-6 плас загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч О.Б.т 230.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
- 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 3, 4 дүгээр гудамжны дунд замд хохирогч И.Т.ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч И.Т.т 200.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
- 2021 оны 09 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сан хорооллын 104-1 дүгээр орцны орчим иргэн О.МөнхБ.ын Редми Нөт-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч О.МөнхБ.ад 380.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
- 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Тэнгис” авто угаалгын газрын баруун талд байрлах автомашин засварын газарт засвар хийлгэж байсан 1958 УБЭ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн А.М.ын эзэмшлийн Айфон 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,
- 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 23 тоотод оршин суух хохирогч Б.А.ийг гэртээ унтаж байх үед нь Самсунг А-51 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 752.800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б. нь Д.Б.той бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний автобусны буудлын хажууд байрлах CU үйлчилгээний төвийн хажууд хохирогч Э.Э.ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хоолойг нь боож, газар унагаан Самсунг Эс-10 загварын гар утас, бэлэн 40.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хохирогчийн эд зүйлийг хууль бусаар авч, хохирогчид 540.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,
- Б.Б. нь ганцаараа 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 37 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Фрэш март” хүнсний дэлгүүрийн худалдагч Н.У.ийн эзэмшлийн 3.404.720 төгрөгийн үнэ бүхий Айфон 12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:
- Хохирогч Э.Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөхийн өргөөний автобусны буудал дээр зогсож байхад намайг хүмүүс дээрэмдсэн. Би бас сайн санахгүй байна. Яагаад гэвэл би эрүүл биш байсан болохоор миний ой санамж бүдэг бадаг байна. Ямар ч байсан миний араас нэг хүн бариад, нэг нь миний урд гараад миний хувцсыг нэгжээд, миний хувцасны халаасанд байсан гар утсыг авсан. Мөн надад тухайн үед бэлэн мөнгө байсан эсэх талаар одоо санахгүй байна. Миний алдсан гар утсыг 2019 оны өвөл Тэдигээс 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг Эс-10 загварын гар утас байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18/,
- Гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгэхээр нь би хөөгөөд гаргасан. Удалгүй манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүс тэнд хүн дээрэмдээд байна гээд яриад байхаар нь цонхон дээр очоод харсан чинь түрүүний орж ирээд хөөгдөөд гардаг 2 хэдэн хүмүүсийн хамт нэг залууг унагаагаад эд зүйлийг нь авч байхыг нь харсан. Би гараад та нар болиоч ээ гэж орилсон чинь тэд нар цаашаа яваад өгсөн. Өндөр савхитай нь эхлээд 40 орчим насны согтуу эрэгтэйг хэд хэдэн удаа бие рүү нь гараараа цохиод, ард талд нь гараад хүзүүнээс нь боосон ба жижигхэн бараан хувцастай эрэгтэй нь тэр 40 орчим насны согтуу эрэгтэй хүний хувцасны халаасанд байсан гар утас болон бүх эд зүйлийг нэгжиж байгаад авсан. Эхлээд харахад ойр орчимд нь олон хүн бужигнаад байсан ба тэр хүмүүс зүгээр цаана нь хоорондоо маргалдаад зогсож байсан байна лээ. Энэ хүн тэр дээрэм хийсэн хоёр эрэгтэй хүний өндөр савхи өмссөн нь байна. Энэ хүн дээрэм хийсэн хоёр хүний намхан эрэгтэй нь байна. Энэ хүн нь хохирогч 40 орчим насны согтуу эрэгтэйн биеэс нь эд зүйлийг нэгжиж байгаад авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20, 22/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 29/,
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-52/,
- Хохирогч В.Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой гэртээ ганцаараа тал шил архи уучихаад 23:00 цагийн үед 16-н буудлын хажууд байдаг караокед ороод 100 грамм татчихаад гараад явж байтал үл таних 20 гаруй насны 2 залуу намайг араас дагаад таныг гэрт чинь хүргээд өгье гээд байсан. Тэгээд явж байгаад гар утсаа гартаа бариад шалбааг руу унасан. Тэгсэн тэр 2 залуу намайг татаж босгоод гэрт чинь оруулж өгье гээд явж байгаад манай хотхоны гадна ирээд миний халааснаас утсыг минь шүүрч аваад зугатаасан. ОРО А-8 загварын гар утас 2020 оны 06 дугаар сарын үед Өмнөговь аймгийн боомтоос 680.000 төгрөгөөр авч байсан. Намайг дээрэмдсэн хүн нь намхан нуруутай, өндөр биш хүн байсан. Тэр хүн намайг дээрэмдсэн. Би тэр эрэгтэйд хандан манай гэр ойрхон, энүүхэнд байгаа, би ингээд өөрөө орчихно гэж хэлээд цааш явахад тэр намхан залуу араас ирж намайг тэвэрч аваад миний халаасанд байсан гар утас авчихсан. Би эргэж хараад хөөе гэж хашхираад харахад тэр эрэгтэй цааш гүйгээд би араас нь гүйгээд гүйцээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58, 61/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 97-100/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 97-100/,
- Насанд хүрээгүй хохирогч О.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар сургуулиас 11:00 цаг өнгөрч байхад тараад, тэгээд сургуулиас баруун хойшоогоо байрлах маахуурын гэрлэн дохиогоор дээшээ өгсөөд явж байтал гэрлэн дохионы ойролцоо үл таних 18-20 орчим насны ах таараад миний дүү охин гуйгаад өгөөч гэхээр нь за гэж хэлээд дагаад орос оршуулгын арын замаар яваад Монелийн уулзвараас чанх урагшаа яваад зам дагуу ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн гудманд дагаад очсон бөгөөд тэр ахын дүү гар утсаа өгч байгаач гээд миний Самсунг А6 плас загварын гар утсаа би гаргаж өгсөн бөгөөд нэг хүн рүү залгах шиг болсноо байна уу, байна уу гээд байхаар нь дуусчих шиг болсон. Тэгээд утсаа авъя гэсэн чинь шууд гүйгээд явчихсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 111/,
- Хохирогч И.Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “19 дүгээр хороо, Цайзын 3, 4 дүгээр гудамжны дунд зам дээр явж байхад танихгүй 17 орчим насны эрэгтэй хүүхэд ирээд найзыгаа хүлээж байгаа юм гарч ирдэггүй та утсаараа яриулчих гэсэн. Тэгэхээр нь гар утсаа өгөөд яриулсан тэр хүүхэд утсаар 2 минут орчим ярьж байгаад гэнэт гар утсыг маань аваад зүүн тийшээ гудамж руу ороод гүйгээд явчихсан. 2019 онд шинээр нь 400.000 төгрөгөөр Баянцээлийн гар утасны дэлгүүрээс авч байсан А-10 маркийн ягаан өнгийн гэртэй хар хөх өнгийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 142/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 169-170/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 172/,
- Хохирогч А.М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өөрийн тээврийн хэрэгсэл дотроо, Айфон 11 про макс загварын гар утсыг гол хэсэгт нь байрлуулж тавьсан байсан. Тэгээд засварын газрын хүнд засвар хийх хэсгийг үзүүлээд байж байсан. Тэгээд өөрийн тээврийн хэрэгсэл дээр ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэгээд би хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд жолоочийн эсрэг талын урд цонхоор намхан туранхай эрэгтэй хүн ороод тал биеэрээ ороод утсыг маань аваад гараад явж байгаа бичлэг байсан. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тэди төвөөс 2.480.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 179/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 213/,
- Хохирогч Н.У.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Фрэш март дэлгүүртээ сууж байхад 11:10 цагийн үед гаднаас үл таних 1 эрэгтэй хүн орж ирээд лангуу тойроод юм харж байгаад гараад явсан. Тэр үед охин бид 2 кассын ард сууж байсан. Тэгээд би тэр эрэгтэйг гараад явснаас хойш 10 минутын дараа агуулахын өрөөндөө ортол агуулахын өрөөнд байсан компьютерийн ширээн дээр цэнэглээд тавьсан байсан утас алга болсон байсан. Тэгээд дэлгүүрийн камерын бичлэг үзэхэд тэр эрэгтэй хулгайлж байгаа дүрс тод бичигдсэн байсан. Алдсан гар утсаа 400.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 220/,
- Гэрч Ц.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хар Даваа хочтой эрэгтэй хүн үл таних эмэгтэйн хамт орж ирээд гар утас авах уу гээд энгэрээсээ хар өнгийн Айфон 12 загварын гар утас гаргаж ирж харуулсан. Тэгэхээр нь би чамаас 500.000 төгрөгөөр авмаар байна гэсэн. Яагаад гэвэл хар Даваа тухайн гар утсыг өөр хүнээс дамлаж авсан байх, хуучин гар утас гэж бодсон. Би өмнөх мэдүүлэгтээ хар Даваагаас гар утас авахдаа чиний өөрийн биш, сэлбэгт авна гэсэн. Учир нь хар Давааг өөр хүнээс муу утас авчихаад надад шахах гэж байна гэж бодоод тэгж ярьсан. Тэрнээс биш хулгайн замаар алдагдсан гар утсыг тухайн үед мэдэгдэлгүйгээр худалдан авч, цааш Мөөгийд зарсан. Сүүлд цагдаагаас холбогдоход л мэдсэн. Би уг асуултыг ойлгохдоо надаас тэр гар утсыг хулгайн гэдгийг мэдсэн үү л гэж асууж байгаа юм байх гэж бодсон. Би сүүлд цагдаагаас сураглахад л хулгайн гар утас гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-229/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 232/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 235/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 9-12/,
- Эд мөрийн баримт хураан авсан тогтоол /2-р хх-ийн 14/,
- Хохирогч Б.А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө гэртээ унтаад өглөө босоод ирэхэд миний гар утас, цүнх, бичиг баримт байхгүй алга болчихсон байсан. Миний бичиг баримт, цүнхийг хашааны буланд хаячихсан байсан. Тухайн үед гэрийн хаалга онгорхой байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/,
- Гэрч Д.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд намайг гэртээ байж байхад хаанаас нь мэдэхгүй нэг гар утас авч ирсэн. Тэгээд хаанаас авсан юм гэхэд хүнээс авсан гэж байсан. Манай дүү хулгай хийгээд байдаг. Намайг барьж бай гээд энэ гар утсыг өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26/,
- “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 32-35/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 61-64/,
- Хохирогч О.МөнхБ.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Алтан сан хорооллын 104-1 дүгээр орцонд байрлах гэр лүүгээ явж байсан, 17-20 орчим насны залуучуудтай маргалдсан. Тэгсэн гар утас алга болсон байсан. 2019 оны намар Самсунг Нөүт-8 загварын гар утас 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би согтуу байсан учраас өөр зүйл санахгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 75-76/,
- Гэрч Д.Б.тулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Б. эрхэлсэн тодорхой ажилгүй боловч Цайз зах дээр хар ажил хийж, орлого олж ар гэртээ тусалдаг ба одоогоор эхнэр хүүхэдгүй, зан араншин сайтай” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 102/,
- Хохирлын тооцоо /2-р хх-ийн 164/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл шүүгдэгч нарын гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ын Б., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан З. овогт Д.ын Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Э.т нийт 615.000 төгрөгийн, хохирогч О.Б.т 230.000 төгрөгийн, хохирогч И.Т.т 200.000 төгрөгийн, хохирогч А.М.д 2.275.000 төгрөгийн, хохирогч О.МөнхБ.ад 380.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул шүүгдэгч Д.Б., Б.Б. нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 307.500 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э.т, шүүгдэгч Д.Б.оос 230.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч О.Б.т, 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Т.т, 2.275.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.М.д, 380.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.МөнхБ.ад тус тус олгох нь зүйтэй байна.
Харин бусад хохирогч нар болох В.Т.ийн гар утас, Б.А.ийн гар утас, Н.У.ийн гар утсыг биет байдлаар тус тус буцаан өгсөн байх тул шүүгдэгч нар нь тэдгээр төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Б.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу хохирлоос зарим хэсгийг буцаан өгснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, 1.6 дахь заалтад заасан буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй буюу согтууруулах ундаа хэрэглэж өөрийн бие махбодь, үйл хөдлөлийг хянах чадваргүй байгааг нь мэдсээр байж халдан довтолсон зэргийг хүндрүүлэх нөхцөлд тооцов.
Харин шүүгдэгч Б.Б.өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирлоос зарим хэсгийг буцаан өгснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, мөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй буюу согтууруулах ундаа хэрэглэж өөрийн бие махбодь, үйл хөдлөлийг хянах чадваргүй байгааг нь мэдсээр байж халдан довтолсон зэргийг хүндрүүлэх нөхцөлд тооцох нь хуульд нийцнэ.
Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б.өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх бөгөөд Б.Б. нь уг ялыг биелүүлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10-1/1545 тоот албан бичгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б.өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлиийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ яллах дүгнэлтийн хүрээнд оногдуулсан ял дээр түүнд дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Иймд шүүх хэргийн үйл баримтаар тодорхойлогдох шүүгдэгч нарын үйлдэл, мөн тэдгээрийн хувийн байдалд үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын бусад хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж:
- шүүгдэгч Б.Б.өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б.өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 28 хоногийн хугацаагаар хорих ял,
- шүүгдэгч Д.Б.од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан дээрх ялуудыг нь нэмж нэгтгэн Б.Б.ийн нийт эдлэх ялыг 3 жил 28 хоногийн хугацаагаар хорих ялаар, Д.Б.ын нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, дээрх ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б. нь урьд шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдсан, 144 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Б. нь урьд шүүхийн зөвшөөрөлгүй 4 хоног баривчлагдсан, 140 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Б.ийг бусадтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч З. овогт Д.ын Б.ыг бусадтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, ганцаараа хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б.өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Д.Б.од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зааснаар шүүгдэгч Б.Б.ийн нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б.өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 224 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 28 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 3 жил 28 хоногийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Д.Б.ын нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.өд оногдуулсан 3 жил 28 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б.од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.ийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 144 хоног, нийт 145 хоног, шүүгдэгч Д.Б.ын урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 4 хоног, цагдан хоригдсон 140 хоног, нийт 144 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.өөс 307.500 төгрөгийг гаргуулан хохирогч Ламын гэгээ овогт Энхтуяагийн Э. /ЧН84090815/-т,
шүүгдэгч Д.Б.оос 307.500 төгрөгийг гаргуулан хохирогч Ламын гэгээ овогт Энхтуяагийн Э. /ЧН84090815/-т, 230.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Заланд гэгээн овогт Отгонжаргалын Б. /УК08281053/-т, 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Төгөлдөр овогт Ичинхорлоогийн Т. /УХ65031045/-т, 2.275.000 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Алтантүлхүүрийн М. /УШ01243072/-д, 380.000 төгрөгийг гаргуулан хохирогч Жамгар овогт Очирсүхийн МөнхБ. /УЕ78020916/-т тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б., Д.Б. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД