| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0231/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/307 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/307
2022 03 01 2022/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч А.Амарсанаа,
шүүгдэгч Б.Н., түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.гийн Н.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02268 2226 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт оршин суух, урьд:
1/ Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
2/ Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
3/ Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
4/ Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял,
5/ Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
6/ Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 714 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 639 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,
7/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
8/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
9/ Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангий 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар захирамжаар Б.Н.ийн эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 10 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн.
Б. овогт Б.гийн Н..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н. нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 104б байрны 107 тоотод оршин суух иргэн Н.Н.ын гэрийн цонхоор нь нэвтэрч, хөөрөг 2 ширхэг, даалин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, бөгж 3 ширхэг, ээмэг 1 ширхэг, гинж 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.287.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо ажил хийж байгаад төлнө.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй, хохирлоо ажил хийж байгаад төлөхөө илэрхийлж байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-30/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38-40/,
- Хохирогч Н.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би 14 цаг 40 минутын үед гэрээсээ гараад 16 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалга гаднаасаа онгойхгүй байсан. Тэгэхээр нь би байрныхаа гадна талаас гэрийн цонхон дээр очоод хартал гэрийн цонх гаднаасаа дотогшоо нээлттэй байсан. Тэгэхээр нь тагтаараа орж ирэхэд тольтой шургуулганд байсан эд зүйлсийг гаргаж хаясан байдалтай байсан. Тэгээд том өрөө рүү орж харахад стенк онгорхой, дотор нь байсан шинэ цагийн хаш хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн ногоон мана 1 ширхэг алдагдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/447 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-57/,
- Хохирогчийн хулгайд алдагдсан эд зүйлсийг 3.287.200 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-70/,
- Яллагдагч Б.Н.ийн сэжигтнээр өгсөн: “Тухайн өдөр би Монелоос гараад доошоогоо зөв там руугаа алхаж байгаад 104 дүгээр байрны хажуугаар гартал тухайн айлын вакум цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь би тухайн айл руу орсон. Улмаар сервантанд нь байсан мөнгөн аяга хөөрөг зэрэг эд зүйлс байхаар нь тухайн айлд байсан компьютерыг цүнхэнд хийгээд гарсан. Тэндээсээ гараад оюутны байрны ард байх дэлгүүрт ороод нэг шил архи авч уусан. Тухайн айлд балконоор нь дамжин ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н. нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 104б байрны 107 тоотод оршин суух иргэн Н.Н.ын гэрийн цонхоор нь нэвтэрч, хөөрөг 2 ширхэг, даалин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, бөгж 3 ширхэг, ээмэг 1 ширхэг, гинж 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.287.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-30/,
- Хохирогч Н.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би 14 цаг 40 минутын үед гэрээсээ гараад 16 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалга гаднаасаа онгойхгүй байсан. Тэгэхээр нь би байрныхаа гадна талаас гэрийн цонхон дээр очоод хартал гэрийн цонх гаднаасаа дотогшоо нээлттэй байсан. Тэгэхээр нь тагтаараа орж ирэхэд тольтой шургуулганд байсан эд зүйлсийг гаргаж хаясан байдалтай байсан. Тэгээд том өрөө рүү орж харахад стенк онгорхой, дотор нь байсан шинэ цагийн хаш хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн ногоон мана 1 ширхэг алдагдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/447 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-57/,
- Хохирогчийн хулгайд алдагдсан эд зүйлсийг 3.287.200 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-70/,
- Яллагдагч Б.Н.ийн сэжигтнээр өгсөн: “Тухайн өдөр би Монелоос гараад доошоогоо зөв там руугаа алхаж байгаад 104 дүгээр байрны хажуугаар гартал тухайн айлын вакум цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь би тухайн айл руу орсон. Улмаар сервантанд нь байсан мөнгөн аяга хөөрөг зэрэг эд зүйлс байхаар нь тухайн айлд байсан компьютерыг цүнхэнд хийгээд гарсан. Тэндээсээ гараад оюутны байрны ард байх дэлгүүрт ороод нэг шил архи авч уусан. Тухайн айлд балконоор нь дамжин ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл Б.Н. нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 104б байрны 107 тоотод оршин суух иргэн Н.Н.ын гэрийн цонхоор нь нэвтэрч, хөөрөг 2 ширхэг, даалин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, бугуйвч 1 ширхэг, бөгж 3 ширхэг, ээмэг 1 ширхэг, гинж 4 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.287.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Н.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Н.од 3.287.200 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Н.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн мэдүүлж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн тус үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Б.Н.д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 258 дугаар захирамжаар Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Б.Н.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 10 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 3 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, уг ялын хүрээнд Улаанбаатар хотоос гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьд шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдсан, 130 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн Н.ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н.д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н.д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 258 дугаар захирамжаар Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Б.Н.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 10 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Б.Н.ийн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н.ийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 130 хоног, нийт 131 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцсугай.
7. Б.Н.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н.ээс 3.287.200 төгрөгийг гаргуулан хохирогч М. овогт Н.-ийн Н.-д олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД