| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00756/и |
| Дугаар | 00832 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 00832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1963 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, гуталчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 36-19 тоотод оршин суух, Сагил овогт Чагдагийн Амгалан /РЮ63070805/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Ч.Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч. Амгалан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Хөвсгөл аймгийн Ахуй Үйлчилгээний комбинатад 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гуталчнаар ажиллаж байгаад үйлдвэр хувьчлагдсанаар “Угалз” хоршооны мэдэлд шилжин ажилласан. Мөн Арбулаг суманд эцэг Чагдагийн хамтаар 1974 оны 09 дүгээр сарын 15-нд 500 хурга, 30 борлон ишиг маллахаар хүлээн авч 1975 оны 12 дугаар сарын 31 хүртэл тус тус ажиллаж байсан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газарт гуталчнаар 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 олны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Угалз хоршоонд гуталчнаар 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 06 дугаар сарын 21-ний 126 дугаартай “Конторын цэвэрлэгч П.Төмөр.. нарын жирэмсэний амралтын хугацаанд оронд нь Ч.Амгалан...нарыг 1984 оны 06 дугаар сарын 19-нөөс тус тус ажиллуулсугай” гэх Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны 121 дугаартай ”Конторын гуталчин С. Бямбажав...нарын жирэмсэний амралтын хугацаанд Ч.Амгалан... нарыг гутлын цехийн цэвэрлэгчээр 06 дугаар сарын 08-наас эхлэн түр ажиллуулсугай” гэх Хөдөлмөр зохицуулах ба түр гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 08 дугаар сарын 12-ний 160 дугаартай ”Дараахь нэр бүхий ажилчдын 1985 оны ээлжийн амралтыг 8-р сарын 15-наас эхлэн тогтоосон хоногоор олгосугай...8. Ч.Амгалан-үйлчлэгч ажлын 18 хоног...” гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 05 дугаар сарын 18-ны 119 дугаартай “Нярай хүүхдээ асрах чөлөө олгохыг хүссэн эхчүүдэд ...тогтоосон хугацааны чөлөө олгосугай. ...Ч.Амгалан-гуталчин 1987.03.18-1987.06.13” гэх Чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 09 дүгээр сарын 26-ны Б-18 дугаартай “Хүүхдээ асрах чөлөө олгохыг хүссэн эхчүүдэд ...тогтоосон хугацааны чөлөө олгосугай. ...Чагдагын Амгалан гутлын нэгдүгээр үйлдвэрийн гуталчин хүү А.Отгонгэрэлийг 1991-05-12 төрүүлсэн Г№421 1991 оны 08 дугаар сарын 5-наас 1991 оны 1991 оны 09 сарын 15 хүртэл...” гэх Эхчүүдэд чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай ”Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивт гутал үйлдвэрлэл, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ”Угалз” ХЭАА нь 1991 оны 11 дүгээр сарын 27-нд улсын бүртгэлд бүртгэлтэй байна” гэх лавлагаа
Ч. Амгалангийн 441024 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон 042273 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний 739 дугаартай “Тус хэлтсийн архивт Угалз ББХК 1991,1992,1993,1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг тодорхойлсон”, даатгуулагч Ч.Амгалангийн тус компанид төлсөн шимтгэл хүснэгтийн хамт,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг Даргын тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 05-ны 3/224 дугаартай “Тус сумын 1 дүгээр багт ажиллаж байсан Ч.Амгалангийн ажилласан жил, авсан цалин хөлсний түүврийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэж, лавлагаа олгов” гэх албан тоотын хуулбар, 3 хуудас материалын хамт,
Хөвсгөл аймгийн архивын тасгийн Мөрөн Ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байсан 1984-1989 оны цалингийн тодорхойлолт
1991, 1984,1985 оны хамт олны зураг
Гэрч М.Чадраабалын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “....Ч.Амгалан нь Ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оноос 1991 он хүртэл,Угалз хоршоонд 1991-1995 оныг хүртэл гуталчнаар тус тус ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Мөнхөөгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “....Ч.Амгалан нь Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт 1985-1995 онуудад гуталчнаар тасралтгүй ажилласан ...” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагын 1984 оны 6 дугаар сарын 08-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт гуталчнаар, 1974 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сагил овогт Чагдагийн Амгалан /РЮ63070805/-ийгХөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газарт гуталчнаар 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 олны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Угалз хоршоонд гуталчнаар 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 6 дугаар сарын 08-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт гуталчнаар, 1974 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА