Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

   2022         03         01                                       2022/ШЦТ/308

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч М.Отгонжаргал,

хохирогч Д.Ш., түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхболд,

шүүгдэгч Д.Э., түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Д.гийн Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02504 0175

дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х. овогт Д.гийн Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э. нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Ш.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ш. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Надад цаашид хамрын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тэр эмчилгээ нь 18 насанд хүрч байж хийлгэдэг юм.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ асуудал нь хоёр талын эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж үүссэн. Хохирогч цаашид хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Э.гийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Түүний эх нь Солонгост байдаг, эцэг нь нас барсан, Д.Э. нь хүүхдээ алдчихсан, түрээсийн байр дамжиж амьдардаг, ар гэрийн хараа хяналт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзээд торгох ял оногдуулж, тухайн ялыг нь 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. 276.200 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилснийг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа боловч 22.200 төгрөгөнд шатахуунд авсан үйл баримт байгаа. Үүнийг шүүх хэрхэх эсэхээ эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Насанд хүрээгүй хохирогч Д.Ш.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э. цээжээрээ түлхэж орж ирээд шууд үсдсэн. Тэгсэн хажууд байсан Дээгий гэх эрэгтэй намайг тэврээд “яах юм бэ анд аа” гээд аваад явсан. Тэгсэн Э. араас ирээд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь Дээгий дахиад болиулсан. Тэгээд Э. ийшээ явъя гээд дагуулаад худаг руу явсан. Тэгээд худаг дээр очиход Э. үгийн зөрүүгүй миний үснээс зулгаахаар нь би бас үснээс нь зулгаасан. Тэгээд намайг хавсарч унагаахаар нь бид хоёр хамт унасан. Тэгээд унасан байхад гараа атгаж байгаад миний нүүр лүү цохиод, хэвлий рүү жийсэн. Тэгээд би зөрүүлээд нүүр лүү нь цохисон. Тэгсэн нэг охин хүрч ирээд “чи одоо битгий давраад бай” гэж хэлээд намайг босгохгүй дарсан. Тэгээд миний гар болон хөлийг барьчихсан би хөдөлж чадахгүй байхад Э. намайг цохиод байсан. Тэгээд бид хоёрыг салгаад, босоод байж байтал дахиад над руу дайрсан чинь намайг найз хамгаалсан чинь манай найз руу дайраад байсан. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 цаг 13 минутад манай гэрийн хаалгыг хэдэн хүн нүдээд “хаалгаа онгойлго, би танай дүүг чинь ална” гээд нүдээд байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Миний нүүр хэсэгт 10 гаруй удаа, хэвлий хэсэг рүү 2-5 удаа хийсэн. Миний баруун хөлийн гуя, булчин хэсэгт хөхөрсөн байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Зүүн гарын тохой хэсэгт бас хөхөрсөн. Миний нуруу хэсэг хөндүүр орсон байна. Тухайн болсон гэх асуудалд Э. нь намайг хавсарч унагаасан толгойноос үсдээд намайг газар унасан байхад хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Дээрх гэмтлүүдийг Э. гэх охин учруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн өдөр тэнд байсан хүмүүсээс Э.гээс өөр хүн миний биед халдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-14/,

- Гэрч Н.Нандинтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байхад 2-3 эмэгтэй хүн хаалга учир зүггүй балбаад, нүдээд байсан. Би “хэн бэ” гэж асуухад “хэн байх нь хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаа дуудлаа шүү, явцгаа” гэж хэлтэл “дүү чинь хаана байгаа вэ, дүү Д.Ш.г ална шүү” гэх зэргээр дайраад байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Надад ярихдаа Содоо гэх залуугийн найз Э.д зодуулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэх /хх-ийн 32-33/,

- Гэрч Х.Содмандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн үед бид хэд зодолдож магадгүй гээд хараад байж байтал 5-10 минут зүгээр л хэрэлдээд байхаар нь анзаарч хараагүй. Гэнэт л тэр хоёр зодолдож эхлээд Э. гэх охин Ш.г зодож байх шиг харагдсан. Ш.гийн 1 нүднийх нь доод хэсэгт  хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Гэрч С.Отгонзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тэр хоёр зодолдож эхэлсэн бөгөөд тэнд байсан эрэгтэй хүүхдүүд тэр хоёрыг салгасан. Тэгээд л бид хэд салцгаасан. Бага зэрэг хөхөрсөн, шалбарсан зүйл ажиглагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- Гэрч Б.Агиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э., Ш. хоёр хоорондоо ярилцаад учраа олно гээд гудамжны үзүүр лүү бид хэдээс холдоод явсан. Хоорондоо хэрэлдээд бараг 5-10 минут болсон. Гэтэл гэнэт хоорондоо зодолдоод эхлэхээр нь бид хэд тэр хоёрыг болиулсан. Ямартаа ч газар уначихсан ноцолдоод байсан. Уг асуудалд өөр хүн оролцоогүй. Э.гийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Нөгөө Ш. гэх охины нүднийх нь доор сорви юм уу, шарх ч юм уу мэдэхгүй ямартаа ч улайчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,

- Насанд хүрээгүй гэрч О.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тэр үед бие засахаар өөр гудам руу яваад эргэж ирэхэд Э., Ш. нар нь хоорондоо зодолдчихсон газар хэвтэж байсан. Ш.гийн толгойн хэсэгт нь жижиг хавдаад овойчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

- Гэрч С.Мөнхжингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр хоёр нэг залуугаас болоод хоорондоо хэрэлдээд байсан. Бид хэд тэр хоёрыг зүгээр л хэрэлдээд байхаар нь харцгаагаад байж байтал Ш. гэх охин нь Э.г түлхэхэд Э. уурлаад харилцан зодолдсон. Тэгээд бид хэд тэр хоёрыг болиулаад эвлэрээд салсан. Тэр хоёр ямартаа ч үсдэлцсэн. Яаж, хэрхэн зодолдсон талаар сайн хараагүй. Ер нь бол харилцан зодолдсон. Уг асуудалд өөр хүн оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6732 тоот: “Д.Ш.гийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, баруун гуя, шилбэ, зүүн тохой, суганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э. нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Ш.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Д.Ш.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э. цээжээрээ түлхэж орж ирээд шууд үсдсэн. Тэгсэн хажууд байсан Дээгий гэх эрэгтэй намайг тэврээд “яах юм бэ анд аа” гээд аваад явсан. Тэгсэн Э. араас ирээд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь Дээгий дахиад болиулсан. Тэгээд Э. ийшээ явъя гээд дагуулаад худаг руу явсан. Тэгээд худаг дээр очиход Э. үгийн зөрүүгүй миний үснээс зулгаахаар нь би бас үснээс нь зулгаасан. Тэгээд намайг хавсарч унагаахаар нь бид хоёр хамт унасан. Тэгээд унасан байхад гараа атгаж байгаад миний нүүр лүү цохиод, хэвлий рүү жийсэн. Тэгээд би зөрүүлээд нүүр лүү нь цохисон. Тэгсэн нэг охин хүрч ирээд “чи одоо битгий давраад бай” гэж хэлээд намайг босгохгүй дарсан. Тэгээд миний гар болон хөлийг барьчихсан би хөдөлж чадахгүй байхад Э. намайг цохиод байсан. Тэгээд бид хоёрыг салгаад, босоод байж байтал дахиад над руу дайрсан чинь намайг найз хамгаалсан чинь манай найз руу дайраад байсан. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 цаг 13 минутад манай гэрийн хаалгыг хэдэн хүн нүдээд “хаалгаа онгойлго, би танай дүүг чинь ална” гээд нүдээд байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Миний нүүр хэсэгт 10 гаруй удаа, хэвлий хэсэг рүү 2-5 удаа хийсэн. Миний баруун хөлийн гуя, булчин хэсэгт хөхөрсөн байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Зүүн гарын тохой хэсэгт бас хөхөрсөн. Миний нуруу хэсэг хөндүүр орсон байна. Тухайн болсон гэх асуудалд Э. нь намайг хавсарч унагаасан толгойноос үсдээд намайг газар унасан байхад хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Дээрх гэмтлүүдийг Э. гэх охин учруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн өдөр тэнд байсан хүмүүсээс Э.гээс өөр хүн миний биед халдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-14/,

- Гэрч Н.Нандинтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01:00 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байхад 2-3 эмэгтэй хүн хаалга учир зүггүй балбаад, нүдээд байсан. Би “хэн бэ” гэж асуухад “хэн байх нь хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаа дуудлаа шүү, явцгаа” гэж хэлтэл “дүү чинь хаана байгаа вэ, дүү Д.Ш.г ална шүү” гэх зэргээр дайраад байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Надад ярихдаа Содоо гэх залуугийн найз Э.д зодуулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэх /хх-ийн 32-33/,

- Гэрч Х.Содмандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн үед бид хэд зодолдож магадгүй гээд хараад байж байтал 5-10 минут зүгээр л хэрэлдээд байхаар нь анзаарч хараагүй. Гэнэт л тэр хоёр зодолдож эхлээд Э. гэх охин Ш.г зодож байх шиг харагдсан. Ш.гийн 1 нүднийх нь доод хэсэгт  хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Гэрч С.Отгонзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тэр хоёр зодолдож эхэлсэн бөгөөд тэнд байсан эрэгтэй хүүхдүүд тэр хоёрыг салгасан. Тэгээд л бид хэд салцгаасан. Бага зэрэг хөхөрсөн, шалбарсан зүйл ажиглагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- Гэрч Б.Агиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Э., Ш. хоёр хоорондоо ярилцаад учраа олно гээд гудамжны үзүүр лүү бид хэдээс холдоод явсан. Хоорондоо хэрэлдээд бараг 5-10 минут болсон. Гэтэл гэнэт хоорондоо зодолдоод эхлэхээр нь бид хэд тэр хоёрыг болиулсан. Ямартаа ч газар уначихсан ноцолдоод байсан. Уг асуудалд өөр хүн оролцоогүй. Э.гийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Нөгөө Ш. гэх охины нүднийх нь доор сорви юм уу, шарх ч юм уу мэдэхгүй ямартаа ч улайчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,

- Насанд хүрээгүй гэрч О.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тэр үед бие засахаар өөр гудам руу яваад эргэж ирэхэд Э., Ш. нар нь хоорондоо зодолдчихсон газар хэвтэж байсан. Ш.гийн толгойн хэсэгт нь жижиг хавдаад овойчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

- Гэрч С.Мөнхжингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр хоёр нэг залуугаас болоод хоорондоо хэрэлдээд байсан. Бид хэд тэр хоёрыг зүгээр л хэрэлдээд байхаар нь харцгаагаад байж байтал Ш. гэх охин нь Э.г түлхэхэд Э. уурлаад харилцан зодолдсон. Тэгээд бид хэд тэр хоёрыг болиулаад эвлэрээд салсан. Тэр хоёр ямартаа ч үсдэлцсэн. Яаж, хэрхэн зодолдсон талаар сайн хараагүй. Ер нь бол харилцан зодолдсон. Уг асуудалд өөр хүн оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6732 тоот: “Д.Ш.гийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, баруун гуя, шилбэ, зүүн тохой, суганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзвэл Д.Э. нь Д.Ш.гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримт, цаг хугацаатай тохирч байна.

            Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд баримтаар 276.200 төгрөг нэхэмжилж, дээрх баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохиролд зарцуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.  

            Харин хохирогч Д.Ш. нь насанд хүрч, биеийн өсөлт дууссаны дараа хамрын мэс засалд орох шаардлагатай болох нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн баримтаар тогтоогдож байх тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Д.Э. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, урлаг, спортын арга хэмжээнүүдэд удаа дараа амжилттай оролцож, өргөмжлөл, сертификат авч, бусдад үлгэр жишээ үзүүлж байсан, эцэг эх, төрөл садангийн хараа хяналт сул, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. овогт Д.гийн Э.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Э.гээс 276.200 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч олгосугай.

            6. Насанд хүрээгүй хохирогч Д.Ш. нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД