Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/345

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        03           09                                    2022/ШЦТ/345

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч А.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт А.гийн Д.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 04157 0307 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суух, Х. овогт А.гийн Д..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д. нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын ойролцоо байрлах түргэн үйлчилгээний цэгийг түрээслүүлнэ гэсэн зарыг фэйсбүүк цахим орчинд байршуулан, улмаар хохирогч П.Т.г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө болох 1.686.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны тоот дансанд шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч П.Т.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр фэйсбүүк дээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын ойролцоо байрлах түргэн үйлчилгээний цэг түрээслүүлнэ гэх зарын дагуу 95552518 дугаар луу залгахад эмэгтэй хүн аваад, хүрч ирээд үз гэхээр нь би очсон. Тэгээд очиж үзэхэд Д. гэх 20 орчим насны охин надтай уулзсан. ТҮЦ-ний дотор байгаа барааны мөнгө, 2 сарын түрээс, тогны мөнгө зэргийг авна гэж хэлэхээр нь би өөрийнхөө 5676193257 дугаартай данснаас А.Д. гэсэн нэртэй 5094663246 тоот данс руу 1.686.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргаашаас нь эхлэн би 5 хоног сууж ажиллуулсан. Нэг өдөр суухад 200-300 мянган төгрөг олддог юм байна лээ. Тэгээд 5 дахь хоног дээр тог тасарсан. Тэгэхээр нь тог авдаг газраас нь очиж асуутал олон сар тогны мөнгөө өгөөгүй учраас тасалсан гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уулзтал тогны мөнгөө өгсөн, тог салгах ёсгүй дээ гэхээр нь би түрээслэхээ болилоо, өгсөн түрээсийн мөнгөө, тогны мөнгөтэйгөө буцааж авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл мөнгийг чинь өгч чадахгүй гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд тэр өдрөөс хойш мөнгийг чинь өгнө гэхээр нь хүлээж байгаад 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ТҮЦ дээр очтол өөр хүмүүс ажиллуулж байсан. Тэгээд би учир шалтгаанаа хэлтэл тэдгээр хүмүүс эзнээс нь гэрээ хийж, түрээслэж байгаа гээд эзнийх нь 91199349 дугаарыг өгөхөөр нь уг утастай холбогдоход “Д. манай ТҮЦ-ийг түрээслэж байгаад 2 хоногийн өмнө түрээслэхээ байсан учраас өөр хүнд түрээслүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан. Амаар хэлэлцээр хийж тохиролцон мөнгөө шилжүүлсэн. Надад түрээслэхдээ манай найз залуу Сэлэнгэмөрөний ТҮЦ, 2 жил сууж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Хохирогч П.Т.гийн дахин өгсөн: “Би А.Д.д “Хаан” банкны дансаар шилжүүлж өгсөн түрээсийн 500.000 төгрөг, ТҮЦ-ний барьцаа 500.000 төгрөг, 1 сарын тогны төлбөр 50.000 төгрөгийг нэхэмжилж байна. Барааны 628.000 төгрөгийг Д.аас авсан барааны үнэд суутгасан. Би Д.аас авсан посс машиныг гаргаж өгч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч Э.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Д.ын нөхөр Сэлэнгэмөрөн гэх залуутай 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын Хавдар судлалын үндэсний төвийн автобусны ойролцоо байрлах 4*3-ын харьцаатай, бор өнгийн ТҮЦ-ийг 1 сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлэхээр болж, гэрээ хийсэн. Гэрээний хугацаа нь сар сардаа сунгадаг. Сэлэнгэмөрөн нь миний ТҮЦ-нд 2021 оны 08 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээгээ цуцалмаар байна гэж фэйсбүүк чатаар хэлсэн. Тэгээд ТҮЦ-ний түлхүүрийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт эхнэр А.Д. нь авчирч өгсөн. Сэлэнгэмөрөн Д. хоёрыг миний ТҮЦ-нээс гарсны дараа би фэйбүүк дээр зар тавьж Серикбол гэх хүнд түрээслүүлсэн. Серикбол ТҮЦ дээрээ байж байсан чинь өөр хүмүүс ирээд би энэ ТҮЦ-ийг түрээсэлсэн гээд орж ирлээ гэж ярьсан. А.Д.д миний ТҮЦ-ийг бусдад түрээслүүлэх эрх байхгүй, би танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17/,

- Гэрч А.Сэлэнгэмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хамгийн анх ТҮЦ түрээслэж ажиллуулах санааг миний хамтран амьдрагч Д. гаргасан бөгөөд бид хоёр фэйсбүүк дээр байрлах “ТҮЦ түрээслэх, түрээслүүлэх” гэсэн зарын групп дээрээс Оюун-Эрдэнэтэй холбогдож, ТҮЦ түрээслэх болж гэрээ байгуулсан. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрөө төлсөн байсан. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Оюун-Эрдэнэ ТҮЦ-ийг цаашид түрээслэхээ болилоо гэдгээ хэлээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ТҮЦ-ний түлхүүрийг манай эхнэр Д. нь Оюун-Эрдэнэд гэрт нь аваачиж өгсөн. Тухайн ТҮЦ-ийг Т. гэх хүнд түрээслүүлэхдээ Оюун-Эрдэнэд хэлж мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

- Гэрч Ц.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “А.Д. нь манай охин Т.д Оюун-Эрдэнэ гэх өөр хүний ТҮЦ-ийг өөрийн мэтээр түрээсэлсэн байсан. Тэгэхээр нь охин бид хоёр энэ ТҮЦ-ний чинь тог ирэхгүй юм байна, түрээслэхээ болилоо, барааны чинь мөнгийг хасаад үлдэгдэл 1.050.000 төгрөгөө буцааж авмаар байна гэхэд Д.ын нөхөр Сэлэнгэмөрөн асуудлаа шийдээгүй байж ТҮЦ-нээс гараад явахаар нь би Сэлэнгэмөрөний гарнаас татсан. Тэгсэн чинь Сэлэнгэмөрөн “та миний биед хадлаа” гээд цагдаа дуудсан. Угаасаа Сэлэнгэмөрөнийг зодсон зүйл байхгүй болохоор Сэлэнгэмөрөн өөрөө дуудлагаа буцаасан. Тэгээд тэр өдрөөс хойш би Сэлэнгэмөрөн, Д. нар луу залгахаар утсаа огт авдаггүй, охины минь 1.050.000 төгрөгийг өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

- Гэрч Г.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Уг ТҮЦ үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Тэр хавиар байдаг ТҮЦ-үүдийг бүртгэлжүүлэх талаар олон удаа очиход уг ТҮЦ-ийг ажиллуулж байгаа хүн нь түрээслэгч байна, эзнийг нь мэдэхгүй гээд байсан. Баянзүрх дүүрэгт байдаг ТҮЦ-нүүдийн нэгдсэн судалгаа байдаг. Уг ТҮЦ судалгаанд байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

- Э.Оюун-Эрдэнэ, А.Сэлэнгэмөрөн нарын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний хуулбар /хх-ийн 49/,

- Хохирогч П.Т.гийн эзэмшлийн “Хаан” банкны 5676193257 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Д. нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын ойролцоо байрлах түргэн үйлчилгээний цэгийг түрээслүүлнэ гэсэн зарыг фэйсбүүк цахим орчинд байршуулан, улмаар хохирогч П.Т.г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө болох 1.686.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5094663246 тоот дансанд шилжүүлэн авч, залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул А.Д.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             А.Д. нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын ойролцоо байрлах түргэн үйлчилгээний цэгийг түрээслүүлнэ гэсэн зарыг фэйсбүүк цахим орчинд байршуулан, улмаар хохирогч П.Т.г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө болох 1.686.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5094663246 тоот дансанд шилжүүлэн авч, залилсан болох нь:

- Хохирогч П.Т.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр фэйсбүүк дээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын ойролцоо байрлах түргэн үйлчилгээний цэг түрээслүүлнэ гэх зарын дагуу 95552518 дугаар луу залгахад эмэгтэй хүн аваад, хүрч ирээд үз гэхээр нь би очсон. Тэгээд очиж үзэхэд Д. гэх 20 орчим насны охин надтай уулзсан. ТҮЦ-ний дотор байгаа барааны мөнгө, 2 сарын түрээс, тогны мөнгө зэргийг авна гэж хэлэхээр нь би өөрийнхөө 5676193257 дугаартай данснаас А.Д. гэсэн нэртэй 5094663246 тоот данс руу 1.686.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргаашаас нь эхлэн би 5 хоног сууж ажиллуулсан. Нэг өдөр суухад 200-300 мянган төгрөг олддог юм байна лээ. Тэгээд 5 дахь хоног дээр тог тасарсан. Тэгэхээр нь тог авдаг газраас нь очиж асуутал олон сар тогны мөнгөө өгөөгүй учраас тасалсан гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уулзтал тогны мөнгөө өгсөн, тог салгах ёсгүй дээ гэхээр нь би түрээслэхээ болилоо, өгсөн түрээсийн мөнгөө, тогны мөнгөтэйгөө буцааж авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл мөнгийг чинь өгч чадахгүй гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд тэр өдрөөс хойш мөнгийг чинь өгнө гэхээр нь хүлээж байгаад 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ТҮЦ дээр очтол өөр хүмүүс ажиллуулж байсан. Тэгээд би учир шалтгаанаа хэлтэл тэдгээр хүмүүс эзнээс нь гэрээ хийж, түрээслэж байгаа гээд эзнийх нь 91199349 дугаарыг өгөхөөр нь уг утастай холбогдоход “Д. манай ТҮЦ-ийг түрээслэж байгаад 2 хоногийн өмнө түрээслэхээ байсан учраас өөр хүнд түрээслүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан. Амаар хэлэлцээр хийж тохиролцон мөнгөө шилжүүлсэн. Надад түрээслэхдээ манай найз залуу Сэлэнгэмөрөний ТҮЦ, 2 жил сууж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Хохирогч П.Т.гийн дахин өгсөн: “Би А.Д.д “Хаан” банкны дансаар шилжүүлж өгсөн түрээсийн 500.000 төгрөг, ТҮЦ-ний барьцаа 500.000 төгрөг, 1 сарын тогны төлбөр 50.000 төгрөгийг нэхэмжилж байна. Барааны 628.000 төгрөгийг Д.аас авсан барааны үнэд суутгасан. Би Д.аас авсан посс машиныг гаргаж өгч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Гэрч Э.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Д.ын нөхөр Сэлэнгэмөрөн гэх залуутай 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын Хавдар судлалын үндэсний төвийн автобусны ойролцоо байрлах 4*3-ын харьцаатай, бор өнгийн ТҮЦ-ийг 1 сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлэхээр болж, гэрээ хийсэн. Гэрээний хугацаа нь сар сардаа сунгадаг. Сэлэнгэмөрөн нь миний ТҮЦ-нд 2021 оны 08 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээгээ цуцалмаар байна гэж фэйсбүүк чатаар хэлсэн. Тэгээд ТҮЦ-ний түлхүүрийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт эхнэр А.Д. нь авчирч өгсөн. Сэлэнгэмөрөн Д. хоёрыг миний ТҮЦ-нээс гарсны дараа би фэйбүүк дээр зар тавьж Серикбол гэх хүнд түрээслүүлсэн. Серикбол ТҮЦ дээрээ байж байсан чинь өөр хүмүүс ирээд би энэ ТҮЦ-ийг түрээсэлсэн гээд орж ирлээ гэж ярьсан. А.Д.д миний ТҮЦ-ийг бусдад түрээслүүлэх эрх байхгүй, би танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17/,

- Гэрч А.Сэлэнгэмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хамгийн анх ТҮЦ түрээслэж ажиллуулах санааг миний хамтран амьдрагч Д. гаргасан бөгөөд бид хоёр фэйсбүүк дээр байрлах “ТҮЦ түрээслэх, түрээслүүлэх” гэсэн зарын групп дээрээс Оюун-Эрдэнэтэй холбогдож, ТҮЦ түрээслэх болж гэрээ байгуулсан. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрөө төлсөн байсан. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Оюун-Эрдэнэ ТҮЦ-ийг цаашид түрээслэхээ болилоо гэдгээ хэлээд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ТҮЦ-ний түлхүүрийг манай эхнэр Д. нь Оюун-Эрдэнэд гэрт нь аваачиж өгсөн. Тухайн ТҮЦ-ийг Т. гэх хүнд түрээслүүлэхдээ Оюун-Эрдэнэд хэлж мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

- Гэрч Ц.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “А.Д. нь манай охин Т.д Оюун-Эрдэнэ гэх өөр хүний ТҮЦ-ийг өөрийн мэтээр түрээсэлсэн байсан. Тэгэхээр нь охин бид хоёр энэ ТҮЦ-ний чинь тог ирэхгүй юм байна, түрээслэхээ болилоо, барааны чинь мөнгийг хасаад үлдэгдэл 1.050.000 төгрөгөө буцааж авмаар байна гэхэд Д.ын нөхөр Сэлэнгэмөрөн асуудлаа шийдээгүй байж ТҮЦ-нээс гараад явахаар нь би Сэлэнгэмөрөний гарнаас татсан. Тэгсэн чинь Сэлэнгэмөрөн “та миний биед хадлаа” гээд цагдаа дуудсан. Угаасаа Сэлэнгэмөрөнийг зодсон зүйл байхгүй болохоор Сэлэнгэмөрөн өөрөө дуудлагаа буцаасан. Тэгээд тэр өдрөөс хойш би Сэлэнгэмөрөн, Д. нар луу залгахаар утсаа огт авдаггүй, охины минь 1.050.000 төгрөгийг өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

- Гэрч Г.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Уг ТҮЦ үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Тэр хавиар байдаг ТҮЦ-үүдийг бүртгэлжүүлэх талаар олон удаа очиход уг ТҮЦ-ийг ажиллуулж байгаа хүн нь түрээслэгч байна, эзнийг нь мэдэхгүй гээд байсан. Баянзүрх дүүрэгт байдаг ТҮЦ-нүүдийн нэгдсэн судалгаа байдаг. Уг ТҮЦ судалгаанд байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

- Э.Оюун-Эрдэнэ, А.Сэлэнгэмөрөн нарын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгө хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний хуулбар /хх-ийн 49/,

- Хохирогч П.Т.гийн эзэмшлийн “Хаан” банкны 5676193257 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул А.Д.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Д.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч П.Т.д учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Д.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х. овогт А.гийн Д.ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д.ыг ялаас чөлөөлсүгэй.

3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД