Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 1959 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн Ужиг/Цагаан бэлчир/ хэмээх газарт оршин суух, Боржигон овогт Чулуунбаатарын Буянжаргал /РА59090811/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ч.Буянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Буянжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1976 оны 02 дугаар сарын 01-нээс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1978 оны 06 дугаар сараас 1981 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд цэргийн алба, 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Хатгалын мод боловсруулах цехэд ойчин,  1987 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар хэсгийн Эмчилгээ Тэжээлийн цэгт малын эмч, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг  хүртэл Хөгжил нэгдэлд хоньчноор, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл малчнаар “Хөгжил”компанид ажиллаж, нийгмийн даатгал төлж байсан юм. Ажиллаж байх үеийн тушаал шийдвэр олдохгүй , хөдөлмөрийн дэвтэр байхгүй үрэгдүүлсэн, бусад нь дутуу бичигдсэний улмаас улсад ажилласан жил тогтоогдохгүй байна.

Иймд миний 1976 оны 02 дугаар сарын 01-нээс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Хатгалын мод боловсруулах цехэд ойчин,  1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар хэсгийн Эмчилгээ Тэжээлийн цэгт малын эмч, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хөгжил нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Хатгалын мод боловсруулах цехэд ойчноор 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар хэсгийн Эмчилгээ Тэжээлийн цэгт малын эмчээр  1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Хөгжил нэгдэлд хоньчноор 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл, Хөгжил компанид малчнаар 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн 1985 оны 06 дугаар сарын 01-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр

Хөвсгөл аймгийн Хөгжил компанийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 01-нд олгосон хөдөлмөрийн дэвтэр

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Ч.Буянжаргалын 1976-1992 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн түүвэр,

Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ны 135 дугаартай “...Ч.Буянжаргал нарыг тус тус хөрөөчнөөр 1982 оны 07 дугаар сарын 16-наас эхлэн ажиллуулсугай...”  гэх Ажилд авах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харъяа Хатгал мод боловсруулах цехийн даргын 1983 оны 01 дүгээр сарын 10-ны 1 дугаартай  тушаалын хавсралт “...Хатгал мод боловсруулах цехэд 1983 онд ажиллах хүчний хуваарь ...II.д/засвар...6. Ч.Буянжаргал...”  гэх Ажилд авах ба ажил өөрчлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харъяа Хатгал мод боловсруулах цехийн даргын 1987 оны 03 дүгээр сарын 05-ны 22 дугаартай  тушаалын “...Ч.Буянжаргал...нарыг 3 дугаар сарын 16-наас эхлэн ажлаас нь чөлөөлж, Алаг-Эрдэнэ сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсүгэй...”  гэх Ажилд авах ба халах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 18-ны 13 дугаартай “...малын эмч Ч.Буянжаргалын  сарын цалинг 20 хувь  бууруулж, ...дахин дутагдал гаргахгүй байхыг сануулсугай...”  гэх Цалин бууруулах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 20-ны 31 дугаартай “...Ч.Буянжаргал... нарыг 1988 оны 08дугаар сарын 01-нээс эхлэн эм хонин суурийн ахлагчаар...томилсугай ...”  гэх Хадлан хашаа байр хариуцуулах малчин томилох  тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн малчин Чулуунбаатарын 1976-1994 оны архивын лавлагаа

Хөвсгөл аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1978 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 371167 тоот цэргийн батлах

Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2/613 тоот тушаалаар хугацаа дууссан тул бэлтгэлээр халж ОМАҮЯ-ны боловсон хүчинд хуваарилсан тухай 229 дугаар ангийн даргын цэргийн албанаас халсан тухай үнэмлэхийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Хатгалын мод боловсруулах үйлдвэрт 1982-1987 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн түүвэр,

Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Ч. Буянжаргалын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил компанид 1993 онд ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, шимтгэлийн  хүснэгт,

Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 04-ны 1135 дугаартай Ч. Буянжаргалын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил компанид ажиллаж , шимтгэл төлж байсан эсэх лавлагаа

Хөвсгөл аймгийн НДХэлтэсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны “Зарим иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буцаах тухай” тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 10/366 дугаартай “....Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын тушаалд Ч. Буянжаргалыг малчнаар томилсон, мөн нэгдлийн 1990 оноос хойшхи онуудын тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн                   7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Чулуунбаатарын Буянжаргал /РА59090811/-г Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар 1976 оны 02 дугаар сарын 01-нээс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Хатгалын мод боловсруулах цехэд ойчноор 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар хэсгийн Эмчилгээ Тэжээлийн цэгт малын эмчээр  1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Хөгжил нэгдэлд хоньчноор 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл, Хөгжил компанид малчнаар1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА