Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        03         09                                      2022/ШЦТ/346

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч А.Амарсанаа,

шүүгдэгч Г.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ын Т.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0628 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Батмөнхболд констракшн” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Г.ын Т..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т. нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТОР” караокены 1 дугаартай өрөөнд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23:00 цагийн орчимд үйлчлүүлж байх явцдаа тус өрөөнд байрлуулсан ТСL загварын 42 инчийн зурагтыг пивоны шилээр цохиж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч С.Минжинсорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 20:00 цагийн үед манай ТОP караоке пабын 1 дугаартай өрөөнд 4 хүн үйлчлүүлсэн. Тэгээд үйлчлүүлсэн гэх хүмүүс хоорондоо маргалдаад нэг залуу нь пивоны шил шидэж, манай караокены TCL брэндийн 42 инчийн зурагтыг хагалсан. Манай байгууллагад өөр хохирсон зүйл байхгүй. Хагарсан TCL брэндийн 42 инчийн зурагтын мөнгөө хурдан шуурхай гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БЗ1-22-191 дугаартай тайлан /хх-ийн 20-21/,

- Г.Тамирын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний оройн 20:00 цагийн орчимд өөрийн гурван найзын хамт офицеруудын ордны ойролцоо байрлах “ТОР” нэртэй караокед орсон. Тэгээд уг караокед дуулж байгаад би архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, согтож, тасарсан байсан. Ингээд би тухайн үед ууж байсан пивоны шилийг зурагт руу шидэж, караокены зурагтыг хагалсан. Намайг согтоод унахаар нь Мөнхтулга, Чимэдлхам, Оюунтунгалаг нар караокенээс аваад явсан байсан. Би нэг сэрэхэд найз Мөнхтулгын гэрт сэрсэн. Би бусдад учруулсан хохирол болох LG загварын 42 инчийн смарт зурагт авч өгч, хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Т. нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТОР” караокены 1 дугаартай өрөөнд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23:00 цагийн орчимд үйлчлүүлж байх явцдаа тус өрөөнд байрлуулсан ТСL загварын 42 инчийн зурагтыг пивоны шилээр цохиж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Т.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Г.Т. нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТОР” караокены 1 дугаартай өрөөнд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23:00 цагийн орчимд үйлчлүүлж байх явцдаа тус өрөөнд байрлуулсан ТСL загварын 42 инчийн зурагтыг пивоны шилээр цохиж, бусдын эд хөрөнгийг гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Минжинсорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 20:00 цагийн үед манай ТОP караоке пабын 1 дугаартай өрөөнд 4 хүн үйлчлүүлсэн. Тэгээд үйлчлүүлсэн гэх хүмүүс хоорондоо маргалдаад нэг залуу нь пивоны шил шидэж, манай караокены TCL брэндийн 42 инчийн зурагтыг хагалсан. Манай байгууллагад өөр хохирсон зүйл байхгүй. Хагарсан TCL брэндийн 42 инчийн зурагтын мөнгөө хурдан шуурхай гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БЗ1-22-191 дугаартай тайлан /хх-ийн 20-21/,

- Г.Тамирын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний оройн 20:00 цагийн орчимд өөрийн гурван найзын хамт офицеруудын ордны ойролцоо байрлах “ТОР” нэртэй караокед орсон. Тэгээд уг караокед дуулж байгаад би архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, согтож, тасарсан байсан. Ингээд би тухайн үед ууж байсан пивоны шилийг зурагт руу шидэж, караокены зурагтыг хагалсан. Намайг согтоод унахаар нь Мөнхтулга, Чимэдлхам, Оюунтунгалаг нар караокенээс аваад явсан байсан. Би нэг сэрэхэд найз Мөнхтулгын гэрт сэрсэн. Би бусдад учруулсан хохирол болох LG загварын 42 инчийн смарт зурагт авч өгч, хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.Т.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Т.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Т.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Г.ын Т.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Т.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Г.Т. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД