Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/347

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        03         09                                       2022/ШЦТ/347

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгч З.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт З.гийн А.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0624 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт оршин суух, Б. овогт З.гийн А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.А. нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн автобусны буудал дээрх ТҮЦ-нд сууж байсан иргэн Э.Х.гийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 6/,

- Хохирогч Э.Х.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 21:00 цагийн үед намайг Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн автобусны буудал дээрх ТҮЦ-ндээ сууж байсан чинь гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд, гар утасныхаа аппликэйшнээр Улиастайн автобус хаана явж байгааг хараад өгөөч гэсэн юм. Тэгээд намайг ганцаараа ТҮЦ-ндээ сууж байтал нөгөө эрэгтэй ганцаараа орж ирээд одоо сүүлийн удаа залгаад үзчихье, тэгээд болохгүй бол явахаас гээд миний гар утсыг авангуут халаасандаа гараа хийж, миний халаасанд хутга байгаа, цагдаа дуудвал юу болохыг мэдэж байгаа биз дээ гэж хэлээд миний гар утсыг аваад зугатаачихсан. Тэгээд би ТҮЦ-нээс  гүйж гараад араас нь орилсон. Тэгэхэд тэр залуугийн араас 2 жаахан хүүхэд хөөж гүйцсэн. Тэгээд тэр залууг замын эсрэг талд гүйж байхад нь баллонтой ус зөөж байсан залуу машинаараа хааж зогсоод бариад авсан. Үл таних эрэгтэй хүн миний Самсунг А-51 маркийн гар утас авч зугатаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

- З.А.ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад Сансарт байдаг ТҮЦ рүү очоод нөгөө охины гар утсыг гуйж дахин очсон. Тэгээд би 4-5 удаа орж, гар утсыг нь гуйж аваад, хүн лүү залгаж, болих уу, яах уу гэж дахин дахин бодсоор байгаад хамгийн сүүлд нь гар утсыг нь авъя гэж шийдээд эргэж ороод утсаараа яриулаач гээд утсыг нь авангуутаа би гараад Сансарын тунел тал руугаа гүйсэн. Гүйж байгаад би нэг эрэгтэй хүнд баригдсан. Тэгээд гар утсыг нь буцааж өгсөн. Миний авч зугатаасан гар утас Самсунг маркийн хар өнгөтэй гар утас байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З.А. нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн автобусны буудал дээрх ТҮЦ-нд сууж байсан иргэн Э.Х.гийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул З.А.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             З.А. нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунелийн автобусны буудал дээрх ТҮЦ-нд сууж байсан иргэн Э.Х.гийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 6/,

- Хохирогч Э.Х.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 21:00 цагийн үед намайг Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн автобусны буудал дээрх ТҮЦ-ндээ сууж байсан чинь гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд, гар утасныхаа аппликэйшнээр Улиастайн автобус хаана явж байгааг хараад өгөөч гэсэн юм. Тэгээд намайг ганцаараа ТҮЦ-ндээ сууж байтал нөгөө эрэгтэй ганцаараа орж ирээд одоо сүүлийн удаа залгаад үзчихье, тэгээд болохгүй бол явахаас гээд миний гар утсыг авангуут халаасандаа гараа хийж, миний халаасанд хутга байгаа, цагдаа дуудвал юу болохыг мэдэж байгаа биз дээ гэж хэлээд миний гар утсыг аваад зугатаачихсан. Тэгээд би ТҮЦ-нээс  гүйж гараад араас нь орилсон. Тэгэхэд тэр залуугийн араас 2 жаахан хүүхэд хөөж гүйцсэн. Тэгээд тэр залууг замын эсрэг талд гүйж байхад нь баллонтой ус зөөж байсан залуу машинаараа хааж зогсоод бариад авсан. Үл таних эрэгтэй хүн миний Самсунг А-51 маркийн гар утас авч зугатаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

   - З.А.ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад Сансарт байдаг ТҮЦ рүү очоод нөгөө охины гар утсыг гуйж дахин очсон. Тэгээд би 4-5 удаа орж, гар утсыг нь гуйж аваад, хүн лүү залгаж, болих уу, яах уу гэж дахин дахин бодсоор байгаад хамгийн сүүлд нь гар утсыг нь авъя гэж шийдээд эргэж ороод утсаараа яриулаач гээд утсыг нь авангуутаа би гараад Сансарын тунел тал руугаа гүйсэн. Гүйж байгаад би нэг эрэгтэй хүнд баригдсан. Тэгээд гар утсыг нь буцааж өгсөн. Миний авч зугатаасан гар утас Самсунг маркийн хар өнгөтэй гар утас байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул З.А.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч З.А.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчийн гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч З.А.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт З.гийн А.ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А.ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар З.А.т тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг  хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч З.А.т тайлбарласугай. 

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД