| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00709/и |
| Дугаар | 00837 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00837
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1960 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багт оршин суух, Ямаалаг овогт Аюурын Пүрэвжав /РВ60021119/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч А.Пүрэвжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Пүрэвжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1975 оны 06 сараас эхлэн туслах малчнаар орж, түүнээс хойш тус нэгдэлд үхэрчин, хоньчин, тууварчин,сүү машиндагчаар 1991 оны12 дугаар сарын 31-ныг дуустал нэгдэл тартал ажилласан. Гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдэж зарим нь тамга тэмдэг дарагдаагүй байгаа зэргээс улсад ажилласан жил тогтоогдохгүй байна.
Иймд миний бие Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1975 оны 06 сарын 01-нээс туслах малчин, үхэрчин, хоньчин, тууварчин,сүү машиндагчаар 1991 оны12 дугаар сарын 31-ныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба 1975 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны 3/106 дугаартай ”...А.Пүрэвжавын 1975-1989 оны цалингийн 70 дугаар дансны түүврийн лавлагаа,70 дугаар дансны хуулбарын хамт,
Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А.Пүрэвжавын төрөлтийн бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай Баянзүрх сумын “Соёл” нэгдлийг хувьчилсан тухай тогтоол,
Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 000009825 дугаартай ”...А. Пүрэвжавын 1978 оны 06 дугаар сарын 8-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх цэргийн алба хаасан тухай лавлагаа,
Гэрч Ц.Цэндсүрэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “....А. Пүрэвжав нь Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1975-1978 онуудад тууварчин, малчнаар ажиллаж байгаад 1978-1981 онуудад цэргийн алба хааж тэр үеээс 1991 оныг хүртэл малчнаар ажилласан ...” гэх мэдүүлэг
Гэрч Ш.Лхагваажий 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “....А. Пүрэвжав нь Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1975-1978 онуудад тууварчин, үхэрчин,малчнаар ажиллаж байгаад 1978-1981 онуудад цэргийн алба хааж тэр үеэс 1991 оныг хүртэл малчнаар ажилласан ...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10/391 дугаартай “....Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1975-1990 оны даргын тушаал шүүж үзэхэд А.Пүрэвжавыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА