| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00768/и |
| Дугаар | 00836 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1957 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Олны өтөгт оршин суух, Бар овогт Лувсангийн Сэр-Од/РЕ57081876/-ийн хүсэлттэй
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Л.Сэр-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Сэр-Од шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Лувсангийн Сэр-Од Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8-н жилийн сургуульд зураг, шугам зургийн багшаар 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдөр томилогдон анх ажилд ороод 1992 оны 09 дүгээр 01-ныг дуустал тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр эхний овог нэрийг бичсэн байсныг баллан миний овог нэрийг бичсэн байсныг тэр үед нь анзааралгүй өнгөрсөн нь засвартай хэмээгдсэнээс одоо миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Л.Сэр-Од миний 1987 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №363172 дугаартай Лувсангийн Сэр-Одын хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Л.Сэр-Одод 1987 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нээж олгосон №363172 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь Лувсангийн Сэр-Одын хөдөлмөрийн дэвтэр мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Л.Сэр-Одод нээж олгосон №363172 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд 1983-1992 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн түүвэр,
Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны 1131 дугаартай “Тус хэлтсийн архивт Жаргалант сумын 10 жилийн сургууль 1991,1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг тодорхойлсон” архивийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн захирлын 1982 оны 08 дугаар сарын 13-ны 67 дугаартай ”...Аймгийн АБХ-ийн даргын 1982 оны 7-р сарын 03-ны өдрийн 39 тоот тушаалыг үндэслэн тушаах нь 1. Л.Сэр-Одыг 1982 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зураг, шугам зурагийн багшаар авч ажиллуулсугай...” гэх Багш авч ажиллуулах тухай тушаалын хуулбар дээрхи аймгийн АБХ-ийн даргын 1982 оны 7-р сарын 39 тоот тушаалыг үндэслэсэн гэсэн нь түүний хөдөлмөрийн дэвтэр дээрхи бичилтийн хэсэгтээ тохирч байгаа зэрэг нь мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/422 дугаартай “....Тус аймгийн Жаргалант сумын сургуулийн 1992 оны захирлын тушаал манай архивт байхгүй тул Л. Сэр-Одод холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА