| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00761/и |
| Дугаар | 00831 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 00831
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1957 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Юнискогийн гудамж Коётогийн байр 6 тоотод оршин суух, Лут овогт Ложоогийн Загдхорлоо /ЧС57061370/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Л.Загдхорлоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Дорждагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Загдхорлоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1978 онд хугацаат цэргийн алба хааж ирээд 1978 оны 11-р сарын 20-ноос Хөвсгөл аймаг дахь банкны хэлтэст кассын нярваар 1979 оны 03 дугаар сарын 09-ныг хүртэл ажилласан. Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны тогтоолоор Тосонцэнгэл сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар 1979 оны 03 дугаар сарын 09-нөөс 1982 оны 8 дугаар сарын 27 хүртэл ажилласан. Мөн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд биен тамирын арга зүйчээр 1983 оны 2-р сарын 24-нөөс 1984 оны 9 дүгээр сарын 12-ныг хүртэл ажилласан, 1984 оны 9-р сарын 19-нөөс 1985 оны 7 дугаар сарын 18-ныг хүртэл тус сумын санхүү тасагт сургууль, цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаад хөдөө аж ахуйн дээд сургуульд өдрөөр суралцах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл зарим тушаал архиваас олдоогүй байх тул дээрхи ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Дорждагва шүүхэд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Өөрөө Улаанбаатар хотод ажилтай учир дахин ирж чадахгүй гээд би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа юм. 1978 онд хугацаат цэргийн албанд явж ирээд хийж байгаад 1983 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1984 оноос 07 дугаар сарын 18-нийг хүртэл мөрөнд кассын нярваар ажиллаж байгаад Тосонцэнгэл сумын эвлэлийн хороонд ажиллахаар явсан. Тосонцэнгэл суманд сургуулийн биен тамирын арга зүйч мөн захиргаанд нягтлан зэрэг ажлыг хийж байгаад сургуульд сурахаар явсан юм. Энэ ажилласан байдлуудаа тогтоолгох гэхэд зарим баримт нь олдохгүй байгаа. Мөн гэр нь шатаж түүнтэй хамт хөдөлмөрийн дэвтэр зэрэг холбогдох баримтууд нь шатсан байсан. Одоо хэрэгт хавсарган өгсөн баримтууд нь ч мөн зах ирмэг нь шатсан байгаа юм. Тухайн үед Тосонцэнгэл суманд ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгасан байгаа. Иймд дээрхи ажилласан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба түүний 1978 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 1979 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймаг дахь банкны хэлтэст кассын нярваар, 1979 оны 3 дугаар сарын сарын 09-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Тосонцэнгэл сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар, 1983 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэл Тосонцэнгэл сумын 8-н жилийн сургуульд биеийн тамирын арга зүйчээр, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 18-ний өдрийг хүртэл Тосонцэнгэл сумын санхүү тасагт сургууль цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Улсын банкны Хөвсгөл аймаг дахь хэлтсийн даргын 1978 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 89 дугаартай “... Мөрөн хотын тооцооны кассын нярваар Тосонцэнгэл сумын харьяат Ложоо овогтой Загдхорлоог 11-р сарын 20-ноос эхлэн тус тус томилсугай ... гэх “ Ажилд томилох тухай” тушаалын Хөвсгөл аймгийн архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай “... Ложоо овогтой Загдхорлоог Тосонцэнгэл сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар 1979 оны гуравдугаар сарын есний өдрөөс эхлэн тус тус томилсугай ... “ гэх Ажилтныг ажилд томилох ба чөлөөлөх тухай тогтоолын Хөвсгөл аймгийн архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,
Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1982 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн 51 дугаартай “ ... Тосонцэнгэл сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга Ложоо овогтой Загдхорлоог 1982 оны 8-р сарын 27-ноос эхлэн ажлаас чөлөөлж Тосонцэнгэл сумын үүрийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэх Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тогтоол эх хувиар /зах ирмэг нь шатсан шарласан дөрвөн хэсэг болсныг цаасан дээр наасан/ ,
Тосонцэнгэл сумын дунд сургуулийн захирлын 1983 оны 2 дугаар сарын 24 ний өдрийн 7 дугаартай “... Ложоо овогтой Загдхорлоог биен тамирын багш, арга зүйчээр түр ажиллуулсугай ...” гэх тушаал эх хувиар / зах ирмэг нь шатсан шарласан дөрвөн хэсэг болсныг цаасан дээр наасан/
Тосонцэнгэл сумын дунд сургуулийн захирлын 1984 оны 9 дүгээр сарын 12 ны өдрийн 57 дугаартай “ Багш Ложоо овогтой Загдхорлоог ажлаас чөлөөлөх ” тушаал эх хувиар / зах ирмэг нь шатсан шарласан дөрвөн хэсэг болсныг цаасан дээр наасан/
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал эх хувиар / зах ирмэг нь шатсан шарласан дөрвөн хэсэг болсныг цаасан дээр наасан/
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн тасгийн даргын 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаартай “... Санхүүгийн тасгийн сургууль цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаа Л.Загдхорлоог хөдөө аж ахуйн дээд суругуульд өдрөөр суралцах томилолт авсан учир 1985 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй... “гэх Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал эх хувиар / зах ирмэг нь шатсан шарласан дөрвөн хэсэг болсныг цаасан дээр наасан/
Гэрч П.Дашзэвэгийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “....Л.Загдхорлоо нь 1979-1982 онуудад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын МХЗЭ-ийн үүрийн даргаар, хэсэг хугацаанд Ардын зориг нэгдэлд туслах ажилчнаар түр ажиллаж байгаад 1983-1984 онд Тосонцэнгэл сумын 8-н жилийн сургуульд биеийн тамирын арга зүйчээр,1984-1985 онд Тосонцэнгэл сумын АДХГЗ-ын санхүү тасагт нягтлангаар тус тус ажиллаж байсныг би сайн мэднэ. Би 1978-1983 онд МХЗЭ-ийн хороонд зааварлагчаар,1983-1992 онд Тосонцэнгэл суманд МҮЭ-ийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг
Гэрч С.Даваажавын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... О.Загдхорлоо нь 1979 оны хавар Хөвсгөл аймгийн МХЗЭ-ийн хорооны томилолтоор Тосонцэнгэл сумын МХЗЭ-ийн үүрийн даргаар томилогдон очиж байсан бөгөөд сумын эвлэлийн үүрийн даргаар 1982 оны намар 9 сарыг хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэгээд Ардын зориг нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж мөн л ажлаасаа чөлөөлөгдөж 1983 оны 2 сард 8-н жилийн сургуульд биеийн тамирын арга зүйчээр шилжин ажилласан. Тэгээд биен тамирын арга зүйчийн ажлаасаа 1984 оны намар нь гараад Тосонцэнгэл сумын АДХГЗ-ны санхүү тасагт нягтлангаар 1985 оны 8 дугаар сар дуустал ажиллаж байгаад Улаанбаатар хотын ХААДС-д суралцахаар болоод ажлаасаа чөлөөлөгдсөн. Би 1973-1990 он хүртэл буюу нэгдэл тартал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн боловсон хүчнээр ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох өөр лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10/414 дугаартай “... тушаал манай архивт байхгүй тул Л.Загдхорлоод холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна ... ” гэх албан бичиг,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын засаг даргын тамгын газрын дарга Г.Жамбалдоржийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3/288 дугаартай “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас холбогдох баримт, цалингийн цэс шатаж устсан тул тус суманд ажиллаж байсан Ложоон Загдхорлоод холбогдох архивын лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар " эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй " нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА