Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/380

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        03         14                                     2022/ШЦТ/380

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч П.Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П. овогт П.ийн Ч.д яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0257 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Монгол Нью Айбекс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, П. овогт П.ийн Ч..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Ч. нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбарын баруун талд, дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч болох Ч.Э.ыг өөрийг нь эрүүлжүүлэх байр луу хүргэхээр тээврийн хэрэгсэлд суулгах ажиллагааг гүйцэтгэх үед нь бэлэг эрхтэн лүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Э.ын илтгэх хуудас /хх-ийн 6/,

- Хохирогч Ч.Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагийн албан тушаалтан ба тусгай албанд ажиллаад 20 жил болж байна. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 08 цагаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 08:00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүлд 62 чиглэлд эргүүл жижүүрийн үүрэг, эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой П.Баяраагийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Мөн нэмэгдлээр Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Мягмар нар хамт байсан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 50 минутын үед дуудлага мэдээлэл ирүүлснийг эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Баяраа болон нэмэгдэл албан хаагч нартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б байрны 9 тоотод очиж шалгахад иргэн Ч. гэгч нь эхнэр Хишигтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас маргалдаж, зодолдож байсныг зогсоож, иргэн Ч.г эрүүлжүүлэх, саатуулах байр луу хүргүүлэхээр, тухайн байрнаас тус тусад нь аюулгүй байдлыг нь ханган авч гаран, Сүлд 112 чиглэлийн авто эргүүлд хүлээлгэж өгөхөөр болсон. Тэгээд Ч.г гавлаад би дэд ахлагч Мягмар болон эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа залуутай хамт явахаар болсон, харин ахлах дэслэгч Баяраа Хишигтийг авч цагдаагийн кабон руу ярихаар болсон. Би дэд ахлагч Мягмар болон Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа залуутай хамт Ч.г авч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны ертөнцийн зүгээр баруун талын харалдаа зам дагуу яван Сүлд 112 чиглэлийн авто эргүүлийг тосож авсан. Сүлд 112 чиглэлийн авто эргүүлийн албаны тээврийн хэрэгсэлд иргэн Ч.г суулгаж өгөхөөр ойртоход миний бэлэг эрхтэн лүү Ч. баруун хөлөөрөө нэг удаа маш хүчтэй өшиглөж, миний биед халдсан. Ч. өшиглөснийхөө дараа надад хандан “үргүй болоорой, гуйлгачин новш минь” гэж хэлсэн. Би тэр үед хүчтэй өвдөлт мэдэрч нэг мэдэхэд газар унасан байсан ба хэсэг ухаан балартсан ба ойр орчмоо харахад цагдаагийн ахмад Батсүх, жолооч цагдаагийн хамт тээврийн хэрэгслээс бууж ирээд Ч.г тээврийн хэрэгсэлд суулгаж байгаа харагдсан. Намайг газар унасан байхад Мягмар босгосон байх, би яг сайн санахгүй байна. Миний баруун талын төмсөг маш хөндүүртэй байна. Явахаар өвдөөд, давсгаар чинэрч, доош зүүгээр хатгаж байгаа мэт өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19/,

- Гэрч Э.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 03 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас Баянцээл худалдааны төв хүртэл явган эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад орой 22:00 цагийн ойролцоо Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б байрны 09 тоотод хүн заазуур бариад дайраад байна гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой П.Баяраа, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч цолтой Ч.Э. нарын хамт дэмжлэг үзүүлэхээр явсан. Ингээд гадаа гарахаар шатаар бууж байхдаа нулимаад, та нар бид нарын татварын мөнгөөр цалинждаг гэх мэт үг хэлээд гадаа гараад, эргүүлийн машин ирж байсан тул урдаас нь дөхөөд зам дагуу алхаж яваад удалгүй эргүүлийн машин ирж байхад хажуу талд нь явж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Э.ын өмдний салтаа хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Э. нь гараа салтаа хэсэгтээ дараад, өвдөж байна гээд газар унасан. Энэ үед Сүлд 112 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ч.Батсүх болон цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Цэрэнбалжир нар тухайн дуудлагын дагуу эрүүлжүүлэх байр луу 50 орчим насны эрэгтэй хүнийг хүргэхээр авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1001 тоот: “Ч.Э.ын биед баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 33/,

- Ч.Э. нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн цагдаа болохыг тодорхойлсон ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Ч. нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбарын баруун талд, дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч болох Ч.Э.ыг өөрийг нь эрүүлжүүлэх байр луу хүргэхээр тээврийн хэрэгсэлд суулгах ажиллагааг гүйцэтгэх үед нь бэлэг эрхтэн лүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул П.Ч.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             П.Ч. нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбарын баруун талд, дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч болох Ч.Э.ыг өөрийг нь эрүүлжүүлэх байр луу хүргэхээр тээврийн хэрэгсэлд суулгах ажиллагааг гүйцэтгэх үед нь бэлэг эрхтэн лүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

                        - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Э.ын илтгэх хуудас /хх-ийн 6/,

- Хохирогч Ч.Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагийн албан тушаалтан ба тусгай албанд ажиллаад 20 жил болж байна. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 08 цагаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 08:00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүлд 62 чиглэлд эргүүл жижүүрийн үүрэг, эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой П.Баяраагийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Мөн нэмэгдлээр Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Мягмар нар хамт байсан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 50 минутын үед дуудлага мэдээлэл ирүүлснийг эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Баяраа болон нэмэгдэл албан хаагч нартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б байрны 9 тоотод очиж шалгахад иргэн Ч. гэгч нь эхнэр Хишигтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас маргалдаж, зодолдож байсныг зогсоож, иргэн Ч.г эрүүлжүүлэх, саатуулах байр луу хүргүүлэхээр, тухайн байрнаас тус тусад нь аюулгүй байдлыг нь ханган авч гаран, Сүлд 112 чиглэлийн авто эргүүлд хүлээлгэж өгөхөөр болсон. Тэгээд Ч.г гавлаад би дэд ахлагч Мягмар болон эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа залуутай хамт явахаар болсон, харин ахлах дэслэгч Баяраа Хишигтийг авч цагдаагийн кабон руу ярихаар болсон. Би дэд ахлагч Мягмар болон Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа залуутай хамт Ч.г авч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны ертөнцийн зүгээр баруун талын харалдаа зам дагуу яван Сүлд 112 чиглэлийн авто эргүүлийг тосож авсан. Сүлд 112 чиглэлийн авто эргүүлийн албаны тээврийн хэрэгсэлд иргэн Ч.г суулгаж өгөхөөр ойртоход миний бэлэг эрхтэн лүү Ч. баруун хөлөөрөө нэг удаа маш хүчтэй өшиглөж, миний биед халдсан. Ч. өшиглөснийхөө дараа надад хандан “үргүй болоорой, гуйлгачин новш минь” гэж хэлсэн. Би тэр үед хүчтэй өвдөлт мэдэрч нэг мэдэхэд газар унасан байсан ба хэсэг ухаан балартсан ба ойр орчмоо харахад цагдаагийн ахмад Батсүх, жолооч цагдаагийн хамт тээврийн хэрэгслээс бууж ирээд Ч.г тээврийн хэрэгсэлд суулгаж байгаа харагдсан. Намайг газар унасан байхад Мягмар босгосон байх, би яг сайн санахгүй байна. Миний баруун талын төмсөг маш хөндүүртэй байна. Явахаар өвдөөд, давсгаар чинэрч, доош зүүгээр хатгаж байгаа мэт өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19/,

- Гэрч Э.Мягмарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 03 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас Баянцээл худалдааны төв хүртэл явган эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад орой 22:00 цагийн ойролцоо Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б байрны 09 тоотод хүн заазуур бариад дайраад байна гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой П.Баяраа, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч цолтой Ч.Э. нарын хамт дэмжлэг үзүүлэхээр явсан. Ингээд гадаа гарахаар шатаар бууж байхдаа нулимаад, та нар бид нарын татварын мөнгөөр цалинждаг гэх мэт үг хэлээд гадаа гараад, эргүүлийн машин ирж байсан тул урдаас нь дөхөөд зам дагуу алхаж яваад удалгүй эргүүлийн машин ирж байхад хажуу талд нь явж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Э.ын өмдний салтаа хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Э. нь гараа салтаа хэсэгтээ дараад, өвдөж байна гээд газар унасан. Энэ үед Сүлд 112 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ч.Батсүх болон цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Цэрэнбалжир нар тухайн дуудлагын дагуу эрүүлжүүлэх байр луу 50 орчим насны эрэгтэй хүнийг хүргэхээр авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 30/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1001 тоот: “Ч.Э.ын биед баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 33/,

            - Ч.Э. нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн цагдаа болохыг тодорхойлсон ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул П.Ч.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч П.Ч.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид хохирол төлбөр төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч П.Ч.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П. овогт П.ийн Ч.г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч.д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Ч.д оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, П.Ч. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ч.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД