Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/381

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        03         14                                     2022/ШЦТ/381

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Т.Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т. овогт Т.ын Н.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0668 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 3, хүү, зээ охин нарын хамт оршин суух, Т. овогт Т.ын Н..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н. нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 1 давхрын 197 тоот лангуунаас иргэн Э.С.ийн эзэмшлийн Айфон 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.С.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баялаг Ундраа төвийн 1 давхрын 197 тоот павильон дээр гоо сайхны бараа худалдаалдаг. 2022 оны 02 дугаар сарын 01-ний 13:00 цаг орчимд ажил дээрээ байхад үл таних 55-60 орчим настай эмэгтэй хүн орж ирээд юм худалдаж авах нэрийдлээр лангуун дээр байсан утсыг аваад гарсан байна. Тухайн хүн нь махлагдуу, масктай, цайвар шаргал өнгийн малгайтай, хүзүүндээ, эрээн алчуур зүүсэн, хар өнгийн курткатай, цайвар шаргал өнгийн малгайтай, хүзүүндээ эрээн алчуур зүүсэн, хар өнгийн курткатай, цагаан тортой юм барьсан, гар цүнхтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/,

- Т.Н.гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхрын гоо сайхны лангуунд ороод эмэгтэй хүний нүүрний тос худалдан авсан. Би эд зүйл худалдан аваад доошоо харахад газарт утас унасан байхаар нь би тухайн гар утсыг авч, лангуун дээр тавиад хүн нь ирээд авах байх гэж бодсон боловч хүн нь эргэж орж ирж гар утсаа авахгүй байсан тул би тухайн гар утсыг өөрийн барьж авсан уутандаа хийгээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Н. нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 1 давхрын 197 тоот лангуунаас иргэн Э.С.ийн эзэмшлийн Айфон 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.Н.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Т.Н. нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 1 давхрын 197 тоот лангуунаас иргэн Э.С.ийн эзэмшлийн Айфон 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.С.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баялаг Ундраа төвийн 1 давхрын 197 тоот павильон дээр гоо сайхны бараа худалдаалдаг. 2022 оны 02 дугаар сарын 01-ний 13:00 цаг орчимд ажил дээрээ байхад үл таних 55-60 орчим настай эмэгтэй хүн орж ирээд юм худалдаж авах нэрийдлээр лангуун дээр байсан утсыг аваад гарсан байна. Тухайн хүн нь махлагдуу, масктай, цайвар шаргал өнгийн малгайтай, хүзүүндээ, эрээн алчуур зүүсэн, хар өнгийн курткатай, цайвар шаргал өнгийн малгайтай, хүзүүндээ эрээн алчуур зүүсэн, хар өнгийн курткатай, цагаан тортой юм барьсан, гар цүнхтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/,

            - Т.Н.гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхрын гоо сайхны лангуунд ороод эмэгтэй хүний нүүрний тос худалдан авсан. Би эд зүйл худалдан аваад доошоо харахад газарт утас унасан байхаар нь би тухайн гар утсыг авч, лангуун дээр тавиад хүн нь ирээд авах байх гэж бодсон боловч хүн нь эргэж орж ирж гар утсаа авахгүй байсан тул би тухайн гар утсыг өөрийн барьж авсан уутандаа хийгээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Т.Н.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Н.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид гар утсыг нь буцаан өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Н.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. овогт Т.ын Н.г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н.д 6 /зургаа/ сарын хугацаагаар УлаанбааТ. хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Н. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД