Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0367/Э |
Дугаар | 2022/ШЦТ/382 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/382
2022 03 14 2022/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Т.О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Т.ын О.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00537 0660 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 661 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б. овогт Т.ын О..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О. нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 2-44 тоотод хамтран амьдрагч Г.А.тай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, битүү чанагч, усны сав зэргийг авч шидэн толгой, нуруу, дал орчимд нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Г.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Гал тогтооны ширээн дээр байсан аяга шанага, битүү чанагч шидсэн, миний толгой хэсэгт оносон. Тэгээд О. хамт гэр лүүгээ явъя гэж хэлэхэд нь чи энд ингэж байгаа юм чинь гэртээ хариад намайг зодох юм биш үү гэж хэлэхэд намайг үсдэж аваад орон дээрээс газар унагааж нүүр орчимд 1-2 удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Гэрч Ч.Бямбацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “А.ын нүүр орчимд гараараа 1-2 алгадаад, гал тогооны хэсэгт байсан битүү чанагч, 20 литрийн усны сав зэргийг авч, А. руу шидсэн. Би болиулах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1950 тоот: “Г.А.ын биед толгойн хуйх, баруун нүдний зовхи, хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт, баруун нүдний зовхи, хацар, зүүн шанаа, зүүн дал, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /22-23/,
- Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Х.Насанбатын илтгэх хуудас /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.О. нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 2-44 тоотод хамтран амьдрагч Г.А.тай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, битүү чанагч, усны сав зэргийг авч шидэн толгой, нуруу, дал орчимд нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.О.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.О. нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 2-44 тоотод хамтран амьдрагч Г.А.тай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, битүү чанагч, усны сав зэргийг авч шидэн толгой, нуруу, дал орчимд нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Г.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Гал тогтооны ширээн дээр байсан аяга шанага, битүү чанагч шидсэн, миний толгой хэсэгт оносон. Тэгээд О. хамт гэр лүүгээ явъя гэж хэлэхэд нь чи энд ингэж байгаа юм чинь гэртээ хариад намайг зодох юм биш үү гэж хэлэхэд намайг үсдэж аваад орон дээрээс газар унагааж нүүр орчимд 1-2 удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Гэрч Ч.Бямбацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “А.ын нүүр орчимд гараараа 1-2 алгадаад, гал тогооны хэсэгт байсан битүү чанагч, 20 литрийн усны сав зэргийг авч, А. руу шидсэн. Би болиулах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1950 тоот: “Г.А.ын биед толгойн хуйх, баруун нүдний зовхи, хацар, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт, баруун нүдний зовхи, хацар, зүүн шанаа, зүүн дал, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /22-23/,
- Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Х.Насанбатын илтгэх хуудас /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Т.Нансалмааг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.О.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.О.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Т.ын О.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.О.т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Т.О. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД