Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00824

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух, РБ84011917 регистрийн дугаартай, Борт овогт Нямсүрэнгийн Өлзийбат,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух, РБ86110517 регистрийн дугаартай, Шарнууд овогт Даваасамбуугийн Дамдиндорж,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух, РБ78021415 регистрийн дугаартай, Бяруу занги овогт Цэрэндоржийн Ганхуяг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух, РБ81022010 регистрийн дугаартай, Тогоруутан овогт Нанзадын Ганбаатар,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суух, РБ76041011 регистрийн дугаартай, Тогоруутан овогт Нанзадын Мижиддорж,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багт оршин суух, РГ84102318 регистрийн дугаартай, Өндөр овогт Бямбасүрэнгийн Дамбадаржаа нарт  холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг  2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 155/2017/00634/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Өлзийбат, Д.Дамдиндорж, Ц.Ганхуяг нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Өлзийбат нь Арбулаг сумын 2 дугаар багийн засаг дарга, Д.Дамдиндорж нь Арбулаг сумын мал үржлийн байцаагч, Ц.Ганхуяг нь Арбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар тус тус ажилладаг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мөрөнгийн гол дагуу “Зөвшөөрөлгүй газар эзэмшиж хашаа барьсан” гадна сумдын айлуудтай хууль бусаар газар эзэмшиж байгаа асуудлаар уулзалт, шалгалт хийж нийтдээ 12-13 айлаар орж ажилласан. Тэгээд хоёрдугаар багийн Иргэд нийтийн хурал 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр багийн төв дээр болсон бөгөөд тус хуралд 80 орчим иргэд оролцсон. Хурлаар хэлэлцэх асуудлын дундуур 2 дугаар багийн иргэн Н.Мижиддорж хурал дээр босч ирээд “ та нар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаар явахдаа  Бямбасүрэн овогтой Дамбадаржаагийнхаас 500.000 төгрөгийн хахууль авсан байна, тэгээд та нар энэ мөнгийг аваад дутуу хэдэн төгрөг байгаа тэрийгээ та нарт удахгүй өгнө гэж байсан ” гэж хэлсэн. Тэгсэн Цэндээгийн Ганбаатар босч ирээд “ та нар тэгэж явахдаа мөнгө авсан гэсэн” гэж хурал дээр хэлсэн. Тэгэхээр нь Өлзийбат би босч ирээд “ би тэгэж явахдаа мөнгө төгрөг аваагүй, дөрвүүлээ айлуудаар хамт ороод, хамт гарсан, тийм мөнгө, төгрөг авч өгөлцөх юм болоогүй гэсэн. Тэгээд тэр хурал тарсан. Дараа нь сумын ИТХ-ынм ээлжит 3 дугаар хурал 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр сумын Иргэний танхимд зохион байгуулагдсан. Тэр үеэр 2 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгч Товуугийн Бямбадорж “ танай засаг даргын Тамгын газраас айлаар явж ажилласан байцаагч, засаг дарга нар иргэдээс  мөнгө авсан гэсэн асуудал манай 2 дугаар багийн иргэдийн хурал дээр яригдсан, иргэдээс гомдол гарсан” гэж хэлсэн.Түүнээс хойш манай баг, сумын иргэд, албан хаагчид бид нарыг иргэдээс мөнгө төгрөг, хээл хахууль авсан байдлаар яригдах болсон.

Иймд бид өөрийн чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваад ийм байдлаар нэр хүндээ гутаан доромжлуулсандаа гомдолтой байна. Бид сумын засаг даргын Тамгын газар болон багийн түвшинд иргэд олон нийттэй харилцах төрийн алба хашдаг учир ийм байдлаар нэр төр, ажил хэргийн нэр хүндээ гутаалгаж, гүтгүүлсэндээ гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч Н.Өлзийбат, Д.Дамдиндорж, Ц.Ганхуяг нарын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг шүүхийн журмаар сэргээж, биднийг иргэдээс хээл хахууль авсан гэж олон нийт, багийн хурал дээр мэдээлсэн хариуцагч Н.Ганбаатар, Н.Мижиддорж нарааруучлалт гуйлгуулж, мэдээ тараасан арга хэлбэр болох сумын ИТХ, багийн ИНХ дээр няцаалт хийлгэхийг даалгах шаардлага гаргаж байна гэжээ.     

Хариуцагч Н.Ганбаатар, Н.Мижиддорж нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэгчдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан
үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Багийн дарга Өлзийбатыг “өөр багийн малчин иргэдээс мөнгө төгрөг авч малыг нь нутагтаа оруулж өвөлжүүлдэг, өвөлжөө бууц идүүлдэг, мөнгө төгрөгөө цагаан сарын өмнө ирж авдаг” гэсэн яриа байгаад байдаг байсан үүнийг нэхэмжлэгч нарч зөвшөөрч нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан байна. Бид хоёр үхэр хайгаад Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт явж байгаад Бүрэнтогтохын Дамбадаржаа / Шонхо/ гэдэг залуутай тааралдахад тэр “танай багийн дарга Өлзийбатын дансны дугаар, утасны номерийг олоод өгөөч би хэдэн
төгрөг өгөх ёстой юм” гэж биднээс асуухад нь бид олны яриа ортой гэдэг, мөнгө авдаг
нь үнэн юм байна гэж бодоод энэ байдлыг таслан зогсоох нь зүйтэй гэж үзсэн тул
багийн хурал дээр санал хүсэлт байна уу гэхэд нь би “Та хоёр айлуудаар орж явахдаа
айлуудаас мөнгө төгрөг авсан байна” гэдгийг нь хэлээд” үнэн эсэх”-ийг асуусан нь
үнэн. Бид хүмүүстэй адил далдуур муулаагүй, үнэн худлыг нь өөрөөс нь асууж
өөрөөр нь багийн иргэдэд үнэн худлыг хэлүүлэх нь зүйтэй юм гэж үзээд багийн
хурал дээр асуулт асуусан нь үнэн. Би үнэн худал яриаг мухарлахын тулд  хурал дээр албан ёсоор асуулт асуусандаа яагаад буруутан болох ёстойг ойлгохгүй байна. Бид үндсэн хуулинд зааснаар үг хэлэх, санал хүсэлт гаргах, асуулт асууж хариулт авах, хэвлэл
мэдээллээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байхад бид хоёр асуулт
асуусны төлөө буруутан болгохоор зүтгэж байгаад гомдолтой байна. Дамбадаржаа өөрөө 500.000 төгрөг өгөх ёстой юм тэгж ярьсан тул Мижиддорж миний бие “энэ үнэн үү” гэж өөрөөс нь асуусан би яагаад энэ талаар нь асууж болохгүй гэж би мэдэх эрхтэй тул энэхүү асуултыг асуусан нь үнэн юм. Нэхэмжлэгч Д.Дамдиндоржийн талаар нэг ч үг яриагүй энэ хүн юунд яагаад нэхэмжлэл гаргасанг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагч  Б.Дамбадаржаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн Хөх цавд оршин суух, иргэн Б.Дамбадаржаа миний бие
нь Н.Өлзийбат, Д.Дамдиндорж, Ц.Ганхуяг нарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Манайх Арулаг сумын Доод мандал гэх газар өвөлжөөний хашаа бариад 2016, 2017
онуудад өвөлжсөн нь үнэн юм. Тэгээд 2017 оны 2 дугаар сард яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Би хонио хариулж яваад манайхаас доош Хүүшийн аманд өвөлжиж байсан Арбулаг сумын иргэн Пунсаагийн гадаа Пургон маркийн машин байхаар нь тэднийд ортол багийн засаг дарга Баагий, байгаль орчны байцаагч Ганаа, мал эмнэлэгийн үржлийн байцаагч нь /нэрийг нь мэдэхгүй байна/, Тагш гэж дууддаг залуугийн хамтаар 4 хүн ирсэн байсан. Пунсаагийнд ирсэн багийн засаг дарга, ойн байцаагч хоёр нь надад “сумынхаа болон гаднаас өвөлжиж байгаа айлуудаараа орж явна, танайх энэ өвөлжөөнийхөө газрыг асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол ирэх өвөл өвөлжүүлэхгүй гэдгийг урьдчилан мэдэгдэж байна” гэхэд нь би “ танай сум руу шилжээд орж болох уу” гэхэд  иргэний шилжилтийн асуудлыг багийн иргэд мэдэх учраас таныг багтаа оруулна
гэвэл шилжүүлж авч болно, оруулахгүй гэвэл шилжүүлж авч болохгүй, тэгээд ч багийн иргэд зөвшөөрөхгүй байгаа тул өвөлжөөнийхөө хашааг буулгаж аваад газраа чөлөөлж өг” гэсэн яриа болсон юм. Тэгээд тэр хүмүүс маань ч явсан, би тэр Пунсаагийнд үлдсэн. Түүнээс би багийн засаг дарга, байгаль орчны байцаагч мал эмнэлэг үржлийн мэргэжилтэн нараас хэн нэгэнтэй нь ганцаарчилж уулзаагүй, мөн мөнгө төгрөгийн талаар юу ч яриагүй гэдгийг тэд нартай хамт явсан Тагш, айлын эзэн Пунсаа нар сайн мэдэж байгаа. Мөн би 2017 оны 4 дүгээр сард Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт найзуудынхаа хамт архи уугаад сууж байтал үхэр эрж явн^ гээд хоёр хүн ирсэн юм. Тэгтэл манай найз Болдбаатар нь “Нэгийг нь Мижгээ ах. нөгөөхийг нь хэн гэж байсаныг сайн мэдэхгүй байна.Миний таньдаг ах нар байна” гээд бид нартай танилцуулаад хамт архи уусан юм. Тэрнээс өмнө би энэ хариуцагч гээд байгаа Н.Ганбаатар, Н.Мижиддорж нарыг зүс ч танихгүй, нэрийг нь мэдэхгүй хүмүүс юм. Тэнд архи ууж байхдаа би “ багийн засаг дарга, байгаль орчны байцаагч нар манайхыг дараа жилээс өвөлжүүлэхгүй гэж хөөсөн, шилжиж орох санаатай байгаа” гэж ярьсанаас биш “ тэд нар би 500.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн ахиад бас мөнгө өгнө дансны дугаарыг нь асуугаад өг “ гэх хэлээгүй юм. Тухайн үед би архи уугаад халамцуу байсан ч гэсэн хэнд юу ярьснаа сайн мэдэж байна.

Иймд миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Н.Өлзийбат, Д.Дамдиндорж, Ц.Ганхуяг нар нь хариуцагч Н.Мижиддорж, Н.Ганбаатар, Б.Дамбадаржаа нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Өлзийбат, Д.Дамдиндорж, Ц.Ганхуяг, хариуцагч Н.Мижиддорж, Н.Ганбаатар, Б.Дамбадаржаа нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “2017 оны 05 дугаар сарын 06 -ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2-р багийн төвд багийн иргэдийн нийтийн хурал дээр иргэн хариуцагч Н.Мижиддорж, Н.Ганбаатар нар нь 2 -р багийн засаг дарга Н.Өлзийбат, Байгаль орчны улсын байцаагч Ц.Ганхуяг, мал эмнэлэгийн улсын байцаагч Д.Дамдиндорж нарыг “иргэн Б.Дамбадаржаагаас нутаг бэлчээрт мал өвөлжүүлхээр хээл хахуул авсан” гэж худал ярьсан асуудлаар Н.Өлзийбат, Ц.Ганхуяг, Д.Дамдиндорж нар хуулийн байгууллагад гомдол гаргасан ба иргэн Н.Мижиддорж, Н.Ганбаатар нар нь буруу ойлголцсоны улмаас хүндрэл чирэгдэл учруулсандаа уучлалт гуйж, гомдол гаргасан Н.Өлзийбат, Ц.Ганхуяг, Д.Дамдиндорж нар нь унаа тээврийн
зардалын төлбөрт 400.000 / дөрвөн зуун мянган/ төгрөгийг 2017 оны 08 дугаар
сарын 20-ны өдрийн дотор хариуцагч Б.Дамбадаржаа нь төлөхөөр тохиролцсон
тул дээрх хэргийн учирсан хохирол, гомдолын талаар эвлэрч байна “ гэх Эвлэрлийн гэрээ  нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Өлзийбат, Д.Дамдиндорж,Ц.Ганхуяг нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.4 –д зааснаар Н.Мижиддорж, Н.Ганбаатар, Б.Дамбадаржаа нараас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн     7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөгдөх 70.200 /далан мянгө хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35.100 / гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Өлзийбат, Д.Дамдиндорж,Ц.Ганхуяг нарын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Мижиддорж, Н.Ганбаатар, Б.Дамбадаржаа нарт холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай иргэний хэргийн зохигчид эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Өлзийбат, Д.Дамдиндорж,Ц.Ганхуяг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.4 –д зааснаар Н.Мижиддорж, Н.Ганбаатар, Б.Дамбадаржаа нараас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөгдөх 70.200 /далан мянгө хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35.100 / гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг  дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                      Б.МӨНХТУЯА