Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/443

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        03          25                                      2022/ШЦТ/443

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Ц.ий Б.од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 01826 0683 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дагалай шарга” ХХК-д том машин жолооддог гэх, М. овогт Ц.ий Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б. нь 2021 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 2-25 тоотод хамтран амьдрагч Д.А.г хувийн таарамжгүй харилцааны улмаас хоолойг нь боож, газарт унагаан чирж, унасан байхад нь хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.А.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ажлын газрын хүмүүстэйгээ уулзчихаад нэг лааз пиво уугаад байж байтал миний хамтран амьдарч байсан Ц.Б. над руу залгаад “би хүнд зодуулчихлаа, чи хурдан ир” гэсэн. Би тэр даруйд нь гэртээ явж очиход манай гэрийн бүх тавилгууд эвдэрч хэмхэрсэн байдалтай, Ц.Б. өөрөө шал согтуу байсан. Тэгээд би “юу болсон юм?” гэхэд таньдаг залуудаа зодуулсан талаар надад хэлсэн ба би Ц.Б.ыг дагуулж уг айлыг нь заалгаж очиход хамт архи уусан хүмүүстэйгээ маргалдсан ба уг хүмүүс нь манай гэрт орж Ц.Б.ыг зодсон байсан. Тэгээд бид 2 буцаж гэртээ ирээд байж байтал хүмүүст зодуулсан уурандаа миний цамцны ар хэсгээс боож, намайг унагаад, газарт хэвтсэн байхад миний биеийн зүүн хэсэгт мөрнөөс шилбэ хүртэл газарт маш олон удаа дэвсэлж зодсон. Мөн би босоод зугатахад намайг ахиж газарт унагаад, гадаа шороон дээр чирсэн ба энэ үед миний зүүн нүд болон хацар зулгарсан. Бид хоёрыг зодолдож байхыг сонсоод нэг хашаанд амьдардаг танил эгч Байгалмаа гэрээсээ гарч ирж салгасан. Миний хамтран амьдарч байсан Ц.Б. өмнө нь надад 2015 болон 2017 онуудад тус бүр нэг удаа гар хүрч зодож байсан. Намайг зодохдоо ямар ч хамааралгүй хүнтэй хардаж зодсон. Ц.Б. бараг л архи хэрэглэдэггүй гэж хэлж болно. Гэхдээ уухаараа маш хурдан согтоод догшин авиртай болчихдог юм. Миний зүүн нүд болон хацар зулгарч, хавдаж хөхөрсөн, миний биеийн зүүн хэсэг тэр чигтээ хөхөрч няцарсан байсан. Би Ц.Б.оос салаад Дархан-Уул аймагт амьдарч байгаа болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

- Гэрч Э.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би гэртээ байхад “Байгалаа эгч ээ, туслаарай” гээд орилохоор нь Д.А.гийн гэрт яваад орсон чинь хамаг юм нь хагарч хэмхэрсэн байдалтай, Ц.Б. нь эхнэрээ орон дээр дараад, толгой руу нь цохиж байсан. Тэгэхээр нь би салгах гэсэн боловч их том биетэй болохоор дийлээгүй. Тэгээд би сандраад цагдаа дуудсан. Цагдаа ирэх хугацаанд эхнэр нь гарч зугатаад гадаа гарсан байсныг араас нь гараад малгайтай цамцны малгайнаас нь чирээд “гэртээ ор, чамайг ална” гээд газраар чирээд орилж, чарлаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5329 тоот: “Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний доод зовхи, дотор буланг хамарсан тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй, зүүн далны гадна хэсэгт 4.0*4.0 см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 13.0*8.0 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлттэй. Д.А.гийн биед зүүн зовхи, зүүн дал, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,

- Ц.Б.ын яллагдагчаар өгсөн: “Хамтран амьдрагч Д.А.г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ барьж чадалгүй зодож, түүний биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Б. нь 2021 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 2-25 тоотод хамтран амьдрагч Д.А.г хувийн таарамжгүй харилцааны улмаас хоолойг нь боож, газарт унагаан чирж, унасан байхад нь хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.Б.од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Ц.Б. нь 2021 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 2-25 тоотод хамтран амьдрагч Д.А.г хувийн таарамжгүй харилцааны улмаас хоолойг нь боож, газарт унагаан чирж, унасан байхад нь хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.А.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ажлын газрын хүмүүстэйгээ уулзчихаад нэг лааз пиво уугаад байж байтал миний хамтран амьдарч байсан Ц.Б. над руу залгаад “би хүнд зодуулчихлаа, чи хурдан ир” гэсэн. Би тэр даруйд нь гэртээ явж очиход манай гэрийн бүх тавилгууд эвдэрч хэмхэрсэн байдалтай, Ц.Б. өөрөө шал согтуу байсан. Тэгээд би “юу болсон юм?” гэхэд таньдаг залуудаа зодуулсан талаар надад хэлсэн ба би Ц.Б.ыг дагуулж уг айлыг нь заалгаж очиход хамт архи уусан хүмүүстэйгээ маргалдсан ба уг хүмүүс нь манай гэрт орж Ц.Б.ыг зодсон байсан. Тэгээд бид 2 буцаж гэртээ ирээд байж байтал хүмүүст зодуулсан уурандаа миний цамцны ар хэсгээс боож, намайг унагаад, газарт хэвтсэн байхад миний биеийн зүүн хэсэгт мөрнөөс шилбэ хүртэл газарт маш олон удаа дэвсэлж зодсон. Мөн би босоод зугатахад намайг ахиж газарт унагаад, гадаа шороон дээр чирсэн ба энэ үед миний зүүн нүд болон хацар зулгарсан. Бид хоёрыг зодолдож байхыг сонсоод нэг хашаанд амьдардаг танил эгч Байгалмаа гэрээсээ гарч ирж салгасан. Миний хамтран амьдарч байсан Ц.Б. өмнө нь надад 2015 болон 2017 онуудад тус бүр нэг удаа гар хүрч зодож байсан. Намайг зодохдоо ямар ч хамааралгүй хүнтэй хардаж зодсон. Ц.Б. бараг л архи хэрэглэдэггүй гэж хэлж болно. Гэхдээ уухаараа маш хурдан согтоод догшин авиртай болчихдог юм. Миний зүүн нүд болон хацар зулгарч, хавдаж хөхөрсөн, миний биеийн зүүн хэсэг тэр чигтээ хөхөрч няцарсан байсан. Би Ц.Б.оос салаад Дархан-Уул аймагт амьдарч байгаа болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

- Гэрч Э.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би гэртээ байхад “Байгалаа эгч ээ, туслаарай” гээд орилохоор нь Д.А.гийн гэрт яваад орсон чинь хамаг юм нь хагарч хэмхэрсэн байдалтай, Ц.Б. нь эхнэрээ орон дээр дараад, толгой руу нь цохиж байсан. Тэгэхээр нь би салгах гэсэн боловч их том биетэй болохоор дийлээгүй. Тэгээд би сандраад цагдаа дуудсан. Цагдаа ирэх хугацаанд эхнэр нь гарч зугатаад гадаа гарсан байсныг араас нь гараад малгайтай цамцны малгайнаас нь чирээд “гэртээ ор, чамайг ална” гээд газраар чирээд орилж, чарлаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5329 тоот: “Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний доод зовхи, дотор буланг хамарсан тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй, зүүн далны гадна хэсэгт 4.0*4.0 см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 13.0*8.0 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлттэй. Д.А.гийн биед зүүн зовхи, зүүн дал, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,

            - Ц.Б.ын яллагдагчаар өгсөн: “Хамтран амьдрагч Д.А.г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ барьж чадалгүй зодож, түүний биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ц.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Б.од Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Д.А. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Б.од ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт Ц.ий Б.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.од 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б.од оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Ц.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД