Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/444

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        03         25                                     2022/ШЦТ/444

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Г.Ч.,

шүүгдэгч Г.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж. овогт Г.ын Б.т яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0619 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Ж. овогт Г.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б. нь согтуурсан үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 62 дугаар гудамжны 689 тоотод хамтран амьдрагч Г.Ч.ийг үл ялих зүйлээр шалтаглан толгой болон нүүр лүү нь цохиж, үснээс нь зулгааж, чирж, нүүрийг нь зууханд түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Ч.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оноос хойш Г.Б. гэх залуутай хамтран амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, би өөрөө өмнөх амьдралаасаа 9 настай нэг охинтой, мөн одоо би жирэмсэн. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 50 минутын үед манай хамтран амьдрагч Г.Б. нэлээн халамцуу “чи гал түлэхийн тулд хог шатаалаа” гээд шууд босож ирээд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиод, үргэлжлүүлж миний үснээс зулгааж газар унагаж байгаад толгой болон биеийн бүх хэсэгт дэвсэж зодож байхад хамт байсан миний ээж Оюунчимэг “охиныг аллаа” гээд салгах гэсэн боловч чадаагүй. Миний ээж хэвтрийн хүн байдаг болохоор босож чадаагүй. Тэгтэл Г.Б. миний үснээс зулгааж, шалан дээгүүр зуух руу чирээд нүүрний баруун талаар халуун зууханд хайрахаар нь би гарыг нь тавиулаад шууд ээж рүү гүйгээд ээжийн араар ороход ээж “би цагдаа дуудлаа” гэсэн чинь Г.Б. гараад зугатсан. Манай хамтран амьдрагч нь архины хамааралтай, архи уусан үедээ ар гэртээ агсам тавьж, намайг удаа дараа зодож байсан. Би тэр болгонд нь тэсээд амьдарч байсан. Мөн би Г.Б.т зодуулж, 2019 онд 4 хавирга хугарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бас зодож, намайг хэвтэрт оруулж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

- Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Ч.Гүррагчаагийн хамтаар байж байхад орой 18:00 цагийн орчим миний охин Г.Ч.ийн хамтран амьдрагч Г.Б. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд Ч.Гүррагчаатай маргалдаж байгаад гарч явсан. Тэгээд маргааш  нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.Б. 1 шил архи бариад намайг уучлаарай гэж манай гэрт орж ирсэн ба Ч.Гүррагчаа, Г.Б. нар уг архийг хувааж уучихаад байж байтал Г.Б. гараад явсан. Би охин болон хамтран амьдрагч нартайгаа хамт байж байхад гаднаас Г.Б. нэмж согтчихоод орж ирэн гал тогооны хэсэгт цай уугаад зогсож байснаа Г.Ч. рүү аягаа шидээд түүн дээр очиж, нүүр лүү нь 1 удаа цохиж, үснээс нь зулгааж чирсэн. Би хэвтэрт байдаг болохоор олигтой өндийж босож чадаагүй, охиныхоо өмднөөс нь зуураад салгах гэж оролдсон. Гэтэл Г.Б. миний охины гуя болон гар луу өшиглөж байгаад үсдсэн чигээрээ нүүрээр нь зууханд наачихаад гүйгээд гараад явсан. Би Г.Б.ын өмнө нь миний охиныг цохиж, зодож байхыг нүдээр хараагүй ч зээ охиноосоо асуухад “аав дандаа л ээжийг зоддог шүү дээ” гэж хэлж байсан. Г.Б. нь эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор самарт явах зэрэг ажилд явж ирээд л тогтмол архи хэрэглээд байдаг. Миний охины нүүрний баруун тал хайрагдаж түлэгдсэн, мөн гар болон хөлнүүд нь олон тооны газартаа хөхөрч няцарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2098 тоот: “Г.Ч.ийн биед тархины доргилт, баруун хацар, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух, баруун хөмсөг, баруун нүдний гадна булан, баруун хацрын 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, баруун хацар, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, дух, баруун нүдний гадна булан, баруун хацрын 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээр гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,

- Г.Б.ын яллагдагчаар өгсөн: “Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Б. нь согтуурсан үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 62 дугаар гудамжны 689 тоотод хамтран амьдрагч Г.Ч.ийг үл ялих зүйлээр шалтаглан толгой болон нүүр лүү нь цохиж, үснээс нь зулгааж, чирж, нүүрийг нь зууханд түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.Б.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Г.Б. нь согтуурсан үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 62 дугаар гудамжны 689 тоотод хамтран амьдрагч Г.Ч.ийг үл ялих зүйлээр шалтаглан толгой болон нүүр лүү нь цохиж, үснээс нь зулгааж, чирж, нүүрийг нь зууханд түлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Г.Ч.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оноос хойш Г.Б. гэх залуутай хамтран амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, би өөрөө өмнөх амьдралаасаа 9 настай нэг охинтой, мөн одоо би жирэмсэн. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цаг 50 минутын үед манай хамтран амьдрагч Г.Б. нэлээн халамцуу “чи гал түлэхийн тулд хог шатаалаа” гээд шууд босож ирээд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиод, үргэлжлүүлж миний үснээс зулгааж газар унагаж байгаад толгой болон биеийн бүх хэсэгт дэвсэж зодож байхад хамт байсан миний ээж Оюунчимэг “охиныг аллаа” гээд салгах гэсэн боловч чадаагүй. Миний ээж хэвтрийн хүн байдаг болохоор босож чадаагүй. Тэгтэл Г.Б. миний үснээс зулгааж, шалан дээгүүр зуух руу чирээд нүүрний баруун талаар халуун зууханд хайрахаар нь би гарыг нь тавиулаад шууд ээж рүү гүйгээд ээжийн араар ороход ээж “би цагдаа дуудлаа” гэсэн чинь Г.Б. гараад зугатсан. Манай хамтран амьдрагч нь архины хамааралтай, архи уусан үедээ ар гэртээ агсам тавьж, намайг удаа дараа зодож байсан. Би тэр болгонд нь тэсээд амьдарч байсан. Мөн би Г.Б.т зодуулж, 2019 онд 4 хавирга хугарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бас зодож, намайг хэвтэрт оруулж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

- Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Ч.Гүррагчаагийн хамтаар байж байхад орой 18:00 цагийн орчим миний охин Г.Ч.ийн хамтран амьдрагч Г.Б. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд Ч.Гүррагчаатай маргалдаж байгаад гарч явсан. Тэгээд маргааш  нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.Б. 1 шил архи бариад намайг уучлаарай гэж манай гэрт орж ирсэн ба Ч.Гүррагчаа, Г.Б. нар уг архийг хувааж уучихаад байж байтал Г.Б. гараад явсан. Би охин болон хамтран амьдрагч нартайгаа хамт байж байхад гаднаас Г.Б. нэмж согтчихоод орж ирэн гал тогооны хэсэгт цай уугаад зогсож байснаа Г.Ч. рүү аягаа шидээд түүн дээр очиж, нүүр лүү нь 1 удаа цохиж, үснээс нь зулгааж чирсэн. Би хэвтэрт байдаг болохоор олигтой өндийж босож чадаагүй, охиныхоо өмднөөс нь зуураад салгах гэж оролдсон. Гэтэл Г.Б. миний охины гуя болон гар луу өшиглөж байгаад үсдсэн чигээрээ нүүрээр нь зууханд наачихаад гүйгээд гараад явсан. Би Г.Б.ын өмнө нь миний охиныг цохиж, зодож байхыг нүдээр хараагүй ч зээ охиноосоо асуухад “аав дандаа л ээжийг зоддог шүү дээ” гэж хэлж байсан. Г.Б. нь эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор самарт явах зэрэг ажилд явж ирээд л тогтмол архи хэрэглээд байдаг. Миний охины нүүрний баруун тал хайрагдаж түлэгдсэн, мөн гар болон хөлнүүд нь олон тооны газартаа хөхөрч няцарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2098 тоот: “Г.Ч.ийн биед тархины доргилт, баруун хацар, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцралт, дух, баруун хөмсөг, баруун нүдний гадна булан, баруун хацрын 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, баруун хацар, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, дух, баруун нүдний гадна булан, баруун хацрын 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээр гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,

            - Г.Б.ын яллагдагчаар өгсөн: “Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Б.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Г.Ч. нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Б.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж. овогт Г.ын Б.ыг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Б.т оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Г.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД