Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/0462/Э |
Дугаар | 2022/ШЦТ/480 |
Огноо | 2022-03-31 |
Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/480
2022 03 31 2022/ШЦТ/480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч И.Б.,
шүүгдэгч О.Б.,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х. овогт И.ийн Б.т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар У. овогт О.ын Б.д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05327 2605 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Х. овогт И.ийн Б..
Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, У. овогт О.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Б. нь шүүгдэгч О.Б.гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдаас хулгайлан авсан гар утсыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2067 дугаартай нийтийн байрны ойролцоо 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 23:00 цагийн үед О.Б.г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх үед нь халааснаас нь Самсунг Эс7, Самсунг Жи7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2067 дугаартай нийтийн байрны 10 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, улмаар хохирогч Г.Ц.ийн эзэмшлийн 218.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи7, хохирогч Ч.О.ийн эзэмшлийн Самсунг Эс7 загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлан авч, хохирогч нарт нийт 368.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нар гэм буруу дээрээ маргахгүй, бусдад төлөх төлбөргүй байх тул хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Г.Ц.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2067 нийтийн байрны 10 тоот өрөөнд хамаатны дүү О.ийн хамтаар амьдардаг. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бид хоёр гэртээ 12:00 цагийн үед ирсэн ба тэрнээс хойш гэрээсээ гараагүй. Бид хоёр орой 23:00 цагийн үед гарч бие засахаар болсон ба тухайн үед би өөрийн эзэмшлийн Самсунг Жи7 загварын гар утсаараа оролдож байгаад газарт хөнжил дээрээ тавиад үлдээсэн. Тэгээд бид хоёр гар утсаа үлдээгээд гарсан. Тухайн үед гэрийн хаалга түгжээгүй ба гаднаас нь сайн хаагаад гарсан. Тэр үед гадаа 00-ын хажууд нэг үл таних эрэгтэй хүнтэй зөрсөн. Тэгээд бид хоёр бие засаад гэртээ орсон ба гадаа ойролцоогоор 3-5 минут болсон байх. Тэгээд гэртээ орж ирэхэд бид хоёрын гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
- Хохирогч Ч.О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хамаатны эгч Ц.ийн хамт Баянзүрх дүүргийн 2067 дугаартай нийтийн байрны 10 тоотод байр хөлслөн амьдардаг байсан юм. Тухайн өдөр гэртээ байж байгаад бие засах гээд гараад буцаж орж ирэхэд эгч бид хоёрын гар утас алга болчихсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгч, цагдаа ирээд бид хоёрын гар утсыг нэг согтуу залуу авсан байсныг олоод гар утсыг маань буцаан өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,
- Гэрч Д.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тус өдрийн 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2067 тоот нийтийн байранд гар утас алга болчихлоо гэх дуудлагын дагуу тус хаяг дээр очих замд нэг үл таних 20 орчим насны эрэгтэй өөдөөс алхаж байгаад цагдаагийн машин хараад замаа өөрчлөөд зугатсан. Тэр залуу гартаа гар утас барьчихсан байсан. Тэр эрэгтэй хүн сэжигтэй санагдаад машиндаа суулгаад дуудлага өгсөн. Нийтийн байранд очиж дуудлага өгсөн хүнтэй уулзаж, тухайн эрэгтэйн гарт байсан гар утсыг үзүүлэхэд дуудлага өгсөн эмэгтэй нь миний гар утас мөн байна гэсэн. Тэрийг мэдээд би нөгөө залуугаас чиний биед өөр юу байна, тэр гар утсыг нь авсан бол гаргаад ир гэхэд тухайн залуу нь доошоо тонгойгоод оймсноосоо нэг гар утас гаргаж ирсэн. Тэр гар утсыг дуудлага өгсөн эмэгтэйд гаргаж үзүүлэхэд мөн байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 174-175/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 176-181/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.Б. нь шүүгдэгч О.Б.гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдаас хулгайлан авсан гар утсыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2067 дугаартай нийтийн байрны ойролцоо 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 23:00 цагийн үед О.Б.г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх үед нь халааснаас нь Самсунг Эс7, Самсунг Жи7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2067 дугаартай нийтийн байрны 10 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, улмаар хохирогч Г.Ц.ийн эзэмшлийн 218.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи7, хохирогч Ч.О.ийн эзэмшлийн Самсунг Эс7 загварын 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлан авч, хохирогч нарт нийт 368.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Г.Ц.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2067 нийтийн байрны 10 тоот өрөөнд хамаатны дүү О.ийн хамтаар амьдардаг. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бид хоёр гэртээ 12:00 цагийн үед ирсэн ба тэрнээс хойш гэрээсээ гараагүй. Бид хоёр орой 23:00 цагийн үед гарч бие засахаар болсон ба тухайн үед би өөрийн эзэмшлийн Самсунг Жи7 загварын гар утсаараа оролдож байгаад газарт хөнжил дээрээ тавиад үлдээсэн. Тэгээд бид хоёр гар утсаа үлдээгээд гарсан. Тухайн үед гэрийн хаалга түгжээгүй ба гаднаас нь сайн хаагаад гарсан. Тэр үед гадаа 00-ын хажууд нэг үл таних эрэгтэй хүнтэй зөрсөн. Тэгээд бид хоёр бие засаад гэртээ орсон ба гадаа ойролцоогоор 3-5 минут болсон байх. Тэгээд гэртээ орж ирэхэд бид хоёрын гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
- Хохирогч Ч.О.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Хамаатны эгч Ц.ийн хамт Баянзүрх дүүргийн 2067 дугаартай нийтийн байрны 10 тоотод байр хөлслөн амьдардаг байсан юм. Тухайн өдөр гэртээ байж байгаад бие засах гээд гараад буцаж орж ирэхэд эгч бид хоёрын гар утас алга болчихсон байсан. Ингээд цагдаад дуудлага өгч, цагдаа ирээд бид хоёрын гар утсыг нэг согтуу залуу авсан байсныг олоод гар утсыг маань буцаан өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,
- Гэрч Д.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тус өдрийн 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 2067 тоот нийтийн байранд гар утас алга болчихлоо гэх дуудлагын дагуу тус хаяг дээр очих замд нэг үл таних 20 орчим насны эрэгтэй өөдөөс алхаж байгаад цагдаагийн машин хараад замаа өөрчлөөд зугатсан. Тэр залуу гартаа гар утас барьчихсан байсан. Тэр эрэгтэй хүн сэжигтэй санагдаад машиндаа суулгаад дуудлага өгсөн. Нийтийн байранд очиж дуудлага өгсөн хүнтэй уулзаж, тухайн эрэгтэйн гарт байсан гар утсыг үзүүлэхэд дуудлага өгсөн эмэгтэй нь миний гар утас мөн байна гэсэн. Тэрийг мэдээд би нөгөө залуугаас чиний биед өөр юу байна, тэр гар утсыг нь авсан бол гаргаад ир гэхэд тухайн залуу нь доошоо тонгойгоод оймсноосоо нэг гар утас гаргаж ирсэн. Тэр гар утсыг дуудлага өгсөн эмэгтэйд гаргаж үзүүлэхэд мөн байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 174-175/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 176-181/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Б.т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О.Б.д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нар нь тус бүр гар утсаа буцаан авсан байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч И.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, урьд хорих ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас чөлөөлөгдөж байсан зэргийг тус тус харгалзан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
шүүгдэгч О.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х. овогт И.ийн Б.ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч У. овогт О.ын Б.г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б.т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б.д 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД