| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0458/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/481 |
| Огноо | 2022-03-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/481
2022 03 31 2022/ШЦТ/481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч О.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт О.ын А.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00730 0625 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт О.ын А..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.А. нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй авто угаалгын газарт хамт ажилладаг насанд хүрээгүй М.З.ийн эзэмшлийн Huawei P20 загварын гар утсыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Насанд хүрээгүй хохирогч М.З.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Болор” авто угаалгад ажилладаг юм. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай авто угаалгад ажиллаж байсан О.А. гэх залуу миний 560.000 төгрөгөөр 2020 оны 09 дүгээр сард авсан P20 маркийн гар утсыг “фэйсбүүк ороод өгье” гэж аваад алга болсон. Түүнээс хойш ажилдаа ирээгүй, утсаа авахгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/,
- О.А.ын яллагдагчаар өгсөн: “Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний хувьд өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирогч М.З.т учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Дахин ийм зүйл гаргаж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.А. нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй авто угаалгын газарт хамт ажилладаг насанд хүрээгүй М.З.ийн эзэмшлийн Huawei P20 загварын гар утсыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул О.А.ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.А. нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй авто угаалгын газарт хамт ажилладаг насанд хүрээгүй М.З.ийн эзэмшлийн Huawei P20 загварын гар утсыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч М.З.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Болор” авто угаалгад ажилладаг юм. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай авто угаалгад ажиллаж байсан О.А. гэх залуу миний 560.000 төгрөгөөр 2020 оны 09 дүгээр сард авсан P20 маркийн гар утсыг “фэйсбүүк ороод өгье” гэж аваад алга болсон. Түүнээс хойш ажилдаа ирээгүй, утсаа авахгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/,
- О.А.ын яллагдагчаар өгсөн: “Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний хувьд өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирогч М.З.т учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Дахин ийм зүйл гаргаж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул О.А.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.А.ад Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Насанд хүрээгүй хохирогч нь хохирлоо гаргуулан авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.А.ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт О.ын А.ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А.ад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД