| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0477/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/530 |
| Огноо | 2022-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/530
2022 04 07 2022/ШЦТ/530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Б.гийн А.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00706 0680 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Өрнөх хурд” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, М. овогт Б.гийн А..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А. нь 2022 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны 424 дүгээр байрны 172 тоот гэртээ хамтран амьдрагч Б.М.г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.М.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 424 дүгээр байрны 172 тоотод байхад миний хоёр хүүхэд уйлсан. Би сүүгээ найруулаад 1 хүүхдэдээ сүүг нь өгөөд байж байхдаа хамтран амьдрагч Б.А.од хандаж “нөгөө хүүхдэд сүүг нь хөхүүлээч” гэхэд өөдөөс “чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо яагаад сүүг нь өгч чаддаггүй юм” гэхэд “би чадахгүй гэж байна, муу пизда минь” гээд намайг доромжлоод байхаар нь том өрөөний буйдан дээр байсан дэрийг Б.А. руу шидэхэд Б.А. “чи яасан даварч байна аа” гэж хэлээд, босож ирээд миний баруун талын хацар луу 1 удаа цохисон. Тэгэнгүүт нь би “чи яаж байгаа юм” гээд нуруу руу нь алгадахад А. намайг түлхээд газар унагаасан. Намайг газар унасан байхад миний баруун хөлийн шагайнаас зүүн гараараа барьж байгаад баруун гараараа гуя руу 3 удаа цохисон. А. намайг зодоод, жижиг өрөөнд байсан хүүхдүүд дээр яваад очиход би хойшоо унаад миний хамар, амнаас цус гарсан. Намайг газар унаад хамар, амнаас цус гарсныг Б.А. хараад надаас уучлалт гуйгаад, “битгий ээждээ, цагдаад хэлээч” гээд гуйгаад байсан. Би ээж болон цагдаа руу дуудлага өгөх гэхээр миний гар утсыг булааж аваад яриулахгүй байсан. Бид хоёр хамтран амьдардаг болоод 3 жил болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1542 тоот: “Б.М.н биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч муруйлт, хамар, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, баруун сарвуу, баруун гуя, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын завжинд язарсан шарх, 2 сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр, 2022 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
- Б.А.ын яллагдагчаар өгсөн: “Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А. нь 2022 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны 424 дүгээр байрны 172 тоот гэртээ хамтран амьдрагч Б.М.г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.М.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 424 дүгээр байрны 172 тоотод байхад миний хоёр хүүхэд уйлсан. Би сүүгээ найруулаад 1 хүүхдэдээ сүүг нь өгөөд байж байхдаа хамтран амьдрагч Б.А.од хандаж “нөгөө хүүхдэд сүүг нь хөхүүлээч” гэхэд өөдөөс “чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо яагаад сүүг нь өгч чаддаггүй юм” гэхэд “би чадахгүй гэж байна, муу пизда минь” гээд намайг доромжлоод байхаар нь том өрөөний буйдан дээр байсан дэрийг Б.А. руу шидэхэд Б.А. “чи яасан даварч байна аа” гэж хэлээд, босож ирээд миний баруун талын хацар луу 1 удаа цохисон. Тэгэнгүүт нь би “чи яаж байгаа юм” гээд нуруу руу нь алгадахад А. намайг түлхээд газар унагаасан. Намайг газар унасан байхад миний баруун хөлийн шагайнаас зүүн гараараа барьж байгаад баруун гараараа гуя руу 3 удаа цохисон. А. намайг зодоод, жижиг өрөөнд байсан хүүхдүүд дээр яваад очиход би хойшоо унаад миний хамар, амнаас цус гарсан. Намайг газар унаад хамар, амнаас цус гарсныг Б.А. хараад надаас уучлалт гуйгаад, “битгий ээждээ, цагдаад хэлээч” гээд гуйгаад байсан. Би ээж болон цагдаа руу дуудлага өгөх гэхээр миний гар утсыг булааж аваад яриулахгүй байсан. Бид хоёр хамтран амьдардаг болоод 3 жил болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1542 тоот: “Б.М.н биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч муруйлт, хамар, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, баруун сарвуу, баруун гуя, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын завжинд язарсан шарх, 2 сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр, 2022 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
- Б.А.ын яллагдагчаар өгсөн: “Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.А.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогчоос хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.А.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.А.од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. овогт Б.гийн А.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А.од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А.од оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД