Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/545

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        04         11                                     2022/ШЦТ/545

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Б.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ын Э.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1164 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Б.ын Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э. нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын орчимд хууль сахиулагч болох Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Ж.У.ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хууль ёсны тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн, улмаар нүүр лүү нь гар утас шидэн онож, биед нь зүүн нүдний гадна буланд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Ж.У.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын зам дагуу хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Тоёота Приус 30 маркийн 70-24 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож, жолоочийнх нь согтуурлын зэргийг драггер багажаар шалгаж үзэхэд 0.46 хувийн согтолттой байна гэж гарсан учир тухайн тээврийн хэрэгслийг ачуулах гээд уг тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт сууж байсан Б.Э. гэх эмэгтэйг тээврийн хэрэгслээс буухыг шаардахад “буухгүй, чадахгүй, би яахаараа буудаг юм” гээд байхаар нь тээврийн хэрэгслээс татаж буулгаад, машиныг ачигч машинд ачуулаад, эргэж хараад тухайн Э. гэх эмэгтэйд “одоо харьж амраад, маргааш өглөө дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр ирж асуудлаа шийдүүлээрэй” гэхэд тэр эмэгтэй миний өөдөөс орилж дайраад,  хэл амаар доромжилж байгаад баруун гартаа барьсан гар утсаа миний нүүр лүү шидэхэд миний зүүн хөмсөгний гадна хэсэгт онож гэмтээсэн. Надад учирсан гэмтлийг Э. гэх эмэгтэй учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3957 тоот: “Ж.У.ийн биед зүүн нүдний гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

- Б.Э.гийн яллагдагчаар өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх ба бусдыг хохироосон тул өөрийгөө өмөөрч хэлэх үг байхгүй байна. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан, харилцан тохиролцсон байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Э. нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын орчимд хууль сахиулагч болох Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Ж.У.ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хууль ёсны тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн, улмаар нүүр лүү нь гар утас шидэн онож, биед нь зүүн нүдний гадна буланд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Э.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Э. нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 05:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын орчимд хууль сахиулагч болох Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Ж.У.ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хууль ёсны тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн, улмаар нүүр лүү нь гар утас шидэн онож, биед нь зүүн нүдний гадна буланд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Ж.У.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын зам дагуу хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Тоёота Приус 30 маркийн 70-24 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож, жолоочийнх нь согтуурлын зэргийг драггер багажаар шалгаж үзэхэд 0.46 хувийн согтолттой байна гэж гарсан учир тухайн тээврийн хэрэгслийг ачуулах гээд уг тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт сууж байсан Б.Э. гэх эмэгтэйг тээврийн хэрэгслээс буухыг шаардахад “буухгүй, чадахгүй, би яахаараа буудаг юм” гээд байхаар нь тээврийн хэрэгслээс татаж буулгаад, машиныг ачигч машинд ачуулаад, эргэж хараад тухайн Э. гэх эмэгтэйд “одоо харьж амраад, маргааш өглөө дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр ирж асуудлаа шийдүүлээрэй” гэхэд тэр эмэгтэй миний өөдөөс орилж дайраад,  хэл амаар доромжилж байгаад баруун гартаа барьсан гар утсаа миний нүүр лүү шидэхэд миний зүүн хөмсөгний гадна хэсэгт онож гэмтээсэн. Надад учирсан гэмтлийг Э. гэх эмэгтэй учруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3957 тоот: “Ж.У.ийн биед зүүн нүдний гадна буланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

- Б.Э.гийн яллагдагчаар өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх ба бусдыг хохироосон тул өөрийгөө өмөөрч хэлэх үг байхгүй байна. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан, харилцан тохиролцсон байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

            - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Э.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Э.д Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Э.д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Э.г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Б.Э.д оногдуулах нийт ялыг 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Э.д оногдуулсан 3.150.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Э. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД