Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттөмөр,

Улсын яллагч  Д.Мөнхтуяа,

Хохирогч Т.Цэндбаяр,

Шүүгдэгч Х.Азбилэг, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /ҮД-0294/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арваны Дорж овогт Хүрэлбаатарын Азбилэгт холбогдох эрүүгийн 201626020428 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Си бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, хоёр ахын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 1-60-н айлын 2 тоотод оршин суух, Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 75 тоот зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, УШ91051230 дугаарын регистртэй, Арваны Дорж овогт Хүрэлбаатарын Азбилэг. 

 

Шүүгдэгч Х.Азбилэг нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч, тус бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Цэндбаярыг ямар ч шалтгаангүйгээр эрүүн тус газар нь цохиж, эрүүг нь хугалж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Азбилэг мэдүүлэхдээ:

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ 18:00 цагт ирээд захирлаасаа зөвшөөрөл аваад унтсан. Тэгтэл зохион байгуулагч хүрч ирээд намайг дуудаад амарч болсон уу, хүмүүс дүүрчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод баарны үүдэнд гараад ирсэн чинь Цэндбаяр найзуудтайгаа ирчихсэн байж байсан. Харин би Цэндбаяртай мэндлээд битгий зодоон хийгээрэй гэж хэлчихээд, эргээд баар руу орсон чинь манай DJ текны ард масс гарчихлаа, янзлаад өгөөч гэхээр нь би засчихаад, цаашаа ороод унтах гээд зүүрмэглээд хэвтэж байсан чинь хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад иртэл хүмүүс зодолдож байсан. Би зодолдож байсан хүмүүсийн дэргэд нь очтол Цэндбаяр байж байсан. Тэгэхээр нь би Цэндбаярт хандаж чамайг битгий зодоон хийгээрэй гэж хэлсэн биз дээ гэж хэлээд нэг удаа цохисон. Би тэр зодолдож байсан хүмүүсийг Цэндбаяртай хамт явж байсан хүмүүс юм байна гэж бодсон чинь биш байсан юм байна лээ. Өөр зүйл болоогүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Цэндбаяр мэдүүлэхдээ:

            Надад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Шүүх хуралдаанаас өмнө хиймэл шүд хийлгэх 240,000 төгрөгийг Азбилэг ах өгсөн. Одоо би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. гэв.

                                                     

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Жавхлантөгсийн өгсөн:

“... Манай ширээн дээр сууж байсан залуучууд хамгаалагч нартай маргалдаад хажууд нь Балдорж зогсож байсан чинь Балдоржийг хамгаалагч Азаа цохиод газар унагаасан. Цэндээ очоод Балдоржийг татаад холдуулж байхад Азаа гээд хамгаалагч Цэндээг шууд шанаа руу нь нэг удаа цохисон чинь Цэндээ нүүрээ дараад доошоо суусан чинь Азаа шууд нүүрээ дарсан гар луу нь, толгой руу нь нэг удаа өшиглөөд Цэндээг арагшаа унахаар нь Баярбат босгоод ширээн дээрээ суулгасан. Нөгөө залуучууд хамгаалагч нартай маргалдахаа болиод бүгд салаад баарнаас гараад Азаа дотроо үлдээд бид нар бүгдээрээ баарны гадаа гарсан. Тэгсэн чинь Азаа гарч ирээд Цэндээгээс ахын дүү цагдаа дуудаагүй биз дээ жаахан юман дээр сүр болгоод байгаарай гэж хэлсэн. ...Тэр үед Цэндээгийн зүүн шанаа нь хавдсан, түүнийгээ шүд эрүү өвдөөд байна гэж ярьж байсан. ... Цэндбаярыг дундуур ороод Балдоржийг салгаад авах гэсэн чинь Азаа хамгаалагч хажуугаас нь шүд нүүр лүү нь нэг удаа цохиод нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Яагаад өшиглөснийг нь мэдэхгүй байна. Бид нар хоорондоо маргалдсан зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Балдоржийн өгсөн:

“... Дашка, Өсөхөө хоёр текний урд талд хоёр хамгаалагчтай хамт юм яриад нөгөө хамгаалагч нар нь алгадах гээд байсан. Тэгээд би явж очиход Азаа гэх хамгаалагч бас нэг том биетэй хамгаалагчтай хамт байж байхаар нь Азаа ахаа боль наадуул чинь манай дүү нар гэж хэлсэн чинь Азаа над руу “юу гэсэн үгийн пизда минь, чи юу гээд байгаа юм” гээд уурлахаар нь би юм хэлээгүй болио гэж хэлээд байж байхад Цэндбаяр гаднаас орж ирээд, “яасан юм” гэсэн чинь Азаа ах хажуугаас зүүн шанаа руу нь 1 удаа үгийн зөрүүгүй цохиод Цэндбаяр газар унахаар нь би Азаа ахыг болиоч ээ гэж хэлсэн чинь Азаа ах зайл пиздаа нараа гээд байхаар нь би Цэндбаярыг газраас босгоод, цаанаас Энхбат Баярбат нар ирээд, хамтдаа бүгдээрээ гадагшаа гарахад Цэндбаяр эрүү сонин болчихлоо гээд эрүүгээ бариад яваад байсан. Тэгээд машиндаа суух үед шүд эвгүй болчихлоо ингээд хавдчихлаа гээд хэлэхээр нь би харсан чинь зүүн шанаа нь хавдсан байсан. ... Азаа ах ямар шалтгаанаар Цэндбаярыг цохисныг мэдэхгүй байна. Бид нар хоорондоо маргалдсан зүйл байгаагүй. Цэндбаярыг цохиулах үед хажууд нь би, бас нэг том биетэй хамгаалагч байсан. Мөн Баярбат Энхбат нар цохиулахыг нь харсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Энхбатын өгсөн:

   “... 00 орчихоод гараад ирэхэд Цэндбаяр эрүүгээ бариад газар унасан текний урд талд хэвтэж байсан. Хажууд нь Балдорж, Далай, Өсөхөө, хамгаалагч Азаа бас нэг хамгаалагч  байсан. ... гараад ирэхэд Цэндбаярын эрүү нь хавдсан байдалтай, эрүүгээ бариад машинд суугаад гэр гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Анхтуяагийн өгсөн:

“... Цэндээ, Жавхаа бид гурав гараад, Жавхаа утсаар яриад, тамхи татаад эргээд баар руу ороход Балдорж бүжгийн талбай дээр толгойгоо барьсан зогсож байсан. Мөн баарны хамгаалагч нар зогсож байсан. Тэгсэн чинь Цэндээ юу болоод байгаа юм гээд Азаа гэдэг хамгаалагч дээр очсон чинь шууд эргэж хараад Цэндээгийн шанаа руу нэг удаа цохиод, эрүүгээ бариад доошоо суусан чинь Азаа гэдэг хамгаалагч нүүр рүү нь өшиглөчих шиг болсон. ... Цэндээ өшиглүүлээд 4-н хөллөөд арагшаа унахаар нь би татаад, Жавхаа туслаад ширээндээ суулгасан. Цэндээгийн ам хамраас нь цус гараад бүгдээрээ гараад явцгаасан. ... Миний харснаар Азаа гэх хамгаалагч Цэндээтэй огт маргалдаагүй. Юу болсон бэ гээд яваад очиход шууд л нүүр рүү нь цохисон. Бид нар хоорондоо маргалдсан зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Баярбатын өгсөн:

“... Жавхаа, Цэндээ бид нар очоод байж байсан Азаа гээд хамгаалагч Цэндээг үгийн зөрүүгүй шанаа руу нь цохиод эрүүгээ бариад газар суусан чинь Азаа хамгаалагч нүүр рүү нэг удаа өшиглөсөн. ... Цэндээ Азаа гэх хамгаалагчтай маргалдаж хэрэлдээгүй. Найз Балдоржийг авах гэж байхад л хажуугаас нь шалтгаангүй эрүүрүү нь цохиод толгой руу нь өшиглөсөн. Цэндээ эрүүгээ цохиулсныхаа дараа шүдээ бариад шүд эвгүй болчихлоо гээд байсан ба өглөө нь битүү хавдсан байсан. Тэгээд нилээн хэд хоног шүд өвдсөн байх гээд эмнэлэгт үзүүлэхгүй яваад байсан чинь сүүлдээ эрүү нь хугарсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1739 дугаартай:

            1. Т.Цэндбаярын биед эрүү ясны хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт/хавтаст хэргийн 27-р хуудас/

 

  Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42-р хуудас/,

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хавтаст хэргийн 76-82-р хуудас/,

  Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 99-100-р хуудас/,

  Нийслэлийн Эрүүгийн хэргийндавж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хавтаст хэргийн 102-105-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

   Шүүгдэгч Х.Азбилэг нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч, тус бааранд үйлчлүүлж байсан иргэн Т.Цэндбаярыг ямар ч шалтгаангүйгээр эрүүн тус газар нь цохиж, бие махбодид нь эрүү ясны хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий  хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Х.Азбаярын “... Би зодолдож байсан хүмүүсийн дэргэд нь очтол Цэндбаяр байж байсан. Тэгэхээр нь би Цэндбаярт хандаж чамайг битгий зодоон хийгээрэй гэж хэлсэн биз дээ гэж хэлээд нэг удаа цохисон. Би тэр зодолдож байсан хүмүүсийг Цэндбаяртай хамт явж байсан хүмүүс юм байна гэж бодсон чинь биш байсан юм байна лээ...” гэх,

хохирогч Т.Цэндбаярын “... Надад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Шүүх хуралдаанаас өмнө хиймэл шүд хийлгэх 240,000 төгрөгийг Азбилэг ах өгсөн. Одоо би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...”гэх мэдүүлэг,  

мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Жавхлантөгсийн ... Цэндээ очоод Балдоржийг татаад холдуулж байхад Азаа гээд хамгаалагч Цэндээг шууд шанаа руу нь нэг удаа цохисон чинь Цэндээ нүүрээ дараад доошоо суусан чинь Азаа шууд нүүрээ дарсан гар луу нь, толгой руу нь нэг удаа өшиглөөд Цэндээг арагшаа унахаар нь Баярбат босгоод ширээн дээрээ суулгасан.  ...Тэр үед Цэндээгийн зүүн шанаа нь хавдсан, түүнийгээ шүд эрүү өвдөөд байна гэж ярьж байсан гэх,

гэрч Т.Балдоржийн ...Цэндбаяр гаднаас орж ирээд, “яасан юм” гэсэн чинь Азаа ах хажуугаас зүүн шанаа руу нь 1 удаа үгийн зөрүүгүй цохиод Цэндбаяр газар унахаар нь би Азаа ахыг болиоч ээ гэж хэлсэн чинь Азаа ах зайл пиздаа нараа гээд байхаар нь би Цэндбаярыг газраас босгоод, цаанаас Энхбат Баярбат нар ирээд, хамтдаа бүгдээрээ гадагшаа гарахад Цэндбаяр эрүү, сонин болчихлоо гээд эрүүгээ бариад яваад байсан. Тэгээд машиндаа суух үед шүд эвгүй болчихлоо ингээд хавдчихлаа гээд хэлэхээр нь би харсан чинь зүүн шанаа нь хавдсан байсан гэх,

гэрч П.Энхбатын ... 00 орчихоод гараад ирсэн ирэхэд Цэндбаяр эрүүгээ бариад газар унасан текний урд талд хэвтэж байсан. Хажууд нь Балдорж, Далай, Өсөхөө, хамгаалагч Азаа бас нэг хамгаалагч  байсан. ... гараад ирэхэд Цэндбаярын эрүү нь хавдсан байдалтай, эрүүгээ бариад машинд суугаад гэр гэр рүүгээ явсан гэх,

гэрч У.Анхтуяагийн ... Тэгсэн чинь Цэндээ юу болоод байгаа юм гээд Азаа гэдэг хамгаалагч дээр очсон чинь шууд эргэж хараад Цэндээгийн шанаа руу нэг удаа цохиод, эрүүгээ бариад доошоо суусан чинь Азаа гэдэг хамгаалагч нүүр рүү нь өшиглөчих шиг болсон. ... Цэндээ өшиглүүлээд 4-н хөллөөд арагшаа унахаар нь би татаад, Жавхаа туслаад ширээндээ суулгасан. Цэндээгийн ам хамраас нь цус гараад бүгдээрээ гараад явцгаасан гэх,

гэрч Ө.Баярбатын ... Жавхаа, Цэндээ бид нар очоод байж байсан Азаа гээд хамгаалагч Цэндээг үгийн зөрүүгүй шанаа руу нь цохиод эрүүгээ бариад газар суусан чинь Азаа хамгаалагч нүүр рүү нэг удаа өшиглөсөн. ... Цэндээ Азаа гэх хамгаалагчтай маргалдаж хэрэлдээгүй. Цэндээ эрүүгээ цохиулсныхаа дараа шүдээ бариад шүд эвгүй болчихлоо гээд байсан ба өглөө нь битүү хавдсан байсан. Тэгээд нилээн хэд хоног шүд өвдсөн байх гээд эмнэлэгт үзүүлэхгүй яваад байсан чинь сүүлдээ эрүү нь хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1739 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Азбилэгт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Х.Азбилэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчлүүлэх талаар мэтгэлцлээ.

 

Шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудад зэргээс үзвэл шүүгдэгч нь шалтаг шалтгаангүйгээр түүний шанаа руу нь цохиж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсныг хувийн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзэхгүй.

Иймд хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хохирогч Т.Цэндбаяр нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 2,740,000 төгрөг авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгч Х.Азбилэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Азбилэгт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Х.Азбилэгийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

  Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Арваны Дорж овогт Хүрэлбаатарын Азбилэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Азбилэгийг 3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Азбилэгт оногдуулсан 3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Х.Азбилэгийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Азбилэгт оногдуулсан 3 (гурав) жил 01 (нэг) сар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Азбилэг төлөх төлбөргүй болохыг дурдаж, Х.Азбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Азбилэгт  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ