Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

 

 

Амыба

 

ТГ

 

 

ЭХ ТОГТООЛ

2022       03        17                                           2022/ШЦТ/18

           

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

157ыӨЫАЫЫЫЫ Хэргийн индекс: 157/2022/0014

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн 2240000000007 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, яс үндэс халх, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт ..... оршин суух, урьд Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.Б

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд ...... буюу Ч.Т гэрт хохирогч Д.Х-ийн толгойн тус газар нь шилээр цохиж, улмаар эрүүл мэндэд нь толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-Хохирогч Д.Х-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:Би 2021 оны 12 дугаар сарьн 30-ны орой Б гэдэг залуу .... ажиллах гээд ирсэн. Би өмнө нь Баянхонгор аймагт цуг ажиллаж байсан. Манайд ирээд ах нь ажилд оруулж өгье гэсэн. Тэгээд тосч аваад гэр рүү оруулж хоол унд идүүлчихээд байж байтал Б ахаа дэлгүүр оръё хүүхдүүдэд чинь бэлэг авч өгье гээд гараад бид 2 Зул баяр 2 гэдэг дэлгүүрээс ойр зуурын юм аваад би нэг шил Соёрхол” нэртэй архи авсан. Тэгээд гараад дэлгүүрийн урд талын хашаанд байдаг Т гэх айл руу орж ажил асууя гэж бодоод хамт орсон. Бид хоёрыг гэрт ороход Т, Д, Б гурвуулаа нэг шил архи уугаад сууж байсан. Би гэрт нь ороод архиа гаргаж өгөөд жоохон юм ярьж байгаад Б-ыг наад архиа тойруулаадах гэсэн чинь чи одоо ахаараа архи аягалуулах гээд байгаа юм уу гээд уурлаад байсан. Би сүртэй юм бэ, чи гэсэн чинь намайг хүндлэхгүй байгаа юм байна. Чи гэж дуудах болоогүй шүү ахын дүү гээд байсан. Би Т-тай юм яриад сууж байхад араас босож ирээд нэг юмаар толгой руу цохичих шиг болсон. Би эргэж хараад зууралдсан чинь шууд гараад зугтаачихсан. Би өөрөө нилээн согтолттой байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд толгойноос цус гараад гайхаад байж байсан чинь цагдаа нар ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 05/

-Хохирогч Д.Х-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн:Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад нойл орох гэж байгаад үүднийхээ амбаар дотор халтирч унаад баруун шанаа хэсгээрээ дай мод мөргөөд уначихсан. Манай эхнэр хүртэл мэдэж байгаа, би удаан суугаад босохоороо 2 хөл мэдээгүй болоод байдаг. Тэгээд л гарч бие засах гэж байгаад үүдний амбаар дотороо уначихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 07/

-Гэрч С.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос Бор-Өндөр суманд Х ахын гэрт ирсэн. Тэгээд би цай, хоол идчихээд Х ахтай дэлгүүр орж хүүхдүүдэд нь бэлэг ойр зуурын юм авъя гэж бодоод гэр хороололд байдагЗул баяр гэдэг дэлгүүр ороод жоохон юм авчаад гарах гэтэл Х ах хоёулаа нэг айлаар ороод харъя гэхээр нь за тэгье гэтэл айлд хоосон ороод яахав ганц шил архи аваад оръё гээд би нэг шил Соёрхол нэртэй 0.5 литрийн архи аваад Палиа гэх ахын гэрт нь орсон. Гэрт нь ороход П гэх ах хоёр хүнтэй Болор” нэртэй архи уугаад сууж байсан. Ороод бид 2 тэр хэдэн хүмүүстэй мэнд мэдээд сууцгаасан. Х ах тэр хүмүүстэй уул уурхай яриад байх шиг байсан. Тэгээд бид 2 хойшоо гэр рүү нь харих гээд явж байхад Х ах буцаад дэлгүүр ороод тамхи, 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад Дэнж нэртэй дэлгүүрийн хажууд нөгөө авсан архиа ганцаараа нэг удаагийн аяганд хийж байгаад ганцаараа уучихсан. Тэгээд нөгөө архиа уусанаа буцаад хоёулаа Палиа гэх айлынд дахиад очъё гээд гэр рүү нь очсон. Ороод Х ах тэр хэдэн залуутай юм яриад би цаад талын өрөөний буланд нь сууж байсан. Х ах тэнд байсан П, Д гэх 2 ахтай л юм яриад байсан. Тэгсэн чинь гэнэт Б ах босож ирээд Х ахын толгой руу архины шилээр цохьсон миний мэдэж байгаагаар толгой руу нь нэг удаа шилээр цохьсон. Архины шил нь хагараад бутраад унасан. Тэгээд тэр хоёр босоод хоорондоо зодолдохоор нь би шууд цагдаа дуудсан. Архины шилээр цохьдог Б гэх хүн шууд гэрээс гараад гадаа гараад ир гээд дуудаад байхаар нь би хаалгын хаачихсан чинь яваад өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 09/

-Хохирогч С.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:...Х-ийн толгойг юугаар цохьсон гэдгийг хараагүй. Газар архины шил, рашааны шил хоёр хагарчихсан байсан болохоор архины шилээр цохьсон гэж бодсон. Сүүлд нь Х ахаас асуухад рашааны ногоон өнгийн шилээр цохьсон гэсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

Гэрч Ч.Т-ын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед гэртээ байж байхад Д, Б гэх 2 ах хүү манайд нэг шил Хараа” нэртэй 0.75 литрийн архи, 2 шилтэй рашаан бариад орж ирсэн. Тэгээд бид 3 нэг шил архиа уугаад сууж байхад гаднаас Х нэг залуу дагуулчихсан нэг шилБолор нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд бид хэдийн ууж байсан архинаас Х уугаад сууж байгаад Д бид хоёрыг ахаа гэчээд Б-ыг чи гээд харьцаад байсан. Б нь Д бид хоёроос ах хүн байдаг. Тэгээд архи ч дууссан. Х нөгөө авч орж ирсэн архиа Б чи тойруулаадах гэж хэлсэн чинь чи арай хүндлэлгүй байна гээд хоорондоо үг хаяад муудах гээд л байсан. Х над руу хараад юм яриад сууж байтал Б босож ирээд ширээн дээр байсан рашааны шилийг аваад толгой руу нэг удэа цохьсон. Тэгсэн чинь толгойноос цус гараад бид нар эмнэлэг явъя гээд сууж байсан чинь Б шууд гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Б.С-ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “Манай нөхөр 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 20 цагийн алдад нойл орно гэж гараад нээх удаагүй хөл сулараад үүдний амбаартаа уначихлаа гээд гэр рүү ороод ирсэн. Жоохон шалбарцан, халцарцан байдалтай орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Д.Х-ийн биед толгой орой хэсгийн язарсан шарх, баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/

Шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...Зөвхөн толгой орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна. Баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Харин толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

-Шүүгдэгч Н.Б-ын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед Т гэх хуурай дүүгийнхээ гэрт ороход манай дүү ганцаараа байсан. Тэгээд би гараад Зул баяр 2дэлгүүр ороод “Экс гэдэг нэртэй 0.75 литрийн архи, 3 ширхэг ногоон өнгийн шилтэй рашаан аваад гэрт нь буцаж ороод Д гээд нэг багийнхаа найзыг дуудаад бид гурав архиа хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байхад гаднаас Х нэг залуу дагуулчихсан Т-тай уулзана гээд орж ирээд юм ярьж сууж байгаад бид 3-ын ууж байсан архинаас ганц хоёр татчихаад буцаад гараад явчихсан. Нээх удаагүй гаднаас нөгөө залуугаа дагуулаад тал шил архитай орж ирсэн. Би яг ямар нэртэй архийг сайн мэдэхгүй байна, орж ирээд тал шил архиа ширээн дээр гаргаж тавьсан. Х гэх залуу орж ирээд сууж байсанаа над руу хараад чи сөн түш архи тойруул гэхээр нь чи одоо ахаараа архи аягалуулна гэж юу байхав дээ гээд уурласан. Тэгсэн чинь намайг үгээр идээд л надаас дүү байж чи гэж харьцаад л байсан, тэгэхээр нь би нилээн тэвчиж суусан. Сүүлдээ тэсэхээ болиод ширээн дээр байсан ногоон өнгийн рашааны шил аваад толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Х босоод надтай муудах шинжтэй над руу дайрахаар нь би шууд гараад явчихсан. Би гараад байшингийн үүдэнд сууж байгаад цагдаа нар яваад ирэхээр нь гэр рүү нь ороогүй нилээн гадаа суусан. Тэгээд нээх удаагүй байтал цагдаа нар яваад өгөхөөр нь гэр рүү нь оръё гэж бодож байтал дахиад нэг цагдаа яваад ирсэн. Би тэгэхээр ер нь орж уулзая гэж бодоод ороод тэгээд шууд тэр цагдаатай цагдаагийн хэлтэс дээр хамт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

            -Шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би Д.Х-ийн толгойг ногоон өнгөтэй рашааны шилээр цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд .....тоотод буюу Ч.Т-ын гэрт хохирогч Д.Х-ийн толгойн тус газар нь рашааны шилээр цохиж, улмаар эрүүл мэндэд нь толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Х, гэрч С.Б, Ч.Т, Б.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №18 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

 Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №18 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Х-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Х-ийн толгойг рашааны шилээр цохиж, гэмтэл учруулах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хууль бус үйлдэл, зүй бус үйлдэл, эрх зүйн ухамсар мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал, хүний эрх, эрх чөлөөнд халдсан нөхцөл байдлууд тус тус нөлөөлсөн бөгөөд хохирогч Д.Х-ийн биед толгойн орой хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Д.Х-ийн биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь нотлогдож тогтоогдсон бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх мэдүүгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Н.Б нь Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 58, 60-61/

            Шүүхийн хуралдаанд улсын яллагч нь  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүх шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, энэ хугацаанд өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь зүйтэй байна гэж үзлээ.

 Учир нь шүүгдэгч Н.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвд оршин суудаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын техникийн хяналт тавих боломжит бүс нутагт хязгаарлалтыг тогтоох шаардлагатай байна.

Шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих ба оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.              

              Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Н.Б-ыг өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч Н.Б-д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ