Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

 

 

 

 

 

 

 

  2022        03          30                                     2022/ШЦТ/293

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Д.У-д холбогдох эрүүгийн 2106 02141 1197 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 09 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 34 настай халх, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, хүүхдийн хамт       тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

  Д.У /рд:  /.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.У нь иргэн М.Нарангэрэлийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн Цэбан нэртэй салонд буюу ажил дээрээ байхад нь Д.У нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2- 2 хороолол 1058 дугаар байрны 7-40 тоот орон сууцанд оруулж, уг орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнх нь нэр дээр гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд М.Нарантуяагийн хаан банкны 5034533681 дугаарын дансаар 1.400.000 төгрөг, бэлнээр 3.700.000 төгрөг нийт 5.100.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.У нь:

М.Нарангэрэлийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн Цэбан нэртэй салонд буюу ажил дээрээ байхад нь Д.У нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2- 2 хороолол 1058 дугаар байрны 7-40 тоот орон сууцанд оруулж, уг орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнх нь нэр дээр гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд М.Нарантуяагийн хаан банкны 5034533681 дугаарын дансаар 1.400.000 төгрөг, бэлнээр 3.700.000 төгрөг нийт 5.100.000 төгрөг авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.дахиж ийм хэрэг хийхгүй, хүүхдээс минь битгий холдуулаач...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 001010428 дугаартай М.Нарангэрэлийн нэртэй /хх-ийн 5 дахь тал/,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа М.Нарангэрэл “үл хөдлөх хөрөнгө байхгүй” /хх-ийн 6 дахь тал/,

Д.У-тай харилцаж байсан мессежний фото зураг /хх-ийн 9 дэх тал/,

М.Нарангэрэлийн Хаан банкны дансны Депозит хуулга /хх-ийн 10-23 дахь тал/,

Д.У-гийн Хаан банкны дансны Депозит хуулга,

Хохирогч М.Нарангэрэлийн “...Би Бөмбөгөр худалдааны төвийн Цэбан нэртэй Салонд 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа ба надаар сүүлийн 6 жил үйлчлүүлж байгаа Д.У нь надад байрны гэрчилгээ миний нэр дээр гаргуулаад өгье гэсэн. Гэрчилгээ гаргах гэж байгаа байр нь Хан- Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2-2 хороолол 1058 дугаар байр 7-40 тоот байсан. Энэ байрыг Д.У одоо ашиглалтад ороогүй байгаа, одоо энэ оны 9 дүгээр сард ашиглалтад орно гэж хэлсэн. Эхний ээлжид гэрчилгээг нь гаргуулж аваад дараа нь тус байрыг худалдаж авахаар байсан. Д.У надад анх 7,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн ба би 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хаан банкны 5034533681 данс руу 200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, тус өдрийн 15 цаг 45 минутад 200,000 төгрөг, 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 06 дугаар сарын 14-ний өдөр 1,700,000 төгрөгийг ажил дээрээ байхдаа Д.Уд бэлнээр өгсөн. 05 дугаар сарын 24-ний өдөр над руу Д.У фейсбүүкээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний зураг явуулсан. Тэгээд би болчихлоо гэж бодсон. 05 дугаар сарын 29-ний өдөр би ТҮЦ машинаас лавлагаа авахад миний нэр дээр огт энэ байр эзэмшилд байгаа гэж гарч ирээгүй, тэгээд залилуулсан гэдгээ мэдээд Д.У-д хэлэхэд мөнгө буцаагаад шилжүүлье гэсэн. Тэгээд надад фейсбүүкээр мөнгийг чинь манай эгч 06 дугаар сарын 26-ны 11 цагийн үед Нарантуул зах дээр байдаг Голомт банкны салбараас мөнгийг чинь шилжүүлсэн гээд орлогын баримтын зураг чатаар явуулсан боловч энэ баримтад заасан мөнгө миний дансанд орж ирээгүй. Д.У-гаас мөнгө орж ирэхгүй байна гэхэд манай эгч явуулсан гээд надад эгчийнхээ 88611678 дугаарыг өгөхөөр нь ярихад “одоо орчих байхаа” гэж хэлсэн. Тэгээд удаагүй Д.Угийн аав гээд 99451568 гэсэн дугаараас эрэгтэй хүн ярьсан. Д.У корона тусчихсан байгаа, гарч ирэхээр нь учраа ол, цагдаагаар явна гэсэн чинь тэг гэсэн. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр миний дугаар, фейсбүүкийг блоклоод холбоогүй болчихсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 84/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Д.У нь иргэн М.Нарангэрэлийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн Цэбан нэртэй салонд буюу ажил дээрээ байхад нь Д.У нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2- 2 хороолол 1058 дугаар байрны 7-40 тоот орон сууцанд оруулж, уг орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнх нь нэр дээр гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 17-ны өдрийн хооронд М.Нарантуяагийн хаан банкны 5034533681 дугаарын дансаар 1.400.000 төгрөг, бэлнээр 3.700.000 төгрөг нийт 5.100.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Д.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.  

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч М.Нарангэрэл нь “...би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Д.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Д.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ