Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2183

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох  тухай

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг, “Орчлон 10” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 53-67 тоотод оршин суух, Боржигон овогт Нацагдоржийн Намуунзул /РД:СФ90080802/-д холбогдох,

251,775 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянаад:

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон 10” СӨХ-ны үйлчилгээнд байдаг 53-10 тоотод оршин суудаг Н.Намуунзул нь сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс 251,775 төгрөгийг “Орчлон 10” СӨХ-д төлөөгүй байгаа болно. Иймд 251,775 төгрөгийг Н.Намуунзулаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Намуунзул нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Орчлон 10” СӨХ-ны  нэхэмжилсэн 251,775 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч Н.Намуунзулаас 251,775 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ-ны  нэхэмжилсэн 251,775 төгрөгийг хариуцагч Н.Намуунзул 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  8,204  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 4,102 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ-ны  нэхэмжилсэн 251,775 төгрөгийг хариуцагч Н.Намуунзул 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,204 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,102 төгрөг, хариуцагч Н.Намуунзулаас 4,102 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

  

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА