| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0859/и |
| Дугаар | 00859 |
| Огноо | 2017-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 00859
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Чингэсийн өргөн чөлөө “Скайтел” ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух “Мянгад” овогт Эрдэнэбатын Чулуунбаатар /ФД-88072438/-т холбогдох,
Гар утасны төлбөр, нотариатын зардалд нийт 157.500 /нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Чулуунбаатар нь Бүрэнтогтох сумын сум сургуульд ажиллаж байхдаа манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Бүрэнтогтох сумын сургууль, Скайтел ХХК-н хооронд байгуулсан гэрээнд хамрагдаж 350.000 төгрөгийн үнэтэй Alcatel 668 гар утас авч төлбөрийг 6 сарын турш цалингаасаа суутгуулж төлөхөөр тохиролцож зээлээр авсан.
Э.Чулуунбаатар нь хүлээсэн үүргээ биелүүлэн Alcatel 668 гар утасны төлбөр 150.000 төгрөгийг төлөөгүй байна. Э.Чулуунбаатарт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч одоо болтол төлөөгүй байна.
Иймд Э.Чулуунбаатараас гар утасны төлбөр 150.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг нийт 157.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Чулуунбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Эрдэнэбат овогтой Чулуунбаатар нь Скайтел ХХК-с 350.000 төгрөгийн үнэтэй Alcatel 668 гар утас авсан бөгөөд төлбөрийн 200.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 157.500 төгрөгийг 2017 оны 9 сарын 06-наас өмнө төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.Чулуунбаатар /ФД-88072438/ нь манай нэхэмжилсэн дүнгээр төлбөрөө барагдуулж төлж биелүүлсэн болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Чулуунбаатарт холбогдох гар утасны төлбөр, нотариатын зардалд нийт 157.500 /нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ны нэхэмжилсэн 157.500 төгрөгийг хариуцагч Э.Чулуунбаатар нь төлж барагдуулсан болох нь “....хариуцагч Э.Чулуунбаатар /ФД-88072438/ нь манай нэхэмжилсэн дүнгээр төлбөрөө барагдуулж төлж биелүүлсэн болно....” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ирүүлсэн албан тоот болон мөнгө тушаасан кассын орлогын ордер зэргээр нотлогдож байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 2.687 төгрөг, хариуцагчаас 2.687 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 157.500 /нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Э.Чулуунбаатар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д.зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.375 /таван мянга гурван зуун далан тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 2.687 /хоёр мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг, хариуцагч Э.Чулуунбаатараас 2.687 /хоёр мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ