Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/319

 

 

 

 

 

  2022        04         05                                   2022/ШЦТ/319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч СБ., түүний өмгөөлөгч Т.Золбаяр нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн 2111 01549 0536” дугаартай, 186/2022/0288/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 7 буудлын чихэрийн лагуун дээр эхнэртэйгээ хамт чихэр зарж борлуулдаг,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 83-1192А тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.Б,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч С.Б нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1192А тоот дахь гэртээ “poker2" гэх гар утасны аппликейшн буюу мэдээллийн технологи ашиглан онлайнаар, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан, бусдаас нэг тоглолтын 5.000-20.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5031587722 дугаартай “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч нийт 13.753.199 /арван гурван сая долоон зуун тавин гурван мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгийн ашиг олж  мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ  үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Пүрэвдагвын:...Би 2018 оноос 5032966470 тоот Хаан банкны дансыг эзэмшиж байгаа. Надаас өөр хүн энэ дансыг ашигладаггүй. Би гар утсан дээрээ poker2 аппликейшн дээр одоогоос 2 сарын өмнө сонирхож покер тоглож байсан. "Том ах клуб"-н тоглолтуудад оролцож, тоглодог байсан. Тэгэхдээ өөрийн хаан банкны 5032966470 тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11.000 төгрөгийг хаан банкны 5031587722 тоот Сүхбаатар гэдэг хүний эзэмшлийн данс руу хийж тоглосон. Нэг ширээнд есүүлээ орж, тоглох бооцооны мөнгөө тохиролцон, 10.000 төгрөгөөс дээш мөнгөөр нэг тоглолтод оролцоод тоглоод ялсан ялагч нь нийт цугласан мөнгийг өөртөө авахдаа 3%-ийг өөртөө авдаг гэж байсан. Нэг удаа би 10.000 төгрөгийн бооцоотой есүүлээ тоглоод, 88.000 төгрөгийг буцааж авч байсан. Анх 11 дүгээр cap хавьцаа энэ клубт мөнгөө шилжүүлэн тоглож байсан. Тэгээд удаагүй байж байтал ажиллахаа больсон байсан. Би танихгүй, онлайнаар л хоорондоо харьцдаг. Одоо тоглохгүй байгаа гэх мэдүүлэг./хх-ийн 28 дугаар тал/,

          2.2 .Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхтамирын:...Би 2014 оноос 5034748687 тоот хаан банкны дансыг эзэмшиж байгаа. Надаас өөр хүн энэ дансыг ашигладаггүй. Би гар утсан дээрээ pokerr2 аппликейшн дээр 2021 оны 10 сараас сонирхож покер тоглож байсан. "Том ах клуб"-н тоглолтуудад оролцож, тоглодог байсан. Тэгэхдээ өөрийн хаан банкны 5034748687 тоот данснаас 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр хавьцаа 5.000-20.000 төгрөгийг хаан банкны 5031587722 тоот Сүхбаатар гэдэг хүний эзэмшлийн данс руу хийж тоглож байсан. Тоглоод, тоглосон өдөртөө мөнгөө буцаан татаж авдаг. Тухайн данс руу ganjiguur гэсэн утгатайгаар мөнгөө шилжүүлдэг байсан. Тус клубт покер тоглоод нэг ч удаа мөнгө хожиж үзээгүй. 10-11  дүгээр сард хэсэг сонирхож тоглож байсан. Тэгээд хэд хэд хожигдоод мөнгөө алдсаныхаа дараа чадахгүй юм байна гээд дахиж тоглоогүй гэх мэдүүэг. /хх-ийн 30 дугаар тал/,

           2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Номинтөгөлдөрийн:...Би өөрийн 5421269060 данснаас 5051587722 дансруу 11 дүгээр сард сонирхоод pokerr2 “Том ах кпуб” дээр покер тоглоом тоглосон. Тэнд 5000-20.000 төгрөгөөр тоглоход хожвол хожсон хүний нийт мөнгөний 3%-г зохион байгуулагч аваад үлдэгдэл мөнгийг өгдөг гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар тал/,

           2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Мөнхбаярын:......Би 2017 оноос 5092072981 тоот Хаан банкны дансыг эзэмшиж байгаа. Надаас өөр хүн энэ дансыг ашигладаггүй. Би гар утсан дээрээ pokerr2 аппликейшн дээр одоогоос 3 сарын өмнө сонирхож покер тоглож байсан. "Том ах клуб"-н тоглолтуудад оролцож, тоглодог байсан. Тэгэхдээ өөрийн хаан банкны 5092072981 тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын дундуур  5.000-10.000 төгрөгийг хаан банкны 5031587722 тоот Сүхбаатар гэдэг хүний эзэмшлийн данс руу хийж тоглож байсан. Анх 10 дугаар cap хавьцаа энэ кпубт мөнгөө шилжүүлэн тоглож байсан. Тэгээд удаагүй байж байтал ажиллахаа больсон байсан. Танихгүй, онлайнаар л хоорондоо харьцдаг. 10-11 дүгээр сард хэсэг сонирхож тоглож байсан, одоо тоглохгүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр тал/

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч: хавтаст хэргээс дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэргийн 19-20 дугаар тал, гэрч Пүрэвдагвын мэдүүлэг хавтаст хэргийн 28 дугаар тал, гэрч Мөнхтамирын мэдүүлэг хавтаст хэргийн 30 дугаар тал, гэрч Номинтөгөлдөрийн мэдүүлэг хавтаст хэргийн 32 дугаар тал, гэрч Мөнхбаярын мэдүүлэг хавтаст хэргийн 34 дүгээр тал, яллагдагч С.Бын мэдүүлэг хавтаст хэргийн 43-45 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1192А тоот дахь гэртээ “poker2" гэх гар утасны аппликейшн буюу мэдээллийн технологи ашиглан онлайнаар, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан, бусдаас нэг тоглолтын 5.000-20.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5031587722 дугаартай “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч нийт 13.753.199 /арван гурван сая долоон зуун тавин гурван мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгийн ашиг олж  “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:

           - гэрч Б.Пүрэвдагвын:...Би 2018 оноос 5032966470 тоот Хаан банкны дансыг эзэмшиж байгаа. Надаас өөр хүн энэ дансыг ашигладаггүй. Би гар утсан дээрээ pokerr2 аппликейшн дээр одоогоос 2 сарын өмнө сонирхож покер тоглож байсан. "Том ах клуб"-н тоглолтуудад оролцож, тоглодог байсан. Тэгэхдээ өөрийн хаан банкны 5032966470 тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын     09-ний өдөр 11.000 төгрөгийг хаан банкны 5031587722 тоот Сүхбаатар гэдэг хүний эзэмшлийн дансруу хийж тоглосон. Нэг ширээнд есүүлээ орж, тоглох бооцооны мөнгөө тохиролцон, 10.000 төгрөгөөс дээш мөнгөөр нэг тоглолтод оролцоод тоглоод ялсан ялагч нь нийт цугласан мөнгийг өөртөө авахдаа 3%-ийг өөртөө авдаг гэж байсан. Нэг удаа би 10.000 төгрөгийн бооцоотой есүүлээ тоглоод, 88.000 төгрөгийг буцааж авч байсан. Анх 11 дүгээр cap хавьцаа энэ клубт мөнгөө шилжүүлэн тоглож байсан. Тэгээд удаагүй байж байтал ажиллахаа больсон байсан. Би танихгүй, онлайнаар л хоорондоо харьцдаг. Одоо тоглохгүй байгаа гэх мэдүүлэг./хх-ийн 28 дугаар тал/,

          - гэрч Б.Мөнхтамирын:...Би 2014 оноос 5034748687 тоот хаан банкны дансыг эзэмшиж байгаа. Надаас өөр хүн энэ дансыг ашигладаггүй. Би гар утсан дээрээ poker2 аппликейшн дээр 2021 оны 10 дугаар сараас сонирхож покер тоглож байсан. "Том ах клуб"-н тоглолтуудад оролцож, тоглодог байсан. Тэгэхдээ өөрийн хаан банкны 5034748687 тоот данснаас 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр хавьцаа 5.000-20.000 төгрөгийг хаан банкны 5031587722 тоот Сүхбаатар гэдэг хүний эзэмшлийн дансруу хийж тоглож байсан. Тоглоод, тоглосон өдөртөө мөнгөө буцаан татаж авдаг. Тухайн дансруу ganjiguur гэсэн утгатайгаар мөнгөө шилжүүлдэг байсан. Тус клубт покер тоглоод нэг ч удаа мөнгө хожиж үзээгүй. 10-11  дүгээр сард хэсэг сонирхож тоглож байсан. Тэгээд хэд хэд хожигдоод мөнгөө алдсаныхаа дараа чадахгүй юм байна гээд дахиж тоглоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар тал/,

            - гэрч Т.Номинтөгөлдөрийн:...Би өөрийн 5421269060 данснаас 5051587722 данс руу 11 дүгээр сард сонирхоод pokerr2 “Том ах кпуб” дээр покер тоглоом тоглосон. Тэнд 5000-20.000 төгрөгөөр тоглоход хожвол хожсон хүний нийт мөнгөний 3%-г зохион байгуулагч аваад үлдэгдэл мөнгийг өгдөг гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар тал/,

           - гэрч П.Мөнхбаярын:......Би 2017 оноос 5092072981 тоот Хаан банкны дансыг эзэмшиж байгаа. Надаас өөр хүн энэ дансыг ашигладаггүй. Би гар утсан дээрээ pokerr2 аппликейшн дээр одоогоос 3 сарын өмнө сонирхож покер тоглож байсан. "Том ах клуб"-н тоглолтуудад оролцож, тоглодог байсан. Тэгэхдээ өөрийн хаан банкны 5092072981 тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын дундуур хавыдаа 5.000-10.000 төгрөгийг хаан банкны 5031587722 тоот Сүхбаатар гэдэг хүний эзэмшлийн дансруу хийж тоглож байсан. Анх 10 дугаар cap хавьцаа энэ кпубт мөнгөө шилжүүлэн тоглож байсан. Тэгээд удаагүй байж байтал ажиллахаа больсон байсан. Танихгүй, онлайнаар л хоорондоо харьцдаг. 10-11 дүгээр сард хэсэг сонирхож тоглож байсан, одоо тоглохгүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн,  дээрхи гэмт хэргийг үйлдэж  түүнээс ашиг хонжоо олж бусдыг хууль бус үйлдэлдээ татан оролцуулж байгаа С.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технилоги ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог  мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Быг “мэдээллийн технилоги ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог  мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн  улмаас 13.753.199 төгрөгийн  ашиг  олсоныг  улсад орлого болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD  болон 4 хавтас бүхий нийт 648 хуудас “5031587722” тоот дансны хуулга зэргийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч С.Бын эзэмшлийн  “5031587722” тоот Хаан банканы дансыг Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1509 дугаартай тогтоолоор хязгаарласаныг хүчингүй болгож, тухайн дансанд байршуулсан 1.260.401 /нэг сая хоёр зуун жаран мянган дөрвөн зуун нэг/ төгрөгийг, мөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “100900005406”  тоот дансанд байршуулсан 12.492.798 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн хоёр мянга долоон зуун ерэн найман / төгрөгийг тус тус улсын орлого болохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технилоги ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог  мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай. .

      5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч С.Бын эзэмшлийн  “5031587722” тоот Хаан банканы дансыг Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1509 дугаартай тогтоолоор хязгаарласаныг хүчингүй болгож, тухайн дансанд байршуулсан 1.260.401 /нэг сая хоёр зуун жаран мянган дөрвөн зуун нэг/ төгрөгийг мөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “100900005406”  тоот дансанд байршуулсан 12.492.798 /арван хоёр сая дөрвөн зуун ерэн хоёр мянга долоон зуун ерэн найман / төгрөгийг тус тус улсын орлого болохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD  болон 4 хавтас бүхий нийт 648 хуудас “5031587722” тоот дансны хуулга зэргийг хэрэгт хавтаст хэрэгт хавсаргасугай.

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ