Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0052/Э |
Дугаар | 2022/ШЦТ/57 |
Огноо | 2022-03-10 |
Зүйл хэсэг | 24.2.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/57
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарт холбогдох эрүүгийн 2115001570220 дугаартай, 163/2022/0052/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овогт Д-гийн Г, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1988 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, .... оршин суух бүртгэлтэй, Булган аймгийн ... ажилтай, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Монгол Улсын иргэн, И овогт Ө-ын М, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1975 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, ... оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд
- Ховд аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Монгол Улсын иргэн, Ш овогт Д-гийн Б, Завхан аймгийн Тэс суманд 1983 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дулаан-Уул гэх газар оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд
- Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 265.000 төгрөгөөр торгох ялаар,
- Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн,
- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
Монгол Улсын иргэн, Шн овогт Д-гийн А, Завхан аймгийн Тэс суманд 1979 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, ...оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, урьд
- Завхан аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1, 123 дугаар зүйлийн 123.1.1-т зааснаар 8 сар 16 хоногийн хорих ялаар,
- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар,
- Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,
- Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нар нь бүлэглэж 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид 674.914 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2115001570220 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нар нь амьжиргааны эх үүсвэр болох орлого олох шунахайн сэдэлтээр санаатай нэгдэж Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, талбайд тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмалыг хайх, олборлох зорилгоор өөрсдийн бэлтгэсэн багаж хэрэгслээр газрын хэвлийд халдаж, уг үйл ажиллагаагаар 4.04 гр алт олборлож Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид 674.914 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г-ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.М-ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А-ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ашиглалтын талбайд хэргийн газрын үзлэгийг хийв. Хэрэг учрал болсон гэх газар нь уурхайн талбайн хойд хэсэгт байрлах хиймэл нуур голдоо үүсгэж эргэн тойрондоо техникийн үйлчлэлээр ухаж хана үүсгэсэн овоолго бүхий талбай байлаа. Уг талбайн баруун хэсгийн хананы доод ирмэг буюу нуурын тогтоол усны зах хэсэгт хананаас нураасан байдалтай сул шороо, хог хаягдал хаясан, хэсэг газраас иргэд хууль бусаар гар аргаар шороо угаах үйлдлийг хийсэн байлаа... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-8 дахь тал/,
2. Иргэний нэхэмжлэгч В.*******гийн өгсөн: Нутгийн иргэд шөнийн цагаар болон сүүлийн үед өдрийн цагаар манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд гар аргаар алт угааж байгаа нь манай байгууллагын үйл ажиллагаа алдагдуулан маш их хэмжээний хохирол учирч байна гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
3. Гэрч Ч.*******ы өгсөн: ...Манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн олборлолт явуулж байгаа карьер дотор 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нутгийн иргэд тогтмол орж ирэн гар аргаар алт угааж байгаа хэрэг удаа дараа гарч байгаа юм. Тухайн үед хамгаалагч нартай нийлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс уурхайн гүнд хөлгүй нууртай хана нурах аюултай гэх мэтчилэн эрсдэлтэй тохиолдол бүрийг тайлбарлан сануулж талбайгаас гаргах арга хэмжээ авч ажиллаж ирсэн. Гэвч иргэд уурхайн гүнд байдаг хэсэгт олон тоогоор алт гар аргаар олборлосоор ирсэн. Ийм тохиолдол өдөр шөнө гэлтгүй болж байна.... сүүлийн нэг сар ажлаа эхэлж чадахгүй хүлээлттэй байна... гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
4. Гэрчээр Ө.*******ын өгсөн: ...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хятад улсад үйлдвэрлэсэн мустанг-5 маркийн мотоциклтой найз *******ийн хамт ирсэн. Совд гэх газарт надад таних айл байхгүй, энд гар аргаар алт олборлох газар үзэх гэж ирсэн. Тэгээд энд 2 хоног яваад хоол хүнс дуусаад явж байгаад *******, ******* гэж 2 хүнтэй танилцаад өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө хүмүүсийн ороод байдаг компанийн карьер луу хүмүүсийн гаргасан мөрөөр явж байгаад олж орсон. Тэгээд тэндээ 1 цаг гаруй ажилласан ба гар аргаар алт угааж байхад цагдаа нар ирээд зогсоосон юм... гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
5. Гэрчээр Д.*******ын өгсөн: ...2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн дүү *******ын хамт замын унаагаар Орхон аймгаас гар аргаар алт олборлох зорилгоор ирсэн юм. Бид 2 осков, хүрз 1 ширхэг багажтай ирсэн. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн гэх *******, ******* нартай танилцаад хамт айлын өвөлжөөний ард хээр хоноод өглөө хүмүүсээс асууж байгаад хүмүүс ороод байгаа гэх уурхайн олборлолт явуулж байгаа том нүхний ертөнцийн зүгээр зүүн урд талын хиймэл тогтсон усны эрэг дээр байх жижиг дэвсэг маягийн газарт очоод ойролцоогоор 1 цаг орчим шороо авч гар аргаар угаасан.... гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
6. Гэрчээр Д.*******ын өгсөн: ...2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн ах *******ын хамт замын унаагаар сов-дод гайгүй алт гараад байна гэж дуулаад ирсэн юм. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн хүмүүстэй танилцаад ******* ******* нартай танилцаад хамт хээр хоноод өглөө ярилцаж байгаад өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 6 цаг 30 минутын үед уурхайн карьерын дотор байдаг хиймэл нуурын баруун урд талд нь жижиг эрэг дээр очоод бид нарын авч ирсэн осков 1, хүрз 1, резин 1, түмпэн 1 ширхэг багажаар тэндээсээ хананаас нурсан шороог авч хиймэл нуурт резинээр угаасан. Ойролцоогоор 1 цаг орчим ажиллаад 2 орчим грамм алт авсан тэрийгээ хураалгасан.... гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
7. Гэрчээр Д.*******ийн өгсөн: ...2021 оны 7 дугаар сарын 29, 30-ны үеэр хуурай ах *******ын хамт би өөрийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой бид 2 Орхон аймгаас гар аргаар алт олборлох зорилгоор энд тус тусдаа нэг нэг мотоциклтой ирсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр *******, ******* нартай танилцаад хамт хээр хоноод 2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 6 цаг 30 минутын үед уурхайн карьерын дотор байдаг хиймэл нуурын баруун урд талд нь жижиг эрэг дээр очоод бид нарын авч ирсэн осков 1, хүрз 1, резин 1, түмпэн 1 ширхэг багажаар хананаас шороо авч хиймэл нуурт угаасан.... гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
8. Шинжээч А.Цэнд-Аюушийн өгсөн: ...газрын хэвлийд учирсан хохирлыг олборлосон ашигт малтмалын хэмжээгээр тооцож гаргадаг. Хэрвээ ашигт малтмал тодорхойгүй бол газрын хэвлийд халдсан гүний хэмжээгээр тооцдог. Тийм учраас олборлосон ашигт малтмалыг тухайн өдрийн Монгол банкны алтны ханшаар тооцож газрын хэвлийд учирсан хохирлыг тооцож гаргасан... гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3847 дугаартай
төмөр-/Fe-5.1%/ зэрэг элементүүдийн найрлагатай байгаа тул алтны металл мөн байна.
10. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай хариуцлагатай хязгаарлагдмал компанийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/78 дугаартай
1. Иргэн Ө.******* нарын үйл ажиллагаа явуулсан газар нь Х хариуцлагатай хязгаарлагдмал компанийн эзэмшлийн MV-016896 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцаж байна.
2. Тухайн газарт үйл ажиллагаа явуулж 4.04 гр алт олборлосны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлыг Монгол банкны 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн алтны ханш /167,057.93₮/гр/-д үндэслэн тооцоолж үзвэл байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 674.914 төгрөг болж байна.
3. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал тооцох боломжгүй.
4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.... гэх дүгнэлт / 1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.*******ийн өгсөн: тухайн хэргийг хүлээн зөвшөөрч байна, өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр ярьсан гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 105 дахь тал/,
Яллагдагчаар Ө.*******ын өгсөн: Би тухай хэргийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр өглөөний 06 цагийн үед би *******, *******, ******* нарын хамтаар тухайн талбай руу орж гар аргаар алт олборлосон гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал/,
Яллагдагчаар Д.*******ын өгсөн: Би уг хэргийг хүлээн зөвшөөрч байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны компанийн талбай руу өглөөний 6 цагийн үед *******, *******, ******* нарын хамтаар алт ухахаар тухайн талбай руу орсон гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/,
Яллагдагчаар Д.*******ын өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сум хүмүүсийн нэрлэдгээр Сов гэх газар уурхайн карьер рүү баахан хүмүүс ороод байхаар нь араас нь *******, *******, төрсөн дүү ******* нарын хамт ороод шороо угааж байтал дрон нисэж ирээд гарцгаа гээд тэгээд гарахад баахан цагдаа нар ирсэн байсан. Тухайн карьер дотор 1 цаг орчим ажиллаад 4.04 грамм алт гарсан гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн резин, ногоон өнгийн хуванцар түмпэн, дөрвөлжин хүрээтэй ишгүй хүрз, модон иштэй хүрз зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч В.*******, гэрч Ч.******* нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсныг гэрчилж өгсөн мэдүүлэг, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” хариуцлагатай хязгаарлагдмал компанийн хохирлын үнэлгээний дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн резин, ногоон өнгийн хуванцар түмпэн, дөрвөлжин хүрээтэй ишгүй хүрз, модон иштэй хүрз зэрэг нь шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарын ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт явуулсан талбай нь Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай бөгөөд шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нар нь бүлэглэж уг талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нар нь Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвшөөрөлгүйгээр орж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж амьжиргааны эх үүсвэр болох орлого олох зорилгоор санаатайгаар нэгдэж, үгсэн тохиролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид 674.914 /зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийн шууд хохирол учирсан болохыг “Нуман Алтай” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.
Шүүгдэгч нарын хууль бусаар халдсан талбай нь Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвшөөрөлтэй талбай бөгөөд Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйл, 8.5 дугаар зүйлд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид 674.914 /зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэж хохирлыг Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид шүүгдэгч нараас хувьд тэнцүүлэн буюу тус бүр 168.728,5 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь дээрх мөнгийг шүүх хуралдаан болсноос хойш 3 /гурав/ сарын дотор буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны дотор Барилгын компанид болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцсон болно.
Шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарыг бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийн 1 дүгээр хавтасны 136, 139-140, 142-143, 146, 148, 163, 175, 187, 198 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрсдөд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрсдийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Д.*******, Ө.*******, Д.*******, Д.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид учруулсан шууд хохирлыг барилгын ажил эрхэлж 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгчӨ.М, Д.Б, Д.Г нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.А нь 34 хоног цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгч Ө.М, Д.Б, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.А-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нарын газрын хэвлийд халдаж, ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглахад хэрэглэсэн хар өнгийн резин, ногоон өнгийн хуванцар түмпэн, дөрвөлжин хүрээтэй ишгүй хүрз, модон иштэй хүрз зэргийг устгах, гэмт хэрэг үйлдэж олсон 4.04 гр алтыг улсын орлого болгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д-гийн Г, И овогт Ө-ын М, Ш овогт Д-гийн Б, Ш овогт Д-гийн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа, эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь 34 /гучин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан 674.914 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ө.М-c 168.728,5 төгрөг, шүүгдэгч Д.Г-с 168.728,5 төгрөг, шүүгдэгч Д.Б-оос 168.728,5 төгрөг, шүүгдэгч Д.А-оос 168.728,5 төгрөг гаргуулж Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Х хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, шүүгдэгч нар нь дээрх хохирол төлбөрийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчӨ.М, Д.Б, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.04 гр алтыг улсын орлого болгож, хар өнгийн резин, ногоон өнгийн хуванцар түмпэн, дөрвөлжин хүрээтэй ишгүй хүрз, модон иштэй хүрз тус бүр 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Ө.М,Д.А,Д.Б,Д.Г нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ