Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2172

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Орчлон 10” СӨХ /-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгиноахйрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол, 32-238 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 53-10 тоотод оршин суух, Гэрэлт овогт Дагвацэрэнгийн Чанцалням /РД:ХГ83111900/-д холбогдох,

 

158,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон 10” СӨХ-ны үйлчилгээнд байдаг 53-10 тоотод оршин суудаг П.Чанцалням нь сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс 158,500 төгрөгийг “Орчлон 10” СӨХ-д төлөөгүй байгаа болно. Иймд 158,500 төгрөгийг П.Чанцалнямаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч П.Чанцалнямаас 158,500 нэхэмжилснээс 53,800 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 104,700 төгрөгийг хариуцагч П.Чанцалням төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 34,900 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 34,900 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 34,900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  зохигч эвлэрчээ.        

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч П.Чанцалнямд холбогдуулан 158,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч П.Чанцалнямаас 158,500 нэхэмжилснээс 53,800 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 104,700 төгрөгийг хариуцагч П.Чанцалням төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 34,900 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 34,900 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 34,900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 5,405 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.       

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч П.Чанцалнямаас 158,500 нэхэмжилснээс 53,800 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 104,700 төгрөгийг хариуцагч П.Чанцалням төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 34,900 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 34,900 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 34,900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Чанцалнямаас улсын тэмдэгтийн хураамжид 2,702 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

  

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                                  Х.ЭНХЗАЯА