| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02390/И |
| Дугаар | 2163 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2163
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 66-33 тоотод оршин суух, Суурьтай овогт Дагвын Очбадрах /РД:ХА75082117/-д холбогдох,
360,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "УБЦТС" ТӨХК-ийн Баянгол дүүрэг ХҮТөв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Д.Очбадрах нь 2016 оны 01 сарын 07-ны өдрөөс 2017 оны 3 сарын 25-ны өдөр хүртэлх төлбөр 272,988 төгрөг, 2017 оны 3 сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 сарын 10-ны өдөр хүртэлх төлбөр 87,839 төгрөг хуримтлагдан 2016 оны 01 сараас 2017 оны 03 сарын 25-ны хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 360,827 төгрөгийн авлага үүссэн байна. Хэрэглэгч Д.Очбадрах нь ХТП-2423 дэд станцаас хэрэглэгчийн 3038997 кодоор 503003061 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна. Хэрэглэгч Д.Очбадрах нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биөлүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 360,827 төгрөгийн авлага үүссэнийг нөхөн төлөхийг шаардаж, төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүлээлгэн өгч байсан. Иймд Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд учруулсан 360,827 төгрөгийн төлбөрийн хохирлыг нөхөн төлүүлэхээр хэрэглэгч Д.Очбадрахаас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Очбадрах нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжилсэн 360,827 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв” нь хариуцагч Д.Очбадрахаас 360,827 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжилсэн 360,827 төгрөгийг хариуцагч Д.Очбадрах төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 11,475 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 5,737 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжилсэн 360,827 төгрөгийг хариуцагч Д.Очбадрах төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,475 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,737 төгрөг, хариуцагч Д.Очбадрахаас 5,737 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА