| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02177/И |
| Дугаар | 2163 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2163
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Орчлон 10” СӨХ /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 51-40 тоотод оршин суух, Чинаадан овогт Буяннэмэхийн Солонго /РД:ИА74122508/-д холбогдох,
651,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Солонгоос 2013 оны 3-12 сар, 2014 он, 2017 оны 02-5 дугаар сарын СӨХ-ны төлбөр 651,780 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч Б.Солонгоос 651,780 нэхэмжилснээс 99,180 төгрөгийг төлсөн тул багасгаж, 276,300 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 276,300 төгрөгийг хариуцагч Б.Солонго төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 138,150 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 138,150 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч Б.Солонгод холбогдуулан 651,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч Б.Солонгоос 651,780 нэхэмжилснээс 99,180 төгрөгийг төлсөн тул багасгаж, 276,300 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 276,300 төгрөгийг хариуцагч Б.Солонго төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 138,150 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 138,150 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 20,120 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ нь хариуцагч Б.Солонгоос 651,780 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь 99,180 төгрөгийг төлсөн, үлдэх 276,300 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 276,300 төгрөгийг хариуцагч Б.Солонго төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 138,150 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 138,150 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Солонгоос улсын тэмдэгтийн хураамжид 4,469 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Орчлон 10” СӨХ-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА