Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 7б байр, 20 тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Хос Өргөө хотхон, 29б байр 140 тоот хаягт оршин суух, Чонос овогт Батбилэгийн Билгүүнгэрэл /РД:УХ89031656/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 15-29 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 15 дугаар байр, 28 тоот хаягт оршин суух, Жалайр овогт Дашпунцагийн Энх-Солонго /РД:УП89012827/-д холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Билгүүнгэрэл, хариуцагч Д.Энх-Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Билгүүнгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Билгүүнгэрэл миний бие 2009 онд Д.Энхсолонготой танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Гэрэлтцасан төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш салж тус тусдаа амьдрах болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин маань аав ээж дээрээ ирж очин байдаг. Гэхдээ охиноо ээжийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 Хариуцагч Д.Энх-Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид 2009 онд танилцаж, 2010 онд гэрлэж, 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Гэрэлтцасан төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Хүүхдийн асрамжийн хувьд охин маань одоо аль аль дээр нь ирж очиж байдаг. Хоёр талаасаа охиныхоо төлөө бүх зүйлийг хийдэг.  Охиноо би өөрийн асрамжиндаа авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Билгүүнгэрэл нь хариуцагч Д.Энх-Солонгод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Б.Билгүүнгэрэл, Д.Энх-Солонго нар 2009 онд  танилцаж, 2010 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн албан ёсоор гэр бүл болж, хамтран амьдарсан, 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Гэрэлтцасанг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 7 дахь тал/, охин Б.Гэрэлтцасангийн Г-3557 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд  “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч  талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болгожээ.

            Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Охин Б. Гэрэлтцасан одоо 6 настай байх ба төрсөн цагаасаа эхлэн эх Д.Энхсолонгын асрамжид өсч, одоо хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Гэрэлтцасанг эх Д.Энхсолонгын асрамжид үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Билгүүнгэрэл нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул эцэг Б.Билгүүнгэрэлээс   хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Гэрэлтцасанг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй” гэжээ. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдав.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                    ТОГТООХ нь:  

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Чонос овогт Батбилэгийн Билгүүнгэрэл /РД:УХ89031656/, /РД:НЧ77092912/, Жалайр овогт Дашпунцагийн Энхсолонго /РД:УП89012827/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Гэрэлтцасанг эх Д.Энхсолонгын асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Гэрэлтцасанг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Билгүүнгэрэлээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

         4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхсолонгоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Билгүүнгэрэлд олгосугай. 

            5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

            6.Зохигчид эд хөрөнгийн талаар гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА