| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02162/И |
| Дугаар | 2154 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2154
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2/В-80 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “УБТТС” ХХК /РД:5357799/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25-205 тоотод оршин суух, Шинэ сар овогт Октябрийн Мөнхбаяр /РД:ЧС84051916/-т холбогдох,
1,582,585 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, хариуцагч О.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “УБТТС” ХХК болон О.Мөнхбаяр нарын хооронд Автомашины санхүүгийн түрээсийн ТТ-15-020 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 13-84 УНМ улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглаж, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч О.Мөнхбаяр нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 17 хоногийн буюу 510,000 төгрөгийн түрээсийн өртэй болсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 12-р зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийг байлцуулан хүлээлцэх акт үйлдэн, автомашиныг үзлэг оношилгоонд оруулан холбогдох засвар үйлчилгээг “Монгол Хьюндай Автомотив" ХХК-иар хийлгүүлэн холбогдох төлбөр тооцоог бүрэн төлсөн байдаг. Түүнчлэн хариуцагч нь эзэмшиж ашиглах явцдаа буюу зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан нийт торгуулийн хэмжээ нь 15,000 төгрөг байна. Иймд хариуцагч О.Мөнхбаяраас засварын зардал 1,693,085 төгрөг, торгуулийн 15,000 төгрөг, түрээсийн телбөр 510,000 төгрөг нийт 2,218,085 төгрөг авах ёстойгоос хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа барьцаа төлбөрт төлсөн 635,500 төгрөгийг хасч нийт 1,582,585 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч О.Мөнхбаяраас 1,582,585 нэхэмжилснээс 1,057,585 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 525,000 төгрөгийг хариуцагч О.Мөнхбаяр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч О.Мөнхбаярт холбогдуулан 1,582,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч О.Мөнхбаяраас 1,582,585 нэхэмжилснээс 1,057,585 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 525,000 төгрөгийг хариуцагч О.Мөнхбаяр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 40,272 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч О.Мөнхбаяраас 1,582,585 нэхэмжилснээс 1,057,585 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 525,000 төгрөгийг хариуцагч О.Мөнхбаяр төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,272 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 16,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА