Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

 

       2022          02           16                                         2022/ШЦТ/93                              

                                                                                                                    

                                                                                                                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Г-ийн М-ад холбогдох эрүүгийн 21100 0000 1047 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, хохирогч Б.Ш, шүүгдэгч Г.М нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Г-ийн М /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гейт буудлын 205 тоотод 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хамт архи ууж байсан Б.Ш-д “би цагаан архи уудаггүй” гэж маргалдан баруун сүвээ хэсэгт нь хутгалж, биед нь “...баруун сүвээний дор хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Б.Ш бид хоёр хуурай ах дүүгийн харилцаатай. Хэрэг болох үед бид хоёрын хооронд өр авлагын асуудал байсан юм. Мөн би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд бид хоёр маргалдахад би түүнийг хутгалчихсан байсан. Тэгээд гэнэт ухаан санаа ороод ухаарсан. Би тэр хутгыг биедээ аваад явж байсан, учир нь өмнөх өдөр нь би найзуудтайгаа агаар салхинд гарсан юм. Тэр хэвээр хутгаа аваад явж байсан.

Б.Ш ах намайг “архи дарс уухаа багасгаад, өр зээлээ өгөөд хүн шиг амьдар” гэхэд нь би уурлаад маргалдсан. Хэрэг болсноос хойш би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа. Би хохирогчид 2.0 сая гаран төгрөг төлсөн.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Ш-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хэрэг болдог өдөр би гэртээ байж байхад Г.М над руу залгаад “ахаа хэдэн төгрөг хэрэгтэй байна, би гэрийнхэнтэй муудалцаад сэтгэл санаа муу байна” гэхээр нь би байгаа газар нь буюу зочид буудалд яваад очсон. Тэр үед Г.М нэг найзтайгаа уугаад сууж байсан юм. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Г.М надад архи захисан учир аваад очсон. Тэгээд явахаасаа өмнө Г.Мад “зээлсэн мөнгөө авъя” гэхэд “би цагаан архи уудаггүй” гээд архийг газар шийдэхээр нь “за за, ах нь явлаа” гээд ариун цэврийн өрөө рүү явж байхад араас бөөр хэсэг лүү хутгалсан.

Тухайн үед гарсан эмчилгээний зардлыг хүлээн авсан. Надад 2.0 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Одоо миний бие, эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Өмнө нь нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзаж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 21100 0000 1047 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал гарсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Zaisan Gate зочид буудлын 205 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 08-10, 11-13 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ш-гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цаг 38 минутын үед танил дүү Г.М 96190000 дугаараас залгаад “танаас зээлсэн мөнгөө өнөө маргаашгүй өгнө, гэрийнхэнтэй муудалцаад найзтайгаа ууж байна. Мөнгө төгрөг байдаггүй, та боломжтой бол ганц шил архи аваад хүрээд ирээч” гэхээр нь Зайсан гейт зочид буудлын 205 тоот өрөөнд 0.75 литрийн Эдэн нэртэй архи аваад, 00:00 цаг өнгөрч байхад очиход Г.М нь Б.Бат-Ялалт гэх залуутай хамт байсан ба тэд нар конъяк уугаад, Орос улсад сурч байсан талаараа яриад сууж байсан. Би Г.Мад “зээлсэн мөнгөө өнөө маргаашгүй өгчихөөрэй, эхнэр жирэмсэн байгаа, эмнэлгээр явах хэрэгтэй байгаа шүү” гэж хэлэхэд “та намайг гуйлгачин гэж бодоод байгаа юм уу, цөөхөн хэдэн төгрөгийг чинь өнөө маргаашгүй өгчихнө” гээд босож ирээд, ширээн дээр байсан аягатай ундаагаа газар луу шидээд намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь “ах нь согтуу хүнтэй юм ярихгүй, чи наадахаа эрүүл дээрээ ярь” гэж хэлсэн ба найз Б.Бат-Ялалт нь “боль боль” гээд болиулсан. Энэ үед буудлын ресепшн эгч орж ирээд “та нар муудалцаад байгаа юм уу, хэрүүл зодоон хийхгүй шүү, эсвэл гараарай” гэсэн. Тэгээд Б.Бат-Ялалт гар утсаа цэнэглүүлэхээр гарсан. Би уутанд хийсэн байсан архиа гаргаж өгөөд, “энийг найзтайгаа уугаад, эртхэн амраарай” гээд ариун цэврийн өрөө орох гэхэд Г.М архийг газар шийдээд, “та намайг цагаан архи ууна гэж бодоод байгаа юм уу, намайг гуйлгачин гэж бодоод байгаа юм уу” гээд эргээд харахын хооронд араас хутгалсан. Би орилоод газар эвхрээд унахад баруун талын бөөр лүү өшиглөөд “үхсэндээ баашлаад байгаа юм бэ, алчихна шүү” гээд нуруу руу хэд хэд өшиглөөд дээрээс дэвсэлж байхад найз Б.Бат-Ялалт орж ирээд салгасан.

...Миний баруун талын бөөр цохилт доргилтоос болж үрэвсэж, баруун бөөрний дамжуулах үйл ажиллагаа удааширсан, 0.8 см цус хуралттай, 5.3 см бөөрөнд нэвтэрсэн, зүүн талд 2 см цус хуралт гэмтэл авсан. Ингээд баруун талын бөөрөө эмчлүүлэхийн тулд Тайланд Улсад бөөрний хагалгаанд орох зардлыг нэхэмжилж байна. Би өмнө 2012 онд баруун талын бөөрний сувгийн хагалгаанд орсон. Ийм учраас анх хагалгаанд орсон газар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Хагалгааны зардал, ирж очих зардал гээд ойролцоогоор 70.0-90.0 сая төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний дараах зардлыг мөн нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-20, 23 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Даваанямын гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл Zaisan Gate зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 22 цаг 25 минутанд нэг залуу орж ирээд өрөө асуухаар нь 205 тоот өрөөнд оруулаад, бичиг баримтыг нь асуухад “байхгүй, эгчээ би сайхан амраад гарнаа” гэж хэлээд орсон. Тэгээд 30-40 минутын дараа энэ залуу дээр өөр нэг эрэгтэй хүн орсон. Удалгүй 23 цаг өнгөрч байхад өөр нэг залуу “найздаа өгөх гэсэн юм” гээд хар ууттай зүйл тэврээд орсон. Тэгээд би ажлаа хийж байхад тэдний нэг нь гарч ирээд “шалны алчуур өгөөч, ундаа асгачихлаа” гэхээр нь би өөрөө очиж арчиж өгөөд, “та нар маргалдаад ундаа асгасан уу, хонох нь үлдээд бусад нь гараарай” гэж хэлээд гарсан. Удалгүй ...өрөөнд чимээ гарахаар нь очиход “эгчээ, цагдаа түргэн дуудаарай, нэгнийгээ хутгалчихсан байна” гэхээр нь харахад нэг нь орон дээр хэвтчихсэн, нэг нь тольны хажуу буланд газар сууж байсан. ...Эхний орж ирсэн залуу, сүүлд тортой юм барьж орсон залууг хутгалчихсан юм байна лээ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26-28 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бат-Ялалтын гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны 22 цагийн үед найз Г.М залгаад “гэрийнхэнтэй хэрэлдээд хэцүү байна, хүрээд ир. Зайсан Хиллийн хажуу талын ногоон буудалд байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад яваад очсон ба бид хоёр нэг шил конъяк уусан. Бид хоёрын ууж байсан юм дуусаж байхад Г.М “нэг ахыгаа дуудна” гээд Б.Ш гэдэг хүнийг дуудсан ба 00 цаг 30 минутын үед тэр ах нь гаднаас ууттай юм бариад орж ирсэн. Тэгээд бид гурав юм яриад архиа уусан. Тэгэхэд Г.Мын сэтгэл санаа тогтворгүй байсан юм. Г.М, Б.Ш хоёр урьд мөнгө төгрөгний асуудалтай байсан гээд маргалдаад, Б.Ш нь “хүнээс мөнгө зээлчихээд ууж идээд жаргалтай писда вэ” гэхэд Г.М уурлаад аягатай ундаагаа газар луу шийдээд “та манай аавыг мэдэх үү, би гуйлгачлах хүн биш” гээд Б.Шг алгадсан. Тэгээд тэр хоёр чанга дуугаар маргалдаад байхад буудлын эгч орж ирээд “та нар ингэж архи уувал гаргана шүү” гэхэд тэр хоёр намдсан юм. Тэгээд би өрөөнөөс гараад утсаар яриад байж байхад гэнэт өрөөнд архины шил хагарах шиг болж юм унасан чимээ гарсан. Намайг гүйгээд очиход Б.Шгаас цус гараад, орон дээр хэвтэж байсан. Г.М архийг хагалаад, хутга барьчихсан зогсож байсан. ...Тэгээд би түргэн, цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30 дахь тал),

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10730 дугаартай:

1. Б.Ш-н биед баруун сүвээний дор хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 38-39 дэх тал),

 

6. Хохирогч Б.Ш нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 57-62, 91-92, 100 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Мын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би Б.Шгийн баруун талын бөөр хэсэг рүү араас нь нэг удаа хутгалсан, тэгээд газар унахад нэг удаа өшиглөсөн. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж харамсаж байгаа, хохирлыг төлөх болно. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 48 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 84 дэх тал), бакалаврын дипломын хуулбар (хэргийн 87-91 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Мын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гейт буудлын 205 тоотод 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хамт архи ууж байсан Б.Шд “би цагаан архи уудаггүй, намайг гуйлгачин гэж бодож байна уу” гэж маргалдан баруун сүвээ хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь “...баруун сүвээний дор хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хэрэг учрал гарсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Zaisan Gate зочид буудлын 205 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 08-10, 11-13 дахь тал),

- хохирогч Б.Шгийн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цаг 38 минутын үед танил дүү Г.М 96190000 дугаараас залгаад “танаас зээлсэн мөнгөө өнөө маргаашгүй өгнө, гэрийнхэнтэй муудалцаад найзтайгаа ууж байна. Мөнгө төгрөг байдаггүй, та боломжтой бол ганц шил архи аваад хүрээд ирээч” гэхээр нь Зайсан гейт зочид буудлын 205 тоот өрөөнд 0.75 литрийн Эдэн нэртэй архи аваад, 00:00 цаг өнгөрч байхад очиход Г.М нь Б.Бат-Ялалт гэх залуутай хамт байсан ба тэд нар конъяк уугаад, Орос улсад сурч байсан талаараа яриад сууж байсан. Би Г.Мад “зээлсэн мөнгөө өнөө маргаашгүй өгчихөөрэй, эхнэр жирэмсэн байгаа, эмнэлгээр явах хэрэгтэй байгаа шүү” гэж хэлэхэд “та намайг гуйлгачин гэж бодоод байгаа юм уу, цөөхөн хэдэн төгрөгийг чинь өнөө маргаашгүй өгчихнө” гээд босож ирээд, ширээн дээр байсан аягатай ундаагаа газар луу шидээд намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь “ах нь согтуу хүнтэй юм ярихгүй, чи наадахаа эрүүл дээрээ ярь” гэж хэлсэн ба найз Б.Бат-Ялалт нь “боль боль” гээд болиулсан. Энэ үед буудлын ресепшн эгч орж ирээд “та нар муудалцаад байгаа юм уу, хэрүүл зодоон хийхгүй шүү, эсвэл гараарай” гэсэн. Тэгээд Б.Бат-Ялалт гар утсаа цэнэглүүлэхээр гарсан. Би уутанд хийсэн байсан архиа гаргаж өгөөд, “энийг найзтайгаа уугаад, эртхэн амраарай” гээд ариун цэврийн өрөө орох гэхэд Г.М архийг газар шийдээд, “та намайг цагаан архи ууна гэж бодоод байгаа юм уу, намайг гуйлгачин гэж бодоод байгаа юм уу” гээд эргээд харахын хооронд араас хутгалсан. Би орилоод газар эвхрээд унахад баруун талын бөөр лүү өшиглөөд “үхсэндээ баашлаад байгаа юм бэ, алчихна шүү” гээд нуруу руу хэд хэд өшиглөөд дээрээс дэвсэлж байхад найз Б.Бат-Ялалт орж ирээд салгасан.

...Миний баруун талын бөөр цохилт доргилтоос болж үрэвсэж, баруун бөөрний дамжуулах үйл ажиллагаа удааширсан, 0.8 см цус хуралттай, 5.3 см бөөрөнд нэвтэрсэн, зүүн талд 2 см цус хуралт гэмтэл авсан. Ингээд баруун талын бөөрөө эмчлүүлэхийн тулд Тайланд Улсад бөөрний хагалгаанд орох зардлыг нэхэмжилж байна. Би өмнө 2012 онд баруун талын бөөрний сувгийн хагалгаанд орсон. Ийм учраас анх хагалгаанд орсон газар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Хагалгааны зардал, ирж очих зардал гээд ойролцоогоор 70.0-90.0 сая төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний дараах зардлыг мөн нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19-20, 23 дахь тал),

- гэрч Б.Даваанямын: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл Zaisan Gate зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд 22 цаг 25 минутанд нэг залуу орж ирээд өрөө асуухаар нь 205 тоот өрөөнд оруулаад, бичиг баримтыг нь асуухад “байхгүй, эгчээ би сайхан амраад гарнаа” гэж хэлээд орсон. Тэгээд 30-40 минутын дараа энэ залуу дээр өөр нэг эрэгтэй хүн орсон. Удалгүй 23 цаг өнгөрч байхад өөр нэг залуу “найздаа өгөх гэсэн юм” гээд хар ууттай зүйл тэврээд орсон. Тэгээд би ажлаа хийж байхад тэдний нэг нь гарч ирээд “шалны алчуур өгөөч, ундаа асгачихлаа” гэхээр нь би өөрөө очиж арчиж өгөөд, “та нар маргалдаад ундаа асгасан уу, хонох нь үлдээд бусад нь гараарай” гэж хэлээд гарсан. Удалгүй ...өрөөнд чимээ гарахаар нь очиход “эгчээ, цагдаа түргэн дуудаарай, нэгнийгээ хутгалчихсан байна” гэхэр нь харахад нэг нь орон дээр хэвтчихсэн, нэг нь тольны хажуу буланд газар сууж байсан. ...Эхний орж ирсэн залуу, сүүлд тортой юм барьж орсон залууг хутгалчихсан юм байна лээ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26-28 дахь тал),

- гэрч Б.Бат-Ялалтын: “...Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны 22 цагийн үед найз Г.М залгаад “гэрийнхэнтэй хэрэлдээд хэцүү байна, хүрээд ир. Зайсан Хиллийн хажуу талын ногоон буудалд байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад яваад очсон ба бид хоёр нэг шил конъяк уусан. Бид хоёрын ууж байсан юм дуусаж байхад Г.М “нэг ахыгаа дуудна” гээд Б.Ш гэдэг хүнийг дуудсан ба 00 цаг 30 минутын үед тэр ах нь гаднаас ууттай юм бариад орж ирсэн. Тэгээд бид гурав юм яриад архиа уусан. Тэгэхэд Г.Мын сэтгэл санаа тогтворгүй байсан юм. Г.М, Б.Ш хоёр урьд мөнгө төгрөгний асуудалтай байсан гээд маргалдаад, Б.Ш нь “хүнээс мөнгө зээлчихээд ууж идээд жаргалтай писда вэ” гэхэд Г.М уурлаад аягатай ундаагаа газар луу шийдээд “та манай аавыг мэдэх үү, би гуйлгачлах хүн биш” гээд Б.Шг алгадсан. Тэгээд тэр хоёр чанга дуугаар маргалдаад байхад буудлын эгч орж ирээд “та нар ингэж архи уувал гаргана шүү” гэхэд тэр хоёр намдсан юм. Тэгээд би өрөөнөөс гараад утсаар яриад байж байхад гэнэт өрөөнд архины шил хагарах шиг болж юм унасан чимээ гарсан. Намайг гүйгээд очиход Б.Шгаас цус гараад, орон дээр хэвтэж байсан. Г.М архийг хагалаад, хутга барьчихсан зогсож байсан. ...Тэгээд би түргэн, цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10730 дугаартай:

1. Б.Ш-н биед баруун сүвээний дор хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 38-39 дэх тал),

- хохирогч Б.Ш нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 57-62, 91-92, 100 дахь тал) болон шүүгдэгч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч Б.Шгийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун сүвээний дор хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.М түүний баруун сүвээ хэсэгт нь хутгалснаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Мын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

Хэргийн шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Шгийн биед учирсан “...баруун сүвээний дор хатгагдаж, зүсэгдсэн шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Б.Шд 2.000.000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч нь “...цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийн хувьд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 84 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм. 

Шүүх, шүүгдэгч Г.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг эвхэгддэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт Г.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Г-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мад 520 /таван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Шд 2.000.000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж, хэрэгт урьд гаргасан цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг тус тус тэмдэглэсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг эвхэгддэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт Г.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД