| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01447/И |
| Дугаар | 2148 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2148
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жапан таун хотхон, 4 улирлын цэцэрлэг, С2 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Хариад овогт Данзанбалжирын Наранхүү /РД:УЖ67043013/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энгельсийн гудамж-35, Нирун Интернэйшнлийн байранд оршин байрлах, “Глобал Ложистик” ХХК /РД:2798611/-д холбогдох,
19,540,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Наранхүү миний бие нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр түлш, нийлүүлэх гэрээг “Глобал Ложистик” ХХК-ийн захирал Д.Оюунгэрэлтэй байгуулж нийлүүлсэн. Б.Оюунгэрэл нь гэрээгээр халхавч хийж залилан мэхлэж, төлбөр төлөхөөс зугтаж, байнга худал ярьж байна. Иймд үндсэн төлбөр 4,950,000 төгрөг, хүү, алданги нийт 19,540,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Наранхүү нь хариуцагч “Глобал Ложистик” ХХК-иас 19,540,750 төгрөгийг нэхэмжилснээс 11,035,750 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 8,505,000 төгрөг нэхэмжилснээс 2,505,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагч “Глобал Ложистик” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранхүү нь хариуцагч “Глобал Ложистик” ХХК-д холбогдуулан 19,540,750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Д.Наранхүү нь хариуцагч “Глобал Ложистик” ХХК-иас 19,540,750 төгрөгийг нэхэмжилснээс 11,035,750 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 8,505,000 төгрөг нэхэмжилснээс 2,505,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагч “Глобал Ложистик” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 258,904 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Наранхүү нь хариуцагч “Глобал Ложистик” ХХК-иас 19,540,750 төгрөгийг нэхэмжилснээс 11,035,750 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 8,505,000 төгрөг нэхэмжилснээс 2,505,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагч “Глобал Ложистик” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,904 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Глобал Ложистик” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Наранхүүд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА