| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02134/И |
| Дугаар | 2127 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2127
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Шарга 12” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12-161тоотод оршин суух, Боржигон овогт Дарьсүрэнгийн Алтантогос /РД:ХЙ65113061/-т холбогдох,
324,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шарга 12” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шарга 12” СӨХ-ны үйлчилгээнд байдаг 12-161 тоотод оршин суудаг Д.Алтантогос нь сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс 324,900 төгрөгийг “Орчлон 10” СӨХ-д төлөөгүй байгаа болно. Иймд 324,900 төгрөгийг Д.Алтантогосоос гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Шарга 12” СӨХ нь хариуцагч Д.Алтантогосоос 324,900 нэхэмжилснээс 150,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 174,900 төгрөгийг хариуцагч Д.Алтантогос төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 87,450 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 87,450 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шарга 12” СӨХ нь хариуцагч Д.Алтантогост холбогдуулан 324,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Шарга 12” СӨХ нь хариуцагч Д.Алтантогосоос 324,900 нэхэмжилснээс 150,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 174,900 төгрөгийг хариуцагч Д.Алтантогос төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 87,450 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 87,450 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 10,397 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 2,948 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Шарга 12” СӨХ нь хариуцагч Д.Алтантогосоос 324,900 нэхэмжилснээс 150,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 174,900 төгрөгийг хариуцагч Д.Алтантогос төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 87,450 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 87,450 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,397 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,948 төгрөг, хариуцагч Д.Алтантогосоос 2,948 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шарга 12” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА