Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2081

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

           биелүүлснийг баталж, хэргийг

               хэрэгсэхгүй болгох  тухай

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 22дугаар хороо, Зүүн наран 13-266/В тоотод оршин суух, Э.Мөнхзаяад холбогдох

150,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Мөнхзаяа нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1132122 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Э.Мөнхзаяа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 100,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Э.Мөнхзаяагаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 100,000 төгрөг, алданги 50,000 төгрөг буюу нийт 150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагч Э.Мөнхзаяад нэхэмжлэлийн шаардлага болох 150,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч Э.Мөнхзаяагаас 150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Мөнхзаяа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 150,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Мөнхзаяад холбогдох 150,000  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,850 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,575 төгрөг, хариуцагч Э.Мөнхзаяагаас 2,575 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

   

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА