| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02528/И |
| Дугаар | 2080 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2080
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-133 тоотод оршин суух, Т.Нармандахад холбогдох
210,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Нармандах нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1136120 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Т.Нармандах нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 140,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Т.Нармандахаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг буюу нийт 210,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагч Т.Нармандах нэхэмжлэлийн шаардлага болох 210,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч Т.Нармандахаас 210,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Нармандах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 210,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Нармандахад холбогдох 210,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,475 төгрөг, хариуцагч Т.Нармандахаас 3,475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА