Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

 

 

 

 

 

 

 

 

       2022          03           23                                        2022/ШЦТ/206                              

                                                                                                                    

                                                                                                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Б-ийн Х, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З овогт Ч-ийн Г нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210 00000 0973 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Нандиа, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МСПК коллежид гагнуурын ангийг дүүргэсэн, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдрах, Булган аймаг, Бүрэгхангай сум Дархан багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо хххх тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Заан овгийн Чинхүүгийн Гүнбилэг /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 2005 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 60 дугаар сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овгийн Б-ийн Х /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн орчим иргэн Н.М-той маргалдаж улмаар нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн орчим иргэн О.Т-тэй маргалдаж улмаар нүүрэнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ч.Г-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх мэдүүлэг тайлбар байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруугаас болж гэмт хэрэг гарах болсон. Цаашид өөрийгөө хянаж, бусдын биед халдахгүй. гэсэн мэдүүлэг,

 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Маргалдаж муудалцсан найзтайгаа одоо эвлэрсэн. гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22100 0000 0973 дугаартай хэргээс:

 

1. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 08-09 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.М-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний орой гэртээ байж байхад манай дүү Төгөлдөр над руу залгаад “би хүнд зодуулчихлаа, ирээд ав” гэхээр нь Оргил худалдааны төвийн хажууд байдаг саад руу очиход Төгөлдөр зодуулсан байдалтай, хүнтэй зууралдаад зогсож байсан. Би дүүгээ аваад явж байхад нөгөө залуу араас ирсэн ба бид нар байж байхад үл таних 3 хүн машинтайгаа ирээд, машинаас бууснаа намайг цохиод авсан. Би ухаан алдаж унаад нэг сэрэхэд баахан залуучууд миний толгой дээр дэвсээд байсан. Тэгээд би босоод ирэхэд намайг цохисон залуу “ганц цохилт даахгүй байна уу” гэж хэлээд миний зүүн талын цээж хэсэгт цохисон. Тухайн үед би юм ярьж чадахгүй, миний эрүү хөдлөхгүй байсан ба миний баруун доод талын соёо хугараад унасан байсан. Тэгээд би “миний эрүү хугарчихлаа” гэхэд “мөнгийг нь өгчихье, хэдийг авах вэ” гээд байсан. Би гомдолтой байна, миний эрүү хугарч, шүд унасан болохоор эмчлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Намуунцэцэгийн гэрчээр өгсөн:

“...Би Ч.Гийг танина, ойрын хамаатан биш төрөл садангийн холбоотой юм. Би тухайн үед хажууд нь байсан ба Ч.Г тэр ажлын цэнхэр өнгийн хувцастай залууг цохиж байхыг нь харсан. Тэгээд араас нь очиж татаж холдуулаад, загнасан юм. Ер нь бол нэлээн хүүхдүүд байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Т-ийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Оргил худалдааны төвийн хажууд байдаг Сонсголонгийн 1 дүгээр эгнээний хажуугаар ангийнхантайгаа явж байхад 60 дугаар сургуулийн үл таних 3 банди намайг араас дуудсан. Би найзуудынхаа хамт очиход “яасан бэ дүү, эргүүлээд байна уу, ална шүү” гэж Х хэлсэн. Тэгээд намайг инээхэд Х миний нүүр лүү цохихоор нь би бариад авахад араас 2 найз нь ирээд, тэд нар намайг газар унагааж зодсон. Тухайн үед манай найзууд салгах гэсэн боловч чадаагүй. Тэр 3 хүүхэд намайг зодож байгаад явсан. Би тэднийг явсны дараа найзуудтайгаа хамт Мөөеө авто засварын саравчинд ундаа уугаад сууж байхад 3 машин ирсэн ба тухайн машинаас маш олон хүн бууж ирсэн. Хэдэн хүн гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тэр хүмүүс машинаас бууж ирээд зодоон хийсэн ба удалгүй цагдаа ирсэн. Ахыг маань Ч.Г гэх залуу нүүр лүү нь гараараа цохиж байхыг харсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25, 38 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Очирбатын гэрчээр өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би найзууд болох Төгөлдөр, Тэмүүлэн нарын хамтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Оргил худалдааны төвийн урд хэсэгт явж байхад араас 3 хүүхэд дуудаад, бид нараас тамхи асуухаар нь тамхийг нь өгсөн. Тэгээд нэг нь “манай дүүг хэн нь найраад байгаа юм бэ” гэхэд манай найз Төгөлдөр жуумалзаад инээхэд Уянгын ах Х Төгөлдөрийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд зугтаачихсан бөгөөд бид нар араас нь хөөхөд 60 дугаар сургуулийн тэнд очсон. Манай найз Төгөлдөрийн ах Мөнх-Оргил дүүгээ зодуулчихлаа гэхэд авах гэж ирчихсэн байсан. Тэгээд бид нар Мөөеө гэх авто засварын тэнд найз нартай, Мөнх-Оргил ахтай сууж байхад Хгийн найзууд, мөн нэг ах нь ирээд шууд Мөнх-Оргил ахыг цохисон. Тэгэхэд Мөнх-Оргил ахын амнаас цус гараад тогтохгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Тэмүүлэнгийн гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Мишээл экспо орж ажлын анкет бөглөсөн. Тэгээд найз Ч.Г гэх найзтайгаа талбай дээр уулзсан юм. Надад ажлаас “хар цамц өмс” гэж шаардсан учраас Ч.Гийн хамт хар өнгийн срочкин цамц хайсан. Манай найз н.Мөнх-Эрдэнэд байна гэхээр нь бид хоёр Яармаг руу явсан. Тэгээд Оргил худалдааны төвийн хажууд Х гэх сургуулийн доод ангийн дүүтэй тааралдсан. Тэгэхэд Х нүүрээ бариад уйлчихсан явж байсан ба “хүнд зодуулчихлаа, танихгүй хүүхдүүд зодсон” гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт очиход олон хүүхдүүд байж байсан ба нэг харахад Ч.Г нэг хүүхдийг цохичихсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 40 дэх тал),

 

7. ШШҮХ-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9731 тоот:

1. Н.М-ын биед эрүү ясны далд хугарал, доод үүдэн хоёр шүдний сулрал, буйланд цус хуралт, баруун хацар, эрүү, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 47-48 дахь тал),

 

8. ШШҮХ-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9837 тоот:

1. О.Т-ийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. О.Т-ийн биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 52-53 дахь тал),

 

9. ШШҮХ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн Хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шинжилгээний 836 тоот:

1. Н.М-ын биед доод баруун 3-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 5%-р алдагдуулна.” гэсэн дүгнэлт (хэргийн 144-146 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Т.Сэлэнгийг байцаасан тэмдэглэлд:

“...Нэмэлт дүгнэлтээр Н.Мөнхоргилын биед учирсан доод баруун 3-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Анхны дүгнэлтээр 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдсон ба үүнийг шүд унаагүй учир хөдөлгөөнтэй гэж ойлгоно. Иймд тухайн гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Харин нэмэлт шинжилгээ хийх үед мэс заслаар 3-р шүдийг нь авсан байсан учраас 3-р шүдний булгарал тогтоосон байна.

Тухайн 3-р шүдийг эрүү хадах мэс ажилбарын үед заавар авах шаардлагатай, учир нь шууд дайрсан эрүүний хугаралтай байсан учраас шүдийг авч хагалгаа хийсэн байна. тэрнээс 3-р шүд нь цохисны улмаас унасан шүд биш, бага зэргийн хөдөлгөөнтэй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 164 дэх тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар өгсөн:

“...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг би учруулсан, манай найзууд О.Т-ийг татаж унагасан болохоор өөр ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 59-60 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар (хэргийн 75, 77 дахь тал), Нийслэлийн Ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн тодорхойлолт (хэргийн 76 дахь тал), сурагчийн хувийн хэрэг (хэргийн 78-88 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 103 дахь тал), өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 174 дэх тал) баримт,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Гийн яллагдагчаар өгсөн:

“...Бид нар тэнд нэлээн маргалдаж байгаад, намайг нэг хүүхэд түлхэхээр нь би зөрүүлээд ажлын цэнхэр өнгөн хувцастай залуугийн нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон юм. Тэгээд надад зодуулсан залуу хашаа налаад сууж байсан. Удалгүй миний шүд уначихлаа, эрүү эвгүй болчихлоо гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 64 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 70 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 104 дэх тал), шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 175 дахь тал) баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Ч.Г, Б.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч О.Т-, Н.М- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба шүүгдэгч Ч.Г болон өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч нараас холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 174-175 дахь тал) 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Ч.Г, Б.Х нарт хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад тэдгээр нь хүлээн зөвшөөрч, ял тохирсон байх тул прокуророос эрүүгийн 21100 0000 0973 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Г, өсвөр насны Б.Х нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Ч.Г нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн орчим иргэн Н.М-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, биед нь “...эрүү ясны далд хугарал, доод үүдэн хоёр шүдний сулрал, буйланд цус хуралт, баруун хацар, эрүү, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, ...доод баруун 3-р шүдний булгарал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн орчим иргэн О.Т-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, биед нь “...зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 08-09 дэх тал),

- хохирогч Н.М- (хэргийн 13 дахь тал), хохирогч О.Т- (хэргийн 25, 38 дахь тал), гэрч Б.Намуунцэцэг (хэргийн 20 дахь тал), М.Очирбат (хэргийн 29 дэх тал), гэрч О.Тэмүүлэн (хэргийн 40 дэх тал) нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9731 тоот:

1. Н.М-ын биед эрүү ясны далд хугарал, доод үүдэн хоёр шүдний сулрал, буйланд цус хуралт, баруун хацар, эрүү, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 47-48 дахь тал),

- ШШҮХ-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9837 тоот:

1. О.Т-ийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. О.Т-ийн биед учирсан зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 52-53 дахь тал),

- ШШҮХ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн Хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шинжилгээний 836 тоот:

1. Н.М-ын биед доод баруун 3-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 5%-р алдагдуулна.” гэсэн дүгнэлт (хэргийн 144-146 дахь тал),

- шинжээч эмч Т.Сэлэнгийн: “...Нэмэлт дүгнэлтээр гарсан Н.М-д учирсан доод баруун 3-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Анхны дүгнэлтээр 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдсон ба үүнийг шүд унаагүй учир хөдөлгөөнтэй гэж ойлгоно. Иймд тухайн гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Харин нэмэлт шинжилгээ хийх үед мэс заслаар 3-р шүдийг нь авсан байсан учраас 3-р шүдний булгарал тогтоосон байна.

Тухайн 3-р шүдийг эрүү хадах мэс ажилбарын үед заавар авах шаардлагатай, учир нь шууд дайрсан эрүүний хугаралтай байсан учраас шүдийг авч хагалгаа хийсэн байна. тэрнээс 3-р шүд нь цохисны улмаас унасан шүд биш, бага зэргийн хөдөлгөөнтэй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 164 дэх тал),

- шүүгдэгч Ч.Г, Б.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 59-60, 64 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Н.М-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, О.Т-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол зэрэг нь тус тус шүүгдэгч нарын нэр бүхий хохирогч нарыг цохиж зодсоноос үүссэн ба нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол тус тус учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Гийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж, өсвөр насны шүүгдэгч Б.Хгийн гэмт үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж тус тус дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Иймд шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- өсвөр насны шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Н.М-, О.Т- нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн хохирогч нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хохирогч О.Т- нь эрүүгийн хэрэгт гэм хорын хохирол, төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй,

- хохирогч Н.М- нь “эмчилгээний зардалд нийт 5.0 сая төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид эмчилгээний зардал гарвал Иргэний хуулийн дагуу нэхэмжилнэ, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзахгүй, гомдолгүй.” хэмээх хүсэлтийг хэрэгт бичгээр гаргасан баримттай байна. (хэргийн 178 дахь тал).

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож нэр бүхий шүүгдэгч нараас энэ тогтоолоор  гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Г, Б.Х нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 102, 103 дахь талд тус тус авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд  шүүгдэгч Н.М-, Б.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал болон нэр бүхий хохирогч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан журмыг баримтлан шүүгдэгч өсвөр насны Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Энэ хэрэгт Ч.Г, Б.Х нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.М-, О.Т- нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                    

                                                             ТОГТООХ нь:

 

1. З овогт Ч-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн,

- Галт овогт Б-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч өсвөр насны Б.Х-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Ч.Г, Б.Х нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.М, О.Т нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Г, өсвөр насны Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД