Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

 

 

 

 

 

 

 

 

       2022          03           28                                        2022/ШЦТ/216                              

                                                                                                                    

                                                                                                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Г-ийн Ө-өд холбогдох эрүүгийн 21030 0380 0048 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Эрдэнэчимэг, хохирогч Б.А-ын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Г.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Энхтайван /Ү-0498/, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх эмээ, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Г-ийн Ө- /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ө нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн замд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 03 цаг 25 минутын орчимд Toyota Prius 30 маркийн 05-78 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Б.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.     

                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө-ийн өгсөн: 

“...Би хувиараа бургер хийж, оройн цагаар хүргэлт, түгээлтээ хийж  зардаг юм. Тухайн өдөр хүргэлт хийж байсан юм. Ийм осол гаргасанд харамсаж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Аавыгаа алдсанаас хойш ээж, дүү нараа тэжээхийн тулд ажил хийж яваад ийм осол гаргасан, миний буруу. Би хохирогчид эмчилгээний зардал төлбөрт 1.233.407 төгрөг төлсөн. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийг баримттай гаргаад нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлж байна.  

Би тухайн үед хохирогчийг зам хөндлөн гарах гэж байгааг анзаараагүй. Осол шөнө 03 цаг 25 минутын орчим болсон ба би Вива сити хорооллоос гараад явж байсан. Тухайн осол болсон газар нь Наадам центрийн баруун талын зам дагуу буюу гэрлэн дохиогүй газар бөгөөд явган хүний гарц байхгүй. Явган хүний гарцаас 27 метрийн зайд осол болсон.

Тухайн үед би ойролцоогоор 40-50 километрийн хурдтай явж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин явган зорчигч тухайн үед согтууруулах ундаа хэрэглээд зам гарч байсан. Цаашид анхаарал, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно. Тухайн машиныг манай үеэл анх лизингээр авч байсан. Төлбөр төлж дууссаны дараагаар би худалдаж авсан, автомашины эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан, машиныг одоо би өөрөө ашиглаж байгаа. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21030 0380 0048 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 05-10, 62-64 дэх тал),

 

2. Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 11-12 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагаас эхэлж Олон улсын арга хэмжээнд ажиллаж байгаад дуусахаар нь дараагийн өдрийн ажлын бэлтгэл ажлыг хийгээд ажил дээрээ байхдаа нэг лааз тал пиво уусан. Тэгээд би үндсэн ажил руугаа орж юм авчхаад буцаж гараад Хаан банк тауэраас Наадам центр төвийн баруунаас зүүн тийш чиглэлд явж байсан автомашиныг өнгөрүүлээд, зам хөндлөн гарах үед гэнэт хажуугаас хүчтэй юманд цохигдох чимээ гараад би газар унасан. Тэр үед миний куртикний баруун талын халаасанд явсан түлхүүр газар уначихаар нь авах гэхэд баруун хөл өвдөгнөөс доош мэдээгүй, босож чадахгүй байхаар нь доошоо хараад хэвтэж байхад хамт явсан залуу араас ирж түргэн тусламж болон цагдаа дуудаж өгсөн.

Эмнэлэгт рентген зураг авхуулахад “баруун хөлийн шилбэний бүдүүн, нарийн яс хугарсан байна, гипс тавихгүй, яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай” гээд хэвтүүлээд, маргааш нь хагалгаанд орж шилбэндээ 2 ширхэг урт төмөр тавиулж, 4 ширхэг хадаасаар бэхлүүлсэн.

Би урдаас явж байсан тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд зам хөндлөн гарах үед ойрхон тээврийн хэрэгсэл байгаагүй. Тэгээд зам хөндлөн гарах үед урд чиглэлээс тээврийн хэрэгсэл ирж байгааг хараагүй. Би урд зүг рүү харчхаад машин байхгүй болохоор нь зам хөндлөн гарсан. Тэр машин хурдтай явж байсан байх. Одоо баруун талын хөл байнга сойлттой, хэвтрийн дэглэм барихгүй бол болохгүй гэсэн. Дахиад эмнэлэгт хэвтэх шаардлагатай, цаашид 1-2 жилийн дараа дахин хагалгаанд орж хөлдөө тавиулсан хадаас төмрийг авхуулна гэсэн.

Би ослоос хойш эмчилгээний зардалд 1.233.407 төгрөгийг зарцуулсан. Мөн тухайн үед хөлийн хагалгаанд ороход хагалгаа хийсэн эмч, сувилагчид баримтгүйгээр 1.000.000 төгрөгийг зарцуулаад байна. Ослоос хойш байнгын эмчийн хяналтад байгаа ба 1-2 жилийн дараа хөлдөө суурилуулсан төмрийг буцааж авах мэс ажилбарт орно. Энэ хагалгааны зардлыг буруутай жолоочоос гаргуулж авмаар байна. Хяналтад явж байгаа эмнэлгийн тарифаар бол дээрх мэс ажилбар нь 2.500.000-3.000.000 төгрөгийн ханштай гэж байгаа.

...Маш их гомдолтой байна. Осол болсноос хойш жолооч залуу надтай нэг ч удаа холбогдоогүй, миний биеийн байдлыг асуугаагүй, өнөөдрийг хүртэл хохирол төлж барагдуулаагүй байна. Мөн эмчийн хэлснээр хөл эргээд хэвийн байдалд орох магадлал маш бага тул сэтгэл санааны хувьд маш их дарамттай байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 32, 33 дахь тал),

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11541 тоот актын:

1. Б.А-н биед баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 40-41 дэх тал),

 

5. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6409716 тоот актын:

“1. Уг тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд болон хойд дугуйн тоормосны хүчний хэмжээ, дуут дохио, автомашины хурдны хайрцагны ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн гар талын арыг харах толь, зүүн гар талын арын хаалга хонхойсон, дагалдах хэрэгсэл байхгүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын арыг харах толь, зүүн гар талын арын хаалга хонхойсон, дагалдах хэрэгсэл байхгүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг авто тээврийн хэрэгслийн урд их гэрлийн ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь (их гэрлийн цайр бүдгэрсэн, тохиргоо алдагдсан) зам тээврийн осолд жолоочийн харагдах орчин хязгаарлаж нөлөөлж болох хэдий ч зам орчны гэрэлтүүлэг зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлснийг манай Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвөөр тодорхойлох боломжгүй.

4. Уг автомашин нь шингэн дамжуулгат ABS бол дээрх тоормосны системтэй ба тоормос хэвийн ажиллагаатай байсан.

5. Тухайн тоормосны системтэй үед тээврийн хэрэгслийн жин болон хурд, байгалийн хүчин зүйлсээс хамаарч дугуйн мөр зам дээр үүснэ.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, техникийн хяналтын хуудас (хэргийн 48-51, 52-53, 54 дэх тал),

 

6. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 159 тоот актын:

“1. Шинжилгээнд ирүүлсэн CD дискт хадгалагдаж байх “CCTV.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн CD дискт хадгалагдаж байх “CCTV.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-11-13 03:15:20 секундэд дүрслэгдэх цайвар өнгийн суудлын автомашин нь “Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал” хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан “1”-”4” гэж тэмдэглэсэн үл хөдлөх цэгийн хоорондох 20.2 метр зайг ойролцоогоор “49.5км/цаг-51.6 км/цаг” хурдтайгаар туулж өнгөрсөн.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 66-70 дахь тал),

 

7. Тээврийн цагдаагийн Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн:

“4. Toyoto Prius 30 маркийн 05-78 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

5. Явган зорчигч Б.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

6. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадалгаа (хэргийн 73-74 дэх тал),

 

8. Хохирогч Б.А-ын эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн тухай амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд (хэргийн 20-24, 25-29 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Өийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед Тоёота Приус маркийн 05-78 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон Яармагийн Вива сити хотхоны тэндээс гарч, захиалгын бургер хүргэхээр Наадам центрийн баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байхад баруунаас зүүн тийш чиглэлд явган хүний гарцгүй газраар явган зорчигч зам хөндлөн гарч яваад мөргүүлсэн.

Тухайн үед хүргэлтээр бургер хүргүүлэх хаягаа хайгаад замын хоёр тийшээ харчихсан урд замаа анзаарахгүй явж байгаад явган зорчигчийг зам гарч явааг хараагүй гэнэт хажуу талаас ороод ирсэн. Би хохирогчийн эмчилгээ, эм тарианы зардлыг төлж барагдуулна. Өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 104 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 78 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 79 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 81, 95 дахь тал), гэрч О.Сувдаа (хэргийн 83 дахь тал), гэрч Б.Чинсанаа (хэргийн 86 дахь тал) нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаа баримтыг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч, мэргэжилтэн нар гаргасан  байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Өийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ө нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр төвийн баруун  замд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 03 цаг 25 минутын орчимд Toyota Prius 30 маркийн 05-78 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.А-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас явган зорчигч Б.А- нь эрүүл мэндэд “...баруун шаант, тахилзуур ясны хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 05-10, 62-64 дэх тал),

- явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 11-12 дахь тал),

- хохирогч Б.А-ын: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагаас эхэлж Олон улсын арга хэмжээнд ажиллаж байгаад дуусахаар нь дараагийн өдрийн ажлын бэлтгэл ажлыг хийгээд ажил дээрээ байхдаа нэг лааз тал пиво уусан. Тэгээд би үндсэн ажил руугаа орж юм авчхаад буцаж гараад Хаан банк тауэраас Наадам центр төвийн баруунаас зүүн тийш чиглэлд явж байсан автомашиныг өнгөрүүлээд зам хөндлөн гарах үед гэнэт хажуугаас хүчтэй юманд цохигдох чимээ гараад газар унасан.

Тэр үед миний куртикний баруун талын халаасанд явсан түлхүүр газар уначихаар нь авах гэхэд баруун хөл өвдөгнөөс доош мэдээгүй, босож чадахгүй байхаар нь доошоо хараад хэвтэж байхад хамт явсан залуу араас ирж түргэн тусламж болон цагдаа дуудаж өгсөн. Эмнэлэгт рентген зураг авхуулахад “баруун хөлийн шилбэний бүдүүн, нарийн яс хугарсан байна, гипс тавихгүй, яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай” гээд хэвтүүлээд, маргааш нь хагалгаанд орж шилбэндээ 2 ширхэг урт төмөр тавиулж, 4 ширхэг хадаасаар бэхлүүлсэн.

Би урдаас явж байсан тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд зам хөндлөн гарах үед ойрхон тээврийн хэрэгсэл байгаагүй. Тэгээд зам хөндлөн гарах үед урд чиглэлээс тээврийн хэрэгсэл ирж байгааг хараагүй. Би урд зүг рүү харчхаад машин байхгүй болохоор нь зам хөндлөн гарсан. Тэр машин хурдтай явж байсан байх. Одоо баруун талын хөл байнга сойлттой, хэвтрийн дэглэм барихгүй бол болохгүй гэсэн. Дахиад эмнэлэгт хэвтэх шаардлагатай, цаашид 1-2 жилийн дараа дахин хагалгаанд орж хөлдөө тавиулсан хадаас төмрийг авхуулна гэсэн. Би ослоос хойш эмчилгээний зардалд 1.233.407 төгрөгийг зарцуулсан. Мөн тухайн үед хөлийн хагалгаанд ороход хагалгаа хийсэн эмч, сувилагчид баримтгүйгээр 1.000.000 төгрөгийг зарцуулаад байна. Ослоос хойш байнгын эмчийн хяналтад байгаа ба 1-2 жилийн дараа хөлдөө суурилуулсан төмрийг буцааж авах мэс ажилбарт орно. Энэ зардлыг жолоочоос гаргуулж авмаар байна. Хяналтад явж байгаа эмнэлгийн тарифаар бол дээрх мэс ажилбар 2.500.000-3.000.000 төгрөгийн ханштай байгаа.

...Маш их гомдолтой байна. Осол болсноос хойш жолооч залуу надтай нэг ч удаа холбогдоогүй, миний биеийн байдлыг асуугаагүй, өнөөдрийг хүртэл хохирол төлж барагдуулаагүй байна. Мөн эмчийн хэлснээр хөл эргээд хэвийн байдалд орох магадлал маш бага тул сэтгэл санааны хувьд маш их дарамттай байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 32, 33 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11541 тоот актын:

1. Б.А--н биед баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 40-41 дэх тал),

- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6409716 тоот актын:

“1. Уг тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд болон хойд дугуйн тоормосны хүчний хэмжээ, дуут дохио, автомашины хурдны хайрцагны ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн гар талын арыг харах толь, зүүн гар талын арын хаалга хонхойсон, дагалдах хэрэгсэл байхгүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын арыг харах толь, зүүн гар талын арын хаалга хонхойсон, дагалдах хэрэгсэл байхгүй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг авто тээврийн хэрэгслийн урд их гэрлийн ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь (их гэрлийн цайр бүдгэрсэн, тохиргоо алдагдсан) зам тээврийн осолд жолоочийн харагдах орчин хязгаарлаж нөлөөлж болох хэдий ч зам орчны гэрэлтүүлэг зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлснийг манай Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвөөр тодорхойлох боломжгүй.

4. Уг автомашин нь шингэн дамжуулгат ABS бол дээрх тоормосны системтэй ба тоормос хэвийн ажиллагаатай байсан.

5. Тухайн тоормосны системтэй үед тээврийн хэрэгслийн жин болон хурд, байгалийн хүчин зүйлсээс хамаарч дугуйн мөр зам дээр үүснэ.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, техникийн хяналтын хуудас (хэргийн 48-51, 52-53, 54 дэх тал),

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 159 тоот актын:

“1. Шинжилгээнд ирүүлсэн CD дискт хадгалагдаж байх “CCTV.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн CD дискт хадгалагдаж байх “CCTV.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2021-11-13 03:15:20 секундэд дүрслэгдэх цайвар өнгийн суудлын автомашин нь “Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал” хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан “1”-”4” гэж тэмдэглэсэн үл хөдлөх цэгийн хоорондох 20.2 метр зайг ойролцоогоор “49.5км/цаг-51.6 км/цаг” хурдтайгаар туулж өнгөрсөн.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 66-70 дахь тал),

- Тээврийн цагдаагийн Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн:

“4. Toyoto Prius 30 маркийн 05-78 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

5. Явган зорчигч Б.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

6. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадалгаа (хэргийн 73-74 дэх тал),

- хохирогч Б.А-ын эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн тухай амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд (хэргийн 20-24, 25-29 дэх тал), мөн шүүгдэгч Г.Өийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 104 дэх тал) зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчлагдсан.

 

Шүүгдэгч Г.Ө нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр төвийн баруун замд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 03 цаг 25 минутын орчимд Toyota Prius 30 маркийн 05-78 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.А-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас явган зорчигч Б.А- нь биедээ “...баруун шаант, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр авч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэрэг гарахад хохирогчийн зорчигч Б.А- нь “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтын зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 03 цаг 25 минутын орчимд Toyota Prius 30 маркийн 05-78 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. заалтыг зөрчсөний улмаас Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центр төвийн баруун талын замд зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.А-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч Б.А-ын эрүүл мэндэд “...баруун шаант, тахилзуур ясны хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт үйлдэлд нь Тээврийн прокуророос баримт хэрэгт хуульд заасан үндэслэл гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанАвто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, сувилуулахтай холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсноос алдагдсан олох байсан орлого, цалин хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Б.А-аас осол гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн баримттай гарсан зардлын 1.233.407 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэх гомдлын шаардлага гаргасан хуулийн үндэслэл бүхий байх ба шүүгдэгч Г.Ө нь хохирогчийн эмчилгээний үйлчилгээний зардлын баримттай гарсан 1.233.407 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь хэргийн 109 дүгээр талд авагдсан Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдсон, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. (хэргийн 109 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл тусгагдсан).

 

Мөн хохирогчоос “Гранд мед” эмнэлгэгт шинжилгээ хийлгэсэн тусламж үйлчилгээний зардлын 1.271.000 төгрөг, “Интернэйшнл Медикал Сентер” эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрт 63.000 төгрөг, 55.000 төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийг өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах төлбөр гүйцэтгэсэн баримт, кассын орлогын ордер, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг шүүх хуралдаанд гаргасан нь “хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болох” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирогчийн эрхийг зөрчөөгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинжилгээ оношилгооны зардалд хохирогч нь “Интернэйшнл Медикал Сентер” эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрт 118.000 төгрөг, Гранд мед эмнэлэгт шинжилгээний төлбөр 1.271.000 төгрөг тус тус төлсөн нотлогдсон тул хохирогчийн 1.389.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Г.Ө нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 95 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт баримттай гарсан зардлыг нөхөн төлсөн, зайлшгүй шаардлагатай хийгдэх цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж буй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн баримттай зардлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Г.Өөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Г-ийн Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ө-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт Г.Ө-өөс 1.389.000 /нэг сая гурван зуун наян есөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух хаягтай, РД:хххх, Х овогт Б-ын А-т олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт Г.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        С.БАЗАРХАНД