Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2022/0002/Э |
Дугаар | 2022/ШЦТ/03 |
Огноо | 2021-12-24 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.эд холбогдох ******* *******тай эрүүгийн хэргийг 2021 оны 12 ******* сарын 1*******-ны өдөр хүлээн авч 2021 оны 12 ******* сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* хотод 1995 оны 10 ******* сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* хот ******* дүүргийн ******* ******* хороо, ******* ******* ******* ******* гудамж № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт . /РД: /
Шүүгдэгч Б. нь 2021 оны 08 ******* сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 ******* багийн нутаг Ар булаг гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 19*******1 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 ******* жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох канабис нэртэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр 6 кг 140 граммыг түүж хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ийн өгсөн …. ... 2021 оны 08 ******* сарын 28-ны өдөр би найзуудтайгаа салхинд гараад Түнхэл тосгоны төвөөс зайдуу модтой газрын голын эрэг дээр очоод гал түлэх түлээ мод бэлтгэж явахдаа тэр ургамал зөндөө ургасан байхыг харсан. Тэгээд би сонирхоод түүж аваад уутанд хийгээд өөрийнхөө цүнхэнд хийж тавьсан. Тэгээд би найзуудтайгаа нийлээд тэр ургамлыг тамхи шиг ороож татаж үзсэн. Гэгээ тасраад харанхуй болсон байх үед 2 цагдаа 3 энгийн иргэн ирсэн. Миний цүнхэндээ хийсэн ууттай зүйлийг цагдаа нар гаргаж ирээд энэ хэний цүнх вэ гээд ургамлыг хурааж аваад бид нарыг бүгдийг нь дагуулж Мандал суманд авчраад шинжилгээ авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжлэгч О.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Уг ургамал нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтээр сэтгэцэт нөлөөт, олслог төрлийн ургамал буюу канабис гэх ургамал мөн байсан. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлт буюу актаар нийт байгаль орчин экологид 184200 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн тул 184200 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 16 ******* хуудас/
Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2021 оны 08 ******* сарын 28-ны өдөр 1******* цагийн үед Мандал сумын Түнхэл тосгонд амрах гэж найз , , , , , , бид нар ирсэн. Цүнхтэй ургамал ийн цүнхнээс гарч ирсэн. түүж авсан яг хаанаас түүснийг нь мэдэхгүй байна..... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд би найзуудын хамт амарч зугаалах гэж очсон. Миний машинд марюухан /канабис/ гэх ургамал байсан талаар би мэдээгүй. Бид нарыг архи ууж байхад түүчихсэн байсан яг ямар зорилгоор түүсэн талаар нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 18 ******* хуудас/
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тэгээд гол дээр очоод би охины хамт мойл жимс түүсэн, манай нөгөө хэд усанд орцгоож орой болоход хорхогны чулуу халаагаад гал түлээд бөөгнөрөөд байж байтал хоёр мотоциклтой хоёр цагдаа 2 хүнтэй хамт ирээд манай 2 машинд үзлэг хийж байгаад 05-0******* УАТ улсын *******тай цагаан өнгийн прадо маркийн машинаас цүнх гаргаж ирээд хэний цүнх вэ гэхэд цагаан өнгийн прадо маркийн машинд сууж явсан өндөр бор залуу миний цүнх гэж хэлсэн. Цүнхийг нь шалгасан чинь ууттай зүйл гарч ирэхэд охин бид хоёрыг манай машинд суулгаж нөгөө хэдийг газар хэвтүүлээд хэсэг байж байхад 69 машинтай цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг нь Зүүнхараа сумын эмнэлэг рүү авч яваад шинжилгээ өгүүлчээд дараа нь цагдаагийн хлтэс рүү авч явсан гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээч, шүүх шинжилгээ зүйн магистр, цагдаагийн ахмад Б.Цогбаярын 2021 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдрийн № 3968 *******тай дүгнэлт: ...... Дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Б. гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн 2021.08.29 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 19*******1 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно гэх 106-10******* ******* хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээч, шүүх шинжилгээ зүйн магистр, цагдаагийн ахмад Б.Цогбаярын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн № 39*******6 *******тай дүгнэлт:.... Дүгнэлт:
1.2. Шинжилгээнд ирүүлсэн Бүртгэлийн 255 *******тай гомдол мэдээлэл гэж хаягласан ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 19*******1 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
4.6. Манай лабораторийн тодорхойлох хүрээ болон шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй болно.
5. Уг ургамал нойтон ирүүлсэн тул жингийн зөрүү өөрчлөлт орж болно гэх /Хх-н 119-120 ******* хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эрэл зургийн үзүүлэлт /Хх-н 08-12 ******* хуудас/
Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 2021/21 *******тай дүгнэлт /Хх-н 5******* ******* хуудас/
Шүүгдэгч Б.ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 13 ******* хуудас/
Б. нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 1************** ******* хуудас/
Шүүгдэгч Б. нь хохиролд 184200 төгрөгийг төлсөн тухай баримт /Хх-н 18******* ******* хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б. нь 2021 оны 08 ******* сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 ******* багийн нутаг Ар булаг гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 19*******1 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 ******* жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болох канабис нэртэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр 6 кг 140 граммыг түүж хууль бусаар бэлтгэсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б. нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр мэдсээр байж түүсэн үйлдэл нь хууль бусаар бэлтгэсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 ******* зүйлийн 2 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .. гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт .... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх......... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт ..... Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд 02 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б. нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх, мөн шүүгдэгч Б.эд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 кг 140 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 ******* зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 ******* зүйлийн 1 дэх хэсэг, 36.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.******* ******* зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 ******* зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 ******* зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг баримтлан Б.ийг 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 кг 140 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн 5-д зааснаар Б. нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 ******* зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Б.эд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.