Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/321

 

 

 

 

 

 

2022           03          28                                 2022/ШЦТ/321

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Ө.Ц, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр нар оролцсон эрүүгийн 2209000000298 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 07 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “Юу Зэт Эрдэнэ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дүгээр хороо 804-303 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Самданранжамба овгийн Ө.Ц регистрийн дугаар ,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 30 минутын орчим Тоёота приус-30 маркийн 68-63 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч Л.Т-тай маргалдаж, улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Лицензийн төвийн гадна Л.Т-ыг тээврийн хэрэгсэл дотроо сууж байхад нь хэрүүл маргаан үүсгэж, гартаа барьсан отвёркаараа цээж, гар, хамар хэсэг рүү нь хатгах, цээж рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны ард шарх, хамрын таславч, цээж, баруун, зүүн гарын сарвуу, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн үйлдлээ ойлгож байна....” гэв.

Эрүүгийн 2209000000298 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №2225 дугаартай дүгнэлт:

    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 30 минутын орчим Тоёота приус-30 маркийн 68-63 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч Л.Т-тай маргалдаж, улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Лицензийн төвийн гадна Л.Т-ыг тээврийн хэрэгсэл дотроо сууж байхад нь хэрүүл маргаан үүсгэж, гартаа барьсан отвёркаараа цээж, гар, хамар хэсэг рүү нь хатгах, цээж рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны ард шарх, хамрын таславч, цээж, баруун, зүүн гарын сарвуу, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Л.Т-ын “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100- н зам дээр замын хөдөлгөөнд оролцож байсан. Тэгсэн хажуу талаас улаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл шахаж толь шүргэсэн... би машинаасаа бууж бид 2 маргалдахад хажуугаар өнгөрч байсан хүн ирээд салгахад хоёр тийшээ салаад явсан. ... тэгээд яваад лицензийн төвийн гадна машин дотроо сууж байхад нөгөө машины жолооч ирээд хаалга онгойлгоод гартаа барьсан отвёркаар миний гар руу 8-10 удаа, цээж хэсэг рүү 2 удаа хатгасан, цээж рүү гараараа нэг удаа цохисон, зууралдах үед хамар руу гартаа барьсан отвёркаар зурсан...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №2225 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 30 минутын орчим Тоёота приус-30 маркийн 68-63 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч Л.Т-тай маргалдаж, улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Лицензийн төвийн гадна Л.Т-ыг тээврийн хэрэгсэл дотроо сууж байхад нь хэрүүл маргаан үүсгэж, гартаа барьсан отвёркаараа цээж, гар, хамар хэсэг рүү нь хатгах, цээж рүү гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны ард шарх, хамрын таславч, цээж, баруун, зүүн гарын сарвуу, алганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Т-ын мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Ө.Ц нь гартаа барьсан отвёркаараа хохирогчийн цээж, гар, хамар хэсэг рүү нь хатгах, цээж рүү гараараа цохих зэргээр биед нь халдсан үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Л.Т-ын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ө.Цийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирогчийн зүй бус үйлдлээс шалтаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт тайлбар гаргасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдсан “хохирогч Л.Т нь хойноос машинтайгаа гүйцэж ирж өөдөөс салаавч гаргаж, нулимсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлгүй байна.

Хохирогч Л.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 500.000 төгрөг нэхэмжилж мэдүүлэг өгсөн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин,  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах  эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,  шүүгдэгч Ө.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Самданранжамба овогт Ө.Ц-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-ийг 600 /зургаан зуун мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.  Шүүгдэгч Ө.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Т нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН