| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02350/И |
| Дугаар | 1960 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1960
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ 1 дүгээр байрны 1-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Өгөөмөр 9” СӨХ-д холбогдох,
1,956,795 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч “Өгөөмөр-9” СӨХ нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуусах хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 1,956,795 төгрөгийн авлага үүссэн байна. Хэрэглэгч “Өгөөмөр-9” СӨХ нь ХТП-1236 дэд станцаас хэрэглэгчийн 31000224 кодоор 3945, 3950, 3946, 3952, 3951, 3948 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна. Хэрэглэгч “Өгөөмөр-9” СӨХ нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 1,956,795 төгрөгийн авлага үүссэнийг нөхөн төлөхийг шаардаж, төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүлээлгэн өгч байсан. “УБЦТС” ТӨХК-ийн НХҮТ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд учруулсан 1,956,795 төгрөгийн төлбөрийн хохирлыг нөхөн төлүүлэхээр хэрэглэгч “Өгөөмөр-9” СӨХ-оос нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Өгөөмөр-9” СӨХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжилсэн 1,956,795 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв” нь хариуцагч “Өгөөмөр-9” СӨХ-оос 1,956,795 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжилсэн 1,956,795 төгрөгийг хариуцагч “Өгөөмөр-9” СӨХ 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 46,259 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 23,129 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжилсэн 1,956,795 төгрөгийг хариуцагч “Өгөөмөр-9” СӨХ 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,259 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23,129 төгрөг, хариуцагч “Өгөөмөр-9” СӨХ-оос 23,129 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК, Баянгол дүүрэг хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА