Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/441

 

 

 

 

 

 

 

 

  2022        03          25                                   2022/ШЦТ/441

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

          улсын яллагч М.Эрдэнэзаяа, 

          шүүгдэгч, хохирогч Б.П,

          шүүгдэгч Д.С, Э.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт Б.Пд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Д.С, Б овогт Э.О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, радио телеграфчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 00 дүгээр ангид дизельчин ажилтай, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, Ц овогт Б.П.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дөрвөд, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, Т овогт Д.С.

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Эм нэлгийн 00дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, Б овогт Э.О.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.П нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11- нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд хохирогч Б.Н-той “найз охин зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, хацарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.С нь Э.О-тай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд хохирогч Б.П-тай “найз Б.Н-г зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Б-гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд салстын өнгөц шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хамар, дээд, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.О нь Д.С-той бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд хохирогч Б.П-тай “найз Б-г зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч Б.П-гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд салстын өнгөц шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хамар, дээд, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.П мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/, хохирогч Ө.Н-гийн өгсөн мэдүүлэг /хх-12-16/, хохирогч Б.П-гийн өгсөн мэдүүлэг /хх-19-21/, гэрч Х.Э-ийн өгсөн мэдүүлэг /хх-27/, гэрч Б.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-23/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1687 дугаартай дүгнэлт /хх-36-37/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1655 дугаартай дүгнэлт /хх-45-46/, Б.П-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-87/, Э.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-106/, Д.С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-97/,  Б.П-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, Э.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/, Д.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/, хохирогч, шүүгдэгч нараас гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-115-117/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

  

Шүүгдэгч Б.П нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11- нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд хохирогч Б.Н-той “найз охин зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, хацарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.С нь Э.О-тай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд хохирогч Б.П-тай “найз Б.Н-г зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Б.П-гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд салстын өнгөц шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хамар, дээд, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.О нь Д.Стой бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд хохирогч Б.П-тай “найз Б.Н-г зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч Б.П-гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд салстын өнгөц шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хамар, дээд, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-гийн өгсөн: “...Тэгээд эгч нарыгаа аваад нөхөртэйгөө хамт баарнаас гарах гээд алхаад явж байтал баарны техны урд зогсож байсан, 30 хүрээгүй 25 орчим насны 165 орчим өндөртэй, хар өнгийн куртиктэй цайвар цэнхэр өнгийн жинсэн өмдтэй цайвар царайтай эрэгтэй хүн намайг ямар ч шалтгаангүйгээр миний зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа миний нүүрэн дундуур хамаг хүчээрээ цохиод авсан. ...Миний зүүн хацар хэсэг хавдсан, хөндүүртэй байна. ...Б.П бид хоёр ярилцаад миний учирсан 400.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Миний хувьд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 12-16 хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.П-гийн хохирогчоор өгсөн: "... Нэг мэдэхэд намайг тэр эмэгтэйгийн найзууд нь газар унагаасан зодож байсан. Миний нэг шүд хөдөлсөн, мөн зүүн шанаа болон нүүр, нүд хэсэгт хөхөрсөн. Би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогч Б.Н-той уулзаж түүний дансанд 400,000 төгрөг шилжүүлж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний хувьд Э.О, Д.С нараас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-19-21/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Э-ийн өгсөн: "... Тэгсэн үстүүлж байсан эмэгтэйгийн нөхөр нь бололтой нэг залуу ирээд эхнэрийг нь үстэж зулгаасан эмэгтэйтэй хамт явсан нэг эмэгтэйг цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-27/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.-гийн өгсөн: "... Тэгж байтал нөгөө эмэгтэйгийн найз залуу бололтой нэг залуу хүрч ирээд П--тай заамдалцаж байгаад Пг газар унагаагаад дээрээс цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-23/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1687  дугаартай:

1. Б.Н биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-36-37/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1655 дугаартай:

1. Б.Пгийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, доод уруулд салстын өнгөц шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хамар, дээд, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой” гэх дүгнэлт /хх-45-46/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.П-гийн яллагдагчаар өгсөн: “...Бид нар сууцгааж байгаад бүжгийн талбайд бүжиглэж байхад нэг эмэгтэй хүнтэй Б маргалдаж байхаар нь салгаж болиулаад суудалд нь суулгасныг санаж байна. Тухайн үед би хэмжээний согтолттой байсан учир тэрнээс хойш болсон асуудлыг тодорхой санахгүй байна. ...Н гэх эмэгтэйн биед гэмтэл шарх учруулснаа би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-87/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.С-ын яллагдагчаар өгсөн: “...Н-г хүн зодчихлоо гээд бид нар буцаж орсон. Бид нарыг буцаж ороход Н-г цохисон залуу байж айсан. Эмэгтэй хүнийг зодсон болохоор нь өмөөрч Э.О, бид хоёр тэр залуу руу дайрсан...” гэх мэдүүлэг /хх-97/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.О-ын яллагдагчаар өгсөн: “...баарнаас гарах үед Н хүн цохичихлоо гээд би буцаж эргэж хараад цохисон залууд нь хандаж чи эмэгтэй хүн цохилоо гээд түүнийг гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-106/,

 

Шүүгдэгч Б.П-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/,

Шүүгдэгч Э.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/,

Шүүгдэгч Д.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-115-117/ зэрэг болно.

 

           Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.П-гийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11- нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд хохирогч Б.Н-той “найз охин зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, хацарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бүлэглэж гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.С, Э.О нарын бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” бааранд хохирогч Б.П-тай “найз Б.Н-г зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Б.П-гийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд салстын өнгөц шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хамар, дээд, доод уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулан тодорхойлж байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.С, Э.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д 2.11-д тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч Б.Н нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Б.П зүгээс 400.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн Б.П нь хохирогчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.П, Д.С, Э.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.П, Д.С, Э.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь харилцан эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.П, Д.С, Э.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хавсаргах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.П, Д.С, Э.О нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Д.С, Б овогт Эрдэнэдалайгийн О нарыг “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

             шүүгдэгч Ц овогт Б.П “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С, Э.О нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.П, Д.С, Э.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.П, Д.С, Э.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

          6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.П, Д.С, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.П, Д.С, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.П, Д.С, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС