| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0266/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/361 |
| Огноо | 2022-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/361
2022 03 11 2022/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдөгва,
Улсын яллөгч М.Ариунцэцэг,
Хохирогч, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч П.А,
Хохирогч, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.А, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 0000 00000 0000дугаартай хэргийг шүүх 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Лонда” салонд үсчин ажилтай, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шАгналгүй,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 22 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаАгаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар 00000000, Б ургийн овгийн Н-ийн А.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, өвөө, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ”Э” 2 дугаар курсийн дамжааны оюутан, гавьяа шАгналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000000, Х ургийн овгийн Ц-н Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А, Ц.Б нар нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лонда /Londa/ гэх үсчний газарт “зайгаа барь гэж шаардлага тавилаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж улмаар харилцан зодолдож, бие биеийнхээ биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллАгааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Ц.Б миний хохирол төлбөр 260.000 төгрөгийг төлж барАгдуулсан. Ц.Б нь өнөөдөр хохирол төлбөрийн хэмжээнд мэдэгдсэн. Тэр төлбөрийг төлж барАгдуулна. Өөр хэлэх зүйлгүй. Гомдол, санал байхгүй. Шарх, сорви, хумсны ором гарсан. Тэдгээрийн би хувийн зүгээсээ эмчилгээ хийлгэсэн. Тэр төлбөрийг нэхэмжлээгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллАгааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Би одоо 19 настай. 2-3 жилийн дотор гадаадад суралцах хүсэлтэй. Гэхдээ ийм байдалтай болсон учир энэ тал дээр маш их харамсаж, санаа зовж байна. Шүүгдэгч Н.А-гаас баримтаар 355.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Н.А эгчийн өмгөөлөгч миний нүүрэн дээрх сорвийг шалбархай гэж байна. Шалбархай байсан бол би ингээд явж байхгүй байсан. Хумсны сорви гэдэг маш гүнзгий байдАг. Шинжээчид очоод зовууриа хэлэхэд нэг эмнэлэг дээр очоод толгойны зурАг авахуулчих гэж хэлсэн...” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хавтаст хэргээс хохирогч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-4-7/, хохирогч Н.А-ийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Д.А өгсөн мэдүүлэг /хх-13-15/, гэрч Д.Уы өгсөн мэдүүлэг /хх-16-18, 20-28/, гэрч Р.О-ийн өгсөн мэдүүлэг /хх-19-21/, гэрч Я.С-ийн өгсөн мэдүүлэг /хх-22-24/, гэрч Ө.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-25-27/, гэрч Б.О-ын өгсөн мэдүүлэг /хх-28-29/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 9395 дугаартай дүгнэлт /хх-32-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 9383 дугаартай дүгнэлт /хх-34-35/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-60-63/, хохирол төлбөр төлсөн талаар баримт /хх-64/, гэрч А-гийн өгсөн мэдүүлэг /13-15/, иргэний үнэмлэхийн лавлАгаа /хх-48/, Ц.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, Н.А-ийн эрүүгийн хариуцлАга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, Н.Агийн яллАгдАгчаар өгсөн мэдүүлэг /хх-72/, Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-80/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-88-92/, прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-93-94/ хохирол төлбөр төлсөн баримт, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, сургуульд сурдаг тухай тодорхойлолт, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг нийт 8 хуудас, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт нийт 9 хуудас баримтыг зэргийг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.А, Ц.Б нар нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лонда /Londa/ гэх үсчний газарт “зайгаа барь гэж шаардлАга тавилаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж улмаар харилцан зодолдож, бие биеийнхээ биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-ийн өгсөн: “ ... 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед ... Баянзүрх дүүргийн 00 дүгээр байрлах “Лонда” гэх нэртэй үсчин орсон. ... Тэгсэн тэр эгч “чи жоохон юм байж юундаа том хүний өөдөөс цор цор хийгээд байгаа юм ямар зөрүүд юм” гэсэн. Тэгэхээр нь би хажуу талаас нь “танайх үйлчилгээний газар байж ийм харилцаатай байхдаа яадАг юм бэ” гэсэн ... Тэр эгч шууд над руу ирээд намайг алгадаад авсан. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ” гээд түлхсэн. Тэгээд надаас “хол бай” гэж хэлсэн. Тэгээд буцаж ирснээ намайг заамдаж аваад авсан. Тэгэхээр нь “надаас хол бай” гэсэн чинь миний цамцнаас зулгаагаад энд тэндээс намайг маажаад байсан ... Намайг алгадсаныхаа дараа үсдээд, боогоод миний давсаг хэсэг рүү хөлөөрөө жийсэн. Намайг хумсаа шигтгэж миний нүүрийг маажаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-4-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.А-ийн өгсөн: “ ... 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ байхад гаднаас 3 эмэгтэй хүн орж ирсэн нэг нь манай ажлын С гэх үсчин дээр үсээ тайруулсан. Тэгээд үйлчилгээ авч байгаа хүний хажууд цуг явж байсан 2 хүн нь үйлчилгээ авч байгаа хүнд тээр болоод хажууд нь ойрхон зогсож байсан. Тэгээд шаардлага тавиад зайгаа бариад “ийшээ суу” гэсэн чинь нэг нь сандал дээр суусан нэг нь сандал дээр суухгүй байсан ... “Яагаад хүн доромжлоод байгаа нь би шаардлага тавьж байна, чи хажуугаас орж ирээд хүн доромжлоод байгаа юм” гэсэн чинь “үг хүлээж аваагүй муу халтар авгай минь муу өлөгчин чинь цаашаа бай” гээд намайг нэг удаа миний зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би буцаагаад нэг удаа алгадсан тэгээд намайг түлхээд байсан ... Намайг үсдэж аваад толгой руу цохиод нүд рүү цохиод бас 2-3 удаа өшиглөсөн тэгэхээр нь би юүдэнгээс зулгаагаад барьцалдаж авч байгаад чихнийх нь ар талыг маажсан байж магадгүй. ... Миний зүүн нүд рүү 2 удаа цохисон. Цээжний зүүн талд маажаад хөхөрсөн цохисон байсан баруун талын хүзүүн дээр маажсан, зүүн өгзөг рүү өшиглөсөн. Намайг эрэгтэй хүүхэд шиг охин нь зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А өгсөн: “ ... 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... үсчин эгч баруун талаа засаж дуусаад зүүн талд нь гарах үед “намайг сууж байсан сандлаа аваад нөгөө талд нь гараад суучих” гэсэн ... Би надад шаардлАга тавьсан хүнд зөрүүлээд “эгчээ би зайгаа барьсан зогсож байна” ... Ц.Б “та үйлчилгээний байгууллАгад ажиллаж байж яасан муухай харилцааны соёлгүй юм бэ зөв шаардлАга тавилдаа” гэж хэлсэн. ... Ц.Б рүү дөхсөн. Тэгээд ... “битгий өөдөөс олон юм хуцаад байгаарай” гэснээ шууд алгадаад авсан ... Ц.Б гараараа түлхэж байсан. Тэгээд би голоор нь ороод салгах гээд байж байхад тэр эгч зүүн гараараа Ц.Б-г зуурч байхдаа доогуураа хөлөөрөө Ц.Бг 2-3 удаа давсАгных нь тэр хэсэгт өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-13-15/,
Мөрдөн шалгах ажиллАгаанд гэрч Д.У өгсөн: “ ... Би зодолдож байхыг харсан Н.А эгч үсдүүлсэн байсан эрэгтэй хүүхэд шиг охин нь зайнаас Н.А эгчийн нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд Н.А эгч тэр хүний юүдэнгээс нь зулгаасан байсан. Тэгээд тэр хүүхэд Н.А эгчийг өшиглөж байсан. Би Н.А эгчийн тэр хүүхдийг цохиж байхыг нь хараАгүй энэ хоёр муудалцаад эхэлсний дараа би өрөөнөөс гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-16-18/,
Мөрдөн шалгах ажиллАгаанд гэрч Р.О-ийн өгсөн: “ ... Тэр хүүхэд намайг харж байхад Н.А эгчийн зүүн талын нүд рүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгээд бас самардсан байсан бас өшиглөж харагдсан. Яг хаана нь өшиглөснийг нь санахгүй байна заамдалцаж байгаад салахад хөл нь бол тогтмол жийгээд байсан. Харин нөгөө охины баруун хойд талын чихнээс нь цус гарсан байсан бодвол Н.А эгч маажсан байх. Яг яагаад барилцаж авсан болон хэн нь түрүүлж барьж авсныг нь би сайн мэдэхгүй байна. ... Хамт явсан охины шилийг хүн эвдээгүй байх гэж бодож байна. Намайг очиход тэр охины шил текний хажууд унасан байсан. Тэгээд би аваад дээш нь тавьсан намайг харахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй би газраа авчихаар тойруулж харсан. Зодоон дууссаны дараа тэр охин миний шил гэхээр нь би нүдний шилийг нь тэр охинд өгсөн. Тэгэхэд бол ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаАгүй...” гэх мэдүүлэг /хх-19-21/,
Мөрдөн шалгах ажиллАгаанд гэрч Я.С-ийн өгсөн: “ ... Н.А “чи жоохон хүүхэд байж яасан айхтар хэл амтай хүүхэд вэ” гэсэн чинь Н.А-д “би хүүхэд биш насанд хүрсэн өөрийгөө аваад явчих чадвартай “bitch” чинь гэсэн. Тэгээд Н.Аг өшиглөөд явсан. Тэгэхээр нь Н.А хацар руу нь алгадах гэсэн чинь өөрөө цаашилснаа өөрийнхөө шилийг гараараа цохиод газар унАгаасан. Тэгээд Н.Аг энгэрээс нь зуурч байгаад үснээс нь үсдээд доош нь дарсан. Тэгээд Н.А-ийн гар нь хүрэхгүй “чи тавиач ээ” гэсэн чинь Н.А-г 2-3 удаа өшиглөөд байсан. ...Н.А-ийн гар нь хүрэхгүй наана нь хий самардаад байсан. Тэгээд арай гэж тавиулсан. Тэр охин Н.А-г өшиглөөд байхаар нь Н.А тэр охиныг нэг удаа алгадсан. Нөгөө охин Н.А-г өшиглөөд үсдэж дарж байсан. Тэгээд салгасан чинь дахиад Н.А-г 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд Н.А-ийн нүүр нь хавдсан байсан. Манайх хяналтын камер байгаа. Үйлчлүүлэгч нар утсаа цэнэглэх гээд камер салгасан байсан болохоор тухайн өдөр камер ажиллаАгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-22-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Б-ийн өгсөн: “ ... Нөгөө эгч Ц.Б-ийн нүүр рүү нь цохисон. Тэгээд Д.А очоод болиулах гэхэд малгайтай цамцнаас нь зуурсан байсан. Тэгээд “чи муу жоохон юм байж өөдөөс юм яриад байхын яахын чи” гээд байсан ... Малгайтай цамцнаас нь зуурсан цохиод цус гарсан байсан. Тэгээд Ц.Б уурласан ...” гэх мэдүүлэг /хх-25-27/,
Мөрдөн шалгах ажиллАгаанд гэрч Б.О-ын өгсөн: “ ... Би ороод үсчинтэй уулзсан нь уулзаад “яагаад чи хүүхэд зоддог юм” гэсэн чинь “яадгийн зодсон юм, цагдаа дуудсан байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “чи чинь эмэгтэй хүн биз дээ, өөрөө хүүхэдгүй юм уу” гэхэд “би хүүхэдтэй яадгийн харилцан зодолдсон юм” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 9395 дугаартай дүгнэлтэд:
1 .Ц.Б-ийн биед зовхи, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаАгаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдАгдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэх дүгнэлт /хх-32-33/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 9383 дугаартай дүгнэлтэд:
1. Н.А-ийн биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн өгзөгт цус хуралт, цээж, хүзүү, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаАгаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-34-35/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-60-63, 88-92/,
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-64/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-40-41/,
Шүүгдэгч Ц.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/,
Шүүгдэгч Н.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/ зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллАгч “Шүүгдэгч Н.А, Ц.Б нар нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лонда /Londa/ гэх үсчний газарт “зайгаа барь гэж шаардлага тавилаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж улмаар харилцан зодолдож, бие биеийнхээ биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдАгдсан байдлаар шүүгдэгч Н.А, Ц.Б нарын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутАг дэвсгэрт байрлах Лонда /Londa/ гэх үсчний газарт “зайгаа барь гэж шаардлАга тавилаа” гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж улмаар харилцан зодолдож, бие биеийнхээ биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлАга хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.А, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллАгааны явцад оролцогчийн хуулиар хамгаалАгдсан эрхийг Хсан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдАгдсан байдлаар шүүгдэгч Н.А, Ц.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлАга хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дАгаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллАгаанд шүүгдэгч Ц.Б нь хохирогч Н.А-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 260.000 төгрөгийг нөхөн төлсөн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Б нь 355.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А-ийн гаргуулахаар хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.М-ийн зүгээс: “... Ял шийтгэлийн асуудлыг ялгамжтай шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн шинж байдлыг харгалзан үзэх нөхцөл байдал байгаа учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зорчих эрх хязгаарлах ялаа чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуульд заасан торгох ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.А, Ц.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэлийг тус тус оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.А, Ц.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлАга болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овгийн Нийн А, Х ургийн овгийн Ц.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Ц.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Ц.Б нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Ц.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Агаас 355.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураАгдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.А, Ц.Б нар энэ хэрэгтээ цАгдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.А, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.А, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС