Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01977

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 16 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, “Бичил бизнес, бичил-12” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

                                                     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 17 дугаар байр, 64 тоот хаягт оршин суух, Чандмань овогт Түвшинжаргалын Байгал /РД:УУ90082921/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2.162.326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай байгууллага Т.Байгалд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3.500.000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаа зээлдүүлсэн. Т.Байгал зээл авснаас хойш 1.777.855 төгрөг 37 мөнгө төлсөн. Т.Байгалтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иймд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.131.326 төгрөг 33 мөнгө, нотариатын зардал 31.000 төгрөг, нийт 2.162.326 төгрөг 33 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Бичил бизнес, бичил-12” ХЗХ-ны нэхэмжилсэн 2.162.326 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бичил бизнес, бичил-12” ХЗХ нь Т.Байгалд холбогдуулан 2.162.326 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.162.326 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.369 төгрөг 78 мөнгөний 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. “Бичил бизнес, бичил-12” ХЗХ-ны нэхэмжилсэн 2.162.326 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Т.Байгалийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.369 төгрөг 78 мөнгөний 50 хувь болох 24.684 төгрөг 89 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 24.684 төгрөг 89 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ