Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/0080/Э/220/2022/0304 |
Дугаар | 2022/ШЦТ/332 |
Огноо | 2022-03-04 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/332
2022 03 04 2022/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа /онлайн/,
Хохирогч Г.Б,
Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ХХ00000000, Д овогтой С.О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.О нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны 07 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Гачууртын замд “Toyota Prius” маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, урсгал сөрж, эсрэг урсгалд явж байсан Г.Б жолоочтой “Toyota Prius” маркийн 0000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би Япон улс руу сургууль сурах болсон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгч С.О-д гомдол байхгүй. Миний гомдлыг барагдуулсан. Миний хүүхэд шиг хүүхэд. Цаашид эмчилгээний зардал гарах юм шиг байна. Сүүлийн үед С.О ярихгүй байгаа. Ярьж хөөрч байвал сайн байна. Би ямар ч ажилгүй байгаа. Имрайн зураг авахуулах шаардлагатай байгаа. Би С.О-оос 6.000.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. С.О-д ял шийтгэл битгий өгөөрэй.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас /хх-15/, хохирогч Г.Бийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/, иргэний нэхэмжлэгч Т.Сын өгсөн мэдүүлэг /хх-35/, иргэний хариуцагч Т.С-ын өгсөн мэдүүлэг /хх-38, 127/, Тээврийн цагдаагийн албанд Т.С-ын гаргасан хүсэлт /хх-128/, гэрч Б.М-ийн өгсөн мэдүүлэг /хх-44/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10015 дугаартай дүгнэлт /хх-77-78/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-51-58/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 712 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-62-73/, хохирол төлсөн баримт болох “Хаан” банкны дансны хуулга /хх-18-20/, гэрч Г.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-109/, гэрч О.Г-ын өгсөн мэдүүлэг /хх-112/, шүүгдэгч С.О-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-114/ зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.О нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны 07 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Гачууртын замд “Toyota Prius” маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, урсгал сөрж, эсрэг урсгалд явж байсан Г.Б жолоочтой “Toyota Prius” маркийн 0000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б-ийн өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 07:40 цагийн үед худаг орох гээд өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 0000 УНА улсын дугаартай автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Шар хоолойн зам руу ороод ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байхад гэнэт урдаас цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин урдаас дайвалзаад маш хурдтай яваад ирэхээр тэр машиныг өнгөрүүлэх гээд хурдаа хасаад бараг зогсох үед юу юугүй миний машины зүүн талын урд хэсгээр мөргөөд зогссон...”Хас Үнэлгээ” ХХК-аас гаргасан автомашины хохирлын үнэлгээгээр 4.484.000 төггрөг болсон байгаа. Энэ мөнгөн дээр эмчилгээ эм тарианы зардалд 1.558.000 төгрөг болсоныг нэмээд 1.516.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжпэгч Т.С-ын өгсөн: “...Би 0000 УБЯ улсын дугаартай автомашины эзэмшигч байгаа юм. 2016 онд худалдаж авсан... Өөрийн төрсөн дүү Хишигдалайд автомашинаа өгөөд явуулсан. Тэгтэл Хишигдалайгаас эгчийн том хүү болох Б.М “ойрхон найзтайгаа уулзчихаад ирье” гэж хэлээд аваад явсан юм байна лээ. Тэгээд Б.М-ийн найз нь гэх залуу миний машиныг зөвшөөрөлгүй жолоодож яваад автомашинтай мөргөлдөж осол гаргасан талаар Б.М надад хэлсэн. ...жолоодож явсан залуугаас бүрэн бүтэн автомашин нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Т.С-ын өгсөн: “...Би иргэний хариуцагчаар оролцож байгаа гэдгээ ойлгосон. Гэхдээ миний автомашиныг зөвшөөрөлгүй жолоодож осол гаргасан залуутай би ямар ч хамааралгүй, манай дүүгийн найз нь гэж хэлсэн. Дүү Б.М-ийг унтаж байхад нь машиных нь түлхүүрийг зөвшөөрөлгүй авч, яван зам тээврийн осол гаргасан гэж би сонссон. Тийм болохоор би бусдад учирсан хохирлыг барагдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Би автомашинаа жолоодох эрхийг өөрийн төрсөн дүү Хишигдалайд л өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М-ийн өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гачууртад байх найзынхаа лагер дээр нь очсон. Тухайн өдөр манай найзууд цэргээс халагдаж ирээд уулзацгаасан...Өглөө сэрээд гараад хартал машин байхгүй байсан. Тэгээд би “машин хайччихав” гээд хамт байсан найзуудаасаа асуухад мэдэх хүн байхгүй байсан. ...Миний санаж байгаагаар би машины түлхүүрийг ширээн дээр тавиад унтсан байх. С.О надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. С.О намайг унтахын өмнө нилээн согтсон байсан. Унтсанаас хойш нэмж уусан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ч өгсөн: “...С.О жолооны ард суугаад машин асааж ойрхон түц байвал орж тамхи авя татъя гэхээр нь “согтуу байж жолоо барьж яаж гээд айгаа юм бэ, хэрэггүй” гэж хэд хэдэн удаа хэлээд болиулах гэсэн боловч миний үгэнд ороогүй машиныг хөдөлгөж хашаанаас гарч төв зам руу ороод хэсэг явсан боловч онгорхой дэлгүүр байхгүй болохоор нь буцаж хашаа руу орох гээд олохгүй төөрөөд хашаагаа хайгаад явж байсан. Би тэр үед нилээн согтуу дээр нь нойр хүрээд хэсэг унтаад сэрэхэд машин хүчтэй юм мөргөх чимээ гарч урдаас аваарын дэр гарсан. Ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Эхний 2 хоног нуруугаар өвдөөд байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй...” гэх мэдүүлэг /хх-47/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10015 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Бийн биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-77-78/,
Гэмтэл Согог судлалын өвчний түүх хохирогч Г.Бийн /хх-80-84/,
Мөрдөгчийн магадалгаанд “...Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар:
4. Тоёота приус 20 маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч С.О Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Тоёота приус 20 маркийн 0000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” /хх-91-92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.О-ын яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож осол гаргасандаа маш их харамсаж байна. Ослын улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа...” /хх-124/,
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 817 дугаартай “...Эзэмшигчийн нэр: Т.С ...Үйлдвэр загвар: “Toyota Prius 20” ...Улсын дугаар 0000 УБЯ ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 6.019.500...” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-51-58/,
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 712 дугаартай: “...Эзэмшигчийн нэр: Г.Б ...Үйлдвэр загвар: “Toyota Prius 20” ...Улсын дугаар 0000 УНА ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 4.484.000...” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-62-73/,
2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-14/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...09 цаг 38 минут ...С овогтой О драйгер багаж ашиглан шалгахад 2.26% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” тэмдэглэл /хх-15/,
Хохирол төлсөн баримт болох “Хаан” банкны дансны хуулга /хх-18-20/,
Шүүгдэгч С.О-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-114/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч С.О-ын 2021 оны 10 дугаар сарын 16-ны 07 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Гачууртын замд “Toyota Prius” маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, урсгал сөрж, эсрэг урсгалд явж байсан Г.Б жолоочтой “Toyota Prius” маркийн 0000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Г.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч С.О-ын 2021 оны 10 дугаар сарын 16-ны 07 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын замд “Toyota Prius” маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Мөн шүүгдэгч С.Оын 2021 оны 10 дугаар сарын 16-ны 07 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын замд “Toyota Prius” маркийн 0000 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, урсгал сөрж, эсрэг урсгалд явж байсан Г.Б жолоочтой “Toyota Prius” маркийн 0000 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэл юм. Согтуурсан гэж автотээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсаныг ойлгоно. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг хэлнэ.
Шүүгдэгч С.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох хохирогч Г.Бт 6.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.С-т 7.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна. Гэвч хохирогч Х.Б-н эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.
Иймд шүүгдэгч С.Оыг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бгийн зүгээс: “...Анх удаа тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, нөгөө зүйл анги дээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тусад нь оногдуулж өгнө үү...” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр... гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэж хуульчилсан байх тул өмгөөлөгчийг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар С.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогтой С.Оыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Од оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
7. Хохирогч Х.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС